Владимир Путин Ялалтын баярын парадыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Коронавирус /Covid-19/ цар тахлын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүний зэрэгцээ, цэргийн парадын нэгдсэн бэлтгэл болон бусад арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг ч тараасан байна. Хэдийгээр, энэ жил аугаа эх орны дайны ялалтын баярыг тавдугаар сарын 9-нд тэмдэглэхээргүй болж байгаа ч хүн бүхэн, өрх бүр дор бүрнээ энэ өдөр дайнд амь үрэгдсэн ахан дүүс, найз нөхөд, гэр бүлийнхний гэгээн дурсгалыг хүндэтгэхыг Владимир Путин хүссэн байна. Тэрбээр бүхий л чадлаараа ахмад дайдчдад төр засгийн халамжийг үзүүлнэ гэжээ.

Япон улсад орон даяар “онц байдал” зарлалаа

Япон Улсын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусний халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл онц байдал зарлаж, Япон Улсын 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамруулаад байсан бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 20:42 цагт Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нийт орон даяар онц байдал зарлаж буйг мэдээлэв. Онц байдал энэ онытавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Японы эрх баригчЛиберал ардчилсан намын зарим гишүүд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдэд нэг удаа 100.000 иенийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж буй бөгөөд Комей намын зүгээс онц байдал зарлагдсан хүнд хэцүү үед иргэн бүрт ялгаварлахгүйгээр 100.000 иен олгох ёстой гэв. Японы Ерөнхий сайд Ш.Абэ Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга T.Никай, Либерал ардчилсан намын Бодлогын хорооны дарга Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд хэд хэдэн удаа хуралдаж, Япон Улсын иргэн бүрт 100.000 иенийг олгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, энэ оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхлэв.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10 дугаар сарын 15-нд явуулна

Сайжруулсан шахмал түлшийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.16) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэнНэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит Таван толгой түлш ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Харин орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа учраас сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт төвлөрүүлж байгаагүй учир төсөвт ямар нэг хүндрэл үүсэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа ажээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Бямбацогт нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн өмчид суурилсан Тавантолгой түлш компани байгуулж, шахмал түлшний өөрийн өртгийг бууруулах, өвлийн улиралд хүчин чадлыг нь тогтвортой байлгах, хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах арга хэмжээ авч ажилласан. Цаашид нүүрс хэрэглэж байгаа 1700 гаруй нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд, Налайх, Биокомбинатын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахыг зорьж ажиллаж байна гэдгийг хэллээ. Мөн томоохон аймгуудын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвөөс татаас өгч байгаа, үүнийг түшиглээд явах боломжтой, гол нь зуухны стандартыг хангах нь чухал, мөн дөрвөн томоохон аймгийн дулааны цахилгаан станцын янданд утаа шүүлтүүр тавьж байгаа гэдгийг нэмж тодотгов. Харин Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатар хотын баруун бүсэд 13 шугамтай үйлдвэрлэл явуулж өдөрт 3000-3500 тонн шахмал түлш үйлдвэрлэн гэр хорооллын айл өрхүүдэд түгээсэн. Өвлийн улиралд 1200 хүн бүтээгдэхүүнийг борлуулж, үйлдвэрлэл дээр 1500 залуус гурван ээлжээр ажилласан. Одоо зүүн бүсэд 8 шугамтай үйлдвэр баригдаж байгаа гэсэн хариулт өгөв. Үг хэлсэн гишүүд Засгийн газар түүхий нүүрсийг хот руу оруулахгүй, хэрэглэхгүй байх чиглэлээр эрс шийдэмгий, зоригтой шийдвэр гаргаж, бэлтгэлийг сайн хангасны үр дүн гарч байна, энэ өвөл утаа 50 хувиар буурсан гэж үзэж байгаа, мөн энэ хуулийн төсөл нь иргэдийн орлого буурсан хүндрэлтэй энэ үед гэр хорооллын айл өрхийн орлогод зохих нэмэртэй шийдвэр болно гэж харж буйгаа хэлж байв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Шүүхийн багц хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэнМонгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулна Дараа ньЗасгийн газраас өргөн мэдүүлсэнМонгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс урьд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлдшүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгсөн. Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 4 жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулж байгаа.Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ онцлов. Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлзэлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан болохыг тэрбээр нэмж тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам баталгаажна хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж. Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Их засаг танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Үндсэн хууль танхимаас Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, Их хуралдай танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг уг хуульд нийцүүлэн зохицуулах шаардлага үүсээд байна. Иймээс шүүхийн багц хуулиудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлзх үүднээс Улсын Их Хурлаас 2012 онд батлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хийсэн хэрзгжилтийн үр дагаврын үнэлгээнд дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ хууль тогтоомжийг хэрэглээ болон тогтвортой байлгах үүднээс дээрх дөрвөн хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна. Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүх, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Засгийн газрын гишүүд болон эрдэмтэн, судлаачдаас санал авч тусгасан. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байршуулж, иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн 10 гаруй саналыг төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд нэмж тодотгов. Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүгчийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны зөвлөх О.Зандраа нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт, тайлбар өгөв. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хүчингүй болсонд тооцох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 20 шахам хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Батнасан, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд гишүүдийн 68.4 хувийн саналаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг ирэх 10 дугаар сарын 15-нд явуулна Чуулганы нэгдсэн хуралдаанаарАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоохУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Жанжин Д.Сүхбаатар танхимаас танилцуулав. Байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувийн саналаар тогтоолын төслийг батлав. Улсын Их Хурлаас энэ онд баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгасан нь ийнхүү дэмжигдлээ. Дараа ньАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүдийн 78.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд New Image Cast санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тогтлоогэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Загастайн давааг засна гэж 15 тэрбумыг аваад алга болсон охиныхоо компанийг тайлбарлана уу, Я.Санжмятав гишүүн ээ

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бол завханчуудын хувьд ёстой л баастай бурхан. Арга ч үгүй биз, аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй түүний талаар хар бараан мэдээлэл бүү хэл хазгай гишгэсэн тухай түүх ч хайгаад олохгүй. Монголын залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлсэн болоод ч тэр үү зан харилцааны тухайд ч ус цас. За даа, ер нь л хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө тухайд ч Монголдоо л үлгэр дууриал болохуйц зөв улстөрч гээд дүгнэчихэж болмоор. Гэхдээ өнөөдрийг хүртэл та бид түүний энэ бүх өнгөлөн далдлалтанд хууртагдаж ирсэн байх бөгөөд завханчуудын цаг үргэлжийн бэрхшээл болсон Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км замын бүтээн байгуулалтыг зогсоосон, гацаасан, бүүр мөнгө олох, шамшигдуулах хэрэгсэл болгосон нууцаас нь дэлгэрэнгүй хүргэе. Авлигатай тэмцэх газарт бөглөж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ тэрбээр үзээд өгье гэсэн ч олигтой эд хөрөнгөгүй, ядруухан нэгэн. Олон жил аймгийн Засаг дарга хийж, УИХ-ын гишүүний алба хашсан атлаа 65 саяар үнэлэгдэх ганц байр, 16 сая төгрөгийн хадгаламжтай гээд бод. Тэгсэн хэрнээ хөрөнгө бэл нэхэж, шаарддаг улс төрийн хатуу шалгуурт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрүүлээд байгаа гэж бодохоор чухам хэнээсээ, юунаасаа санхүүжилт авч, улс төр хийгээд байна вэ гэдэг асуултын хариуг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас нэхэх ёстой юм. Тэр дундаа Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ хандив авах замаар УИХ-ын сонгуулийн зардлаа бүрдүүлж, түүнд нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав аль хэдийн 100 сая төгрөг намдаа өгсөн гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн энэ ч бус нэмээд тэрбээр хамгийн багадаа 401 сая төгрөгийг УИХ-ын сонгуульд зарцуулж таараа. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Завхан аймагт зарцуулагдах зардлын төсөв бөгөөд албан бус зардал үүгээр хэмжигдэхгүй нь тодорхой. Гэтэл УИХ-ын дэд дарга маань хувийн бизнесгүй. Гэр бүлийнх нь жилийн орлого 70 орчим сая төгрөг. Хадгаламжийнхаа 16 сая төгрөгийг авлаа, авлаа гээд энэ нь сонгуулийн зардлынх нь таван хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр эндээс хардах өнцөг аандаа ургаж таараад байгаа юм. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ямар мөнгөөрөө сонгуульд өрсөлдөөд байна вэ гэж. Арга ч үгүй биз, аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй түүний талаар хар бараан мэдээлэл бүү хэл хазгай гишгэсэн тухай түүх ч хайгаад олохгүй. Монголын залуучуудын холбоо-ноос ажлын гараагаа эхэлсэн болоод ч тэрүү зан харилцааны тухайд ч ус цас. За даа, ер нь л хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө тухайд ч Монголдоо л үлгэр дууриал болохуйц зөв улстөрч гээд дүгнэчихэж болмоор. Хачирхалтай нь, энэ асуултын хариулт түүнээс тунчиг холгүй олдсон бөгөөд төрсөн охиныхоо гэр бүлийн компаниар дамжуулан мөнгө олдог, олборлодог, олсноороо сонгуульддаг байж таарсан юм. Тэрхүү мөнгөний эх үүсвэр нь Өгөөдэйн зам ХХК. Энэ компани 2009 онд байгуулагдсан бөгөөд анхандаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан түүхтэй. АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд 2013 оноос хойш гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж буй том охиных нь нөхөр Б.Тогтохбаяр уг компанийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд С.Золзаяагийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор бичигдсэн байдаг. Гайхалтай нь, энэ компани 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр үйл ажиллагааныхаа чиглэлийг зам талбайн тохижилт хийх, авто зам, замын байгууламжид засвар арчлалт хийх гэдгээр нэмсэн байх бөгөөд 2014 ондоо шууд Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг авсан байгаа юм. Гэтэл энэхүү зам нь энгийн нэг уртын шугамд баригдах авто зам биш бөгөөд эргэлт тойрог ихтэй, огцом өсөлттэй гээд уулын хамгийн хүнд нөхцөлтэй замд орох бөгөөд олны мэддэгээр Загастайн нурууны зам юм. Улаанбаатарыг Завхантай холбодог замын хамгийн хүнд хэцүү хэсэгт тооцогддог энэхүү Загастайн давааны зам хаагдаж, хөл хоригдох нь түгээмэл байдаг бөгөөд завханчуудын нэн тэргүүний хүсэл нь энэ замыг засах, авто замтай болгох явдал байдаг нь ч үнэн. Харамсалтай нь, тэрхүү хүсэл дээр нь дөрөөлөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Загастайн давааг засна гэж нэг сонгогдоод, засч байна гээд охиныхоо компаниар дамжуулан мөнгө олборлоод явж байх нь зөв үү. Энэхүү учрыг нотлох баримтыг сөхөх нь ээ, Өгөөдэйн зам ХХК нь 2015 онд уг замыг тавих нэрээр Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол 2016 онд 15 тэрбумыг авсан байх юм. Энэ гүйлгээ Хөгжлийн банкнаас тухайн цаг үедээ гарсан ч харин зам нь байхгүй. Уулын хүнд нөхцөлтэй, хэцүү хатуу байна гэх шалтаг шалтгаан хэлсээр замын ажлыг орхисон байдаг бөгөөд өдгөө ухсан нүх, овоолсон шороо, хагас хугас суурилуулаад орхисон далан л үлдсэн байх юм. Аа, харин энэ хугацаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Загастайн давааг засна гэж ярьсан хэвээрээ л. Хамгийн гутамшигтай нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улиастай Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км замын ажил энэ намар эхлэх боломж муу байгаа учраас энэ намар, өвлийн бэлтгэл ажлыг хангах үүднээс зам засварын ажлыг гvйцэтгэх шаардлагатай болоод байна. Загастайн давааны замаар зорчиж байгаа иргэн бүр хоёр дахин илүү цаг зарцуулж, 2-3 дахин илүү зардал гаргаж хохирч байгаа учраас энэ замыг бүх нийтийн хvчээр богино хугацаанд засч сайжруулахын тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 8-14 хоногийн хугацаанд техник хэрэгслүүдийг дайчлан ажиллуулахаар шийдвэрлээд байна. Загастайн давааны зам засварын ажилд хамгийн багаар тооцоход 153,8 сая тегрег шаардлагатай байгаа тул олон нийтэд хандан сайн дурын үндсэн дээр сэтгэлийн дэм болгож хувь нэмрээ оруулахыг уриалж байна хэмээн завханчуудаасаа хандив гуйж, 90 сая төгрөг босгон Загастайн давааны замыг 2016 онд засч байсан удаатай. Гэтэл санхүүжилт авсан, үүрэг хүлээсэн Өгөөдэйн зам ХХК нэг ч ажил хийгээгүй байх бөгөөд өнөөдөр ч Загастайн давааны зам нөгөө л янзандаа. Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав наашаа харж инээгээд, цаашаа харж завханчуудаа, Завхан аймгаа мөнгө олборлох уурхай болгон ашигласан хэвээр. Энэ бүхнийг нотлох дараагийн баримтууд ширээн дээр өрөөстэй байх бөгөөд хувьдаа бизнесгүй, олж хураасан хөрөнгөгүй атлаа улс төрд дархлагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байж болох ойр дотны найз нөхөд нь Завхан аймагт зарласан тендер бүрийг хувийн өмч шиг санаан зоргоор хүртэж ирсэн тухай баримтуудыг дэлгэх болно оо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.