Ардчилсан нам залуусаас уучлалт гуйх ёстой

Арваадханжилийн өмнө Ардчилсан намын ард хэн ч, яаж ч тархийг нь угаах гээд чадахааргүй асаалттай танк шиг залуус байдаг байж билээ. Тэдгээр залуусын төлөөлөл сонгуулийн сурталчилгааны үеэр бусад намаас нэр дэвшигчдийн уулзалт дээр халамцуухан очиж Та нар юу юм бэ, Ардчилсан нам, ардчилал ялна гэх зэргээр үймүүлж, яриа ухуулга хийх боломж бололцоо олгодоггүй байв. Хүний олноор чаагирхдагбайлаа. Зарим нь ёстой л санал хураах өдөр унтчихдаг, залхуурчихдаг, эмээ, өвөө, аав ээжийнхээ зааврыг дагачихдаг байснаас бус залуусын үнэмлэхүй олонх нь Ардчилсан намыг бүрэн дэмждэг байв. Тэд ардчилал бол ард түмэнд сайхан амьдрах боломжийг нь олгодог хамгийн зөв зүйтэй тогтолцоо,тэрнийгёс журмаар нь хэрэгжүүлэх улс төрийн хүчин бол Ардчилсан нам мөн гэдэгт итгэж байсандаа л ингэж дэмждэг байсан нь лавтай. Ардчиллыг сэтгэл зүрхнээсээ дэмждэг, гал цогтой энэ залууст МАХН-ыгдэмж /ОдоогийнМАН/ гэж хэлбэл зодуулах шахдаг тийм үе үнэхээр байсан юм шүү. Гэтэл Ардчилсан нам эдгээр залуусын итгэж байсан тэр улс төрийн хүчин, нийтлэг үнэт зүйл, үзэл санаа тээгч нь байж чадсангүй ээ. Залуучууд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж чадах ч түүнийхээ төлөө мөнгө төлөх чадвартай нь хэд билээ. Ардчилал хөгжиж төлөвшсөн улсад намууд гишүүнчлэлгүй, чадварлаг нэгнийг олж улс төрд оруулдаг үндсэн үүрэгтэй. Монгол улсад энэ жишгийг үлгэрлэх учиртай Ардчилсан нам гэтэл ингэхийг хүссэнгүй, хатуу гишүүнчлэлтэй төдийгүй дэнчин гэгч зүйлийг бодож олж, сумын намын хорооны гишүүнд өрсөлдөх эрхийг 750 000, Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх эрхийг 3 000 000 төгрөгөөр үнэлж байна. Дэнчингийн хэмжээнийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой гэхмэтээршат ахих тусам өссөөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө өрсөлдөх хүн 280 000 000 төгрөг төлөх ёстой гэсэн босго тавьж байв. Энэ талаар даргаас нь асуухад Урьд далд байсан зүйлийг ил тод болгож, хэмжээг нь гурав дахин нэмсэн гэж авсан. Ардчилсан нам, эрэлт ихсэхэд үнээ нэмдэг дамын наймаачин хоёрын хооронд ялгаа алга. Улс төрд орж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломж эрэлхийлэх эрхийг үнэтэй болгосноороо Ардчилсан нам өнөөдөр мөнгөгүй ч үзэл бодлоороо дэмжиж ирсэн залуусыг өөрөөсөө түлхчихлээ. Намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхээ нэгэнтээ мөнгө, элдэв янзын болзлоор хязгаарлуулснаас хойш залуус юуны төлөө энэ намыг дэмжих ёстой гэж вэ. Мөнгө төлсөн нөхдийг төрийн албанд дэвшиж, мөнгөө хэд нугалж авахуулах боломж өгөхийн тулд уу. Үгүй ээ. Залуус тэнэг биш. Өнөөдөр захын залуугаас Ардчилсан намд элсэх үү гэхэдҮгүй. Ямар Үндэсний бодлогын хороонд орох биш гэж хариулж байна. Эвлэлдэн нэгдэхийн гол утга учир болох үзэл санаа, нийтлэг үнэт зүйлийг нь мөнгө болгож хувиргаснаараа энэ нам залуусыг өөрөөсөө түлхжээ. Үеийн үед залуусын дэмжлэгээр явж ирсэн байтлаа ийнхүү Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөсөн үлгэрийг үзүүлж, үзэл санаа бус, мөнгийг илүүд үзлээ. Энгийн гаргалгаа. Монголын нийгэм өнөөдөр баян хоосны ялгаа ихэссэн, ангит нийгэм тогтсон. Мөнгө нийгмийнэлитхэсэгт бий. Тэгвэл эгэл ардын сурлагатай хүүхэд улс төрийн эрх мэдэлд хүрч, эгэл ардынхаа төлөө ажиллахын тулд заавалэлитхэсгээс мөнгө авч, барьцаалагддаг байх ёстой болж таарч байна. Тэгэхгүй бол хэзээ ч сонгуульд өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр Ардчилсан нам нийгмийн аль хэсгийнхний эрх ашгийг хамгаалаад байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Тодорхой хэлбэл, Үндсэн дүрмийнхээ Нийтлэг үндэслэлийн 3, 4 дүгээр заалтаасаа ухарсан гэсэн үг. Мэдээж, Ардчилсан намд элссэн бүхэн удирдах албан тушаалд очих албагүй л дээ. Гэхдээ хүсвэл боломж бүгдэд ижил байх ёстой. Гэтэл Ардчилсан намын одоогийн байгаа байдал нь залууст Мөнгө төлөхгүй л бол бид чамд боломж өгөхгүй. Харин чи биднийг дэмжих ёстой гэж байгаатай ялгаа алга. Өдий олон жил итгэж дэмжиж ирсэн залуусыг ингэж тойргийн гадна үлдээснийхээ төлөө Ардчилсан нам өнөөдөр тэднээс уучлалт гуйх ёстой. Эсвэл хийсэн үйлдэлдээ эзэн болж Бид их мөнгө төлсөн хүнийг л дэмжих учраас та бүхэн биднийг заавал дэмжих албагүй гэдгийг эгэл жирийн гишүүд сонгогчдод шударгаар хэлэх ёстой.

АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар өнөөдөр мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжих чиглэлээр 2004 оноос хойш үзүүлж буй дэмжлэгийн нийт дүн342 тэрбум төгрөг (123 сая ам.доллар) болж байгаа билээ. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл КлеческиАНУ болон Монгол Улс нь Монгол Улсын, мөн цаашлаад Номхон далайн бүс нутгийн энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүчирхэг түншүүд билээ гэв. Коронавирус цар тахлын үед Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, бүх талын оролцоот хувийн хэвшлийн тогтвортой хөгжилд АНУ урьдынхаас илүүтэйгээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна хэмээн Элчин сайд нэмж хэллээ. Бүс нутгийн хэмжээнд энэхүү цар тахлын үед ардчилал, ил тод байдал нь ард түмний аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах суурь үндэс болж байна. Урьд өмнө амжилттай хэрэгжүүлсэн ОУХА-ны төсөл хөтөлбөрүүдэд суурилсан энэхүү нэмэлт тусламжийн гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын засаг захиргааны шинэчлэлийг сайжруулах, оролцоот, хүртээмжтэй засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Уг нэмэлт тусламж нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага болон ардчиллын туршлагыг дэмжин ажиллаж буй төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг мөн бэхжүүлнэ. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх, зөвшилцлийн үйл явцыг ОУХА-аар дамжуулан дэмжих болно. Тус агентлаг нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшил болон бусад донор байгууллагатай хамтран хүний эрх, нэр төрийг дээдэлдэг, тусгаар тогтнол, бие даасан байдлыг сайжруулахад чиглэсэн, иргэд нийтэд тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэн ажиллана. АНУ болон Монгол Улс нь хамтын хөгжлийн зорилтод хүрэхээр олон жилийн нягт түншлэлийг бий болгон ажиллаж ирсэн билээ. ОУХА-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнтэй, хариуцлагад тулгуурласан сайн засаглалыг бий болгох, дэмжих, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх зорилгоор жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, сонгуулийн болон улс төрийн үйл явцад эмэгтэйчүүдийн болон залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ үеийн ардчиллын манлайлагчдыг бэлтгэх, бий болгох чиглэлээр ажиллаж байна. Эх сурвалж:АНУ-ын ЭСЯ

МАН сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа

СЕХ-ноосМАН-дээлжит сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа.Уг батламжийг УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. Түүний хамтУИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан,нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Баярбаатар нарбайлцав. Энэ үеэрУИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнН.УчралШинийн наймныбилэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо хамгийн хүнд хэцүү үед МАН ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. 2016 ондхасах руу орсон, дампуурлын ирмэгт тулсанэдийн засгийгманай нам хүлээж авсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байна, валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлснээс гадна нийт 8.1 их наяд төгрөгийн өрийн төлж барагдууллаа. Шударга ёс,хариуцлагынхувьсгалыг анх удаа эхлүүлж,төрийн мэдэлд байсан томоохон компаниудыг улс төрийн бүлэглэлийн гарт авсан байсныг буцааж төрийн мэдэлд авлаа. Тухайлбал, Эрдэнэт, Монголросцветмет,Тавантолгой, Багануур зэрэг компанийг төрдөө буцааж авах хариуцлагатай шийдвэрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар хийж хэрэгжүүлсэн. Өнөөдөр ч дэлхий нийтэд коронавирусийн цар тахал нүүрлэсэн хүнд хүчир цаг үед Засгийн газрынзоримог, хурдан шуурхай шийдвэрийн үр дүндНҮБ-д бүртгэлтэйулс орнуудаас халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц оронд тооцогдож байна. Энэ бол Засгийн газар шуурхай ажилласны төдийгүй ард иргэд сайтар сахин биелүүлсний үр дүн юм. МАН үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан. Мөрийн хөтөлбөрт Засгийг газраас хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүч төдийгүй хүнс, түлш зэргийг дотоодоосоо хангахаас гадна шударга ёсны хувьсгалтай холбоотой ажлуудаа хэрхэн үргэлжлүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгасан. Мөн МАН нийгмийн ардчилсан үзэлтэй намын хувьд хүн төвтэй хөгжлийн бодлого, тэгш боломжийг иргэддээ олгосон дундаж давхаргыг бий болгосон бодлогуудыг зорилтоо болгосон. Тэр дундаа дэлхийн улс орнуудад хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн сонгодог загвар болох эрүүл мэнд болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг үндэснийбаялгийн сантай уяж, хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгож, НДШ-ээ төлж буй иргэн бүрт урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болгох боломжийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бидний энэ бодлогыг Үндэсний аудитынгазархянаж үзээд хүлээн зөвшөөрснийг тодотгоё. МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатай оролцохоо илэрхийлье гэлээ.

АН-ын 100 саяын эх үүсвэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Ээлжит сонгуулийн сургаар горилогчдоосоо 100 сая төгрөг хурааж эхэлсэн АН-ыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Ингэхдээ нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс 100 сая төгрөг хурааж байгаа нь ямар үндэслэлтэй болох, уг мөнгөний эх үүсвэр зэргийг тодруулах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын хүрээнд өнөөдрийн байдлаар АН-ын ҮБХ-ны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. АН-ын 100 сая төгрөгтэй холбоотой гомдол мэдээлэл хэнээс очсон, үүний дагуу шалгалт явуулж байгаа эсэх талаар АТГ-аас тодруулахад АН-ыг сонгуулийн дэнчингийн 100 сая төгрөгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн нь үнэн гэлээ. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хэний гомдлоор, хуулийн ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм. Ямартай ч хууль хяналтынханд ийнхүү гомдол очсон нь АН-ын өөрийнх нь гишүүдтэй холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвших хүсэлтэй хүмүүст их мөнгөний босго тогтоож, 100 саяыг төлөхийг шаардсан, чадахгүй бол цаашаа хэмээн түлхсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Улмаар АН-ын даргын зүгээс энэхүү 100 сая төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэн, хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр 300-400 саяыг нэмж тушаах шаардлага тавьсан нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм. Тийм ч учраас АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдэж байсан нь ийнхүү бодит ажил болсон бололтой. Энэ тухайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Доод хязгаарыг тогтоогоогүй. Хүн сонгогдох эрхийнхээ хүрээнд ямар ч зардлаар сонгуульд өрсөлдөж болно. Харамсалтай нь АН эхлээд дэнчингийн 100 сая төгрөгийн доод хязгаар тогтоосон. Ингээд нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд 100 саяыг төлсөн хүмүүст дахиад мөнгөний босго тавьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан сонгуулийн зардлын дээд хязгаарын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тушаах гэрээг горилогчидтой хийж эхэлсэн. Үүний цаад шалтгааныг харахад шууд утгаараа санхүүгийн ялгаварлан гадуурхалт яваад байгаа юм шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл ажиллагаа. Сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй. Тийм ч учраас үүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэчихсэн, хуулийнхан шалгаж байгаа юм билээ. Миний бие энэ асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. Ямартай ч төр наймаалцах ажиллагаа ил тодоор явуулж байгаа нь олон хуулийг илтэд зөрчсөн үйлдэл боллоо хэмээн хуульчид дүгнэж, улс төрчид толгой сэгсэрч байсан нь оргүй болох нь ийнхүү тодорхой боллоо. АТГ-ынхан АН-ын хурааж буй 100 саятай холбоотойгоор шалгалт явуулж эхэлсэн нь тус намд томоохон эрсдэл үүсгэх магадлалтай болов. Учир нь сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй атал тогтоосон төдийгүй нэр дэвшигчид хандив цуглуулж эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад 100 саяыг хандиваар цугуулан намдаа тушаасан хэмээн мэдээлж эхэлсэн зэрэг нь хууль зөрчсөнө нийтэд ил тод зарласнаас гадна өөрийгөө барьж өгөхүйц үйлдэл болсон бололтой. Хамгий ноцтой хуулийн дээрх заалтыг зөрсөн учраас эхний ээлжид СЕХ-ноос нэр дэвшигчийн батламж гардуулахдаа АН-ынхгыг хасах магадлал улам өндөр болов. АН-ын нэр дэвшигчдэд батламж гардуулахгүй байх ганцхан үндэслэл нь хуулийн хугацаанаас өмнө бусдаас хандив цуглуулсан гэх шалтгаан. Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг үндэслэн нэр дэвшигчийн батламж гардуулахгүй байх нөхцөл хангалттай бүрдсэн гэдгийг хуульчид онцолж байгаа юм. Тухайлбал, энэ тухайд хуульч Ү.Амарбат Нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш СЕХ тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, мандат олгосон цагаас хандив авах боломжтой болох учиртай. Гэтэл АН нэр дэвшигчдээсээ мөнгө хураана гэж нийтэд зарлахдаа Хандив авахаар болсон гэж тодотгосон. Энэ нь хуулийн зөрчил болоод зогсохгүй улс төрийн нам парламентын сонгуульд нэр дэвших эрхийг үнэлж зарж байна гэсэн үг. УИХ-ын суудлыг үнэлж зарснаар дараа нь энэ мөнгөө авлигын эх үүсвэр болгох, төрөөс буцааж нөхөж авах аюулыг дагуулна. Хоёрдугаарт, нэр дэвшигч бүртгүүлсэн үеэсээ хандив цугуулах боломжтой болох байтал АН 100 саяыг татахдаа Чи нэр дэвшихийн тулд намдаа хандив босгож өгч байна. Гэхдээ нам руу оруулах мөнгөний хандивыг чи өөрийнхөө нэрээр босго гээд байгаа юм. Хэрвээ намд цугуулж байгаа бол АН-ын бодлого, үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн хандив байх ёстой юм, хуулиараа. Гэтэл өөртөө хандив цуглуулж байгаа мэтээр олсон мөнгөө намдаа өгчихөөд байгаа нь хэлбэрийн хувьд болоод байгаа юм шиг атлаа агуулгын хувьд сонгуульд нэр дэвшигч цаг нь болоогүй байхад хандив цуглуулаад эхэлсэн гэсэн үг. Хэрвээ үүнийг ул сууриар нь хөөвөл сонгуульд нэр дэвших эрх авахын тулд намдаа 100 саяыг цуглуулж өгсөн бүх нэр дэвшигч хууль зөрчсөн болчихож байгаа биз. Тиймээс АН-аас нэр дэвшихээр намдаа 100 ба түүнээс дээш саяыг хураалгасан бүх хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй хэмээн тайлбарласныг тодотгоё. Ямартай ч түүний дурдсан хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь АН-ыг ийнхүү хууль, шүүхийн хаалга татахад хүргэв бололтой.

МАН коронатай сайн тэмцэж байгаад Лу.Гантөмөр санаа зовов

​ ​УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр өнөөдөр News.mn цахим сайтад улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярицлага өгчээ. Түүний ярилцлагаас хэд хэдэн асуудал анхаарал татав. Хамгийн хачирхалтай нь, боловсролын салбарыг толгойлж явсан Лу.Гантөмөр 2020 оны сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд боловсролгүй басхүү ёсзүй ч гэмээр хариулт өгчээ. Тодруулбал, Лу.Гантөмөр хариулахдаа 2020 оны сонгуулийн онцлог бол коронавирус. Эрх баригчдад коронавирус маш том давуу тал өгсөн. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхнээ коронавирусаар дарж сонгууль явуулах нь гэж санаа зовнингуй ярьжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар коронавирусын эсрэг арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж, ажлаа сайн хийж байгаа нь АН-ын гишүүдийг айлгаж эхэлсэн бололтой. Эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ гэх амлалт өгдөг гишүүдийн бодит төрх ийнхүү ганцхан ярилцлагаар танигдлаа. Лу.Гантөмөр гишүүний хувьд иргэд нь эрүүл саруул, эх орон амгалан тайван байхаас илүүтэй 2020 оны сонгуульд корона вирус МАН-д нэмэх оноо болохвий гэж санаа зовж байгаагаа шуудхан илэрхийлэв. Мөн энэ ярилцлагынхаа үеэр Лу.Гантөмөр тойргоо сольж үзээгүй гэж сайрхсан атлаа гэр хорооллын айл өрхөөрөө сонгууль дөхөхөөр л очно доо хэмээн хээвнэг хариулжээ. С.Өрлөг

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.