Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа
2020-05-06 17:54:35 Нийтлэгдсэн: Улс төрМАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор өөрийгөө хуульч гэж танилцуулсан Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ. Энэ талаарМАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа. -МАН нэр дэвшигчдээсээ мөнгө татаж, тойргийн судалгаа хийлгэсэн. Улмаар сонгуулийн зардлаа босгож байна гэж үзээд нэгэн хуульч АТГ-т хандлаа. Судалгаа хийх нэрээр нэр дэвшигчдээс мөнгө татсан зүйл бий юү. Хуулийн байгууллагад өгч шалгуулах хэмжээний асуудал мөн эсэхэд та тайлбар өгнө үү? -Юуны өмнө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, бусдын бусармаг үйл ажиллагаанд татан оролцож, ашиглагдаж байгаа иргэн төдийгүй хуульчийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж нийт 15 тэрбум төгрөгийн өртөг зардал бүхий судалгаа хийсэн зүйл огт байхгүй. Судалгааны зардал цуглуулж байна гэх намын ажил хэргийн нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бидний зүгээс хууль, хяналтын байгууллагад нь албан ёсоор шалгуулж байгаа. -Тэгэхээр МАН нэр дэвшигчдээс ямар ч байдлаар мөнгө хураагаагүй гэсэн үг үү? -Нэгдүгээрт, МАН нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө хураасан зүйл байхгүй. Хоёрдугаарт хуульч хүн гэхэд эргэлзээтэй тайлбар өгч байгаа харагдлаа.Адаглаад ямар хуулийн хэддүгээр зүйл, заалтаар АТГ-т хандаж байгаа нь тодорхой бус. Мөн ҮАГ, СЕХ-ноос баталсан нэг тойрогт дунджаар 400-500 сая төгрөг зарцуулах зардлыг МАН хэрхэн яаж босгох гэж байгаа нь ойлгомжгүй байна гэж ярьсан. Гэтэл МАН ээлжит сонгуульд оролцох батламжаа хэдхэн хоногийн өмнө СЕХ-ноос гардаж авсан. Тэр өдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлсэн. Хуульч хүн гэхэд хуулийн мэдлэг хомс байна. УИХ-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг хэрхэн, яаж босгох талаар тодорхой заасан байдаг. Энэ нь хандив. Иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөгийг нэг удаа хандиваар авч болно гэж заасан. Тиймээс У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн МАН хуулиар зөвшөөрсөн хүрээнд сонгуулийн санхүүжилтээ босгоно гэдгийг илэрхийлчихсэн. -МАНсудалгаа хийх зорилгоор нэр дэвшигчдээс 50 сая төгрөг татсан гэх мэдээлэлтэй холбоотой жагсаалтад үндэслэн хуулийн байгууллагад хандлаа. Үүнийг хэрхэн ойлгох вэ? -Сошиал орчинд тархсан буюу анхдагч эх сурвалжгүй, зориуд зохиомлоор хуулийн этгээдийг буюу МАН-ын нэр төрд халдсан байж болзошгүй мэдээ, мэдээлэлд үндэслэсэнд харамсаж байна. Хуульч хүн гэхэд асуудалд дэндүү хөнгөн хуймгай хандлаа. Ер нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд МАН улс төрд зөв зүйтэй хэмжээ хязгаар тогтоох гэсэн хандлагын эсрэг зарим улс төрийн нам бусармаг, худал гүжир гүтгэлэгтээ хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж байсан бол эцэстээ хуульчдыг оролцуулж байгаа нь туйлын харамсалтай байна. Үүнд олон зуун саяын асуудал яригдаад байгаа зарим улс төрийн нам хүчин бий. Энэ бол иргэний сонгох сонгогдох эрх чөлөөг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл байталх энэ талаар тухайн улс төрийн хүчин дарга, гишүүд нь ил далд яриад байхад энэ асуудлыг шалгуулахаар дуугараагүй мөртлөө хуульчийн өөрийнх нь хэлж байгаагаар сошиал орчинд гарсан эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийн мөрөөр Монгол Улсын улс төрийн ууган хүчний нэр хүндэд халдах гэж оролдож байгаад харамсаж байна. Яахав тухайн хуульч өөрийн санал санаачилгаар биш МАН-ын зүгээс улс төрд тогтоох гээд байгаа зөв жишгийг няцаах гэсэн, хуучин гаж тогтолцоог авч үлдэх гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагааны золиос болж байж магадгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл, эд нар эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагыг бусармаг үйл ажиллагаандаа татан оролцуулж байсан бол хуульчдыг хүртэл татан оролцуулж байна шүү дээ. Дахин хэлэхэд, МАН хуульд заасан хэмжээ хязгаараас давуулж, хуульд заасныг зөрчиж хандив татвар цуглуулсан асуудал огт байхгүй. Судалгааны зардал гэж яриад байгаа 15 тэрбум бол сошиал орчинд зохион байгуулалттайгаар тарааж байгаа, МАН-ын нэр төрд халдах гэсэн оролдлого. Тийм ч учраас МАН хууль хяналтын байгууллагад хандсан, шалгуулж байгааг албан ёсоор хэлье. -Сонгууль зохион байгуулахад заавал зардал гарна. Нэр дэвшигчдээс татаас авахгүйгээр санхүүжилтээ яаж босгох гээд байгаа юм бэ гээд байгаа шүү дээ? -УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардлыг хэрхэн босгох, бүрдүүлэх талаар тодорхой заасан. Тодруулбал, сонгуулийн зардлыг намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, хандив гэсэн үндсэн гурван эх үүсвэрээс бүрддэг. МАН-ын дарга энэ тухайд албан ёсны мэдэгдэл хийснийг та бүхэн санаж байгаа байх. Хуулиар тогтоосны дагуу буюу УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн намууд сонгуулийн зардлын дансаа нээгээд, түүнд орлогоо төвлөрүүлэх эрх нь нээгдчихсэн. Тийм ч учраас МАН хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.1-д заасанчлан иргэн тав, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандиваар өгч болдгийн дагуу сонгуулийн зардлаа босгоно. Энэ бол хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээ, хязгаар. -Хуульч хүний хувьд үндэслэлгүй мэдээлд тулгуурлаж, хөнгөн хандлаа гэж байна. Тэгэхээр үүний цаана сонгууль угтсан улс төр өрнөөд байна гэсэн үг үү? -Бид бодохдоо энэ хуульч өөрийн санал санаачилгаар бус МАН-аас улс төрийн сонгуультай холбоотойгоор зөв жишиг тогтоох гэсэн манлайллыг няцаах гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагаанд орж, ашиглагдаж байна уу л гэж харж байна. Түүнээс хуульч хүн хуулийн байгууллагад хандахдаа сошиал орчинд, ямар ч эх сурвалжгүйгээр тархсан мэдээллийн дагуу арай ч асуудалд ингэж хөнгөн хандмааргүй юм. -Амгаланбаатар хуульч АТГ-т хандахдаа АН-ын 100 саяыг ил тод байгаа учраас зөв зүйтэй гэж тодотгосон. Гэтэл бусад хуульч өөр тайлбар хийдэг. Энэ тухайд та харин ямар дүгнэлт хийх вэ. 100 саяыг хурааж буй энэ үйлдэл хуулийн дагуух ажиллагаа мөн үү? -Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний баталгаатай эдлэхээр заасан үндсэн эрх, эрх чөлөө гэж бий. Үүнд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх гэж байдаг. Мөн үүнтэй холбоотой Үндсэн хуулийн 14.2-т хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Энэ зүйл, заалтыг хамгаалахын тулд төрийн бодлогын хэмжээнд Эрүүгийн хуулийн 14.1-д ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэргийг тодорхойлон хуульчилж өгсөн. Тодруулбал, хүнийг боловсрол мэдлэг, яс үндэс, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж, үндсэн эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр АН-ын явуулж буй ажиллагаа нь наанадаж Дорж Дондог хоёрт Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөгөө мөнгөөр худалдаж ав гэж тулгаж байна шүү дээ. Дорж 100 сая төгрөггүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг нь хаачихаж байгаа юм. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллаж байгаа болов уу гэж итгэж байна. АН бол 100 саяыг хурааж байгаагаа ил тодоор зарлаад яриад байгаа. Үүнийгээ дэнчин, татвар, хандив гэх зэргээр янз бүрээр л яриад байгаа юм. Гэтэл дэнчин гэдэг ойлголт хуульд байхгүй. Хандив гэвэл Улс төрийн намын тухай хуульд энэ талаар тодорхой заасныг дээр хэлсэн. Иргэн, хуулийн этгээд тухайн улс төрийн хүчинд хандивыг жилдээ хоёроос илүүгүй удаа өгөх зохицуулалттай. -Нөгөө талаас АН-аас 100 саяыг тушаасан горилогч цөөнгүй бий. Энэ мөнгийг хэрхэн босгосон талаар ч ярьж эхэлсэн. Найзуудтайгаа хоол идэж сууж байгаад 100 саяыг босгосон хүн байхад уяач найзуудаасаа авчихсан ч хүн байна. Гэтэл СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулсны дараа хандив цуглуулж эхлэх заалттай. Тэгэхээр АН-аас горилогчид ч бас хууль зөрчөөд байх шиг? -Ер нь Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Энэ эрх шүүхэд бий. Одоохондоо энэ тухайд шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас баттай хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлсний дараа хандивын дансаа нээх ёстой байдаг. Тухайн дансанд хувь хүн тав, хуулийн этгээд 20 сая төгрөг л хандивлах боломжтой. Гэтэл нэр дэвшигчид тодроогүй, хандивын дансаа нээгээгүй үед хуульд төдийлөн нийцэхгүй харагдаад байгаа юм. Ерөнхий агуулгаараа хуульд төдийлөн нийцэхгүй ажиллагаа л даа. Хамгийн гол нь Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Энэ баримт бичигт нийцүүлэхгүйгээр 100 сая төгрөгтэй бол АН-аас нэр дэвш, үгүй бол цаашаа гэж байгаа нь цэвэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1-д заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. М.Өнөржаргал
Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо
2020-05-06 14:51:46 Нийтлэгдсэн: Улс төрКоронавирусийн дэгдэлтийн үед Эдийн засгийг дэмжих хүрээнд Засгийн газраас багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Цар тахлын тухай хуулийг өнгөрсөн сард баталсан бол Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр баталлаа. Ингэснээр зорилтот бүлэгт чиглэсэн дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Үүнд шаардах санхүүжилтийг энэ жил зохион байгуулах байсан спортын тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөр зэргийг зохион байгуулах байсан мөнгөнөөс гаргах шийдэлд хүрчээ. Засгийн газрын тогтоолын хүрээнд иргэдэд ямар боломж нээгдэж байгааг тодруулъя. Нэгдүгээрт:0-18 насны бүх хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийн 80-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дөрвөн хүүхэдтэй айл бол энэ хугацаанд сард 400 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэлээ. Хоёрдугаарт:Амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд төрөөс сар бүр 16 мянган төгрөг олгодог байсан бол үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, 32 мянган төгрөг болголоо. Уг шийдвэрийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ. Гуравдугаарт:Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эцэг эх болон одой иргэдэд төрөөс олгодог тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэр ийг энэ сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ Дөрөвдүгээрт:Малчдын ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов.
Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд Засгийн газраас нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр ✅0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг болголоо. Дөрөвдүгээр сард олгосон 30 мянган төгрөг дээр нэмж 70 мянган төгрөгийг ойрын хугацаанд олгоно. ✅төгрөгийн хүнсний талон олгодог байсныг 32 мянга, хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болголоо. Насанд хүрсэн 122.3 мянган хүн, 118.2 мянган хүүхэд хамрагдана. ✅Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг өндөр настай 3600 хүний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр сар бүр 288 мянган төгрөг авна. Хөгжлийн бэрхшээлтэй 2500, одой 116, өнчин 16500 хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж нэмж олгоно. ✅Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутам 20 мянган төгрөг олгоно. Эдгээр арга хэмжээн нийтдээ 793 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа аж. Энэ эх үүсвэрийг хэрхэн шийдсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын Засгийн газар 2016 оноос хойш төсвөө сайжруулахын тулд ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Үүний хүчинд тав, арван төгрөг цуглуулсан. Энэ боломж, нөөцөө дайчлаад шаардлагатай хөрөнгийг гаргаж байна гэж ойлгож болно гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарийвчилсан задаргааг танилцуулсан юм. Тэрбээр Эх үүсвэрийг нь бид давхар баталгаажуулсан.Тухайлбал, энэ жил манай улс Залуучуудын ногоон наадам болон Токиогийн зуны олимпийг зохион байгуулах байсан. Цар тахалтай холбоотойгоор цуцалсан учраас багагүй хөрөнгө хэмнэж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор багагүй төсөв хэмнэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын мөнгөнд хэмнэлт хийж байгаа. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зарим өрийг хойшлуулах тухай гэрээ хэлэлцээр хийчихсэн байгаа. Тиймээс гадаад зээлийн үндсэн төлбөрийн хүүгээс болон төсөвт байгууллагуудын хэмнэж болох зардлаас гаргахаар тусгасан. Цар тахлын үед хөл хорионд орсонтой холбоотойгоор хэмнэж буй зардлаасаа санхүүжүүлэхээр тооцоолсон гэлээ.
С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаан данс руу нь шилжүүлнэ
2020-05-06 12:26:40 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд хүүхэд бүрт сар тутам 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг тодруулга хийв.Тэрбээр, Улсын хэмжээнд 1 сая 190 мянган хүүхэд байгаагийн 94 хувь нь хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгийг 4-р сард 10 мянган төгрөгөөр нэмж, эхний 30 мянган төгрөгийг олгосон. Зөрүү мөнгийг өнөөдөртөө багтаан хүүхдийн дансандшилжүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.
Ингэж хэллээ гээд бие даагчдыг сонгохгүй байх нь юу л бол. Гэвч хэлье, битгий найд. Хэдийгээр сүүлийн 30 шахам жил ээлжлэн төрийн эрх барьсан АН, МАН төдийгүй бусад жижиг-ээс нь ч нийтээрээ залхаж, найдахаа больж буй ч бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бие даагчдад бус, улс төрийн нам, эвсэлд л бий. Зөвхөн манайд ч биш, бүх улс оронд ийм л байдаг. Үүнийг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бэлхнээ батална. Бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй 200 гаруй эрхэм ч, магадгүй намаас илүү тэдэнд найдаж буй сонгогчид ч хэт романтик хүлээлтээсээ одоо ангижирна уу. ЖАВХЛАНГУУД ХЭРЭГГҮЙ Эхлээд бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй байгаа бие даагч гишүүн С.Жавхлангаас дөрвөн жилд юу хийж, ямар хууль санаачилсныг нь асуугаад үз, сонгогчид оо. Архи, тамхины бизнес эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглосон агуулгатай хуулийн төсөл санаачилсан нь түүний хувьд анхных бол ангийнх нь зарим нөхөр ЖДҮХС-гаас ойр дотнынхондоо зээл авч өгсөн дуулиан дэгдэх үеэр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан нь сүүлчийнх байв. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шуурхай шийдвэрлэхээр тусгасан уг хуулийн төслийг парламент хэлэлцээгүй. Өмнөхийг нь ч мөн адил. Харин хуралдаа суухгүй, албан өрөөндөө амьдарна гэж эрхэлж өнгөрөөсөн тэрбээр саналын эрхтэй товчлуураа эрх баригчдад худалдсан юм. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн Ардын намынхан өөр хоорондоо хагаралдаж, огцруулах, эс огцрохын төлөөх өрсөлдөөндөө түүнийг тал татаж, ашигласан. Энэ удаагийн парламентын цорын ганц бие даагч гишүүн тэрбээр сонгогдоод жил ч болоогүй байхдаа УИХ дахь намын бүлгүүдийн (тэр үед АН-ын бүлэг тараагүй байв) хуралдаан, та бүхний хууль баталж буйг хараад гуниг төрж сууна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга. Энд буй 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү гээд УИХ-ыг тараахыг шаардсан жагсаалд нэгдэж байж билээ. Гашуун ч гэсэн бодит үнэнийг ойлгосон хүн л ийм үг хэлэх байх. Дөнгөж сонгогдчихоод УИХ-ын гишүүн гэдэг энэ эрхэм нандин алба миний хувьд сандал суудал, эрх ямба гэхээс илүү хамгийн өндөр хариуцлагатай, манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг хэмээж явсан хүн шүү дээ. Таны, нийгмийн, төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье гэх уриатайгаар гишүүн болсон дуучин маань төрийн хүн, түшээгийн хэлбэр-ээ олохгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Ганц С.Жавхлангийн үйл хэргээр бие даагчдыг бүгдийг нь доош хийж байгаа юм биш. Өнгөрөгч парламентад бие даан сонгогдсон гурван гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болор-чулуун нар албан бус бүлэг байгуулж, даваа гараг бүр мэдээлэл хийж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлдэг байлаа. Харин бүрэн эрхийн хугацаа дуусахад тэд бие даагч бус, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН, С.Ганбаатар ХҮН-ын гишүүн болсон түүхтэй. 2004 оны сонгуулиар бие даагч хоёр гишүүн сонгогдсон нь Я.Санжмятав, Р.Амаржаргал нар бөгөөд тэд эцэстээ аанай л АН-даа эргэн ирсэн. ...Энэ бол улс төрийн намууд дотроосоо ч, гаднаасаа ч итгэлээ алдаж буйн нэг илрэл. Аливаа нам зохион байгуулалт, дотоод асуудлаа эргэн харах, төрийн эрх барих ажлыг намд эргэлт буцалтгүй даатгахын тулд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, тэр дундаа санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох цаг ирсний дохио... МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар анхнаасаа энэ намын гишүүн байсан нь Хөвсгөл, Дорнод аймгийн сонгогчид тэднийг дэмжиж, итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн болов уу. Гэвч тэдний хэн нь ч намынхаа гишүүнчлэлийг түдгэлзүүлэх хийгээд сэргээх, эсэхээ сонгогчдоос асууж, зөвшөөрөл эрээгүй. Гагцхүү тухайн үед МАН-ыг даргалж байсан хүнтэй л тохироо хийсэн байх, тэд. С.Ганбаатарыг ч ХҮН гэдэг намд ороод, дарга нь болоод, бас буцаад гараасай гэж бодож сонгоогүй. Тэр ч Дархан-Уулын сонгогчдоос хэрхэхээ асуугаагүй. Монголын ардчиллыг өмчилдөг АН-ын нөлөө бүхий лидерүүд болох Р.Амаржаргал, Я.Санжмятав нар нэгэн цагт бие даагчдын эгнээнд багтаж байсан ч төрхөмдөө буцах шийдвэрийг сонгогчид нь бус, тэд өөрсдөө л гаргасан. Магадгүй тэдэнд үүнээс өөр сонголт үлдээгүй байж болох. Санаачилсан хууль, зарчмын байр сууриа хамгаалж, хичээн зүтгүүлэвч үр дүн гарахгүй, намтай, бүлэгтэй, олонхтой гишүүдэд дарагдан хоцрох нь шантрах шалтгаан болдгийг үгүйсгэх аргагүй. 2008 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдээс ганцаархнаа сонгогдож байсан, 25 дугаар суваг телевизийн захирал, сэтгүүлч З.Алтай Бие дааж сонгогдсон гишүүдэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байхгүй. Амьд жишээ нь би байна. Бие дааж нэр дэвших гэж байгаа хүмүүст хэлэхэд, ганц дайчин ганцаардахгүй гээд зүтгэлээ ч үр дүн гардаггүй юм билээ. Үүнийг би дөрвөн жилийн турш мэдэрсэн. Үр дүнд хүрээгүй. Бие даагч гишүүн хуулийн төсөл боловсруулахаар Чи хэн юм бэ гэх маягаар бүгдийг нь нясалдаг. Бие даагчид сайн хүн байж болох ч УИХ-д хэн ч биш гэдгийг ойлгооч. Хайран суудал. Сэтгэлийн хөөрлөөр тийшээ орж, хайран дөрвөн жилээ битгий алд гэж зөвлөсөн байна лээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАХН-ыг төлөөлөн ганцаараа ажиллахдаа О.Баасанхүү гишүүн хамгийн идэвхтэй байсан ч эцэстээ улс төрийг томоор харж, багаар тоглохын тулд АН-ыг сонгоод байна. Ганцаар дайтах амаргүй буй заа. ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН АШИГ СОНИРХОЛ Гэвч нөгөө талаас намтай атлаа бие даан нэр дэвшсэн, дэвших гэж байгаа хүмүүст нийтэд нь хамаатай нэг дүгнэлт бий. Үүнийг УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин тун тодорхой хэлжээ. Тэрбээр намынх нь лидерүүд бие даан нэр дэвших гэж байгаа талаар байр сууриа илэрхийлэхдээ Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр ямар зарчим, үзэл санаанд тулгуурлав гэсэн дундын үнэт зүйлээс илүү хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бие даан нэр дэвших нь тухайн хүмүүсийн сонголт. Үүнийг буруутгах аргагүй ч ямар ч үед дундын үнэт зүйл, хамтаар бүтээх гэж байгаа зарчимдаа бат зогсож чадах нь улс төрийн намын төлөвшилтэй шууд холбоотой хэмээн онцолсон. Үнэхээр ч АН-аас Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Гансүх зэрэг манлайлагчаас нь гадна Ш.Адьшаа, Д.Мөнх-Эрдэнэ, Н.Соёмбо, П.Галиндэв, Д.Анхбаяр, Ц.Буянцогтоо гэх мэт цөөнгүй хүн бие даан нэр дэвших гэж буй. Энэ бол улс төрийн намууд дотроосоо ч, гаднаасаа ч итгэлээ алдаж буйн нэг илрэл. Аливаа нам зохион байгуулалт, дотоод асуудлаа эргэн харах, төрийн эрх барих ажлыг намд эргэлт буцалтгүй даатгахын тулд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, тэр дундаа санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох цаг ирсний дохио. Намуудад сонгуулиар хариуцлага тооцдог, бие даагчдын бус, төрийн бодлого хэрэгжүүлдэг, эргэх холбоотой тогтолцоо үгүйлэгдэж байгаа нь энэ. Энэ хугацаанд бидний сонгож байгуулсан долоон парламентад нийт 235 хүн бие даан нэр дэвшиж, ес нь УИХ-ын гишүүн болж байсан. Ердөө л бүлэг байгуулах хэмжээний бие даагчтай байсан гэсэн үг. Гэвч нэг удаагийн сонгуульд 200 гаруй хүн бие даан нэр дэвшлээ гээд бид хөөрцөглөн, хамаг сэтгэлээ дэвсэх хэрэггүй. Бие даагч гишүүн олон сонгогдлоо гээд санааны сайхнаас хэтрэхгүй. Бодитой, бүтээмжтэй ажиллах орон зай тэдэнд үгүй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй