Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо хүлээн авч уулзав. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болж, энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь манай улсын тэргүүний зорилт болохыг онцлоод энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах Ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоог гаргах саналыг дэвшүүлэв. Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг саналыг ажил хэрэг болгохын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Дизайнер Г.ӨНӨРЖАРГАЛ: Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. 1999-2006 онд ШУТИС-ийг Хувцасны зураач-Загвар зохион бүтээгч хос мэргэжлээр төгссөн. 2011-2016 онд Шанхай хотод Дунхуа их сургуульд Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 оноос Хятадын хувцас загварын томоохон төлөөлөгчдийн нэг болох NE.TIGER компанид хээ-чимэглэлийн зураач, материалын дизайнераар ажилласан. 2017 оноос Монгол-Өвөр Монголын Үндэсний хувцас, өв соёлын нийгэмлэгийн Зөвлөх багшаар ажиллаж байна. 2018 онд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод ЗОРТОЙ /ZORTO/ брэндийг үүсгэн байгуулж, өдөр тутам, гоёл, үндэсний хувцасны чиглэлээр амжилттай ажиллаж байна. Уран бүтээл, амжилтуудаас: 2010 онд 10 өнгө хамтарсан үзэсгэлэн гаргасан. 2010 онд ОУ-ын Залуу дизайнеруудын үзэсгэлэнд шалгарсан. 2013, 2014 онуудад 8, 9 дэх удаагийн Pheonix Cup Олон улсын наадмаас- Хүрэл, Алтан цом хүртсэн. 2014, 2015 онуудад дэлхийн алдарт YKK брендийн нэрэмжит YKK Cup-9, 10 тэмцээнээс- Тусгай байр, Хүрэл цом хүртсэн. 2014 онд Хятадын Олон Улсын Материалын дизайн наадмын Тусгай байранд орсон. 2016 онд Олон улсын залуу дизайнеруудын CUORI CUP наадмаас- Хүрэл цом тус тус хүртсэн. Гоёл-2020 наадмын өдөр тутмын хувцасны төрөлд Шилдэг дизайнер-аар шалгарсан. Юуны өмнөГоёл-2020 наадамд өдөр тутмын хувцасны төрөлд Шилдэг дизайнер-аар шалгарсанд баяр хүргэе! Баярлалаа. Шинэ загварынхаа онцлогоос танилцуулаач? Органик гаралтай байгалийн материалуудыг нэгтгэн хэрэглэж, жишээлбэл могойн арьс, цэвэр торгон даавууг хослуулан уламжлалт зээгт намаал, цоолборт хамтгамлын аргыг орчин үеийн технологиор туршин хэрэглэсэн. Монгол үндэсний онцлогоос шингээн өдөр тутамд өмсөхүйц болгон ердийн хэрэглээнд илүү ойртуулахыг хичээсэн. Таны танилцуулгаас харахад хувцас загварын салбарт 20 жил болжээ. Анх энэ мэргэжлээ сонгох болсон тухайд сонирхож асуумаар санагдлаа? Миний ээжийг Б.Дугармаа гэдэг. Хувцас загварын салбарт анх ЗХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүдийн нэг. Одоо хүртэл энэ салбартаа багшилж байна. Багаасаа ээжийнхээ ажил дээр очиж, оёдлын үйлдвэр дотор тоглож өссөн болохоор их дотно байдаг. Ээжээсээ бага багаар суралцсаар мэргэжилдээ улам дурласан. Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Та сүүлийн жилүүдэд гадаадад мэргэжлээрээ ажиллажээ, салбарын ялгаа хэр байна? Манай дизайнерууд гадаадад ур чадвараараа илт ялгарч, өндөр үнэлэгддэг. Харин авьяас чадвараа үнэлүүлэх боломж, бүтээгдэхүүнээ нийтэд илүү таниулах менежмент, үйлдвэрлэгч орон биш учраас материал түүхий эдийн мэдээлэл болон олдоц маш хомс юм шиг санагддаг. Хувцас загварын салбарын орчинг илүү нээлттэй, өргөн хүрээнд, харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг тал талаасаа анхаарах ёстой байх. Та загварын их хотуудын нэг Шанхайд ажиллаж, амьдарсан тухайгаа хуваалцаач? Шанхайд зэрэг ахиулан суралцахын хажуугаар олон улсын дизайнеруудаас суралцаж, өөрийнхөө түвшинг мэдэх үүднээс олон тэмцээн уралдаан, загварын шоунд оролцдог байсан. Бодит талбар дээрээс буюу загварын шоу, тэмцээнүүдээс би их зүйл сурсан. Мөн Хятадын загварын томоохон төлөөгчдийн нэг, урлагийн одод болон улс төрийн томчуудын хувцсыг тусгайлан урладаг NE-Tiger брэндийн Шанхайн салбарт ажиллах боломж олдсон нь хамгийн том туршлага болсон. Гадаадад нэрээ гаргаж яваа дизайнеруудаас дурдвал? Бүр хүүхэд наснаасаа хамтдаа энэ салбарт суралцаж, хийж бүтээж яваа хүмүүс гэвэл дизайнер Овдогмэд Италид, дизайнер Хонгорзул Германд өөрийн брэндийг үүсгэн амжилттай яваа, мөн Биндэряа гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дизайнеруудаас гадна загвар өмсөгчид гадаадад өндрөөр үнэлэгддэг. Үүний нэг жишээ нь Баярсайханы Ганчимэг загвар өмсөгч, фото моделиор баруунд ажиллаж байгаад одоо Холливудын хэмжээнд хүрсэн байна. Эндээс Монголын загварын салбарынхан чадварлаг гэдэг нь харагдаж байна. Мода Монголоор дуусдаггүй гэдэг үгтэй санал нийлдэг үү? Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Монголын хувцас загвар өөрийн гэсэн онцлогтой, тэрийг нь дэлхий олж харчихаад байгаа. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон загварын шоунуудад Монгол хувцасны элементүүд хүчтэй орж ирсэн. Энэ оны хамгийн сүүлийн China fashion week-д Монгол дээл бүтэн коллекциор гарч ирлээ. Яг энэ үед нь зах зээлээ тэлэх боломж байгааг илүү анхаарч ажиллах ёстой болов уу. Таны бодлоор ингэж анхаарах эхний алхам юу вэ? Хүмүүсийн дунд дизайнер буюу загвар зохион бүтээгч гэж зөвхөн зураг зураад сууж байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үүнийгээ дагаад хувцас загварын салбарыг их амархан гэж ойлгох гээд байдаг. Дэлхий нийтийн одоогийн хандлага дизайнер бол бүтэн төслийн зохиогч, эхлэл гэдгийг маш сайн ойлгодог. Энэ хандлагаараа тухайн төсөл амжилттай болж, удаан өгөөжтэй үргэлжилдэг. Төслийн хэмжээнд ойлголтоо өөрчлөх нь хамгийн эхний чухал алхам. Сүүлийн үед шинэ брэнд, загварын салонууд маш олон болсон. Бүтээгдэхүүний чанар болон үнэ нь маш зөрүүтэй байх юм. Энэ бол аливаа салбарын зах зээлд байдаг л зүйл. Хэрэглэгчдэд сонголт их байна гэдэг нь нэг талаараа зөв. Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг нь хийсэн бүтээлээрээ ялгарчихдаг. Гэхдээ мэргэжлийнхний хажуугаар сонирхогчдыг ч орхигдуулахгүйгээр хөгжүүлэх нь зүйтэй. Бүгд хамтдаа зүтгэж салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа. Г.Энх

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын Гипрогор институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш тав дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулаад байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА, КОНЦЕПЦ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨгэсэн гурван үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа-г 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн. Хоёр дахь үе шат Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц-ыг боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон. Тус ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдөөс санал авах, Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Төлөөлөгчдөөс ирүүлсэн болон Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-д шинээр нэмж тусгах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны арвандүгээр сарын 22-ны өдрийн Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар, 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ. Гурав дахь үе шат Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулна. ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Г.Жанцансамбуу: Дунд сургуулийн багш шигээ болох гэж энэ мэргэжлийг сонгосон

Like Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд Улаанбаатар палас-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав. Тоглолт болох гээд л завгүй явна уу. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ? -Харин тийм ээ. Миний бие даасан анхны тоглолт юм. Бэлтгэл ажил давгүй шүү. Тоглолтынхоо өдрийг бараг хүлээгээд сууж байх хэмжээний боллоо. Сайхан сэтгэл, зүтгэлтэй олон хүн хамтран ажиллаж байгаа болохоор надад их урамтай байна. -Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл дуучнаараа дамжигдаж сонсогч, үзэгчдэд хүрээд л байдаг. Гэвч тухайн зохиолчид олнынүдэнд тэр бүр өртдөггүй даруухан талын хүмүүс шүү. Тиймээс хоёулаа таны уран бүтээл анх хэрхэн эхэлсэн түүхээраялъя -Тийм шүү. Миний үндсэн мэргэжил хөгжмийн багш. Хуучнаар багшийн сургууль одоогоор УБИС-ийгМонголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Сүүдэр цармын цэцэг дуугаараа алдартай С.Мөнхбат агсан нараар хичээлээ заалгаж байлаа. С.Мөнхбат агсны төрсөн дүү нь өдгөө олон сайхны дууны хөгжмийн найруулгыг бичиж байгаа С.Төрбатбуюу хүмүүсийн мэддэгээр Арзаак Төрөө гэж мундаг уран бүтээлч бий. Мөн Амьдралаа би чамд хайртай дууны хөгжмийг бичсэн Ё.Сүхбаатар. Миний үеийнхэн гэвэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч Ганбат, Н.Баасандорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Чулуунхүүгийнохин Мөнхжаргал нар байна. -Тэгвэл уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлэв -Хүүхдийн дуугаар 2000 оноос эхэлсэн бол нийтийн дууг 2004 оноос бичиж эхэлсэн. -Аймгийнхаа дунд сургуульд ч хөгжмийн багшаар ажилласан гэдэг -Ажлын гарааг аймгийнхааХөгжимтдрамынтеатртхөгжимчнөөр эхлүүлсэн. Мөн 2009-2013 оны хооронд театрынхаа даргаар ажилласан. Харин таны хэлсэнчлэн дунд сургуульд багшлах болсон түүх бол Дархан-Уул аймаг болон өөрийнхөө төгссөн аймгийнхаа хоёрдугаар арван жилд юм. Дараа нь төрийн захиргааны газарт ч ажилласан. Ер нь соёл, боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байна даа. -Хүүхдийн дууны уран бүтээлээр эхэлсэн нь ямар хувь тохиол байв аа -Тэр их сонин түүхтэй. Дархан-Уул аймгийн 20 дугаар арван жилд 1998-2000 оны хооронд ажиллахдаа хүүхдийн зохиолч Т.Алтанцэцэгбагштай нэг байгууллагад харьяалагддаг байлаа. Тэр үед Т.Алтанцэцэгбагш намайг Чи хүүхдийн дуу зохиогооч. Мэргэжлийн хүн юм чинь гээд өөрийнхөө бичсэн Тэшинтогльё нэртэй шүлгээ өгсөн. Хүүхдүүд голын мөсөн дээр гулгаж тоглож буй тухай өгүүлдэг. Тухайн үедМҮОНР-ийн найруулагч Даваадорж Дарханд очиж, нэвтрүүлэг хүртэл хийсэн нь радиогийн фондодхадгалаастайбайгаа. Тухайн үед Монголын радиогоорсонсчихоодих л урамшиж байв. Тэр цагаас хойш хүүхдийн дууны хоёр цомоггаргаснынэг нь Нарны эгшиглэн, нөгөө нь Өдөр бүхэн ийм байвал гоё нэртэй юм. Сүүлчийн цомгоо нэрлэсэн дууны шүлгийг олон жил багшаар ажилласан, манай хадам аав Б.Дашгомбо бичиж, охин Энх-Эгшиглэнгээрээдуулсан. Харин Нарны эгшиглэн цомгоо би хүүхдүүдэд зориулж караокей хэлбэрээр гаргасан нь багачуудад их таалагдсан шүү. -Харин нийтийн дууны цомгийн тухайд гэвэл -Дуучин Л.Банзрагчийндуулсан Ертөнцийн сайхан нэртэй дуугаараа нэрлэсэн цомгоо 2014 онд гаргасан. Харин энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, дуучин Д.Отгонжаргал нарын хамтран дуулсан Амин үргэлжлэл, манай нутгийн дуучдын хамтын бүтээл Зүрхэнд эгшиглэх нутаг дуугаараа нэрлэсэн хоёр цомог хэвлүүлсэн. -Урын сандаа одоогоор хэчнээн бүтээлтэй болж байна вэ? -Яг бэлэн болсон нь 50 орчим, сонсогчдод хараахан очоогүй нь ч гэсэн тэр орчим тооны байгаа болов уу. Хүүхдийн дуу гэвэл мөн 50 орчмыг бичжээ. Үүнээс гадна аймгийнхаа театрт ажиллаж байхдаа Сүүн совин нэртэй жүжгийн хөгжим бичсэн. Харин хамгийн отгон дуу бол сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы шүлэг Анзаараагүй дуугаа дуучин Ё.Батмөнхөөр дуулуулсан. Энэ удаагийн тоглолтод анх удаа дуулагдах гэж байна. Би ч мөн адил зарим дуугаа дуулж,үзэгчиддээхүргэнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.