Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
2020-07-02 09:41:03 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Үүнд: 1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: 1.ШирнэнбаньдынАдьшаа 2.НоровынАлтанхуяг 3.Пүрэв-Очирын Анужин 4.ТөмөрбаатарынАюурсайхан 5.Хавдисламын Баделхан 6.Энхтайваны Бат-Амгалан 7.СүхбаатарынБатболд 8.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 9.ДашдэмбэрэлийнБат-Эрдэнэ 10.ДашдондогийнГанбат 11.Тогмидын Доржханд 12.Борхүүгийн Дэлгэрсайхан 13.НанзадынНаранбаатар 14.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 15.Цэдэвийн Сэргэлэн 16.Дамдины Цогтбаатар 17.БямбасүрэнгийнЭнх-Амгалан 18.НямаагийнЭнхболд 19.ТөмөртогоогийнЭнхтүвшин 2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: 1.Цогт-ОчирынАнандбазар 2.ТелуханыАубакар 3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 4.Жадамбын Бат-Эрдэнэ 5.Балжиннямын Баярсайхан 6.БуланыБейсен 7.Хаянгаагийн Болорчулуун 8.Гочоогийн Ганболд 9.Наянтайн Ганибал 10.Гонгорын Дамдинням 11.ГомпилдоогийнМөнхцэцэг 12.Нанзадын Наранбаатар 13.ДамдинсүрэнгийнӨнөрболор 14.Батсүхийн Саранчимэг 15.ГанзоригийнТэмүүлэн 16.ЦэвэгдоржийнТуваан 17.ОдонгийнЦогтгэрэл 18.ЦэдэндамбынЦэрэнпунцаг 19.Жигжидсүрэнгийн Чинбүрэн 3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынбайнгын хороо: 1.АмгалангийнАдъяасүрэн 2.ГанибалынАмартүвшин 3.Пүрэв-ОчирынАнужин 4.Телуханы Аубакар 5.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 6.Балжиннямын Баярсайхан 7.ХассуурийнГанхуяг 8.Цэрэнпилийн Даваасүрэн 9.Гонгорын Дамдинням 10.Бадарчийн Жаргалмаа 11.Цэрэнжамцын Мөнхцэцэг 12.Салдангийн Одонтуяа 13.Дамдинсүрэнгийн Өнөрболор 14.ДаваажанцангийнСарангэрэл 15.Чинбатын Ундрам 16.Ням-ОсорынУчрал 17.Төмөртогоогийн Энхтүвшин 4/Нийгмийн бодлогын байнгын хороо: 1.ЖигжидийнБатжаргал 2.ДамбынБатлут 3.БуланыБейсен 4.Хүрэлбаатарын Булгантуяа 5.Сайнхүүгийн Ганбаатар 6.Бадарчийн Жаргалмаа 7.Цэндийн Мөнх-Оргил 8.Гомпилдоогийн Мөнхцэцэг 9.МөнхөөгийнОюунчимэг 10.ЦэндийнСандаг-Очир 11.ДаваажанцангийнСарангэрэл 12.БатсүхийнСаранчимэг 13.ЦэвэгдоржийнТуваан 14.ЧинбатынУндрам 15.ЦэдэндамбынЦэрэнпунцаг 16.ЖигжидсүрэнгийнЧинбүрэн 17.СодномынЧинзориг 18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 5/Төрийн байгуулалтын байнгын хороо: 1.АмгалангийнАдъяасүрэн 2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 3.СүхбаатарынБатболд 4.ЖамбынБатсуурь 5.СандагийнБямбацогт 6.ЖамбалынГанбаатар 7.Гочоогийн Ганболд 8.ГомбожавынЗанданшатар 9.Жамъянгийн Мөнхбат 10.ЦэндийнМөнх-Оргил 11.ХишгээгийнНямбаатар 12.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 13.БөхчулууныПүрэвдорж 14.Долгорсүрэнгийн Сумъяабазар 15.Жамъянхорлоогийн Сүхбаатар 16.ДуламдоржийнТогтохсүрэн 17.УхнаагийнХүрэлсүх 18.ЛувсанцэрэнгийнЭнх-Амгалан 19.Нямаагийн Энхболд 6/Төсвийн байнгын хороо: 1.Ганибалын Амартүвшин 2.Цогт-ОчирынАнандбазар 3.ЖигжидийнБатжаргал 4.Жамбын Батсуурь 5.БаагаагийнБаттөмөр 6.Хүрэлбаатарын Булгантуяа 7.Сайнхүүгийн Ганбаатар 8.Цэрэнпилийн Даваасүрэн 9.Болдын Жавхлан 10.Лхагвын Мөнхбаатар 11.Жамъянгийн Мөнхбат 12.Салдангийн Одонтуяа 13.БөхчулууныПүрэвдорж 14.ШатарбалынРаднаасэд 15.ДолгорсүрэнгийнСумъяабазар 16.ДуламдоржийнТогтохсүрэн 17.ГанзоригийнТэмүүлэн 18.Чимэдийн Хүрэлбаатар 19.БаттогтохынЧойжилсүрэн 7/Хууль зүйн байнгын хороо: 1.ШирнэнбаньдынАдьшаа 2.Норовын Алтанхуяг 3.СайнбуянгийнАмарсайхан 4.Хавдисламын Баделхан 5.СандагийнБямбацогт 6.Дашдондогийн Ганбат 7.БорхүүгийнДэлгэрсайхан 8.Лхагвын Мөнхбаатар 9.Цэрэнжамцын Мөнхцэцэг 10.ХишгээгийнНямбаатар 11.ШатарбалынРаднаасэд 12.Цэндийн Сандаг-Очир 13.ЖамъянхорлоогийнСүхбаатар 14.ЦэдэвийнСэргэлэн 15.Ням-Осорын Учрал 16.Дамдины Цогтбаатар 17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан 18.БаттөмөрийнЭнхбаяр 8/Эдийн засгийн байнгын хороо: 1.Сайнбуянгийн Амарсайхан 2.Төмөрбаатарын Аюурсайхан 3.Энхтайваны Бат-Амгалан 4.Дамбын Батлут 5.БаагаагийнБаттөмөр 6.ДашдэмбэрэлийнБат-Эрдэнэ 7.Жадамбын Бат-Эрдэнэ 8.ХаянгаагийнБолорчулуун 9.Жамбалын Ганбаатар 10.Наянтайн Ганибал 11.ХассуурийнГанхуяг 12.Тогмидын Доржханд 13.БолдынЖавхлан 14.МөнхөөгийнОюунчимэг 15.Одонгийн Цогтгэрэл 16.Содномын Чинзориг 17.БаттогтохынЧойжилсүрэн 18.Чимэдийн Хүрэлбаатар 19.БаттөмөрийнЭнхбаяр. Энэ тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

АНУ-д нэг өдрийн дотор коронавируст халдварын 50 мянган шинэ тохиолдол илэрснээр тус улс дахь нийт халдвар авагсдын тоо 2,77 сая боллоо. Харин дэлхий даяар нэг өдөрт 196 мянган шинэ тохиолдол илэрч, 4839 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 518 мянгад хүрэв. Нийт халдвар авагсдын тоо 10,7 сая байгаагаас 5,9 сая нь эдгэрсэн. Пакистан 100 мянгаас олон хүнээ эдгээсэн 13 дахь улс болсон бол Колумби 100 мянгаас олон хүн халдвар авсан 20 дахь орон боллоо. Хамгийн олон хүн эдгэрсэн орнууд: АНУ -1,164,072 Бразил -826,866 ОХУ -422,931 Энэтхэг -359,896 Чили -245,443 Иран -191,487 Итали -190,717 Герман -179,800 Перу -178,245 Турк -175,422 Мексик -134,957 Саудын Араб -132,760 Пакистан -100,802
Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ
2020-07-01 14:45:46 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны тавдугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон Өрнөх гариг ХХК-ийн Сайра нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн байна. Улмаар 400 хайрцаг буюу 4.7 тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэжээ. Өрнөх гариг ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй Сайра нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ. Эх сурвалж: НМХГ
Д.Амарбаясгалан тэргүүн шадар сайдын албан тушаалаас татгалзжээ
2020-07-01 14:34:23 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын бага хурал хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх одоо Засгийн газрынхаа зургийг зурж, сайд нарынхаа нэрсийг тодруулж эхлээп байна. У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа улиран сонгогдож, УИХ-ын сонгуульд намаа авч орж, Ерөнхий менежерийн үүргийг маш сайн биелүүлж, 62 суудал авсан Д.Амарбаясгаланг энэ удаа Засгийн газартаа авч үлдэхээр шийдэж, Тэргүүн шадар сайдын албан тушаал санал болгожээ. Гэвч Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн санал болгосон сайдын албан тушаалаас татгалзаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй