У.Хүрэлсүхийн хариуцлагын гэрээ нь сонгуулийн хамгийн зөв тактик байжээ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн сонгуулийн тактик зөв байжээ. Олонд танигдсан, хийсэн ажил хэлэх үгтэй, нутаг орондоо нэртэй хүчтэй улстөрчдөд 1-2 шинэ хүнийг дайж илгээхдээ багаараа ажиллахыг үүрэгдсэн хариуцлагын хатуу гэрээ үзэглэж, багаасаа хэн нэгнийг гээхгүйн тулд ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг анхааруулснаа сурталчилж байв. Тэр ч бүү хэл гэрээг зөрчвөл хариуцлага тооцох тухай үг ч унагаж байсан. Бусдын муулаад байгаа гуя дагасан хүзүүнүүд олноор гарч ирсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн нэр дэвшигчидтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээний тус. Үүний үр дүнд сонгуулийн 29 тойргийн 19-д нь МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгуулсан бол нэг тойрогт багаараа ялагдаж, бусдад нь 1-2-ыгоо гээчихээд ирсэн. Баянхонгорт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ховдод УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар авч явсан хоёрыгоо, Баян-Өлгийд Х.Баделхан сайдын, Увсад Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын, Төв аймагт Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын, Баянгол дүүрэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хорооны дарга Ж.Ганбаатарын, Хан-Уул дүүрэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн баг тус бүр нэг нэр дэвшигчээ гарааны зурхайд дагуулж орж чадсангүй ээ. Энэ нь хувь нэр дэвшигчийн буруу гэхээсээ багаар ажиллаж чадаагүйн илрэл гэсэн дүгнэлтийг ажиглагчид хийж буй юм. Тиймээс тойргоосоо торойгоод ганцаараа гарч ирсэн нэр дэвшигчийг магтан сайшаах биш хариуцлага ярина гэсэн намын даргын үг зөв жишиг тогтоох эхний алхам болно гэж иргэд үзэж байна. Үүний эсрэг талд сонгогчдын олонхийн санал авч, иргэдийн итгэл өвөрлөсөн нэр дэвшигчдээсээ ажлын туршлага, ёс зүй зэрэг улстөрч хүнд зайлшгүй байх чанаруудыг нь дэнсэлж намынхаа болон засгийнхаа ирээдүйг даатгах ёстой гэсэн үгийг ч МАН-ын дарга У.Хүрэлсүхэд сонгогчид нь илгээж байна.

Шинэ гишүүдийн үнэмлэхийг даваа гарагт гардуулна

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС 1 1-р тойрог Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ Монгол Ардын Нам 2 Жамъянгийн МӨНХБАТ Монгол Ардын Нам 3 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН Монгол Ардын Нам 4 2-р тойрог Хавдисламын БАДЕЛХАН Монгол Ардын Нам 5 Телуханы АУБАКАР Монгол Ардын Нам 6 Буланы БЕЙСЕН Ардчилсан Нам 7 3-р тойрог Гомбожавын ЗАНДАНШАТАР Монгол Ардын Нам 8 Дашдондогийн ГАНБАТ Ардчилсан Нам 9 Амгалангийн АДЪЯАСҮРЭН Ардчилсан Нам 10 4-р тойрог Цогт-Очирын АНАНДБАЗАР Монгол Ардын Нам 11 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 12 5-р тойрог Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам 13 Шатарбалын РАДНААСЭД Монгол Ардын Нам 14 6-р тойрог Сүхбаатарын БАТБОЛД Монгол Ардын Нам 15 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 16 7-р тойрог Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН Монгол Ардын Нам 17 Цэдэвийн СЭРГЭЛЭН Монгол Ардын Нам 18 8-р тойрог Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН Монгол Ардын Нам 19 Төмөртогоогийн ЭНХТҮВШИН Монгол Ардын Нам 20 9-р тойрог Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ Монгол Ардын Нам 21 Балжиннямын БАЯРСАЙХАН Монгол Ардын Нам 22 10-р тойрог Содномын ЧИНЗОРИГ Монгол Ардын Нам 23 Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН Монгол Ардын Нам 24 Гочоогийн ГАНБОЛД Монгол Ардын Нам 25 11-р тойрог Нанзадын НАРАНБААТАР Монгол Ардын Нам 26 Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ Ардчилсан Нам 27 12-р тойрог Жамбын БАТСУУРЬ Ардчилсан Нам 28 Наянтайн ГАНИБАЛ Ардчилсан Нам 29 13-р тойрог Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ Монгол Ардын Нам 30 