А.Галбадрах: Өнөөдөр Монгол Улс кастын системд ороход бэлэн болсон байна

Мэргэжил:Эдийн засагч, маркетер Боловсрол:ОХУ-ын ДГТУ- ын Бизнесийн удирдлагын н магистр, Эдийн засгийн ухааны доктор Хэлэх дуртай үг:Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй ихийг бүтээж чадна УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч А.Галбадрахтай ярилцлаа. -Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ? -Бидэнд Лейдершип (манлайлал) байхгүй байна. Монгол Улсад Эдийн засгийн нөөц бий. Хажуухан талд маань дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэмшдэг Хятад улсын том зах зээл байна. IQ өндөртэй залуус маань олон , EQ өндөртэй иргэд ч бий. Тэгээд юу болохгүй гэж. Энийг удирдаад аваад явах шинэ өнцгөөс харах залуучууд хэрэгтэй. Гадна талд асар их технологийн өөрчлөлт явагдаад байдаг . Бид нар тэндээс хоцрох ёсгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа улс төрчид энийг хийж чадах уу ? Хатуухан хэлэхэд өөрсдийгөө боддог улс төрчид энэ орчин үеийн технологи шингэж байгаа ухаалаг дижитал эрин үед , энэ өндөр мэдлэг мэдээллийн эрин үед биднийг авч явж чадна гэж та бодож байна уу? Тийм учраас бид нар орж ирж байгаа. -Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ? -Тэгш бус байдал. Орлогын тэгш бус байдлыг өөрчлөх ёстой. Түрүүний яриад байгаа Social marкet economy хамтын эдийн засгийг бий болгож байж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс цаашдаа орлого ихтэйгээс нь өндөр татвар аваад , орлого багатайд нь хуваарилдаг системд орох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл боломж муутай амьдар ч байгаа орлого багатай эмзэг бүлгээ илүү дэмжих юм. Аль аль талдаа том зургаар харвал ашигтай шүү дээ. Энэ чинь төрийн анхдагч үүрэг. Энийг заавал хэрэгжүүлж байж тэгш бус байдал арилна. Ер нь сүүлийн үеийн эдийн засаг shared economy, new economy, social economy болоод энэ бодлогууд явж явж ганцаараа та идэхгүй шүү , хувааж иднэ шүү гээд байгаа. Дэлхий нийтээрээ энэ талруу орцон . Өнөөдөр тэгш бус байдал юугаар илэрхийлэгдэж байна уу гэхээр GINI-н коэффициентээр илэрхийлэгдэж байна. Манайхыг 35 хувь гээд үзээд байгаа. Энэнээс ч их байх магадлал өндөр.Тийм болохоор үүнийг бид нар буулгах ёстой. Баян хоосны ялгааг аль болохоор багасгаж нийгмийн дундаж давхаргыг өртгөтгөх, орлогыг нэмэгдүүлэх ёстой. -Залуусын дуу хоолой, орон зай Монголын Улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлөх гарц, боломж байна уу? -Үүнийг өөрчлөхийн төлөө залуучууд бид зориглох ёстой. Өнөөдөр Монгол Улс Castе-н системд ороход бэлэн болсон байна. Энэ өөрөө Энэтхэгийн систем шүү дээ. Зөвхөн баян хүмүүс нь улс төрд байдаг , тэр дээд зиндааныхан л бүхнийг шийддэг. Өөр бусад хүнийг оруулдаггүй. Хэрэв бид энэ байдалдаа ахиад дөрвөн жил байвал Castе-н системд ороход бэлэн болсон байна. Үүнээс сэргийлэх ёстой, бодит ардчилал хөгжих ёстой. Яагаад гэхээр мэдлэг, чадвар гэдэг чинь ганцхан мөнгөтэй баян хүнд л заяадаггүй л байхгүй юу. Хүний байгалиас авьяас чадвар гэж байдаг юм шүү. Тэр бүгдийг бид нар хэрэгжүүлээд, Монголд төрсөн хүүхэд болгоныг хөгжүүлээд жинхэнэ авьяасыг гаргаж ирдэг тэр системийг буй болгохгүйгээр бид цаашаа хөгжил гэж яриад хэрэггүй. Тийм учраас залуу үе хэрэгтэй. Өнөөдөр зүгээр хөрөнгө мөнгөнд дулдуйдсан, хөрөнгө мөнгөний төлөө хувийн эрх ашгийн төлөө явж байгаа ийм улс төр хэрэггүй. Бидэнд улс орныхоо хөгжлийн төлөө явж байгаа, технологийг ойлгодог залуу үе хэрэгтэй. Ирээдүй бол Quantum Economic руу явж байна. Тэгэхэд бид одооноос эхэлж бэлдэхгүй бол хэзээ иргэдээ бэлдэхийн. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд улс төрд залуу үе орж ирж, сууриа тавих хэрэгтэй. Монголчууд юмыг алгасах дуртай. Манайд маш сайн малын эмч, чадвартай эрүүл мэндийн салбарынхан, IT залуучууд, инженерүүд, багш нар байна.Эдгээр хүмүүст цалинг нь хангалттай өгөөд, ажиллах орчноор нь хангачихад Quantum эдийн засгийг бол дорно хийнэ дээ, асуудалгүй. Гол нь юу вэ гэхээр чиглүүлэх ёстой. Тэр олон оюуны өмчийг нэг цэг дээр авчрах ёстой. -Монгол төрийн залгамж чанар хэт намчирхсанаас болж тасалдах нь их болжээ. 20 жил салбартаа ажилласан мэргэшсэн хүнийг өчигдөр цүнх бариад гүйж явсан салбарынхаа талаар ойлголтгүй хүн даргалж, зааварлаад байх нь хэр зохимжтой юм бол. Энэ мэт байдлаас болж төрийн ажил унаж, олон нийт хохирох нь бий? -Өндөр хөгжилтэй орныг харахаар хүчтэй төр, төрийн тогтолцоотой байж явдаг юм байна. Япон, Солонгос, Герман гээд жишээ олон. Өнөөдөр Монгол юу болчихов гээд анзаарахаар төр нь жижиг болоод нам нь төрийнхөө дээр гарчихаж. Ирээдүйд яах ёстой вэ гэхээр төр хөгжлийн бодлогоороо хүчтэй төлөвлөлт хийгээд, төр чадавхижих ёстой. Хүчтэй төртэй байж залгамж чанар, ой санамжтай төрийг бүрдүүлнэ. Тэгэхээр улс төрийн нэг нам орж ирээд савлуулах боломжгүй. Ялангуяа энэ манай Либералууд сүүлийн 30 жил юу сурталчилсан гэхээр төр гэж ямар хэрэгтэй юм гэж явсан. Төр гэдэг үгний чинь цаана Монгол Улс байгаа. Хэн дуртай нь гарч ирээд энэ төрийн албан хаагчдыг солиод байна. Үгүй байхгүй юу. Бусад оронд яадаг вэ гэхээр төр нь илүү хүчтэй зөвхөн дээр нь байгаа сайд солигддог. Төрийн албан хаагчид бол байдгаараа л байна. Төр тогтворгүй учраас бизнес тогтворгүй , бизнес тогтворгүй учраас эдийн засаг замбараагүй байна. Үүний тулд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 25.1.7-д Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байнаа гээд үндсэн хуульд заасан. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Улс төрийн намуудын нэр хүнд газарт уначихжээ. Хэрэв улс төрийн намууд өөрийн боловсон хүчний бодлоготой, үнэхээр хөгжлийн бодлоготой бодлогын нам байсан бол ийм олон бие даагч гарч ирэхгүй байсан. Улс төрийн намууд хувийн компани шиг л ажиллаж байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт бид нэгдээгүй. Цэвэр улс орноо хөгжүүлэх чин хүсэл, тэмүүллээр нэгдсэн хүмүүс. Энэ хүмүүс 100 сая төгрөг төлөөд тэр намын хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллахаар нэр дэвшээгүй. Мөнгө төлөөд нэр дэвшээд тэрбум тэрбумаар нь сонгуульд зарцуулаад гарч ирж байгаа тэр хүмүүс гурав нугалж буцааж авахын төлөө явна, явсаар ч ирнэ. Тэгэхээр бид цэвэр улс төрийг хүсч байна. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд мөн гэрэл гэгээтэй сайхан мэдээллээр арвин байхыг хүсье.

Хууль зөрчин сурталчилгаа хийж “мөнгөөр бороо” оруулж байгаа горилогчоо АН нэр дэвшүүлэх үү

УИХ-ын 2020 оны сонгуулийн нөхцөл байдал халж эхэлжээ. Тахлын үеийн сонгуулийн сенсацийг бие даагчид эхлүүлсэн бол мөнгөний асуудалтай нөхдүүд үргэлжүүлж байна. Зарим горилогчид гэрээ зарж гишүүн болохоор шийдсэн бол зарим нь бүр улсаа зарахаас ч сийхгүй шахам явна. Чех улсаас төрсөн тэрбумтан гэгдэх 34 настай Х.Эрдэнэбаатар гэх залуу АН -аас нэр дэвшихээр, зэхсээр хэдэн сарыг үдэж байна. Өнөөдөр аль ч нам нэр дэвшигчдээ тодруулаагүй, зарлаагүй байгаа. Хуулиараа маргааш тодорно. Гайхмаар нь, сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийнэ эхлүүлсэн Х.Эрдэнэбаатарт энэ хугацаанд хэн ч юу ч хэлсэнгүй. Нөгөөх нэр дэвшигчдийн сурталчилгааны тэгш гараа гэх ойлголт салхинд хийсчихэж. Мөрөөдөлгүй мөрөн-чүүдийг доромжилж, мөнгөөр бороо оруулж, хугацаанаасаа өмнө сурталчилгаа хийн хууль зөрчиж яваа энэ хүнд хууль үйлчилдэггүй юм уу. Гэнэт л хөрөнгөжсөн, тэрбумтан болсон гэгдэх тэрбээр өдгөө өөрийн хөрөнгөө тайлбарлах ялтай яваа нэгэн гэх. Зарим хэвлэлд онцолж буйгаар Х.Эрдэнэбаатар нь Европоос орж ирсэн 500 сая ам.долларыг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөг авсан, хэргийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа юм байх. Магад дээрх аргаар олсон мөнгөө дээд доодгүй цацаж, УИХ-ын гишүүн болж, улсын хуулиас бултахаар санаархаж байгаа ч юм билүү, хэн мэдэхэв. Ардчилсан нам тойрогт нэр дэвших гишүүдээсээ дэнчингийн 100 саяас эхлээд сонгуулийн зардал гэх хэдэн зуун сая төгрөгийн татаас авч байгаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Х.Эрдэнэбаатар дээрх мөнгөнүүдийг асуудалгүй төлсөн төдийгүй, аймгийнхандаа ч харамгүй гар сунгаж байгаа гэнэ. Тодруулбал аймгийнхаа Ардчилсан намд намд ЖИП аваад өгчээ. Түүгээр ч барахгүй сонгуулиар ажиллах хүмүүстээ компьютер хүртэл бэлэглэж, АН-ын эцэслэж амжаагүй байсан мөрийн хөтөлбөр дэх ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН хөтөлбөрийг сум багуудаар сурталчилаад явна. /Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/ Нэр дэвших эрхийн 100 сая, сонгуулийн зардал болох 506 сая төгрөгөө намдаа өлхөн тушаачихсан, сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын дүрмээ үл тоож, Аймгийн намын хороондоо өгсөн ЖИП машин авч өгч, хөтөлбөрийнхөө ажилтнуудыг компьютерээр хангасан зэргийг нь тооцвол Х.Эрдэнэбаатар бараг хэдэн тэрбумыг зарцуулжээ. Уг нь ийм хууль бус үйлдлийг Сонгуулийн хуулиар нэр дэвших эрхийг нь хасч зогсоодог. Гэвч нүдэн дээр ил цагаан хууль зөрчөөд байгаа энэ үйлдлийг хэн дарагдуулаад байна уу эсвэл хаацайлаад байна уу. Ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрэх гэж улайрсан хүмүүсээс ТӨРД гараад юу хийнэ гэж хүлээх вэ. /Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/

Ч.Батбаяр: Бие даагчдад намын эрх ашиг гэж байхгүй гэдгийг олон нийт сайн ойлгох хэрэгтэй

Төрсөн газар -Өмнөговь Мандал Овоо сум Төгссөн сургууль -Өмнөговь 10жилийн дунд сургууль, Хялгант ойн техникум, Намын дээд сургууль Мэрэгжил-Ойн техникч, Улс төр судлаач Хэлэх дуртай үгс -Эх болсон байгаль дэлхийгээ цаг ямагт хайрла Өвөг дээдсийнхээ өндөр оюун ухааныг шүтэж яв УИХ-д бие даан нэр дэвшиж буй Ч.Батбаяртай ярилцлаа. Төрсөн газар -Өмнөговь Мандал Овоо сум Төгссөн сургууль -Өмнөговь 10жилийн дунд сургууль, Хялгант ойн техникум, Намын дээд сургууль Мэрэгжил-Ойн техникч, Улс төр судлаач Хэлэх дуртай үгс -Эх болсон байгаль дэлхийгээ цаг ямагт хайрла Өвөг дээдсийнхээ өндөр оюун ухааныг шүтэж яв УИХ-д бие даан нэр дэвшиж буй Ч.Батбаяртай ярилцлаа. -Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч? -Улс төрийн идэвхи оролцоотой хүн л дээ би. Тодруулбал гэнэт гарч ирээгүй. Харин Улсын Их хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нь өөр асуудал. -Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ. Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ? -Бухимдуулдаг асуудал олон бий. Тэр дундаа мэргэжлийн хүн болоод тэрүү байгаль дэлхийтэй хэтэрхий зэрлэг харьцаж байгааг хараад үнэхээр их бухимддаг. Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, байгаль экологио сүйтгэж байгаа байдлыг илүү онцолмоор байна. Түүнчлэн улс төрийн хийгээд эдийн засгийн бодлого бусдын мэдэлд хараат болсныг хараад дуугүй өнгөрч болохгүй гэж санагддаг. Би Монгол Улс хоёр шатны парламенттай болох нь илүү үр дүнтэй байх болов уу гэж боддог. Ингэж чадвал хяналт тавих боломж нэмэгдэн улмаар Монголын төр хариуцлагын зудыг даван туулна. Сонгуулийн дараа санал луйвардсан, мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн гэх мэдэлээл ил болдог ч тэгсхийгээд л намжчих юм. Сонгуулийг шударга ямар нэгэн эргэлзээ маргаангүй явуулах ямар арга зам байдаг юм бол. Дэлхийн бусад орны бодитой жишээнээс та хэлж өгөөч? -Аалзны тор мэт хэрсэн авлигалын сүлжээ, мафижсан төрийн тогтолцоог өөрчлөх нь хамгийн чухал. Бид бүгдээрээ харж байна. Нам төвтэй төр байгааг. Тэд улс орны эрх ашгийн төлөө бус намын, болон хувийнхаа эрх ашгийн төлөө л зүтгэсээр байна. Үүнийг бие даагчид таслан зогсоож чадна. Хаа сайгүй үгүйлэгдэж буй хариуцлагын тогтолцоог бий болгож чадвал бусад асуудал аяндаа цэгцэндээ орох болно. Манайхны нэг том дутагдал бол бусдаас будаа идэх юм. Будаа идэж болно л доо. Гэхдээ энэ нь Моголын хөрсөнд буух уу, монгол хүний онцлог, шинж чанарт тохирох уу гэдгийг огт тооцоолдоггүй.Бид ямар удам судартай, ямар түүхтэй, ямар аж амьдралтай хүмүүс вэ гэдгээ мэдэрч, бусдыг дагах биш бусдад яаж ажиллаж амьдардагаа харуулах чадвартай хүмүүс. -Та хар машинаарсаналын хуудсыгтоолох нь шударга байж чадна гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ? -Улам боловсронгуй болгохгүй бол хар машин хуудуутай гэдгийг олон хүн хэлэх юм. Үнэндээ итгэдэггүй. Гэхдээ энэ жил олон нийт сонголтоо зөв хийх байх гэдэгт итгэлтэй байна. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Энэ олон жил төр барьсан хүмүүс юу өөрчилж, ямар гэрэл гэгээтэй зүйл хийв гэж хүмүүс бие биенээсээ асуух болж. Төрийг ээлжлэн зарим жилд хамтран барьсан АН, МАН намуудаас олон зүйлийг асуух хэрэгтэй. Эдгээр намын эрхэм гишүүд ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон атлаа иргэний төлөөлөл гэдгээ умартан намын төлөө зүтгэдэг болсон нь иргэдэд сонголтоо өөрчлөхөд хүргэж байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -МАНАН хэмээх мафижсан бүлэглэлийг төрийн сэнтийгээс зайлуулах хамгийн том боломж алхам бие даагчдад байна. Шударга ёсыг тогтоохыг хүсч л байгаа бол бие даагчдыг дэмжих хэрэгтэй. Энэ жил ийм олон бие даагчид байгаа нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх тэмцлийн дуудлага гэж боддог.Нэг зүйлийг онцлоход бие даагчдад намын эрх ашиг гэж байхгүй гэдгийг олон нийт сайн ойлгоосой. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Баярлалаа.

Т. Бат-Оргил: Хэн нэгэн баяжихдаа бусдын хоолыг булааж, хоосруулж болохгүй

Төрсөн газар: БНМАУ, Улаанбаатар хот, Найрамдлын район Боловсрол: Эрх зүйч, MBA Хэлэх дуртай үг: Цагааны тэсрэг хар. Зөвийн тэсрэг амархан УИХ-д бие даан нэр дэвшиж буй эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа. -ХҮН-ын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүн байсан.Тус намынханд хүмүүситгэл үзүүлж, шинэ хүчин хэмээн харж байсан ч төд удалгүй бараг тарах дээрээ тулсан. Та хуульч хүний хувьд ийм байдалд хүрсэн шалтгааныг юу гэж боддог вэ? -Хүмүүс шалтгааныг хэн нэг хувь хүний буруугаас хайж, эсвэл ХҮН-ыг эрх баригчид гаднаас нь бутаргасан гэж боддог. Тийм тал байж болох ч, үүний цаад учир нь илүү гүн юм. Нэгд, өнөөгийн улстөрийн буруу тогтолцоо шинэ, хуучин гэлгүй бүх намуудын хагарал, тэмцлийг гарцаагүй нөхцөлдүүлж байна. Үүний гол учир шалтгаан нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн алиныг ч эрхэлдэггүй, ямар ч орлогогүй нам гэсэн байгууллага үлэмж их зардалтай, тэр зардлыг хэн хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал аяндаа эрүүл бус суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Аль нэг эсвэл хэсэг мөнгөтэй этгээд, бүлэглэл намыг санхүүжүүлж эхэлснээр бүх ад зэтгэрийн суурь тавигдаж, улмаар төр булингартах шалтгаан болж байгаа билээ. Улмаар, төрийн доор байх ёстой нам нь түүнийхээ дээр гарч, өөрийгөө санхүүжүүлэхийн тулд бидний хамтын мөнгийг идэж, эсэргүүцсэн хэн бүхнийг хавчих, мөшгөх боллоо. Хоёрт, шүүх, цагдаа намын дотоод асуудалд оролцохгүй гэдэг дэлхийд байхгүй гаж хууль дүрэм тогтоож, намуудыг эрх зүйн зохицуулалтын гадна гаргасан нь эх захгүй бужигнах нөхцөлийг бий болгосон. Жишээ нь, хэсэг хүн ХҮН-ын бага хурлыг огт өөр хүмүүсээр бүрдүүлж хуралдуулсныг хууль ёсны эсэхийг асууж шүүх, цагдаад хандахад Хүн амины хэрэг гараагүй л бол өөр ямарваа асуудалд төр оролцохгүй гэсэн итгэмээргүй хариу хууль сахиулах байгууллагуудаас авч байлаа. Мэдээж, энэ нь шинээр бүрэлдэж буй намуудад хамгийн эхэнд хүндээр тусч байгаа ч аяндаа эрх баригч намуудыг өөрсдийг нь ганхуулж, бүр дэлбэлэх хэмжээний цагтай бөмбөг гэдгийг тэд одоохондоо тоохгүй байна. Ухаан ороход нэгэнт оройтсон байх болно гэдгийг ч тэд ухаарахгүй байгаа бололтой. Гуравт, бид өөрсдөө ч хувь хүмүүсийн хувьд төлөвшөөгүй байжээ. Үүнд би өөрийгөө ч оруулж, хэлж байгаа юм шүү. Эрдмийн дээд эв гэж өвөг дээдэс маань зүгээр нэг сургаагүй юм байна. Техникийн мэдлэг олоход харьцангүй хялбар, харин олон хүн эвээ олж ажиллана гэдэг нь түүнээс хамаагүй хэцүү эрдэм ажээ. Бас гадаад дотоодын их дээд сургууль төгссөн л бол сайн хүн гэсэн гэнэн төөрөгдөл одоо ч их түгээмэл байна. Гэхдээ хүний сайн муугаас үл хамаарч, өөрийн зарчимдаа үнэнч үлдсэн ч хэнтэй ч эв учраа олж ажиллаж сурах нь улс төрийн том ухаан гэж надад үлдсэн сургамж юм. -1990 оноос хойш Монголын төрийг АН, МАН гэсэн хоёр нам удирдлаа. Нэг мэдэхэд л 30 жил өнгөрч. Энэ хугацаанд бид ухарсан уу, урагшилсан уу. Та юу гэж боддог вэ? -Хадны мангааг дарах гээд явсан үлгэрийн хоёр хан хүү маань нэг мэдсэн өөрсдөө ганц хоёр толгой ургуулчисан, хүний мах иддэг болчихсон байна гэдгээ ухаарахгүй нэгнээ мангас гээд л зодолдоод байна даа. Анх юуг зориод хэний төлөө явж байсан, өөрсдөө хэн байснаа санах ухаан тэдэнд үлдээгүй бололтой. Тэд одоо биднийг төлөө байлдахаа больсон. Яг л үлгэрт гардаг шиг, хүнд бэрхийг давахад сэтгэлийн хат хүрсэн атлаа алдар цуу, мөнгө агуурсанд толгойгоо алдсан баатрууд өөрсдөө мангас болжээ. Хүний эрх, ардчилал, эрх чөлөө, тэгш эрх гэдэг үг тэд хэрэггүй үедээ тайлаад хаячихдаг хуяг нь л болохоос, энгэрт нь гэрэлтдэг онгон сахиус нь байхаа больжээ. Энэ гучин жилд олсон ололт байлгүй яах вэ. Гэхдээ тэр нь дэндүү чамламаар байна. Бид үүнээс илүү ихийг хийж, бүтээж болох байсан, үүнийг хүмүүс бүгд зөнгөөрөө мэдрээд, бухимдаад байгаа юм шүү дээ. XXI зуунд хүн амын ихэнх нь гэр хороололд нүүрс түлж, өлөн зөлмөн суугаа нь гутамшиг. Тэрнээс ч илүү гутамшигтай нь энэ хоёр намыг тойрон хүрээлсэн хэдхэн хүн дэлхийн саятан, тэрбумтан аятай амьдарч байгаа явдал мөн. Хэн нэгэн баяжихад буруу байхгүй гэдэг ч, бусдыгаа хоосруулан байж баяжсан нь үнэхээр шударга ёсонд үл нийцэх билээ. Тэд өөрсдийгөө хамгаалдаг хуяг, тахартай, үйлчилдэг хиа, шивигчинтэй, хөдөлмөрөө мөлжүүлдэг хамжлага, сүнсээ худалддаг боолтой неофеодалын нийгмийг байгуулсныг дэвшил гэж үзэх үү, ухралт гэх үү. Олон улсын хамтын нийгэмлэг чухам үүнийг нь үнэлэн муу дүн тавьж хар, саарал жагсаалтанд оруулаад байна шүү дээ. -Та нийгмийн амьдралд их идэвхитэй оролцдог. Таны мэдлэг чадвар хаана ч ямар ажил хийгээд явахад гологдохгүй. Харин яагаад улс төрд оролцож, дуу хоолойгоо байнга хүргэхийг хичээдэг юм бэ. Улс төрийг та сонирхохгүй бол улс төр таныг сонирхоно гэдэгтэй та санал нэгддэг үү? -Манай гэрийнхэн өөрсдөө хэдий зориогүй ч түүнийгээ мэдэлгүй намайг төрийн албанд багаас бэлдсэн гэж боддог. Бага балчираас л хувиа битгий хичээ, үнэн, шударга яв гэж өсгөж, намайг түүхч болно гэж байхад гэр бүлийн хурлаар шийдэж хуульчийн мэргэжлийг сонгож, наймаг элсүүлсэн байдаг юм. Миний өвөг Цэндийн Намсрай гэж төр нийгмийн зүтгэлтэн хүн байсан юм. Өвөөгийн найзууд нь мөн л дандаа төрийн том хүмүүс, дандаа манайхаар орж гарч байдаг. Одоо бодохнээ албан бусаар төрийн хэргээ залгуулдаг байсан юм болов уу. ЗХУ-ын хараа хяналтанд байдаг байсан үе болохоор аминчлан тусдаа ярих зүйлүүд байдаг байсан биз. Намайг урлагийн хүн болчих вий гэж их болгоомжилно. Гэхдээ би цусан дуудлагаасаа хаа холдох билээ. Одоо ч гитараа барьсаар явна. Харин миний дуу бол миний иргэний байр суурийг илэрхийлдэг онцлогтой л доо. Би 1995 онд Хууль зүйн яаманд мэргэжилтнээр орж, тэр цагаас хойш нийгэм, эрх зүйн реформын төлөө хүчин зүтгэсээр явна. Харамсалтай нь намайг төрийн албанаас 2009 онд шахан гаргасан. Гэвч улс орныхоо төлөө зүтгэхэд заавал төрийн албанд байх албагүй. Реформ клуб гэж байгууллага байгуулаад л зүтгэж байна. Салбарын бодлогын дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжинд оруулах чиглэлээр ажилладаг юм. Олон нийтэд тэр ажил ил харагддаггүй. Харин одоо улс төрд орж дорвитой өөрчлөлтүүдийг биечилж хийхгүй бол болохгүй гэдэг бат бөх итгэл үнэмшилтэй болсон. Эрх баригч намууд ийм болсон нөхцөлд реформудыг доороос хийх ямар ч боломжгүй боллоо. Өөрчлөлтүүдийг дээрээс нь шахаж, шаардан байж хэрэгжүүлэх цаг ирлээ. -Залуусын дуу хоолой, орон зай Монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлах гарц, боломж байна уу? -Би зөвхөн залуучууд гэж хэлэхгүй. Залуу сэтгэлгээтэй хүмүүс хэрэгтэй байна. Ажлын туршлагатай, буурь суурьтай, нам дагаж намирдаггүй, мэргэжилдээ үнэнч хүмүүс ус агаар мэт хэрэгтэй байна. Тийм болохоор тийм хүмүүс бие дааж нэр дэвших хэрэгтэй, тийм хүмүүсийг харин ард түмэн маань дэмжих ухаантай гэдэгт би бат итгэлтэй байна. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Хүмүүс хэрсүүжиж байна. Тэднийг тийм амархан хуурахгүй болсон шүү. Одоо энэ намуудын мөн чанарыг монголчууд маань нэвт харж, таньсан байна шүү дээ. Өнгөн дээрээ нэг их олон нам мэт байгаа болов ч цаагуураа хоёр том бүлэглэл улсын төсвийг хуваарилах гэж тэмцэлдэж байгааг хүмүүс зөнгөөрөө мэдрээд байна. Тийм ч учраас бүх намуудын нэр хүнд асар их унасан. Боломж сиймхийг хайж намууд өөрсдийн залуусыг ч хайрлахгүй бие даагч болгон нэр дэвшүүлж байна. Жинхэнэ итгэл үнэмшлээрээ бие дааж нэр дэвшиж байгаа мэргэжлийн олон сайхан хүн ч байна. Сонгогчид хэрсүү болсон тул хэнийг сонгохоо сайн мэдэж байгаа гэж бодож байна. Энэ цагт чинь нууц юм гэж байхаа больсон шүү дээ. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Яг жинхэнээсээ бие дааж дэвшиж байгаа хүн бол аль ч нам, түүний ард байгаа ашиг сонирхлын бүлэглэлд барьцаалагдаагүй. Төрийн эрхэнд гарсан хойноо намуудыг төрийн дээрээс буулгах ажилд зоригтой оролцох болно. Энэ намуудыг бүгдийг нь татан буулгаж, маш тодорхой, өндөр шалгууруудыг тавьж шинээр хоёр гуравхан жинхэнэ үзэл баримтлалтай, зөв намуудыг эмхлэн байгуулах хэрэгтэй. Тэр бүх шалгуурыг давсан намуудыг төрөөс бүрэн санхүүжүүлэх юм бол элдэв бүлэглэлүүдийг савруудаас суллаж, гэмт бүлэглэлүүдээс ангижруулах үүд зам нээгдэнэ. Улмаар УИХ-ыг ч гэсэн төсөв мөнгөний хуваарилалтаас холдуулж, мэргэжлийн байгууллагуудын чадавхижуулж, төрийн хэрэгт оролцуулдаг болох ёстой юм. Үүнд бие даагчид өнөөгийн намуудын нөлөөллөөс ангид манлайлан оролцох үүрэгтэй байх болно. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр нар намынхаа сонгуулийн штабт ажиллана

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарлаж, СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Тиймдээ ч улс төрийн намууд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт нэр дэвшигчдээ эцэслэн батлах шаардлага үүсээд байна. АН-ын тухайд маргааш Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийхээр тов зарласан бол МАН-ын Бага хурал мөн л маргааш хуралдахаар товлогджээ. Нэр дэвших квот авахыг хүссэн мөн горилсон олон зуун хүн намдаа хандиваа өгчихөөд хүлээж суугаа нь дамжиггүй. Тэгвэл нэр бүхий гишүүд өөрийн хүсэлтээр энэ удаагийн сонгуулийг өнжиж, залуу үедээ боломж олгох шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, С.Содбаатар нар өнжих намынхаа сонгуулийн штабт ажиллахаар болсон байна. Ц.Гарамжав гишүүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилласан гишүүдийн нэг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн итгэл үнэмшлээ ч хамгаалж чадсан билээ. Ардын намын лидер эмэгтэйчүүдийн нэг хэдий ч энэ удаа залуу үедээ боломж олгох шийдвэрт хүрчээ. Сонгинохайрханчуудын хувьд хүлээлт үүсгэсэн гишүүн хэдий ч намынхаа сонгуульд өнөөдрөөс ханцуй шамлан оржээ. Тойрогтоо төсвийн мөнгө харалгүй Мөнх тогтвортой хөгжил сан-гийн шугамаар 2 цэцэрлэг шинээр барьж, хэд хэдэн цэцэрлэгийг өргөтгөж, сургуулийн номын өргөө, ахмадын өргөө гээд иргэдийнхээ нийгмийн асуудалд хамгийн их анхаарч ажилласан түшээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд Жадамбаа генералын хүү гэдгээрээ нийгэмд танигдсан. Хуулийн төслүүд дээр хамгийн идэвхтэй ажилладаг, тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Гэсэн ч хэд хэдэн сангаас зээл авсан зэрэг таагүй зүйлд нэр холбогдсон учраас өөрийн ухамсараар өнжих шийдвэр гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар хамгийн богино хугацаанд сайдын албан тушаал хашсан нэгэн. Мөн л эхнэрийнхээ нэрээр ЖДҮ сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон. Тиймээс энэ удаа мөн л өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй хэмээн шийдсэн нь улс төрийн соёл болж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.