Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстан улсад айлчилна

Энэ жил Казахстан Улсад Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баяр тохиож байна. БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ онд тус улсад айлчлахаар товложээ. 2019 онд 25 жилийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэдгийг талууд онцолж байгаа. Мөн Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын ирэх долдугаар сард товлосон гэдгийг албаныхан хэлж байна.

Үндэсний их баяр наадмын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах Улаанбаатарын Үдэш шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа. Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд зохион байгуулах Улаанбаатарын үдэш шоу тоглолтыг 2020 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна. Улаанбаатарын үдэш шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх; Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийтийн сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байх; Шоу тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх; Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх; Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн 20:00-22:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр, 22:00-24:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх; Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх; Өмнөх жилүүдийн Улаанбаатарын үдэш шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх; Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын таван хоногт багтаан шалгаруулах бөгөөд шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын зохион байгуулах салбар хороонд хүргүүлж, баталсны дагуу гэрээг байгуулж хамтран ажиллана. НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоов

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол МИАТ, Улаанбаатар төмөр зам компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно. Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 02 дугаар сарын 01-нээс хойш БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжин Монгол Улсад зорчих иргэдийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар БНХАУ-д байгаа монгол иргэдээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүх боомтоор, мөн өдрөөс хойш зөвхөн Замын-Үүд болон Буят-Ухаа боомтоор хүлээн авсан. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ухань хотоос ирсэн 31 оюутныг маргааш ХӨСҮТ-өөс гаргана

БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутнуудыг эх орондоо авчрах үйл ажиллагааг Засгийн газрын яамд болоод холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, 31 оюутан, нэг хүүхдийгхоёрдугаар сарын 1-ндУлаанбаатарт хотод авчирсан билээ. Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна Ухань хотод очиж ажилласан Гадаад харилцааны яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүний 15 хүнийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-д14 хоног тусгаарлаад байсан юм. Тэгвэл эдгээр иргэдийг маргааш /2020.02.15/ ХӨСҮТ-өөсгаргах боломжтой болсонгэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Сайд Х.Баделханыг Арабын Нэгдсэн Эмират Улсын эдийн засгийн асуудал хариуцсан сайд хүлээн авч уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад 2020 оны 02 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзлаа. Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцолж, цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд харилцан санал солилцон ярилцлаа. Тэрээр сайд Х.Баделхан Монгол Улсад 2020 онд ашиглалтад орох Чингис хаан ОУНОБ, түүнийг даган хөгжих шинэ хотуудын талаар болон Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториудын тоног, төхөөрөмжийг нийлүүлэх төслийг танилцуулахад айлын талаас хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд агаарын тээвэр, логистикийн ач холбогдлыг дурдан, Монгол Улсруу шууд нислэг үйлддэг болох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг дэвшүүлэв. АНЭУ-ын талМонгол Улстай нэгэн адил нүүдлийн соёл, түүхтэй байсан талаар дурьдан байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засгаа хэрхэн солонгоруулж, дэлхийн худалдаа, санхүү, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болгон хөгжүүлэхэдбаримталсан бодлого, төлөвлөлтийн талаарх туршлагаа хуваалцав. Энэхүү уулзалтын үр дүнд АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх төслийг дэмжихээ илэрхийлж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болж аялал жуучлал, агаарын тээвэр, логистикийг хамтран хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллахаар талууд тохиролцлоо. Ийнхүү Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй айлчлал нь барилга, хот байгуулалтын салбар төдийгүй аялал жуулчлал, агаарын тээвэр зэрэг салбаруудын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчиран хоёр улсын харилцаа холбоог өргөжүүлэнхөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн чухал ач холбогдолтой айлчлал болж байна. Эх сурвалж: БХБЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.