ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2021-12-22 08:38:45 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас-ыг бөглөж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү. Хууль зүйн байнгын хороо
Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021-12-22 08:34:56 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн /2021.12.21/ хуралдаанаарГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улс 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой. Монгол Улсын тухайд Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ирж буй 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаhttps://legalinfo.mn/mn/detail/16230709635751 2. Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709584961 3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709602851 4. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16106891904801 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381595944531 6. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381596620471 7. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381596644081 8. Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381595772311 9. Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381595887621 10. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230779072091 11. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16231112784611 12. Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх,мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709652901 13. Соёлын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709374521 14. Соёлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230812107921 15. Кино урлагийг дэмжих тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709404501
Л.Оюунтунгалаг: "Web awards-2021" наадмыг “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтэй мэдээлье” уриан дор зохион байгуулна
2021-12-20 15:02:28 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай Web Awards наадмын талаар ярилцлаа. - Цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээллийг өгөөч? - Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж байна. Бид тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой. Бид наадам бүртээ өөр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд тав дахь удаагийнхаа наадмыг Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье уриан дор зохион байгуулах гэж байна. Тус наадамд цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд оролцдог уламжлалтай. - Ямар ямар номинацаар шилдгүүдээ шалгаруулах вэ. Өмнө нь зохион байгуулж байсан наадмуудаас онцлох зүйл юу байгаа вэ? - Тус наадамд мэдээллийн сайтууд оролцохоос гадна нийгмийн хариуцлагаараа манлайлагч байгууллагуудыг шалгаруулдаг. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд: Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг бүтээл, Орон нутгийн шилдэг сайт, Бизнесийн шилдэг сайт,Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Шилдэг вэб сайт хөгжүүлэгч, Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч гэсэн 11 номинацийн эздийг шалгаруулна. Энэ удаагийн наадмын номинацид багахан хэмжээний өөрчлөлт хийсэн. Технологийн дэвшлийг дагаад вэб сайтуудын сайтын шилдэг сэтгүүлч номинацийг бид сайтын шилдэг бүтээл болгож өөрчилсөн. Учир нь сайт гэдэг бол нэг талаас телевизийн урлаг, нөгөө талаас сонины бүтээлийг нийлүүлчихсэн байдаг учраас сэтгүүлчийн уран бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд бүтэн баг бүрэлдэхүүнээрээ ажилладаг болчихсон учраас Сайтын шилдэг сэтгүүлч номинацийг Сайтын шилдэг бүтээл номинаци болгож өөрчилсөн. Бас нэг чухал өөрчлөлт бол нийт номинацийн тоо 10 байсныг 11 болгосон. Бид нар яалт ч үгүй технологийн дэвшлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж. Иргэдийн ажил, амьдралыг хялбаршууласан аппликэйшнүүд ар араасаа гарч байна. Тийм учраас энэ жил Шилдэг аппликэйшн хэмээн шинэ номинаци бий болгосон. - Шилдэг сайтуудаа шалгаруулахаас гадна нийгэмд гэрэл нэмсэн, олны талархлыг хүлээсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч? - Нийгэмд хэн хүлээн зөвшөөрөгдөж, хэн нийгмийн дуу хоолой болж, иргэдийнхээ төлөө дуугарч, гэрэл түгээж байна тэр хүмүүсээ онцолж, алдаршуулдаг. Тухайлбал, Web Awards-2019 наадмын шилдгүүдээр дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчин, хамгийн олон хүний амь насыг авран хамгаалсан онцгой байдлын аврагч, олон жил ТҮК-д ажилласан өндөр настан, Олон улсын кино наадмаас шилдэг бүтээлээр шалгарсан Хийморь киноны найруулагч жүжигчин Г.Эрдэнэбилэг, дэлхийн бодибилдингийн уралдаанд гурван удаа түрүүлсэн, фитнесс модель Анухай, Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа гэх мэт хийсэн ажил, байгуулсан гавьяа нь нийгэмд гэрэл түгээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр наадмынхаа шилдгээр шалгарсан сайтуудын шагналыг өгүүлдэг уламжлалтай. Мөн Web awards-2021 наадмын бас нэг онцлог бол нийгмийн хөгжлийг дэмжиж, зургаан байгууллагыг нэрлэдэг. Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулач, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг онцолж, олон нийтийн талархлыг хүлээсэн байгууллагуудыг нийтийн эрх ашгийн төлөө хийсэн бүтээн байгуулалтуудыг сурталчлан таниулдаг. - Наадмын шилдгүүдийг шалгаруулах эрхэм хүндтэй үүрэг хүлээж байгаа баг хамт олны талаар дурдвал? - Web awards наадмын шалгаруулалт шударга явагддаг учраас наадмын маань нэр хүнд маш өндөр байдаг. Дээрээс нь цахим салбарынхан дунд маш их хүлээлт үүсчихсэн байдаг. Бүтэн хоёр жилийнхээ амжилт, ололт, онцлох контент, олон нийтэд хүргэсэн онцлох бүтээлүүдээ ирүүлж байгаа сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ бүтээлийг шударгаар шүүж, дэнслэхийг хичээдэг. Шалгаруулалт цахим санал асуулгаар явахаас гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн салбарт ур чадвар, ёс зүйгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд, эрдэмтэн багш нар, олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ. - Хоёр жилд нэг удаа болдог учраас цахим салбарынхны хүсэн хүлээсэн баяр болох нь. Энэ удаагийн зохион байгуулалтын онцлог юу байх вэ? - Өмнө нь бид Web Awards наадмаа өргөн хүрээнд зохион байгуулдаг байсан. Энэ удаагийн наадам цар тахал, ковидын үед зохион байгуулагдаж байгаа учир УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг дагаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Бид өөрсдөө үлгэрлэх ёстой. Тиймээс энэ удаагийн наадмаа өдрийн цагаар, цөөхөн зочидтой, халдвар хамгааллын дэглэмээ баримталж зохион байгуулж байна. - Та сайтын холбооны Ерөнхийлөгчөөр хэдэн жил ажиллаж байна. Сүүлийн үед хийсэн ажлуудаасаа товчхон танилцуулбал? - Миний хувьд Сайтын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг аваад гурав дахь жилдээ ажиллаж байна. Хэдийгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковид, цар тахалтай байсан ч бид бас чамлахааргүй олон ажил амжуулж, мэргэжлийн сургалтууд зохион байгууллаа. Сайтын холбоо байгуулагдаад 13 жил болж байна. Энэ хугацаанд мэргэжлийн сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг 80 гаруй сайтыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн байна. Бид сайтын холбооныхоо 10 жилийн ой, хоёр удаагийн Web awards наадмаа амжилттай зохион байгуулж байна. Сайтын холбооныхоо гишүүнчлэлд мэргэжлийн сэтгүүл зүйн шаардлага тавьж ажилласан. Мөн гадаадын улс орнуудтай хамтын ажиллагаагаа сайжрууллаа. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дэлхий нийтээрээ цар тахлын өмнө хүчин мөхөстөж байсан ч бүхий л улс орнуудыг цахим ертөнц аварлаа. Бид хил хязгаараас үл хамаарч цахим орчноор улсынхаа болоод хувийнхаа бүхий л ажил амьдралыг зохицуулж, цахимаас мэдээ мэдээллээ авч байна. Тиймээс цахим салбарт ажиллаж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагынхандаа баярлалаа. Улс эх орны маань ажил урагштай явахад та бидний үүрэг оролцоо маш их байсан. Цаашид одоо байгаагаасаа ч илүү өндөр хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бодит эх сурвалжтай мэдээлдэг сэтгүүл зүйг хамтдаа хөгжүүлье, бүтээе гэж хэлмээр байна. Ярилцсан: П.Батзаяа /Өдрийн сонин/
ЗГ: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ
2021-12-20 12:09:34 Нийтлэгдсэн: Улс төр
Шинэ сэргэлтийн бодлого. 1. Боомтын сэргэлт Монгол Улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70 хувь Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92 хувь Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэг хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна. Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно. - Гашуунсухайт - Ханги - Шивээхүрэн - Бичигт Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ. Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй