Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан
2020-04-01 11:52:02 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд УИХ-аар шийдвэр гаргуулах 23 саналыг тусгажээ
2020-03-30 17:04:27 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа.Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна. Тухайлбал, Комисст ирсэн гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэлэнМалчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал сэдэвт нэгдүгээр бүлгийг боловсруулсан байна. Энэ хүрээнд Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх, жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах зэрэг 13 саналыг тусгажээ. 19 дэх илтгэлийн хоёрдугаар бүлгийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт сэдвийн хүрээнд боловсруулжээ. Улсын хэмжээнд 160 байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, энэ хүрээнд 1,681 төрийн албан хаагчаас авсан судалгааны санал асуулгын нэгтэсэн дүн, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага болон холбогдох байгууллагаас ирүүлсэн судалгаа, баримт, мэдээлэлд тулгуурлан дээрх бүлгийг боловсруулсан байна.Сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох зэрэг 6 саналыг тусгажээ. Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Улмаар хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудал тулгамдаад буй. Иймд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтад төрөөс анхаарал хандуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, холбогдох эрх бүхий байгууллагын судалгаа, баримт, мэдээлэлд үндэслэн Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал сэдвийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн гуравдугаар бүлгийг боловсруулжээ. Энэ хүрээнд хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох,химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг 4 саналыг тусгасанбайна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын мэдээлэл бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүрч холбогдох шийдвэр гарч ирсний зэрэгцээ олон нийт ч улс орны хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд ямар байр эзэлж байгаа талаар ач холбогдол өгөн анхаарч, мэдээлэл хайдаг болжээ. Иймд Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэн, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шүүх: “Чингис хаан” банкинд ЭМД-ын мөнгийг байршуулахыг хориглолоо
2020-03-30 16:51:38 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБанкиндаа байршуулж байсан ЭМД-ийн сангийн 30 тэрбум төгрөгийг хүүг багасгаж, өөрт ашигтай байдал үүсгэсэн гэх хэрэгт АТГ-аас шалгагдсан Чингис хаан банкинд холбогдох хахуулийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанхуягийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт /Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүйлдсэн бол/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгохоор ялын тогтоол үйлдсэн. Чингис хаан-ны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Банкны гол хөрөнгө оруулагч Нью стандарт финанс ХХК-ийн 46 хувийг Могул ибиз ХХК-ын эзэн Д.Батаа 31 хувийг Нүүдэлчин группийн Ш.Бүтэд 31, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм. Харин Чингис хаан банк ХХК-ийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхолын төлөө үйлдсэн бол/ зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банкинд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийгСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Прокурор хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, Чингисхаан ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр жил орчим АТГ-ын мөрдөн байцагчдын илрүүлэн шалгасан ЭМД-ын мөнгийг хүүлж, өөрт ашигтай байдал үүсгэж, хахууль өгсөн гэх хэргийг Чингис хаан банкныхан гэмт хэргээ өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. ЭМД төлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт хэргийгүйлдсэн Чингис хаан банкны эзэд нь улс төрд нөлөө бүхий хүмүүстэй хамаатан садан, ураг төрлийн холбоотой улс төр бизнесийн сүлжээ үүсгэснийг хэвлэлүүд мэдээлсэн. Харамсалтай нь энэхүү хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд банкны эзэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тарааж, мэдээллийг нууцалж байсан баримт бий ч мөнгөтэй, улс төрд нөлөөтэй энэ банк энэхүү ЭМД-ийн 30 тэрбумыг хүүлж, хахууль өгсөн хэрэг нь торгуулын ялаар шийтгэгдээд өнгөрч буй бололтой. Гэхдээ хэрэг хуучирдаггүй.Магадгүй энэ бол ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг байршуулан хүүлж, ашиг олж байгаа Чингис хаан банктай холбоотой гэмт үйлдлийнх нь эхлэл. Цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна. Тиймээс арилжааны банкуудын хууль бус үйлдэлд хяналт тавьж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах ёстой Монголбанкны Ажлын хэсгийнхэн Чингис хаан банктай холбоотой хууль бус байж болзошгүй хэд хэдэн үйлдлийг хэзээ хэрхэн ил гаргаж, хариуцлага тооцохыг хүлээж байя. Анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжих учиртай. Тиймээс Чингис хаан банкинд байшиж буй ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг яаралтай татан авч, улсыг, татвар төлөгч биднийг мөнгийг яаралтай эрсдэлгүй эргүүлэн авахыг хянаж байя. Мөн энэ банкинд байршиж буй ЗГ-ын тусгай сан ЖДҮ-ийн мөнгөний зарцуулалтад хяналт тавьж яаралтай шалгалт оруулахыг ХХААХҮЯ болон Сангийн яамнаас шаардах эрх нь бидэнд үлдлээ.
Гадаад харилцааны сайд, Япон улсын Элчин сайдтай тусгай үүргийн нислэгийн талаар санал солилцов
2020-03-27 10:18:05 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг гуравдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар COVID-19 коронавируст халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ рууүйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг танилцуулж, харилцан санал солилцлоо. Эх сурвалж:Гадаад Харилцааны Яам
Путин ирэх долоо хоногоос эхлэн иргэддээ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоо мэдэгдлээ
2020-03-26 11:23:10 Нийтлэгдсэн: Улс төрӨчигдөрОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн тахалд нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих багц арга хэмжээг танилцуулжээ. Хамгийн эхэнд хэрэгжих арга хэмжээ нь дараа долоо хоногт Орос орон даяар иргэд нэг долоо хоногийн хугацаатай амрахаар болсон байна. Ингэхдээ цалингаа бүтэн ажилласнаар авах ажээ. Энэ нь коронавирусийн тархалтыг удаашруулахад чиглэсэн арга хэмжээ юм байна. Мөн дөрөвдүгээр сарын 22-нд товлогдсон байсан үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар зохион байгуулах бүх нийтийн санал асуулгыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тахлын явцыг ажигласны дараа мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр үндэслэн санал асуулгын шинэ товыг зарлах гэнэ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-аас бусад бүх татварын төлөлтийг зургаан сараар хойшлуулах санал гаргаж байгаагаа Путин мэдэгджээ. Эсрэгээрээ баян чинээлэг иргэд болон том компаниудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.Тухайлбалтодорхой босгоос дээш хэмжээний мөнгийг банканд хадгалсан, хувьцаанд хөрөнгө оруулсан иргэдээс татвар авахаар болжээ. Өмнө нь ийм үйл ажиллагаанд ямар нэг татвар ноогдуулдаггүй байв. Мөн гадаадын компаниуд, эздийн Орос дахь бизнесээсээ авах ноогдол ашигт оноох татварын хэмжээг одоогийн 2 хувиас 13 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын хувьд шинэ коронавирусийн тахалдхарьцангуй бага нэрвэгдсэнд тооцогдож байгаа. Сүүлийн байдлаар тус улсад халдварын 658 тохиолдол бүртгэгдээд байна. Гэвч тархалт эрчимжих төлөвтэй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д халдварын 163 тохиолдол илэрсэн нь цаашид огцом нэмэгдэх аюултайг харуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй