КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.17-НЫ 11:00 ЦАГ
2020-04-17 10:25:55 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээКОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.17-НЫ 11:00 ЦАГ
2020-04-17 10:25:53 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр АН-аас УИХ-ын сонгуульлд нэр дэвшихээр горилж 180 хүн 100 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна. Горилогчдыг судалбал АН-аас энэ удаад улс төрийн өв залгамжлагчдаа болон үр хүүхдүүдээ олноор дэвшүүлэх бололтой. Тухайлбал, 1. Баянгол дүүрэгт Г.Энхболд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга АН-ын дарга С.Эрдэнийн хүргэн 2. Архангай аймагт Б.Жаргалан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин П.Мөнхтулга Эрчим хүчний дэд сайд асан Пүрэвбаатарын хүү С.Эрдэнэболд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ш.Сүхбаатарын хүү 3. Дорнод аймагт Г.Батчимэг УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн төрсөн дүү Ц.Отгонбаатар ХААН банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы төрсөн дүү 4. Өвөрхангай аймагт Б.Ганхөлөг УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн хүү 5. Дундговь, Говьсүмбэрт Н.Соёмбо Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны хүү 6. Баянзүрх дүүрэгт Э.Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн хүү 7. Чингэлтэй дүүрэгт Б.Баттүшиг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү 8. Баянзүрх дүүрэгт Зи.Энхболд өөрийн сонгуулийн менежер, генерал М.Энх-Амарын хамт АН-аас нэр дэвших ах дүүс ТЕСО группийн төрсөн ах дүүс:Одонгийн Сайнбуян Сонгинохайрхан дүүрэгт,Одонгийн Цогтгэрэл.- Увс аймагт www.times.mn
Сонгуульд горьлогчдын жагсаалтад орсон авилга албан тушаалын “хэрэгтнүүд”
2020-04-16 17:09:56 Нийтлэгдсэн: Улс төрАН-аас УИХ-д нэр дэвшихийг горьлогсод 100 сая төгрөгөө тушааж дууссан бололтой. Эдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр одоогоор 180 хүн 10 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна. Нэр дэвшихээр горьлогчдыг судалбал энэ удаад АН-ын дарга С.Эрдэнэ зөвхөн 100 сая төгрөгөө тушаасан байх шаардлага тавьсан бололтой ажиглагдаж байна. Учир нь тэдний дунд өмнөх УИХ, Засгийн газрын үед төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ албан тушаал, авилгын хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн нэр байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Тухайлбал: Хятадын талаас дансны хуулгаа ирүүлээгүйгээс сая долларын хэргээ хаалгасан нэр дэвшигч Төв аймагт горьлогч Д.Доржпүрэв. Энэ хүн 2012-2016 оны Засгийн газарт Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн 35 сая ам.долларын санхүүжилттэй ДЦС-3 ТӨХК-ийг өргөтгөх Чингис бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон ЭЦГ-т шалгагдаж байжээ: Тухайн үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс түүнд ЭХ-ийн 148.4 болон 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт шалгаж байжээ. Хэргийг сөхвөл: Д.Доржпүрэв ЭХ-ний дэд сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын Hunan industrial equipment installation гэх компанид дээрх төслийн хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан Фин сервис банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан байдаг. Шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хэй лун жан хуа нян минерал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг Шижиа инвестмент компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа Голомт банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авсан нь тогтоогдсон юм билээ. Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг. Гэвч БНХАУ-ын Hunan industrial equipment installation ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршөөс авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй тул АТГ-аас хэргийг хаах хүсэлт энэ оны эхээр тавьж Прокурор хүлээн авчээ. Гэхдээ дээд шатны прокурорууд энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин сэргээн шалгах боломжтойг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Эрдэнэтийн 49 хэрэгт яллагдагчаар татагдсан нэр дэвшигч Архангай аймагт горилогч Б.Болор. Түүнийг Сангийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан Монголын зэс корпорац компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт өнгөрсөн оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Болорт холбогдох үйлдэл нь хэрхсэн нь тодорхойгүй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр-ийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор шалгагдаж байгаа. Кью Эс Си ХХК нь өөрийн хамаарал бүхий Монголиан рейлвэй корпорэйшн компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьсан. Улмаар дээрх чиглэлийн замыг Монголын төмөрзам төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Төмөр замын концессын энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээлж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй намдсан. Ривер гардены 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй байр нь авилга байсан эсэх нь тодорхойгүй нэр дэвшигч Дундуговь, Говьсүмбэрт горилогч Р.Эрдэнэбүрэн. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ривер гарден хотхонд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 м2 орон сууц авсан эх сурвалжаа тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр 2015 онд АТГ-т шалгагдан яллагдагчаар татагдаж байсан. Гэвч Дээд шүүхээс өнгөрсөн оны 03.13-ны өдөр хэрэгсэхгүй болсон. Прокурор хэд хэдэн удаа эсэргүүцэл бичсэн ч үл тоосон, маргаантай байгаа. Хэрэг хуучирдаггүй тул эцсийн шийдийг цаг хугацаа харуулна. Учир нь Р.Эрдэнэбүрэн Ерөнхийлөгч Баттулгатай тун ойрын холбоотой бөгөөд анх УИХ-д Эрэл намаас хамтдаа УИХ-д сонгогдсоноос хойш хуурай ах дүүгийн дотно харьцаатай хэмээн улс төрийн хүрээнийхэн нь ярьж байна. Үргэлжлэл бий.
С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв
2020-04-16 15:14:12 Нийтлэгдсэн: Улс төрАН-ын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ урвуулан ашиглаж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөг шаардаж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж буйг тус намын гишүүн, Шинэчлэлийн хадөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдэгдэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа хэллээ. Тодруулбал, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, Улс төрийн намын тухай хуульд заасан аливаа нам намынхаа гишүүдийг сонгуульд нэр дэвшихэд нь боловсрол, хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж, хязгаарлаж болохгүй зэрэг холбогдох хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тул тус намын гишүүд ийн намынхаа даргыг Цэцэд өгч, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэллээ. АН-ын даргын албан тушаалд С.Эрдэнэ суусан тэр өдрөөс хойш тус нам бохир мөнгөнд живсэн гэдгийг П.Галиндэв тодотгож, хоёр жилийн хугацаанд намынхаа бүх албан тушаалыг үнэлж зарсан тухай ярилаа. Түүнчлэн С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалд очихоосоо өмнө буюу Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Улаанбаатар хотын бүх газрыг зарсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр Одоо УИХ-ын суудпыг 100 саяас эхлүүлэн хэдэн зуун саяар үнэлж, гишүүддээ зарж эхэллээ. Энэ хүн ингэж бохир мөнгө босгож, АН-ын гишүүдийг хууль бус үйлдэл рүү татан оруулж байна. Сонгогчид Та 100 сая төгрөг төлж, нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсны дараа түүнийгээ хэдэн сая, тэрбум болгож улсын төсвөөс, татвар төлөгч бидний халааснаас гаргаж авах вэ гэж асуухад манай намын нэр дэвшигчид юу гэж хариулах вэ. Намын дарга нь өөрөө нэр дэвшигчдээ татан унагах шийдвэр гаргалаа. Манай нам 180 орчим гишүүнтэй. С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй болж байна. Хэрэв УИХ-д сонгогдож чадахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Сонгуулийн дараа 100 сая төгрөг тушаасан хүн ямар нэгэн албан тушаалд томилогдсон ч түүнийг АТГ-аас дуудах нь ойлгомжтой нөхцөл байдал үүсгээд байна хэмээв. АН-ын толгойд С.Эрдэнэ шиг Монголын улс төрийг бохирдуулж, албан тушаалыг худалдаж, хууль бус үйл ажиллгааа явуулдаг бүлэглэл олон байгаагийн нэгээр Ц.Элбэгдоржийг нэрлэж, холбогдох хуулийн байгууллагуудыг үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрбээр их хэмжээний ашиг хонжооны төлөө эрх мэдлээ ашиглаж эх орныхоо газар нутаг, үнэт баялаг, төрийн өндөр албан тушаалыг худалддаг хүмүүсээс салах цаг болсон, үүний төлөө намын гишүүд нь өөрсдөө дуугарах хэрэгтэйг тодотгов. Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрч, улсын төсөвт ачаалал нэмэгдэж буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж, АН-ын дарга С.Эрдэнэд 100 сая төгрөг тушаасан хүмүүсийг тухайн мөнгөө эргүүлэн авч, онцгой нөхцөл байдалд, галын шугам дээр ажиллаж буй ажилчдад болон УОК-т хадивлах зэргээр сайн үйлст зарцуулахыг уриаллаа. АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг шударга дуугарч, хууль бус үйлдлийг сануулсан гишүүдийг намаасаа хөөх, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн намынхаа гишүүдийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь харлуулах ажиллагаа явуулдаг аж. Үндсэн хуулийн Цэц иргэний гаргасан хүсэлтийн дагуу 14 хоногийн дотор хэрэг үүсгэж, шалган дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх ёстой. Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт ирүүлэхэд УИХ-ын гишүүдийг зоригтой дуугарч, зөв шийдвэр гаргаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүслээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй