ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ,ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТАТВАР,НДШ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ,ЧӨЛӨӨЛӨЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2020-04-20 13:22:19 Нийтлэгдсэн: Улс төрУ.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаа биелүүлж, эдийн засгаа идэвхижүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж эхэллээ. Засгийн газрын энэхүү дэмжлэгт ямар аж ахуйн нэгж болоод иргэн хамрагдах нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь уг татварын дэмжлэгт хамрагдах юм. Харин үлдсэн 0.1 хувь нь алтны компани байгаа юм. Засгийн газар хэлсэн үгэндээ эзэн болж эдийн засгийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ цагт дараахь аж ахуйн нэгж, иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Тодруулбал, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуулиуд 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй эдийн засгийн дарамтгүй нуруу тэнэгэр байж болохоор боллоо. Аж ахуйн нэгжийн орлогын 2019 оны тайлангаар 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүд 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний хооронд олсон үйл ажиллагааны орлогоосоо албан татвар төлөхгүй. Зах худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ , хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлэгч 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр орлогод оногдох албан татвар хөнгөлөлт эдэлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед бие биенээ дэмжиж, эрсдэл багатай давах туулна гэсэн үг. Сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэдийн хувьд журамд зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй бөгөөд нийгмийн даатгалд нь энэ хугацаанд төлснөөр бичилт хийгдэх юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуульд ажиллаж байгаа иргэд мөн дээрх хугацаанд цалингаа бүтнээр нь авах боломж бүрдэж байна. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй байх зохицуулалт хийгдэж байна. Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор ганцхан Монгол Улс ч биш дэлхий эдийн засаг, нийгмийн харилцаа сорилтын өмнө тулж ирээд байна. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар энэ бэрхшээлийг олж харж, иргэд болоод аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас чөлөөлж, эрсдэлт цаг мөчийг хамтдаа эвийн хүчээр даван туулах шийдвэрүүдийг ар араасаа гаргаж, эхнээс нь ажил хэрэг болгож эхэллээ. С.Өрлөгжанжин
Ч.Хүрэлбаатар: Нийт аж ахуйн нэгжийн 99.99 хувь нь НДШ төлөхгүй
2020-04-18 15:31:26 Нийтлэгдсэн: Улс төрШинэ коронавирусын халдвар газар авч хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэд, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн шат дараалсан шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь энэ сарын 1-нээс 10 дугаар сарын нэгнийг хүртэл зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр юм. Засгийн газрын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарч журам баталснаас хойш иргэдийн дунд буруу ташаа ойлголт их байгаа учраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар албан ёсны тайлбарыг өглөө. Дараах даатгуулагчид НДШ-ээс зургаан сар чөлөөлөгдөх юм байна. Үүнд: -Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд - Төрийн бус байгууллагууд - Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд - Сайн дурын бүх даатгуулагчидчөлөөлөлтөд хамрагдана. Монгол Улсад татвар төлдөг 108 мянган аж ахуйн нэгж байгууллага байдаг байна. Чөлөөлөлтөд хамрагдсан дээрх даатгуулагчид Монгол Улсын бүх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 99.99 хувь юм. Харин үлдсэн 0.01 хувьд нь алтны компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж багтаж байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр төвшиндөө хүрсэн. Тиймээс дээрх чөлөөлөлтөд хамрагдахгүй. НДШ-ээс чөлөөлснөөр ажилтан болон ажил олгогчдын зүгээс татвар төлөхгүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар төлнө. Харин нэгэнт төлөгдсөн бол буцаан олгоно гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлнэ гэсэн бусад арга хэмжээнүүд ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах, хүүхдийн мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх ажил улс орон даяар хэрэгжээд эхэллээ. Гуравдахь буюу Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг тэглэх ажил ийнхүү эхэлж байна гэдгийг тэрбээр онцолсон юм.
О.Магнай, С.Амарсанаа нар сонгуульд нэр дэвших эрхээ алдах уу
2020-04-17 18:09:58 Нийтлэгдсэн: Улс төрАрдчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр санаархан буй нөхөд сонгуулиа бодон байж ядаж байна. Тэд намынхаа 30 насны төрсөн өдрөөр Ардчилал таймс сонин, ариутгалын бодис, бээлий тараасан. Мөн 4-р сарын14-ний орой Гранд плаза төвийн зүүн талын обьектын 9 давхарт байрлах солонгос ресторанд СХД-ийн 8-р хорооны АН-ын гишүүд 50-60 хүн цуглуулан хүлээн авалт зохион байгуулсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Дээрх арга хэмжээнүүдийг СХД-т сонгуулиар нэр дэвшихээр шийдээд буй О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа нар зохион байгуулсан гэх мэдээлэл тараад буй. Одоо уг арга хэмжээнүүдийг Цагдаагийн Ерөнхий газарт шалгаж буй бөгөөд 5 хоногийн дотор хэргийг шалгаж дуусна хэмээн хэвлэл мэдээллийн ажилтан нь мэдээлсэн. Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн ажилтан Уг асуудлыг улс төржүүлмээргүй байна. Шалгагдаж байна. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх заалттай байгаа. Буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ажиллагаа явагдаж байна хэмээн мэдээлсэн байгаа. Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын үед Монгол УлсУлсын онцгой комисс гарган Шадар сайдаар ахлуулан ажиллаж байгаа. УОК-оос гаргасан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж-ын 13 дугаарт Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох хэмээн маш тодорхой заалт оруулсан бөгөөд уг заалтыг зөрчин олныг цуглуулан хүлээн авалт хийсэн О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа тэргүүтэй нөхөд хуулийн хариуцлага хүлээхээр байгаа юм. Мөн нэмж сануулахад Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох хэсгийн 48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа нар зөрчин нэр дэвших эрхээ хасуулахаар нөхцөлд байдалд ороод байгаа бололтой. Шуурхай.mn
ЯПОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА ХОХИРООСОН ГЭХ Т.ЭНХСАЙХАНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСЖЭЭ
2020-04-17 17:53:09 Нийтлэгдсэн: Сонгууль-Т.Энхсайханаас ямар ч мөнгө аваагүйг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ гэрчлэв- Сүүлийн үед олны анхаарал татаж, дуулиан шуугиан тарьж байгаа хүмүүсийн үйлдлийг ажиглахад цөөнгүй нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж, түүнийгээ дарахын тулд шударга ёсны төлөө тэмцэгч мэтээр харагдах болсон. Ийм байдлаар олны анхаарал татсан нэг эрхэм бол 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшсэн Т.Энхсайхан. Тэрбээр өнгөрсөн өвөлжингөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг тэмцсэн билээ. Ингэж тэмцсэн нь цаанаа учиртай байж. ХЗДХЯ-ны харьяа агентлаг болох цагдаагийн байгууллагад тэрбээр Япон хөрөнгө оруулагчаа залилж, хөрөнгийг нь шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгуулж, яллагдагчаар татагдсан бөгөөд үүнийгээ л сураггүй болгохын тулд сайдтай нь тэмцсэн гэж харагдаж буй юм. Т.ЭНХСАЙХАН НАДАД С.ЭРДЭНЭ САЙДАД МӨНГӨӨ ЗАЛИЛУУЛЛАА ГЭЖ ХЭЛСЭН Фүжи холдинг гэх Японы иргэний хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нэг хэсэг ажиллаж байгаад өдгөө сураг алдарчихаад буй билээ. Уг ББСБ-ыг манай улсын иргэн Т.Энхсайхан, түүний эгч Энхээ, Японы иргэн Ишибаши Рёосүкэ нар байгуулсан аж. Гэвч Японы иргэн нь манай хууль сахиулах байгууллагынханд өргөдөл гаргаж, Т.Энхсайханд залилуулсан гэх болжээ. Үүнийх нь дагуу цагдаагийнхан шалгаж эхлэхтэй зэрэгцээд тэрбээр тэмцэл эхлүүлсэн бололтой. Түүнийг буруутгаж буй гол үндэслэл нь Фүжи холдинг-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны жилийн эцсийн баталгаажсан тайланд туссан 520 гаруй сая, 2019 онд банкан дахь харилцах данснаас 350 гаруй сая төгрөг бэлнээр авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж буй. Хууль сахиулагчид яллах, цагаатгах нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу Сангийн яам, УБЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгал, татварын байгууллага, арилжааны банкуудаас дээрх ББСБ-тай холбоотой бичиг баримтууд гаргуулсан аж. Харин хохирогч гэх Японы иргэн Ишибаши Рёосүкэ Би Т.Энхсайхантай 2008 онд Японд танилцсан. Тэр нэг хүүтэй, түүнийх нь сургалтын төлбөрт ам.доллар өгч байлаа. Монгол руугаа буцахаар болоход нь Ниссан Мурано загварын автомашин авч өгсөн. 2009 онд Монголд аялж ирэхэд эгч Энхээтэйгээ танилцуулж, ББСБ ашигтай ажилладаг, хамтран ийм бизнес хийх талаар тохиролцсон юм. Ингээд 2009 онд байгуулсан ББСБ-ынхаа дүрмийн санд 2011 онд 3-4 удаа мөнгө нэмж, 1.1 тэрбум төгрөгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, миний 980 гаруй сая төгрөг тус ББСБ-ын нийт хувьцааны 89.5 хувийг эзлэх болсон юм. Т.Энхсайхан надаас зээлсэн мөнгөөрөө авсан хувьцаа нь 10.4 хувь болдог. 2015 онд Т.Энхсайхан ББСБ-ын 180-аад сая төгрөгийг завшсаныг ажилтнуудаасаа мэдэж, түүнээс учрыг асуухад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулчихлаа. Уг мөнгийг би нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан юм гээд уйлж хэлсэн. Түүнээс хойш удаа дараа мөнгө авч ББСБ-ыг хохироосон гэсэн аж. Т.ЭНХСАЙХАН ХУВИЙН ХАРИЛЦАХ ДАНСААРАА ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ АВЧ БАЙСАН ГЭВ ҮҮ Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Т.Энхсайхан Фүжи холдинг ББСБ-ын гүйцэтгэх захирлаар 2010-2014 онд ажиллах хугацаандаа байгууллагаасаа гаргасан зээлийн 200-гаад сая төгрөгийг хувийнхаа харилцах болон хадгаламжийн дансаар авсан нь тогтоогдсон сурагтай. Тус байгууллага 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд кассандаа 750 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж санхүүгийнхээ тайланд тусгаж холбогдох байгууллагад өгч байсан ч уг мөнгө нь байгаагүй гэнэ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй аж. Уг нь ББСБ-ын хөрөнгө оруулагч Японы иргэн Ишибаши Рёосүкэ арилжааны банкан дахь дансаа битүүмжлэх санал Голомт-ынхонд хүргүүлсэн байтал 2019 онд 300 гаруй сая төгрөгийг нь Фүжи холдинг ББСБ-ын нягтлан бодогч нь авсан аж. Нягтлан нь ч Т.Энхсайхантай хамт очиж уг мөнгийг авч өгсөнөө хууль сахиулах байгууллагынханд хэлжээ. Тиймээс хууль сахиулах байгууллагынхан Т.Энхсайханыг албан тушаалаа ашиглаж, ББСБ-ын хөрөнгийг зориулалт бусаар хувьдаа ашигласан гэж буруутгаж буй юм билээ. Энэ хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс тайлбар авсан гэнэ. Түүндээ Би Т.Энхсайхан гэдэг хүнээс ямар нэг мөнгө төгрөг авч байгаагүй гэжээ. Т.Энхсайханд холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсэн юм байна. Гэвч хэргийг хянаж буй прокурорт нь хэрэгт буруутгагдаж буй талынхан гомдол гаргаснаар шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан аж. Харин өдгөө уг хэрэг хаана яваа нь тодорхойгүй байгаа юм. ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИНГ.ОРЧЛОН
Л.Наранбаатар З.Энхболдтой холбоотой дахин нэг ноцтой баримт дэлгэлээ
2020-04-17 14:58:08 Нийтлэгдсэн: Улс төрЭдийн засагч Л.Наранбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг өөрийн хамарал бүхий этгээдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ шалгуулахаар өгсөн. Гэвч АТГ болон Нийслэлийн прокурорын газар, хууль хүчний байгууллагууд З.Энхболдоос айгаад түүнийг шалгахгүй гэх хариу өгч байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн З.Энхболдтой холбоотой хэд хэдэн ноцтой баримтуудыг шинээр дэлгэсэн юм. Тодруулбал, З.Энхболдын төрсөн дүү, түүний эхнэрийн дүү, З.Энхболдын эхнэрийн дүү мөн бие төлөөлөгч нь Страто компаниас цалин авдаг болохын мэдээллээ. Түүнчлэн хамаарал бүхий этгээдүүд, бие төлөөлөгчөөрөө дамжуулан ЖДҮ-гээс 950 сая төгрөгийн зээл авсан байж болзошгүй гэсэн юм. Тэрбээр З.Энхболд гэдэг хүнээс айгаад хууль хүчний байгууллагууд түүнийг шалгахгүй байна. Өнөөдөр Зууны мэдээ сонинд З.Хишигтогтохтой бизнесийн хамтрагч, Страто компанийн хувьцаа эзэмшигч А.Баттүшиг 2016 онд З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан тухай баримт нийтлэгдлээ. Үүнийг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Страто компанийн цаана З.Энхболд бий гэдгийг олон баримтаар хэлээд хуулийнхан шалгахгүй байна. Шинэ нотлох баримтыг та бүхэнд хэлье. АТГ З.Энхолд Страто компанийн хувьцааг эзэмшдэггүй гэх бичгийг маш хурдан гаргаж өгөөд тийм учраас шалгахгүй гэж байгаа юм. Ямар тэнэг хүн ил тод бичээд сууж байх вэ. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох бол гол бизнесийг нь хийдэг. А.Баттүшиг болон З.Хишигтогтох нартай хамаарал бүхий 20 орчим компани бий. Эдгээрийн зарим нь З.Энхболдын хувийн өмчийн Интер ХХК-ийн байранд байрладаг. Магадгүй Эрдэнэс Тавантолгой ХК-иас авч байгаа нүүрсний орлого түрээсийн төлбөр болоод төлөгдөж байх магадлал өндөр байна. Үүнийг хуулийн байгууллагууд шалгахгүй байна. Хоёрдахь нь 3.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох Страто ХХК-иас цалин авч байна. Шалгах үүрэг нь АТГ, ЦЕГ прокурорын байгууллагад бий. З.Энхболдын эхнэр Төмөрбаатарын Бат-Өлзийгийн төрсөн дүү Төмөрбаатарын Бат-дэлгэр гэдэг хүн 2018 оны 10 дугаар сараас эхлэн Страто ХХК-иас цалин авсан. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох 2018 оны 9 дүгээр сараас эхлэн одоог хүртэл мөн энэ компаниас цалин авч байгаа. Страто компани 2015 оны долдугаар сард байгуулагдсан. 2015 оны дөрөвдүгээр сард Страто ХХК-иас цалин авч байна.. Үүнээс болж өнөөгийн эдийн засгийн тооцоогоор 11 тэрбум ам.долларын экспортын орлого хийх буюу 8.4 тэрбум ам.долларын орлогын боломж алдагдсан. Тухайн үед Эрдэнэс Тавантолгой компанийн нэгж хувьцааг зарахгүйгээр лицензийг тус компанид үлдээж 1072 хувьцаа эзэмшигчдэд 100 ам.долларын ашиг өгөх хэмжээний төслийг З.Энхболд УИХ дээр өөрийн эрх мэдлээ ашиглаж унагаасан. Түүнээс хоёр сарын дараа байгуулагдсан Страто компани өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг угаагаад ашиг хийгээд байж байна. Гуравдахь нь З.Хишигтогтохын эхнэр Ванчигийн.Алтантуяа түүний дүү байж болох Ванчигийн Ганцолмон гэх хүн 2019 оны дөрөвдүгээр сараас мөн Страто компаниас цалин авч байна. Дөрөвдэх нь А.Баттүшиг, З.Хишигтогтох нарын 20 гаруй охин компани бий. Энэ дунд Тулгуур мөчир гэх компани бий. Тулгуур гэх өвөр монгол хүн хувь эзэмшдэггүй атлаа 2018 оны есдүгээр сараас эхлэн Страто компаниас цалин аваад явж байгаа. Мөн цалин авдаг Жунайн Даваасүрэн гэж хүн бий. Энэ хүн бол З.Энхболдын бие төлөөлөгч, Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн байсан. З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед Арвайн милк гэх компанийн нэр дээр ЖДҮ-гээс 500 сая төгрөгийн зээл авч байж. Францаас ямаа оруулж ирнэ гэж зээл авсан. Харин үүнийг нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа лоббидож твиттерт жиргэж байсан баримт байна. Тэгэхээр Ж.Даваасүрэн бол З.Энхболдын ЖДҮ-гийнх нь халхавч гэж ойлгож байгаа. Үүнийг хууль хүчний байгууллагынхан шалгах ёстой гэсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй