Жилийн 180 хувийн ашигтай Д.Сүндийгийн бизнес

Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилогчДоржрэнцэнгийн Сүндий эхнэрээ зоддог хүчирхийлэгч, гаж донтон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж нийгмийг багагүй цочирдуулсан. Тэгвэл саяхан эрэн сурвалжлах албаныхан Д.Сүндий зээлийн асар өндөр хүүгээр иргэдийг тэр ч бүү хэл улсаас тэтгэмж авдаг нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхнийг ч шулан мөлждөг тухай баримттайгаар эрэн сурвалжилсан байна. Гэр бүлээрээ хийдэг хүүгийн мөлжлөгийн сүлжээ Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхам нь Дорноговь аймагт Асманы булаг ХХК нэртэй ломбард ажиллуулан Монголын төрөөс ядарсан иргэддээ сар бүр олгодог халамжийн тэтгэвэрийг иргэний үнэмлэхний хамт барьцаалан зээл өгдөг байна. Ингэхдээ өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог аж. Уг компанийн захирал нь Д.Сүндийгийн төрсөн ах Д.Бямбадүгэр бөгөөд тэд зургаан жил орчим зөвхөн иргэдийн халамжийн дэвтэр барьцаалан зээл олгож байгаа. Ингэхдээ өөрсөддөө итгэмжлэх хийлгэдэг. Ингээд сар бүрийн нэгэнд Төрийн банкин дээр очин зээл авсан иргэдийн мөнгийг авдаг байна. Тодруулбал, зээлсэн үндсэн мөнгөө суутгаж авдаг ба хүү нь харин өдрөөс өдөрт өсч байдаг. Иргэд сайн дураараа халамжийн дэвтрээ барьцаалж зээл авдаг ч хүүг нь төлж чадахгүй явсаар их хэмжээний өр төлбөрт унадаг байна. Тухайлбал, 20 мянган төгрөгийн зээл авсан иргэн гурван жилийн дотор л гэхэд 500 мянган төгрөгийн өрөнд оржээ. 70 мянган төгрөгийн өдрийн хүү гэхэд л 10 мянган төгрөг байдаг аж. Халамж барьцаалсан уг зээлийн хүүг тэтгэврийн зээлтэй харьцуулахад 18 дахин их гэсэн тооцоо гарчээ. Зээлээ бүрэн барагдуулахгүй бол сар бүрээр хүү нь өсдөг байна. 53 мянган иргэн оршин суудаг Сайншанд хотод 10 мянга гаруй хүн тэтгэвэр, халамж авдаг байна. Харин Дорноговь аймгийн Халамжийн хэлтсээс өгсөн мэдээллээр 179 иргэн халамжаа барьцаалж зээл авчээ. Дорноговь аймаг дахь Нэткапитал ББСБ нь жилдээ 38,4 хувь, дэргэдэх ломбард нь жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог. Үүнийг зээл авсан иргэдийн тоогоор тооцоод үзвэл жилийн орлого нь чамгүй их мөнгө гарч байгаа юм. Гэвч Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхамынх нь нэр дээр бүртгэгдсэн Нэткапитал ББСБ-ын Дорноговь аймаг дахь салбар нь өнгөрсөн онд дөрөвхөн сая төгрөг ХАОАТатвар гэж орон нутагтаа төлсөн ба ААНОАТ огт төлөөгүй байна. Тэд хууль зөрчсөн үү? Сонгуулийн сурталчилгааны явуулах хугацаа албан ёсоор эхлээгүй. Гэвч хүүгийн мөлжлөгийг хот хөдөөгүй хийж хөлжсөн ах дүү нар аль хэдийн сонгуулийн ажлаа эхлүүлсэн бололтой. УИХ-д нэр дэвшихээр горилж буй Д.Сүндий Чингэлтэй дүүрэгт, харин түүний ах Д.Алтангэрэл нь Сайншандаас эхлээд Дорноговь аймгийн бүх суманд сэтгүүл, даавуун тор, маск зэргийг тараажээ. Тэд сайн дурын ажилтнуудтай гэрээ хийж 20 мянган төгрөг өгсөн ба сэтгүүл, тор өгсөн иргэдийн нэр хаяг, регистрийн дугаарыг бүртгэж авсан байна. . Мөн Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зааснаар тэтгэвэр тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж заажээ. Мөн суутгалын хэмжээ сарын тэтгэвэр тэтгэмжийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Гэвч тэд халамжийн дэвтрийг нь барьцаалан зээл өгөхдөө өөрсөддөө итгэмжлэх хийлгэн иргэдийн мөнгийг банкнаас очиж авдаг. Ингэж тэд хууль зөрчин иргэдийн мөнгийг соёлтойгоор дээрэмддэг болохыг газар дээрээс нь эрэн сурвалжилжээ. Түүгээр ч үл барам Зээлийн хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг үл тоомсорлон зээлтэй иргэдийг зээлээ гурван сар хойшлуулахын тулд гурван сарынхаа хүүг бөөнд нь урьдчилж төл хэмээн шаардаж байгаа аж. Хүүгийн мөлжлөгөөр хөлжсөн ах дүүс эрх мэдэлд шунаж эхэлжээ Д.Сүндий нь Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа бол түүний төрсөн ахДоржрэнцэнгийн Алтангэрэл Дорноговь аймгаас УИХ-д нэр дэвшихээр санаархаж байгаа гэх. Ядарсан иргэдийн өдрийнхөө хоолыг залгуулах гэсэн хэрэгцээнд дөрөөлж, төрөөс авдаг халамжийг нь барьцаалан өндөр хүүтэй зээл олгож, иргэдийг шулж амьдарч байгаадаа сэтгэл нь ханахгүй эрх мэдэл рүү ах дүүсээрээ нийлэн шунаж эхэлжээ. Тэд өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгох замаар ард түмнийг шулж хөлжсөн. Харин олсон орлогоосоо тус бүр 100 саяыг төлж УИХ-д нэр дэвших эрхээ авцгаасан. Тэр ч бүү хэл өөрсдийн фракцийн хамт нэр дэвшиж байгаа намын нөхрийнхөө өмнөөс 100 саяыг төлсөн гэх. Ингэж төрөөс олгодог халамжийг нь дээрэмдэн, ядарсан иргэдээ хүүгийн дарамтад оруулан хөлжиж, Засгийн газрын шийдвэрийг ч үл тоон хөрөнгө мөнгөнд шунаж байгаа увайгүй ах дүүст УИХ-д иргэдээ төлөөлөх эрх бий юу?

Элчин сайдад нэр нь яригдаж байсан С.Эрдэнийн гарын хүн Ц.Өнөрзаяа гэгч тусгай үүргийн онгоцоор ирэх гэнэ

АН-ын дарга С.Эрдэнэ тусгай үүргийн нислэгээр гаднын улс орнуудаас Монгол иргэдээ авчрахийг буруушааж мэдээлэл хийж байсан нь саяхан. Тэрээр коронавирусийг гаднаас импортлон оруулж ирж байна гэж байв. Тэгвэл маргааш СӨҮЛ-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр түүний ойр дотнын гарын хүн гэгддэг Ц.Өнөрзаяа гэгч ирэхээр суудлаа баталгаажуулжээ. Ц.Өнөрзаяа нь БНСУ-д суух Элчин сайдад яригдаж байсан нэгэн. Тэрээр одоо БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багшилдаг, мөн тус улсын нэгэн хууль зүйн фермд зөвлөгөө өгдөг тэр улсдаа байр суурь, учраа олсон нэгэн. Уг нь тусгай үүргийн нислэгээр тухайн улс оронд хүнд байдалд орсон, эмчилгээ хийлгэх гэж очоод гацсан, жирэмсэн, өндөр наста, бага насны хүүхэд гээд хүндэтгэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд авчирч байгаа. Солонгоос ирсэн тусгай үүргийн өмнөх нислэгүүдээр өндөр настан багтаж чадсангүй гэх гомдол их гарсан. Энэ мэт шалтгаантай хүмүүстэй зэрэгцэж суудал булаацалдах хэрэг юу байв. Саяхан, өөрийн фэйсбүүкээр гадаадад байгаа Монголчууд аа аваач ээ гэж олныг уриалан, хөөргөөд байсны цаад учир ийм байжээ. Гэтэл сайхан сэтгэлтэй нэг залуу хорт хавдар нь хүндэрсэн охинд өөрийн суудлаа сайн дураараа өгсөн байх жишээний. Б.Ялалт

Архангай аймгийн АН-ынхан сонгуульд оролцохгүйгээ илэрхийллээ

Архангай аймгийн таван сумын төлөөлөл нэгдэн, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Учир нь тус аймгийн АН-ын дарга М.Батжаргалыг намаас хөөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргаад байгаа юм байна. Түүний асуудлыг авч хэлэлцэх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь алт эрт гарчихаад байгаа ажээ. Тиймээс тус аймгийн АН-ынхан эсэргүүцэлтэй хандаж байгаа бөгөөд М.Батжаргалыг намаас албан ёсоор хөөвөл ээлжит сонгуульд оролцохгүй буюу хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэдний хувьд аймгийн намын хорооны дарга М.Батжаргал нь намын дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгийг онцлоод аймгийн АН-ын дэд дарга Эрдэмхишиг АН-ыг шүүмжилж, дуугарч гарч ирсэн залуучуудыг толгой дараалан намаас хөөж, ял тулгаж байна. Үндсэн дүрмийн хороо анхан болон дунд шатныхаа эв нэгдлийг хангах ёстой байтал хагарал талцлыг үүсгэж байна. Үүнд Архангай аймгийн АН-ынхан харамсаж байгаа юм. Хоёр хүн ахуйн чанартай гомдол гаргаад, түүнийг нь намын удирдлагууд авч хэлэлцээд урьдчилан шийдвэр гаргачихаад байгааг бид захиалгатай гэж харж байгаа. Бид ямар ч байсан шаардлагаа хүргүүллээ. Хэрвээ намын удирдлагууд хүлээж авахгүй бол бид цаашдаа тэмцэх болно гэлээ. М.Батжаргалыг ийнхүү хөөхөөр болсон нь Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа хоёр хүний гомдолтой холбоотой аж. Тодруулбал, Нэр дэвшигчдийн байршуулсан мөнгөнөөс зөвшөөрөлгүйгээр сумдад принтер, нөөтбүүк авч өгсөн, ҮБХ-ны гишүүн Мөнхсайхан гэх залууг УИХ-д нэр дэвшүүлж өгөх саналыг намын гишүүдээс гаргасныг М.Батжаргал санаачилсан гэх үндэслэлээр АН-ын удирдлагуудад гомдол гаргасан аж. Хэдийгээр түүний зөв, бурууг шүүх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь аль эрт гарсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний хувьд АН-аас хөөгдөх дараагийн хүн болжээ. Тэр бүү хэл, түүний тэргүүлдэг аймгийн намын хорооны даргыг орлон гүйцэтгэгчийн нэрийг хүртэл тодруулчихаад байгаа аж. АН-ын удирдлагууд ийнхүү асуудалд ул суурьгүй хандаж, захиалгатай мэт ажиллагаа явуулж байгаад Архангай аймгийн зарим сумын төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Х.ОЮУНЦЭЦЭГ: ГЭМТ ХЭРЭГТЭН ГОРИЛОГЧДЫНХОО НЭРСИЙГ ЯАРАЛТАЙ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ С.ЭРДЭНЭЭС ШААРДАЖ БАЙНА

Төрийн бус байгууллагууд нэгдэж 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг нэн даруй түдгэлзүүлэх шаардлагыг намын дарга С.Эрдэнэд хүргүүллээ. Учир нь, тус намаас нэр дэвшихээр горилогчид эх орноо зарж баяжсан оффшор данстан, эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдсан, татагдаж байгаа сэжигтнүүд, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, тендер, концесс луйвардагч, эрүүдэн тамлагч, эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлэгч гээд муу муухай бүрдсэн үл бүтэх этгээдүүд байна гэж үзжээ. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг: АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Ямар хүмүүс нэр дэвшээд байгаа юм бэ. АН -д хувийн банк бус санхүүгийн байгууллагатай мөнгө хүүлэгч, хүчирхийлэгч гээд есөн шид нь бүтсэн үл бүтэх этгээдүүд цугласан байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч АН ийм байж болохгүй. Тиймээс АН-ын С.Эрдэнэ даргад шаардлага хүргүүлж байна. С.Эрдэнэ дарга мөнгөөр бүхнийг шийдэж, ард түмнийг төлөөлөх хүмүүсийг гэмт хэрэгтэн, залилагч, булхай этгээдүүдээр төлөөлүүлж болохгүй. Иргэд бид үүнийг эсэргүүцэж байна гэв. Тэрээр, АН-ын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг зарлалаа. Д.Сүндий гэгч АН-ын Үндэсний бодлогын хорооны зөвлөлийн гишүүн,гэр бүлийн хүчирхийлэгч, мөнгө хүүлэгч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бие эрхтэнд нь халдаж зодсон гэх хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст яллагдагчаар татагдан шалгагдаж, прокурор дээр хянагдаж байгаа хүн. О.Амгалан нь дөрвөн эхнэр сольсон.Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, тендер будлиантуулж, хоёр тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан. П.Цагаан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж Солонгос улсын иргэнийг олон сая ам.доллараар зарласан. Р.Эрдэнэбүрэн нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт шалгагдаж байгаа. Н.Батбаяр нь эрх мэдлээ урвуулан ашигласан Хөгжлийн банкны бульхай луйварт холбоотой. /Түүхий охин нэр дэвшихээр горилж байгаа/ Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэрийн булхай луйвартай холбоотой. Д.Алтанхуяг Зэс эрдэнийн хувьцаа гэх хэргээр 24500 иргэнийг залилсан хэргээр шалгагдаж байгаа. Д.Доржпүрэв Эрчим хүчний сайд асан байхдаа 3.5 сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа. Б.Хурц ТЕГ-ын дарга асан генерал цолтой. Энэ хүн С.Зоригийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Төв аймгийн анхан шатны шүүх дээр шалгагдаж, хэрэг нь прокурорын хяналтад байгаа. Д.Мурат Бэлгийн дур хүслээ ёс бусаар тулган дарамтлагч Кекушүзан Н.Батбаяр хууль бус орд газрын наймаа хийж, гурван га газартай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа. Т.Энхсайхан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн,Япон улсын иргэнээс нэг тэрбум төгрөг залилсан хэргээр шалгагдаж байгаа. Ажнай Бат-Эрдэнэ гэгч нь 175 мянган тонн нүүрсний гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Энэ мэт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа нөхдүүдийг нэр дэвшүүлж болохгүй. Цаг алдалгүй эдгээр горилогчдыг сонгуульд нэр дэвшүүлэхээс түдгэлзүүлэхийг шаардлаа.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлболон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль (1) хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй арга хэмжээ авахыг Засгийн газарт зөвшөөрөх, ийм боломж олгохын зэрэгцээ (Ковид-19 цар тахалтай тэмцэх явцад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд төсвийн нийт зардлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийхийг ЗГ-т зөвшөөрсөн) (2) хүний эрхийг дур зоргоор зөрчихөөс сэргийлэх үүднээс хүний эрхийн хязгаарлалтад тавих шаардлагыг тодорхой зааж; (3) Ковидын үeд онцгойлон анхаарах тухай НҮБ, Эмнeсти интeрнэшнл, Human Rights Watch, Монгол Улсын Хүний эрхийнүндэсний комисс, Монгол Улсын Хүний эрхийн форум зэрэг хүний эрхийн байгууллагын зөвлөмжийн нэлээдийг тусгажээ. Хүний эрхийн үүднээс шүүмжлэл дагуулсан заалтуудын зарим (9.14, 9.15, 12.3) нь хасагдаж батлагдав. 9.14-т олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хяналтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна гэсэн байв. 9.15-т зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах, шаардлагатай тохиолдолд мэдээллийг саадгүй гаргах үүрэг хүлээнэ гэсэн байв. Хүний эрхийг дур зоргоор зөрчихөөс сэргийлэх үүднээс хүний эрхийн хязгаарлалтад тавих шаардлагыг тодорхой заажээ. Одоо энэ хуулийг зөв хэрэгжүүлэх, дагаж гарах журам болон арга хэмжээг уг хуулийн шаардлагад БҮРНЭЭ нийцүүлэх нь тун чухал. Ингэж чадвал Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндээ ч хамгаалах, хүний эрх гэсэн үнэт зүйлээ ч эрсдүүлэхгүй байхад дөхөм болно гэж хуульчид дүгнэж байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгажээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Энэ хууль 2020.12.31 хүртэл үйлчилнэ. УИХ зургаан сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болохоор батлагдсан. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тулКоронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийнтөсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан гэснийг эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.МөнхсайханЭнэ хууль 2020.12.31 хүртэл үйлчилнэ. УИХ зургаан сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болохоор батлагдсан. ДЭМБ-ийн шийдвэр, Засгийн газрын санал зэрэгт үндэслээд үүнээс өмнө уг хуулийг хүчингүй болгох бүрэн эрх УИХ-д бий. Нэг удаагийн хууль гаргах нь бодлогын шийдвэр байсан. Ковид-19 шиг өөр цар тахал гарч, бэлэн байдал зарласан нөхцөл үйлчлэх, бусад үед үйлчлэхгүй байх агуулгатай, байнгын хууль болгох нэмэлт, өөрчлөлтийг энэ түр хууль хүчингүй болохоос өмнө оруулах боломж УИХ-д бий. Аль ч тохиолдолд ийм тусгай дэглэм өөрөө тухайн онгцой нөхцөлд зайлшгүй шаардлагатай хугацаанд л үйлчилдэг байх ёстой. Уг зарчмыг энэ хууль баримталсан гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.