Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
2020-07-01 13:44:09 Нийтлэгдсэн: Улс төр
Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг өнөө өглөө 10.00 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймээс шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, энэ сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт хоёр удаа хойшлуулаад байна. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
2020-06-30 12:20:20 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 06-р сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ. Сонгуулийн дүнг өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн,Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаа. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдол гаргасан 12 тойргийн 164 хэсэгт 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирч, зөрүү гараагүйг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн тайлан мэдээнд дурдсан байна. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас 62, Ардчилсан Намаас 11, Та бидний эвсэл-ээс 1, Зөв хүн электорат эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү буюу нийт 76 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд өргөн мэдүүлж байна гээд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авлаа.

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, үнэмлэхүй ялалт байгуулсан Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар өнөөдөр /2020.06.29/ СЕХ-ны шийдвэрээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардсан. Тэгвэл дээрх нэр дэвшигчидтэй холбоотой Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээс тогтоолоо, Эдгээр хүмүүсийг эгүүлэн татах ёстой гэсэн мэдээллийг time.mn, zarig.mn сайт, MASS, ETV, NTV зэрэг телевизээр мэдээлж эхэлсэн. Уг мэдээллийг ШЕЗ-өөс тодруулахад, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтоход холбогдох хэргийг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь зургадугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан тул дээрх шийтгэлийг авсан бөгөөд уг зөрчил нь гурван нэр дэвшигчтэй холбоогүй гэдгийг ШЕЗ-ийн хэвлэлийн ажилтан мэдэгдсэн байна. Эргэн сануулахад, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү агсан, Д.Зоригт нар ард түмний олонхийн санал аваагүй хэрнээ МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт өгсөн өвөрхангайчуудын илт давуу саналыг Хан-Уул дүүргийн шүүхээр луйвардсан баримт бий. Тухайн үед МАН-ын сурталчилгааны хувцсыг насанд хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авснаа нэр дэвшигчид хууль зөрчлөө хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгуулагад гомдол гаргаж, Өвөрхангайн ард түмний сонголтыг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, ард олны саналыг луйвардсаныг нутгийн иргэд одоо ч мартаагүй юм билээ. Тиймээс энэ удаагийн хууль бус үйлдлийг ч зориудаар зохион байгуулж хийсэн байх магадлалтай, ийм бусармаг үйлдэл дахин давтагдах ёсгүй гэдгийг иргэд ярьж байна. Энэ удаагийн сонгуулиар тус аймагт АН-аас Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, 2012 онд өвөрхангайчуудын саналыг шүүхээр луйвардсан АН-аас нэр дэвшигчдийн өмгөөлөгч хийж явсан О.Алтангэрэл нар нэр дэвшин өрсөлдсөн. Амташсан хэрээ 13 дахина гэдгээр шударгаар өрсөлдөөд ялахгүйгээ мэдээд олон жилийн өмнөх технологиороо дахин өвөрхангайчуудын сонголтыг луйвардахаар санаархаж байна уу гэж нутгийн олон түмэн ярилцаж байгаа гэнэ. Тэд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр турхираад зогсохгүй, Өвөрхангай аймгаас 80 гаруй хүнийг хоёр автобусаар зохион байгуулалтай авчирч Баянгол дүүрэгт байрлах Royal house зочид буудалд байрлуулан СЕХ, Төрийн ордны гадна жагсаагаад өнөөдөр орой буцааж байгаа гэдэг мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж хэллээ. Түүх давтагдаж байна. Бид сонголтоо цагдаа шүүхээр биш өөрсдийн саналаараа баталгаажуулах ёстой. Ард түмний сонголт эцсийнх, бид сонголтоо хийсэн. Өвөрхангайчуудын сонголтыг Улаанбаатар хотын шүүх шийдэж байсан гашуун түүх давтагдах ёсгүй, бид саналаа дахин хулгайлуулахгүй, хулхидуулахгүй, сонгох эрхээ хамгаалан тэмцэнэ хэмээн МАН-аас нэр дэвшин үнэмлэхүй ялалт байгуулсан гурван гишүүнийг дэмжиж байгаа олон мянган өвөрхангайчууд санал бодлоо илэрхийлж, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн байгаа ажээ. Л.Өнөрчимэг
С.ЭРДЭНЭБОЛД: СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ, ТООНУУД МӨРГӨЖ БАЙНА
2020-06-27 14:42:13 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй