ЖДҮ-чин гишүүдээсээ ангижирч чадаагүй АН-ыг багаар нь дэмжихгүй байвал ямар вэ?
2020-05-21 17:42:56 Нийтлэгдсэн: Улс төрУлстөрийнэрх мэдэл, төрийн алба нь бусдын сайн сайхны төлөөх үйлс юм. Харин улстөрийнэрх мэдлийг зарим нэг нь өөрийн хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн шалгуураар шүүдэг. Монголчууд улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг авлига, албан тушаалын үүр болсон гэж боддог ч үүнд барьцтай, нотолгоотой баримтууд ЖДҮ-гийн хэрэг шиг бөөнөөрөө ил болсон түүх үгүй гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ. Тиймээс ч нийтэд ил тодорхой болсон энэ хэрэгт хуулийн хариуцлагаоноодоггүй юм гэхэд ядаж улстөрийн намууд нь эдгээр хүнд ёс зүйн шүүлтийг энэ удаад тавьж чадахгүй л бол өнөөдрийг хүртэл бид хүсч ирсэн авлигын хэргийг бууруулах, ёс зүйн шалгуурууддаа ахиц гаргах зэрэг асуудлууддаа дахин ухралтыгхийх болно. Энэ бол зарчмын асуудал. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн мөнгө. Энэ төсвийн мөнгийг иргэд өөрсдийн татвараараа бүрдүүлдэг. Тэгвэл энэ иргэдийн төлсөн татвар буюу төсвийг хуваарилдаг эрхэм түшээд бусдын сайн сайхны төлөө зарцуулах ёстой мөнгөө өөрсдийн болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд зориулсан нь ЗАРЧМЫН ХУВЬД БУРУУ. Ийм зарчмын асуудалд бид нийгмээрээ нэг талд гарч байж түүнийгээ бодит амьдрал дээр биежүүлж, хэрэгжүүлж байж НЭГ АЛХАМурагшилна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийгшинэчлэн батлах үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж, ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг, дунд болох тухай хуулийн төслийн танилцуулгад дурдсан байв. Өөрөөр хэлбэл,төрийн болон сонгуульт албан тушаалтнуудын хувьд бизнес эрхлэгчдийн 86 хувийнх нь боломжийг хулгайлсангэсэн үг юм. Жижиг, дунд үйлдвэрлэлнь улс орнуудын эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн банкны судалгааны үр дүнд ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40%, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Иймд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээхүртээмжтэй эдийн засгийн өсөлтийгбүрдүүлэх гол тулгуур нь болж өгнө#8221; гэж Монголбанкны судалгаанд дурдсан нь ЖДҮ-ийг дэмжих нь тухайн улс орны ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болохыг харуулж байна. ДУНДГОВЬД НЭР ДЭВШИГЧ Б.НАРАНХҮҮ БАРИМТ: УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авжээ 2. ДОРНОДОД НЭР ДЭВШИГЧ П.БАТЧИМЭГ БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авжээ
АТГ 698 нэр дэвшигчийн ХОМ-ээ бүртгүүлэх эрх үүсгэснээс 647 нь мэдүүлгээ баталгаажуулжээ
2020-05-21 09:59:28 Нийтлэгдсэн: Улс төрСонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой байдаг. АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна. Энэ талаарАТГНэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ. Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй гэсэн мэдээллийг өглөө. Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.
Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна
2020-05-21 09:51:01 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон. Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон, төрийн тусгай албан хаагч, ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэнч байдал, нөр их хөдөлмөрийг ойлгон үнэлж, урам зориг өгч буйн дээр, ар гэр, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлж, ажлын байраа хадгалахад дэмжлэг болох юм. Цар тахлын үеийн хорио цээр, дэглэмээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, салбар дундын зохицуулалтыг хийснээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдаж, зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцнууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой юм. Товчоор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа. Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм. Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор Буянт-Ухаа ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Чингис хаан ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв. Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2016 оны сонгуульд их хэмжээний мөнгө тараасан бичлэг цацагдав
2020-05-20 17:17:15 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчдийн элдэв бичлэг задрах нь олшров. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлийн гар, хөл болж их мөнгө босгох ажиллагааны тухай бичлэг задарсан бол энэ удаад АН-аас УИХ-д сонгогдсон З.Нарантуяа гишүүний мөнгөний сүлжээтэй холбоотой бичлэгийг сошиалд сэвж эхэллээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн үеийн бичлэг юм. АН-ын хамгийн шударга, тулхтай гишүүдийн нэгээр нэрлэгддэг төлөв эмэгтэйчүүдийн нэг бол яах аргагүй З.Нарантуяа. Гэвч харагдах байдал нь түүнийг бүрэн илтгэхгүй гэдгийг тус бичлэгээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө маш их хэмжээний мөнгийг зарцуулсан бөгөөд сонгогчдын саналыг худалдаж авах ажиллагааг зохион байгуулсан байх юм. Үндсэндээ тэрбээр төрд гарахын тулд их хэмжээний мөнгө тараах ажиллагааг зохион байгуулсан нь ийнхүү баримтаар бичигдэн үлдсэн байна. Өдгөө Завхан аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авсан тэрбээр энэ удаад ямар муу арга хэрэглэхийг таахад бэрх. Санал худалдаж авах ажиллагаанд гаршсан тэрбээр энэ удаад улам нарийн аргаар үзэх нь гарцаагүй. УИХ-ын гишүүн болохын тулд З.Нарантуяа хэчнээн төгрөг зарцуулсан бэ? Сонгуулийн штабынхантайгаа зах зухаас нь ярьж буй бичлэгийг сийрүүлбэл Бүх ухуулагчиддаа албан ёсоор 200, 200-г өгчихсөн байна. Одоо 200 дутуу. Бүх ухуулагчийнхаа нэмэх 200-г тооцоод хадгалчихъя. Тэгээд ялсныхаа дараа мөнгийг нь өгөх үү, хэзээ өгөх вэ, урд өдөр нь байсан ч яахав. Ямар ч байсан 27 гэхэд өгчихсөн байя. Тэгэнгүүт мөлхөө гэж 1900 хүн байна. Ганц аюул. Мөлхөөгийн тоогоор би 592 сая төгрөг өгөх юм байна. Тэгэхээр мөлхөөг нэг штабт дунджаар тэд байна гэж тооцоод нэг мөнгө өгье. Тэрийгээ цаанаа жижиглээд олон хүнд өгнө үү, бөөнөөр нь нэгийг өгнө үү өөрсдөө мэд гээд өгчихье. Энэ бүх мөнгөнийхөө тооцоог би намд өгнө. Гарвал би 300-г хийх ёстой. Өнөөдөр 200-г хийчихсэн байгаа. Одоо энэ бүх тооцоонд 100 бол гарна. Би энийгээ өгөөд тооцоогоо ийш нь өгчихнө. Тэгээд намаас мөнгө нэхэх хүнгүй боллоо шүү дээ, тиймээ. Бензин, машинуудыг нь өгчихлөө. Мөлхөөгийн мөнгийг тооцоод өгчихсөн. Тэгэхээр ямар нэгэн гомдолгүйгээр та нар өгөх байх гэж бодож байна хэмээн ярьсан нь бичлэгтэйгээ баримт болон үлджээ. Нэр дэвшигчид тодроогүй, хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байхад горилогчдоосоо 100 саяыг татан, хууль зөрчиж эхэлсэн АН-ынхан иймэрхүү байдалтайгаар сонгуульд оролцох нь дамжиггүй болов. Намын удирдлагууд нь сонгуулиар хууль зөрчөөд ч болов хэрхэн мөнгө босгох талаар нүдэн дээр нь үлгэрлэсээр атал нэр дэвшигчид нь ч мөн З.Нарантуяагийн адилаар мууд гарших нь лавтай биз ээ.
АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим сүлжээгээр тарсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нартай их хэмжээний мөнгөний талаар ярьж буй аудио бичлэгийг эхлээд эвлүүлэг гэж гүрийсэн боловч эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү 100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ гэх зэргээр ярьсан нь ямар нэгэн тохироо хийж байгаа нь илэрхий. Чухам ямар тохироо хийсэн тухайгаа О.Баасанхүү бичлэг задарсны дараа ярьжээ. Тэрээр Бичлэгт ярьсан зүйл болсон. МАХН-ын Бага хурлыг зохион байгуулах мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байдаг болохоор би Б.Хурцаас миний асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Ж.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан. Тэдэнтэй намаа яаж санхүүжүүлэх тухай, сард найман сая төгрөг, жилд ойролцоогоор 90-100 сая төгрөгийн асуудлыг л ярьсан гэж олон нийтэд ил болсон бичлэгнийхээ тухай тайлбар хийв. Чухамдаа түүний энэ тайлбар бол О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлд орсон товч түүх аж. 2016 оны сонгуулиар О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын ивээлд багтаж, УИХ-ын гишүүн болсон. Ийм ч учраас түүнийг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан гэлцдэг. Тэрээр УИХ-ын гишүүн болоод МАХН-ыг даргаасаа булааж авахыг оролдсон. Яг тэр үед түүнд мөнгө хэрэгтэй болсон учир Б.Хурцад хандсан бололтой. Ингэж түүний МАНАН бүлэглэлтэй холбогдсон түүх эхэлжээ. МАХН-ыг Н.Энхбаяраас булааж авах зорилгоор намын гишүүдийнхээ хурлыг зохион байгуулахдаа өөрөөсөө 127 сая төгрөг зарцуулж, 60 сая төгрөгөөр нь намын гишүүдээ Баянгол зочид буудалд байрлуулсан гэж О.Баасанхүү ярьжээ. Энэ мэтээр МАХН-д нөлөөтэй болоход түүнд их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан учир тэрээр Б.Хурцад хандсанаа ил шулуухан ярьчихав. Уг нь О.Баасанхүүгийн хувьд ард түмэн мандат олгож, УИХ-ын гишүүн болсон. Энэ боломжийг тэрээр шударга ёс, ёс зүйт төрийн төлөө ашиглах ёстой байтал улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэлд ашиглах санаа сэджээ. Ингэхдээ бүр МАХН гэдэг намаа МАНАН-гийн халаасанд оруулахыг хүссэн байна.Гэвч Н.Энхбаяр түүнд ийм боломж олгоогүй учир тэрээр арга буюу МАНАН дээрээ очсон байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй