Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтаж байна
2019-12-05 11:36:26 Нийтлэгдсэн: Улс төрОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна. Айлчлалын хүрээнд уржигдар /2019.12.03-ны өдөр/ ОХУ-ын Ерөнхий сайдД.А.Медведевтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ганцаарчилсан уулзалт хийж, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүххоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдад уламжилсан билээ. Энэ дагуу хэлэлцээрийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсрол зэрэг салбартхамтран ажиллах гэрээг үзэглэлээ.Мөнанхаарал татаж байсан гол асуудал ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийнхийнхоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих тухай асуудал яригдсан байна. Энэ асуудал дээрхоёр улсын талаас судалгааны ажлыг эхлүүлэх болсон тухай Монгол УлсынЗасгийн газрын тэргүүн мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын төвд байрладаг Метропол хэмээх зочид буудлын гаднах дурсгалын самбарт цэцэг өргөх ёслолоор эхэллээ. Тус зочид буудал нь 100 гаруй жилийн түүхтэй төдийгүй Коммунист хувьсгалын их удирдагч В.И.Ленинтэй тэртээх 100 орчим жилийн өмнө Ардын засгийн удирдагчдын нэг, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар уулзаж, ОХУ-аас Монгол улсыг дэмжих гэрээнд гарын үсэг зурж байсан газар байсан гэдгээрээ Монголын түүхэнд холбогддог. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас ОХУ-д хийж байгаа Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын багт багтсан албаны хүмүүс оролцлоо. Үүний дараагаар Ерөнхий сайд Москва хотын олон улсын худалдааны төвд болж буй Монгол-Орос, Евразийн нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа форумд оролцон үг хэлж, Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ Хоёр улсын найрамдалт харилцааг улам бүр идэвхжүүлэхийн тулд бид хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахаар өчигдөр бид ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй ярилцсан. ОХУ-ын бизнес эрхлэгчид та бүхэн зөвхөн эдгээр төсөл хөтөлбөрийн хүрээнд гэж хязгаарлалгүйгээр өөрсдийн сонирхож буй Монгол Улсын бүхий л салбарт хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон хэлэх байна. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү форум хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэв. Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнд манай улсын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, талуудтөлөөлөл цаашид хамтран ажиллах санамж бичигт зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой хэрэг боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумд оролцсоныхоо дараа Дэлхийн II дайны хүнд бэрх цаг үед Зөвлөлт Орос улсын /хуучнаар/ иргэдэд хандан Монголчуудын ард түмнээс итгэл сэтгэлээ тээн бэлэглэсэн монгол морины тухай хөшөөнд очиж хүндэтгэлээ илэрхийллээ. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
АН-ын дарга С.Эрдэнэ дэд дарга Р.Амаржаргал Дэд дарга Б.Дэлгэрмаа тэргүүтэй намын удирдах хүмүүсийн бүрэлдэхүүн БНХАУ-ын коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилйин ой тохойсон онцгой жил байлаа. Албаны төлөөлөгчдийг Хятадын коммунист намын Төв Хурлын Улс төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзлаа.. АН-ын дарга С.Эрдэнэ: БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна. БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү зарчмын байр суурийг Монголын улс төрийн бүх хүчнүүд нэгдмэл байдлаар залгамжлан хэрэгжүүлж, агуулгыг нь баяжуулж ирснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад миний бие ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа манай нам засгийн эрхэнд байх үед хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлууд шийдэгдэж, тэдгээр нь манай эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болж байгааг энд онцлон тэмдэглэе. Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлийг байнга бэхжүүлэх нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь зарчим юм. Энэ чухал үйл хэрэгт намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой байдаг билээ. Ийм учраас ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй манай намын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Намайг болон манай намын төлөөлөгчдийг албан ёсоор урьж халуун дотноор хүлээн авч байгаад намынхаа олон мянган гишүүдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье гэв. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дэд дарга Ван Чэнь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баяр хүргээд Ардчиллын замыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол улсаас суралцах зүйл их. Манай 2 орны харилцаа түүхэнд байгаагаагүй таатай үедээ хөгжиж байгаад хоёр талын тэр дундаа АН-ын хүчин чармайлтыг өндөрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Тус айлчлалын хүрээнд АН-ын дарга С.эрдэнэ болон төлөөлөгчдийг ХКН-ын ТХ гадаад харилцааны дэд сайд Ван Яжун хүндэтгэн хүлээн авч уулзав. АН-ын дарга С.Эрдэнэ ХКН-ын 19 удаагийн төв Хорооны 4р бүгд хуралд оролцож үг хэлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай
2019-12-04 11:00:47 Нийтлэгдсэн: Улс төрНэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм. Гэвч, энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад олон талт түншлэлийг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, дараах илгээлтийг гаргасан юм. Улмаар энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан Хүртээмжтэй ирээдүй өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа өдөрлөгт оролцогч олон улсын болон төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, иргэдийн төлөөллийн өмнө уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ жил Хүртээмжтэй ирээдүй уриан дор Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх уриалга гаргасан байна. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон, хуулийн хүрээнд багагүй арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг тусгаж өгсөн. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд орчны болон мэдээллийн саад бэрхшээлтэй тулгарч, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарласан хамгийн том саад тотгор байсан хэвээр байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие үзэж байна. Иймд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний Нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх, ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх, нийгмийн халамж, бусад эрхийг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хуулийг хэрэгжүүлээгүйн төлөө ногдуулах хариуцлагыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд илүү нарийвчлан тодорхой тусгах шаардлагатай хэмээн үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасанчлан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, тэдгээр байгууллагууд өөрсдийн дуу хоолойг хүргэн, санаачилгатай ажиллах шаардлагатай юм. Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс хөдөлмөрийн насны буюу 15-64 насны ердөө 30 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд бусдын адил оролцох эрх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 128 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигаар, Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоог тэгш хангасан Үндэсний хороог байгуулж, санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих дүрэм журмыг баталж мөрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Иймд тус хуулийн болон зарлигийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд тайлагнахыг Засгийн газарт чиглэл болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, нийгэмд тэгш оролцох оролцоо зэрэг олон асуудалд зөвхөн төрийн зүгээс анхаарах бус аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад идэвхтэй оролцохыг уриалж байна гэжээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудын төслийг өргөн барилаа
2019-12-04 10:42:22 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон билээ. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэлээд хүндрэл үүсгэсэн юм. Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль анх 1996 онд батлагдаж, 2007 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль гэх мэтээр өөрчлөгдөж ирсэн бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт нэг хуулиар зохицуулагдах болсон билээ. Өөр өөрийн онцлогтой сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулахад тодорхой хүндрэл, ойлгомжгүй байдал үүсэж байсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгож, дагнасан хуулиар зохицуулах шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд: - Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх; - Дахин сонгуулийг тухайн шатны Сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг50 хоногийн дотор товлон зарлах; - Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох; - Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байх; - Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5-р сарын 1-нээс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх; - Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх; - Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хийсэн Аудитын дүгнэлт нь нийтэд ил тод, нээлттэй, мэдээлэл авах боломжтой байх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн явцтай танилцлаа
2019-12-04 10:39:30 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Таван толгойтүлш ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр, УИХ-ындаргын 2017 оны захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ынбусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн юм. Мөн нийслэл хотын хамгийн их агаарын бохирдолтойСонгинохайрхандүүргийн иргэдтэй сайжруулсан түлшний чанар, хүртээмж, хэрэглээний талаар ярилцаж, санал солилцсон байна. Иргэдийн дийлэнх нь сайжруулсан түлш зөв шийдэл болсныг хэлжээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ныөдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол батлагдсан билээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахьТаван толгойордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хотруутээвэрлэлт хийж байгаа Таван толгой түлш ХХК-ийн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрсмедлингийнтээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар захирамжаар байгуулсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр хангахад жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцооллыг гаргаад байгаа юм. Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150.000 төгрөг байгаа юм. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийгСонгинохайрхандүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна. Өнгөрөгч 09 дүгээр сараас эхлэн түлшийг картаар олгож эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийнмэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш олгох 206251 карт тараажээ. Үүнээс 13.247 картыг бүртгэлжүүлж, 74.104 карт бүртгэлгүй байна. Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар шахмал түлш худалдан авсан бол 11 дүгээр сарын 28-ныбайдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн 10 дугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол 11 дүгээр сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарчээ. УИХ-ынгишүүн Д.Тэрбишдагва, Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн олон жил ярьж, гарц шийдлийг олох гэж ажилласан гишүүдийн нэг нь би. Энэ удаагийн парламентаас чамгүй ажиллаж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, судалгаа хийж ажилласны дүнд Засгийн газарт түлшний үйлдвэрийг сайжруулах чиглэл өгсөн. Эхнээсээ үр дүн гарч байгаад баяртай байна. Үйлдвэрийнхэн сайн ажиллаж байна. Цаашдаа түлшээ улам сайжруулах талаар бодох хэрэгтэй. Таван толгой түлш ХХК-ийн зөвлөхүүд, эрдэмтэд нийлээд ХБНГУ-ынтуршлагаас судлаад ирсэн талаараа надад хэллээ. Бидэнд боломж байна. Агаарын бохирдлыг бууруулах дунд, богино хугацааны шийдэл бол яах аргагүй түлш учраас Европ стандартыг нэвтрүүлээд жижиг үйлдвэрүүдийг байгуулаад ирвэл нүүрстэй газарбүрт, аймагбүртсайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой юм байна. Урт хугацаандаа дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй гэв. Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа. - Түлшний үйлдвэрлэл ямар байна? Хоногт хэдэн тонн түлш үйлдвэрлэж байна? - Манай үйлдвэр Улаанбаатар хотын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн 8 шугамын тоног төхөөрөмжөөр 24 цагаар тасралтгүй түлшээ үйлдвэрлэж байна. Удахгүй шинээр 2 шугамын нэмэлт тоног төхөөрөмж ашиглалтад орно. Ингэхээр хүртээмж илүү нэмэгдэж, хэрэглээнээс давсан нийлүүлэлт бий болно. Одоогийн өдөрт 3000 орчим тонн түлш үйлдвэрлэдэг. Харин хэрэглээ 2500 орчим тонн байгаа. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. - Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байна гэсэн гомдлууд байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юу? - Иргэдэд эдийн засгийн хувьд хэрэглээндээ тохируулан худалдан авах нь зөв гэж үздэг. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхдаа нэг, хоёр тонноор нь нөөцөлж авдаг байсан. Энэ нь хүйтний улирлаа дагаад нүүрсний үнэ өсдөгтэй холбоотой байсан. Иргэд энэ хандлагаасаа салаагүй байна. Одоо бол сайжруулсан түлшний үнэ өсөхөөс айх зүйлгүй. Нэг тонн түлш 150 мянган төгрөг, нэг шуудай нь 3750 төгрөг хэвээрээ байна. Өөрсдөдөө санхүүгийндарамтгүйгээрөдөр тутамдаа түлшээ худалдан аваад байх боломж, давуу тал байгааг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар нэг өрхөд 7 хоногийн хэрэгцээнд нь 6 шуудай түлш өгч байгаа нь агаарын бохирдол, утааг бууруулахад үзүүлж байгаа нөлөөтэй шууд холбоотой. 6 шуудай бол айлын хэрэглээг бүрэн хангах, зохистой хэрэглээ юм. Өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард нийт 450 мянган тонн нүүрс гэр хорооллын бүсэд хэрэглэгдсэн гэсэн тооцоо байдаг. Харин энэ оны 12 дугаар сарын 15-ныбайдлаар 190 орчим мянган тонн түлш хэрэглэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Тэгэхээр түлш, түүхий нүүрснээс бараг гурав дахин бага хэрэглэгдэх боломжтой. Үүнээс агаарын бохирдлыг ямар хэмжээнд бууруулж байгааг харж болох байх. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах ажил урьд хожид хийгдэж байгаагүй том ажил. 20, 30 жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй ажил өнөөдөрбиелэлээолсон. Түгээлт, борлуулалтыг улам сайжруулахаар ажиллаж байна. - 12 дугаар сарын 01-нээсэхлэн картгүй иргэнд сайжруулсан түлш борлуулахгүй байхаар болсон. Энэ нь иргэдэд чирэгдэл үүсгэхгүй юу? - Манай иргэд угаасаа борлуулалтын цэгээс картаа уншуулаад түлшээ авч байгаа. Энэ бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг маш тодорхой гаргаж ирнэ. Бид өмнө нь гүйцэтгэл дээр маш их алддаг байсан. Жишээлбэл, зуух тараадаг байсан. Хэрвээ бүгд 100 хувь зуухаа ашигласан бол магадгүй өнөөдөр үр дүн өөр байх байсан. Тэгээд түлш, халаагуур гээд олон арга хэрэглэж үзсэн. Бүгд гүйцэтгэл дээрээ алдсан байдаг. Тэгэхээрэнэ цахим хяналтын карт бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг бүрэн хянана. Нөгөө талдаа өрхүүдийн хэрэглээний хэмжээг тогтоох боломжтой болно. Картыг нэвтрүүлсэн нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Магадгүй түлшнээс өөр зүйл хэрэглэж байгаа айл карт ашиглахгүй байна гэсэн үг. Карт хяналтын үүргийн гүйцэтгэх ч иргэд мөн зөв зохистой хэрэглээнд суралцана. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм. Адилхан байшинтай хоёр айлын түлшний хэрэгцээ өөр гараад байгаа нь хяналт тавихнөхцөлийгбий болгож байгаа юм. Ер нь агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал шүү дээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй