ОХУ-ын өмчлөлд байсан зарим барилгыг Монгол Улсад шилжүүлнэ
2020-02-12 09:54:25 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн2019 оныарванхоёрдугаарсард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрийн үр дүн өнөөдөр гарч байна. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ОХУ-ынөмчлөлд байсан монгол иргэдийн түрээсэлдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэх шийдвэр гаргаад байна. Ийнхүү 1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн асуудал эцэслэн шийдэгдлээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 объектыг ОХУ-ынөмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлж авахаар боллоо. Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр болон хувьчлахаар боллоо. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд 20 хувь нь албан тушаалын орон сууцанд 4 хувь нь албаны гэрт 39 хувь нь хувийн хашаанд 10 хувь нь айлын байр, хашаанд амьдардаг аж. Олон жил яригдсан энэ асуудлыг шат дараатайгаар шийдэж буйн эхлэл нь энэ ажил болжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ИБУИНВУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2020-02-11 19:58:06 Нийтлэгдсэн: Улс төрСанхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтад Хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцож Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд хийж буй ажил, Олон улсын хамтын ажиллагааны бүлэг /ICRG/-тэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаа талаар танилцуулав. Энэ үеэр Элчин сайд Филип Малон, Хороо богино хугацаанд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгааг онцлон дурдаад Олон улсын хамтын ажиллагааны бүлэгтэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг биелүүлэхтэй холбоотойгоор СЗХ-г чадавхжуулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэв.
2020 оны 2-р сарын 10-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 2484 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 42708 болов. Мөн өдөр 108 хүн нас барж, нийт эндэл 1017-д хүрлээ. Мен шинээр нэмэгдсэн сэжиг бvхий 7333 евчтенийг эмнэлэгт шинжилж байна
БНХАУ-д шинэ коронавирус тархсантай холбоотой олон хүний амь нас, эрүүл мэнд хохироод байна. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь гишүүн байгууллагууд болон нийт бизнес эрхлэгчдийг уриалан хандивын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд МҮХАҮТ, Монгол-Хятадын бизнесийн зөвлөл, Талын Хишиг Майнинг ХХК, Лава Лийжюр ХХК нийт 140 сая төгрөгийг хандивлалаа.
Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Онцгой комисс мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Өвчний халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн Асралт мед эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов. Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор шийдвэрлэлээ. 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу Бөртэ үйлдвэр, Батлан хамгаалах яамны 288 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж нийлүүлэхийг холбогдох удирдлагуудад нь үүрэг болголоо. Мөн бүх шатны Засаг дарга нарыг тухайн орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар алуулсан Шуурхай бүлэг Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Буян-Ухаа боомтод ажилласан байна. Уртасгасан цагаар ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын нөхөн олговор, урамшуулал, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэргийн нөөцөд анхаарах шаардлагатай гэж Шуурхай бүлэг үзжээ. Эрүүл мэндийн яамны хувьд Засгийн газрын шийдсэн 4.2 тэрбум төгрөгөөр эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ аваад байна. Мөн 3000 оншолуурын эхний 500-г маргааш хүлээн авах юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй