Сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэллээ. Одоогийн байдлаар,баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна. Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм гэжСонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

НАМАА ЯЛУУЛАХ ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРГИЙГ Я.СОДБААТАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ХҮЛЭЭЖ, ЭНЭ СОНГУУЛИЙГ ӨНЖИНӨ

УИХ-ын ээлжит сонгууль болоход 38 хоног үлдэж байна. 4 жилийн давтамжтай явагддаг их хурлын сонгууль ард түмний хувьд ирэх дөрвөн жил хэнээр удирдуулж, хэрхэн зөв сонголт хийх, ямар улс төрийн намыг сонголтоо болгох вэ гэсэн нарийн зурвас дээр ирдэг. Улс төрийн нам болоод улс төрчдийн хувьд ч мөн ялгаагүй өндөр хариуцлага үүргийн өмнө ирж сонгуульд ялалт байгуулах чанга үүрэг төв штабыг удирдан ажиллаж байгаа нөхдөд ирдэг. Тэгвэл 2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн төв штабыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар удирдан ажиллаж, нэр дэвшихгүй өнжихөөр болсон байна. Уг нь тэд дэвшсэн бол намдаа нэг нэг суудлыг асуудалгүй авчирхаар улс төрчид. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Өвөрхангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон УИХ-д сууж байгаа, сонгогдсон тойрогтоо хамгийн их ажил хийсэн гишүүдийн нэг. Гэсэн ч энэ удаа тэрээр намынхаа гал тогоог барьж, төв штабаа удирдан кординатлхаар сонголтоо хийжээ. Мэдээж туршлагатай, итгэлтэй хүнээ МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгож түлхүүрээ өгсөн нь мэдээж. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч ялгаагүй залуу туршлагатай улс төрч, 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь 65 суудал авч олонхи болоход мөн намынхаа генсекээр ажиллаж байлаа. Энэ удаагийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр нь хүчтэй яригдаж байсан ч тэрээр нэр дэвшихээс татгалзаж, намаа сонгуульд амжилттай оруулах сонголтыг хийжээ. Сөрөг хүчин АН-ын хувьд мөн шилдэг, нуруутай гэсэн улс төрчдөөрөө сонгуулиа удирдуулан ажиллахаар болсон байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж амжилттай оролцсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Тагнуулийн ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нар АН-ын сонгуулийг удирдана.

Орхон аймагт нэр дэвшихээр яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татаж, сонгуулийн төв штабт ажиллахаар болжээ

Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж байна. Бага хурлаар МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр Орхон аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татжээ. Тэрбээр намынхаа сонгуулийн төв штабт ажлын хэсэг ахалж ажиллахаар болж, ийнхүү нэрээ татсан байна. Ц.Бат-Энх нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос хойш МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгталбыгхашиж байсан юм.

АН-ын дэнчингийн 100 сая албан бусаар 2 дахин нэмэгдсэн үү

АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших горилогчдыг тойрогтоо хийсэн ажлынх нь тайлангаар дүгнэж тодруулна хэмээн хэлж буй. Гэтэл үүнд нь ҮБХ-ны гишүүд итгэхээ больжээ. Учир нь өчигдөр шөнөжингөө С.Эрдэнийн хийсэн нууц уулзалтуудаар горилогчдын тойргуудад өөрчлөлт их оржээ. Бүтэн хагас жил шахуу тойрогтоо сайн ажилласан хэмээн дүгнэгдэж байсан горилогчдын оронд шинэ хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болжээ. Хэвлэлээр гарсан сүүлийн үеийн мэдээллээр Оюутолгойн гэрээг Дубайд өөрсдөө гүйн очиж эх оронд ашиггүйгээр өөрчилсөн хэрэгт шалгагдаж байгаа халзан хэмээн Ганболд гэнэт Хөвсгөлд нэр дэвшигчээр тодроод байгаа. Өмнө нь мөн л Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлалтай холбоотой сахал Эрдэнэбилэгийн хүн гэгддэг блүүмбэргийн Долгион гэх залуу ганц өдрийн дотор ҮБХ-ны гишүүн болж, БГД-т нэр дэвших мандатаа шууд авсан. Энэ мэт шууд эрхээр горилогчдын тойргийг шууд булаан авсан хүмүүс 2-3 хан хоногийн дотор нэлээд гарч иржээ. Тэднийг судалбал бүгд мөнгөтэй хүмүүсийн тухайлбал, Эрдэнэтийн 49 болон уул уурхай, банкны олигархиудын гар хөлүүд байгаа аж. Хэд хоногийн өмнө болсон ҮБХ-ны хурал дээр гишүд нь тэднийг хичнээн эсэргүүцсэн ч С.Эрдэнэ дарга Тэднийг ҮБХ гишүүн болгох зайлшгүй шаардлага гарсан хэмээн тайлбарлаад хүчээр баталсан. Энэ нь нэр дэвших дэнчингийн мөнгийг албан бусаар 2 дахин нэмэгдсэнийг баталсан хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Учир нь нэр дэвшигчдийн ажлын тайланг дүгнэх шалгаруулалтын Комиссын нэр бүхий хүнийг горилогчдоосоо хахууль нэхсэн гэх яриа гарчээ. Учир нь энэ комисст өмнө нь намынхаа ҮБХ-ны гишүүдийн мөнгийг казинод тоглоод алдсан Одбаяр гэх залуу ордог. Түүнийг С.Эрдэнийн баруун гар, санхүүгийн хамаг асуудлыг нь зохицуулдаг хэмээн ярьдаг бөгөөд энэ Комисст зүгээр нэг оруулаагүй хэмээн гишүүд нь хардаж байна.