Чинбатын УНДРАМ Монгол Ардын Нам 31 Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР Монгол Ардын Нам 32 14-р тойрог Жигжидийн БАТЖАРГАЛ Монгол Ардын Нам 33 Цэвэгдоржийн ТУВААН Ардчилсан Нам 34 Нямаагийн ЭНХБОЛД Монгол Ардын Нам 35 15-р тойрог Одонгийн ЦОГТГЭРЭЛ Ардчилсан Нам 36 Чимэдийн ХҮРЭЛБААТАР Монгол Ардын Нам 37 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН Монгол Ардын Нам 38 16-р тойрог Ширнэнбаньдын АДЬШАА Ардчилсан Нам 39 Бөхчулууны ПҮРЭВДОРЖ Ардчилсан Нам 40 Сандагийн БЯМБАЦОГТ Монгол Ардын Нам 41 17-р тойрог Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Монгол Ардын Нам 42 Лхагвын МӨНХБААТАР Монгол Ардын Нам 43 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам 44 18-р тойрог Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Монгол Ардын Нам 45 Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 46 Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 47 19-р тойрог Болдын ЖАВХЛАН Монгол Ардын Нам 48 Гонгорын ДАМДИННЯМ Монгол Ардын Нам 49 Баагаагийн БАТТӨМӨР Монгол Ардын Нам 50 20-р тойрог Дамбын БАТЛУТ Монгол Ардын Нам 51 Норовын АЛТАНХУЯГ Бие даан нэр дэвшигч 52 Сайнхүүгийн ГАНБААТАР ТА БИДНИЙ ЭВСЭЛ /МАХН-ИЗНН-МУНН/ 53 21-р тойрог Сайнбуянгийн АМАРСАЙХАН Монгол Ардын Нам 54 Цэндийн САНДАГ-ОЧИР Монгол Ардын Нам 55 22-р тойрог Баттөмөрийн ЭНХБАЯР Монгол Ардын Нам 56 Батсүхийн САРАНЧИМЭГ Монгол Ардын Нам 57 23-р тойрог Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН Монгол Ардын Нам 58 Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА Монгол Ардын Нам 59 Энхтайваны БАТ-АМГАЛАН Монгол Ардын Нам 60 24-р тойрог Дамдины ЦОГТБААТАР Монгол Ардын Нам 61 Цэндийн МӨНХ-ОРГИЛ Монгол Ардын Нам 62 Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 63 25-р тойрог Төмөрбаатарын АЮУРСАЙХАН Монгол Ардын Нам 64 Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ Монгол Ардын Нам 65 Жамъянхорлоогийн СҮХБААТАР Монгол Ардын Нам 66 26-р тойрог Хассуурийн ГАНХУЯГ Монгол Ардын Нам 67 Жамбалын ГАНБААТАР Монгол Ардын Нам 68 Салдангийн ОДОНТУЯА Ардчилсан Нам 69 27-р тойрог Хишгээгийн НЯМБААТАР Монгол Ардын Нам 70 Бадарчийн ЖАРГАЛМАА Монгол Ардын Нам 71 28-р тойрог Ням-Осорын УЧРАЛ Монгол Ардын Нам 72 Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР Монгол Ардын Нам 73 Пүрэв-Очирын АНУЖИН Монгол Ардын Нам 74 29-р тойрог Ганибалын АМАРТҮВШИН Монгол Ардын Нам 75 Даваажанцангийн САРАНГЭРЭЛ Монгол Ардын Нам 76 Тогмидын ДОРЖХАНД Зөв хүн Электорат эвсэл МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

АН-ын дарга С.Эрдэнийн зүй бус үйлдлийг НАМЗХ эсэргүүцлээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буй энэ өдөр 13.00-16.00 цагийн хоорондЗон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр МАН-ын төв байрны гадна улс төрийн акц зохион байгуулж, улмаар намын байр руу улаан будаг цацаж, зүй бус үйлдэл гаргасныгМАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. Энэ талаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнжаргал С.Эрдэнийн хүү Э.Одбаяр яагаад гадаадад байгаа иргэдээр улс төрийн акц хийж, тэдний сэтгэл зүйгээр тоглож байна вэ. Түүний аав С.Эрдэнэ саяхан гадаадад байгаа монголчуудыг авч ирэх хэрэггүй. Гаднаас вирус импортлох шаардлага байхгүй гэж мэдэгдэж байсныг бүгд мэднэ. Гэтэл өнөөдөр хүү нь иргэдийг турхирч, улс төрийн акц хийж байгааг бид эсэргүүцэж байна. Э.Одбаяр ийм ёс бус үйлдэл гаргахаас илүүтэй залуу хүний хувьд бусдыгаа шударга өрсөлдөхийг уриалж, хөгжил цэцэглэлтийн талаар дуу хоолойгоо өргөх нь зүйтэй. Үүнээс гадна АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өчигдөр МАН-ын гадаа мөн улс төрийн акц зохион байгуулсан. Яагаад АН-ын дарга нарын хүүхдүүд улс төрийн акц зохион байгуулж, ард иргэдийг буруу зүйлд уриалан дуудаад байна вэ. Монголчууд 2008 оны үйл явдлыг одоо ч мартаагүй. Гэтэл тэрхүү үйл явдлыг өдөөн турхирсан О.Магнай АН-д элсч, Нарийн бичгийн даргаар нь ажиллаж, өдгөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд явж байна. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 65 мянган залуучуудын төлөөлөл бид АН-ын уриалан дуудаж, өдөөн хатгаж буй энэ зүй бус үйлдэлд татагдахгүй байхыг залуучууд та бүхнээс хүсч, уриалж байна гэв. Дэлхий нийтэд коронавирус цар тахал гарч, улс орнууд иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэгэн адил манай улс гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг шат дараатай зохион байгуулж, агаараар 11061, газраар буюу хойд хил Алтанбулаг боомтоор 65 мянган иргэнийг татан авчээ. Ингэснээр гадаадаас хамгийн олон иргэнээ татан авсан хоёр дахь улс болж, ХБНГУ-ын дараа орсон гэдгийг энэ үеэр тодотголоо. МАН-ын сонгуулийн штаб.

МАХН-ын гомдлоор Б.Наранхүү гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүүг 300 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл хэд хоногийн өмнө цахим орчинд тарсан. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг байгаа юм. Бид УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс энэ талаар тодруулахадМиний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн гэсэн билээ. Хэрвээ Б.Наранхүү гишүүн сонгуулийн сурталчилгааны үеэр мотоцикль тараасан нь тогтоогдвол Сонгуулийн хуулийг зөрчих юм. Цаашилбал, эд материал тарааж сонгогчдын саналыг авах гэж оролдсон нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татахад хүртэл хүргэх эрсдэлтэй билээ. Энэ тухай хэл ам намжиж амжаагүй байтал өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас хамтарч сонгуулийн үеэр гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өгөх үеэр хурандаа Ч.Чинбат Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна гэж мэдэгдсэн юм. Уг нэр дэвшигчийг Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү юу гэх таамаг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байна. Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгч байна гэсэн тайлбарыг хэлж буй. Үүнтэй зэрэгцээд Дундговь аймагт нэр дэвшиж байгаа МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо болоод цагдаагийн байгууллагад хандаж Б.Наранхүү сонгуулийн хууль зөрчиж байна, шударга бус өрсөлдөөн үүсгэлээ, хуулийн хүрээнд яаралтай шалгаж мэдээл хэмээн гомдол гаргасаны дагуу ийнхүү эрүүгийн хэрэг нээн шалгаж буй бололтой. Эх сурвалж: isee.mn

Говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ

Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ажиллан, иргэд сонгогчидтой санал бодлоо солилцож, МАН-аас тус тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихийг уриаллаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дундговьчуудад тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэнмөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхИргэд сонгогчид та бүхэн Монгол улсын Үндсэнхуулиндзаасан эрхэээдлэж,сонгуулиа өгөхөд цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ынсонгуульдэлхийн олон улс орондкоронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одсон хүндхэн жилд болж байна. Хэдийгээр бид өр дарж, бүтээн байгуулалтуудыг хийж байгаа ч ард иргэдийнхээ ахуй амьдралд анхаарал хандуулсаар байгаа. Хөл хориотой холбогдуулан хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, бүх хүүхдэд олгож эхэлсэн. Орлогогүй гэртээ сууж байгаа 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, ахмад буурлуудад жилд хоёр удаа Насны хишиг олгож байна. Энэ мөнгө хүмүүсийн амьдралд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна. Хөгшчүүлийнхээтэтгэврийн хүүг багасгаж, нэг удаад зургаан саяхүртэлхтөгрөгийн зээлийг тэглэж өгсөн. Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгосон.Алслагдсанаймгийн төрийн албан хаагчдын татварыг 10 хүртэлх хувиар бууруулсан. Бид өр ширгүй, мөнгө төгрөгтэй иргэдтэй болгохыгхүсчбайна. Ирэх дөрвөн жилд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлж реформ хийнэ. Бидэнд архидалт, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гэх мэт дөрвөн дайсан бий. Тийм учраас бид иргэдээ ирэх дөрвөн жилд ажилтай орлоготой болгоно. Дундговь, Говьсүмбэр аймгууд буюу УИХ-ын 6-р тойрогт Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд байсан С.Батболд дарга нэр дэвшиж байгаа. Энэ хүн үйлдвэр худалдаа, гадаад хэргийн сайдын албуудыг ёс төртэй хашиж байсан. С.Батболд даргыг Ерөнхий сайд байхад би доод талынх нь албан тушаалд буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. С.Батболд дарга бол чадварлаг эдийн засагч, гадаад харилцаа сайтай, боловсролтой, мэдлэгтэй, итгэлтэй, зүтгэлтэй, аливаа ажлаа тууштай хийдэг шударга шулуун хүн. Ерөнхий сайд байхдаа улс эх орныхоо эдийн засгийн 17,3 хувь болгож өсгөж байсан түүхэн хүн. Харин Г.Мөнхцэцэгийн хувьд хөдөлмөрч ажилласаг, үндэсний өв соёл, түүх заншлын өргөн мэдлэгтэй. Үүнийг хойч үедээ өвлүүлэх ажилд Г.Мөнхцэцэг мэргэжлийн түвшинд ажиллана. Би соёл урлагийг ярьж чадахгүй, харин энэ бүсгүй соёлын салбарыг маш сайн мэддэг. Ийм чадалтай хүмүүсийг Дундговь, Говьсүмбэр аймгууддаа илгээлээ. Та бүхэн минь МАН-ын нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй гэв. Иргэдийн төлөөллүүд,Шудрагазоригтой улсын баялгийг идэж ханахгүй байгааавилгачдынөөдөөс зоригтой тэмцэж байгаа У.Хүрэлсүхсайдынхаа багийг дэмжиж байгаа. Ахмадууд бидний тэтгэвэр тэтгэмж нэмэгдээд, тэтгэврийн зээлээтэгүүлсэндээсэтгэлөегбайна. Хүүхдийн мөнгө нэмсэн нь амьдралд их нэмэр болж байгаа. Малчид бидний тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэр авдаг болсон гээд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв. Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймгуудад Засгийн газраас дараах ажлуудыг хийхээр төлөвлөж мөрийн хөтөтлбөртөө тусгажээ. Говьсүмбэр аймагт: 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 600 Түрээсийн орон сууц- 100 2. Говьсүмбэр-Мандалговь чиглэлийн авто зам барина. 3. Усан бассейн бүхий спорт цогцолбор барина. 4. Говьсүмбэр аймгийн төвд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. 5. Сүмбэр каракуль хонины аж ахуйг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд дэмжин өргөжүүлнэ. 6. Боржигон соёлын өв уламжлалд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 4 7. Боржигон чуулгын барилга барина. 8. Ахмадын өргөө барина. 9. Баянтал сумын Соёл спортын цогцолборыг барина. 10. Орон нутгийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ. Дундговь аймагт: 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150 Түрээсийн орон сууц- 250 2. Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ. 3. Төв халхын дуулалт жүжгийн театр болон шаардлагатай сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, спорт заалын барилгуудыг барина. 4. Олон улсын жишигт нийцсэн ЕБС, дотоодын их дээд сургуулийн салбар сургууль байгуулна. 5. Аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад Сумын хөгжил хөтөлбөр хэрэгжүүлнэ. 6. Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал зэрэг сумдад мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулна. 7. Орон нутгийн онцлогтой брэнд хүнсийг дотоод, гадаадын зах зээлд гаргах нутгийн иргэдийн өргөн оролцоотой хоршоодыг сум болгонд байгуулахыг дэмжинэ. 8. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, АрвайхээрМандалговь-Чойр чиглэлийн авто замыг шинээр барина. 9. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цагаан суварга зэрэг аялал жуулчлалын төвийг байгуулж, олон улсын аялал, жуулчлалын бүстэй холбогдоно. 10. Уул уурхайн төслүүдийн нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.