“ДУБАЙН” ГЭРЭЭГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ДА.ГАНБОЛДЫГ ХӨВСГӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ХУЙВАЛДЖЭЭ

АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хор, хов хоёрыг зэрэг найруулж байна. С.Эрдэнэ гэгч даргын өгсөн үүрэг далгаварын дагуу өнгөрсөн хугацаанд Үндэсний бодлогын хорооны гишүүний мөнгөө төлж, тойргоо тордож, бас болоогүй С.Эрдэнэ сайдын нэхсэн мөнгийг төлөх гэж өр ширэнд ортлоо зүтгэсэн энгийн гишүүд энэ удаа хоосон үлдэж, өмнө нь өндөр албан тушаал хашиж байхдаа гадаадад оффшор данс нээсэн, хэт хөрөнгөжсөн, албан тушаал хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг нэр дэвшихээр орж ирэв. Тэдний нэг нь Эдийн засгийн алуурчин гэж нэрлэгдэх болсон Да.Ганболд буюу олны хэлдгээр Халзан Ганболд. Тэрбээр 2000 оноос эхлээд УИХ-ын сонгуульд олон удаа өрсөлдсөн ч ахин сонгогдож чадаагүй. Да.Ганболд Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч дараа нь Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал, Эрдэнэт-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д сууж байсан нэгэн. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй ойр дотно нөхдийн нэг. Томоохон эдийн засагтай холбоотой бүхий л хэргүүдтэй тэр нэр холбогддог. Хамгийн сүүлийн үеийн жишээг л авья. Түүнийг Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал байхад Дубайн гэрээ байгууллагддаг. Нийтлэлч Баабар түүнийг Монгол улсад 176 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээд хэмээн цоллож байсан удаатай. Харин дараа нь Эрдэнэт-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д суув. Тэрээр эртний найз нөхөд болох Сахал Эрдэнэбилэгийн ХХБ-нд Эрдэнэт үйлдвэрийг зарах ажлыг зохион байгуулж асар их хөрөнгөжсөн нэгэн. Өмч хувьчлал, Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдож, Дубайн гэрээний хэрэгт шалгагдаж байгаа Да.Ганболд Хөвсгөл аймагт нэр дэвшихээр улаарч, өмнө нь тус аймгаас нэр дэвшихээр бэлтгэгдэж байсан Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаагаас тойргийг нь авахаар С.Эрдэнэтэй тохироогоо үндсэндээ хийжээ. Б.Баярмаагийн хувьд сүүлийн хорь гаруй жил Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах чиглэлээр ажиллаж, уул уурхайгүй Хөвсгөлийг бий болгох, төрсөн нутаг орноо аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн нэгэн. С.Эрдэнийн нэхсэн бүхий л мөнгийг нь төлсөн. Хөвсгөл аймгаас улс төрд орж ирсэн цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Гэвч АН энэ удаа Б.Баярмааг бус уул уурхайг дөрөөлөн хувьдаа мөнгө босгогч, УИХ-д сууж албан тушаалын гэмт хэргээсээ булзаарах гэж оролдож байгаа Да. Ганболдыг нэр дэвшүүлэх гэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.