П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй учраас бид дэмжихгүй

Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага нь хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр Монгол, Япон иргэдийн сайн дурын үндсэн дээр 2013 онд байгуулагджээ. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй сурагчийн цүнх, 35000 гаруй хичээлийн хэрэгсэл, 800 гаруй даралтат хөгжим зэргийг Монголын хүүхдүүдэд болон сургууль цэцэрлэгүүдэд хандивлажээ. Түүнчлэн Beruna Child Support нэртэй Японы төрийн бус байгууллагын ардын урлагийн тоглолтыг дөрвөн жил дараалан дэмжин оролцсон байна. Асрамжийн төвийн төсөв санхүүжилтийг босгох зорилгоор зохион байгуулдаг 21 дэх удаагийн тоглолт нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Фүкүшима мужийн Фүкүшима хотод болсон байна. Yumita Yahei тэргүүтэй Япон Монголын аз жаргалын нийгэмлэг төрийн бус байгууллага нь 2016, 2017, 2018, 2019 онд Фүзүшима мужийн Айзу Вакамацү, Коорияма, Иваки, Фүкүшима хотуудад уг тоглолтыг хамтран зохион байгуулжээ. 2011 онд Японд болсон цунамийн уршгаар үүссэн газар хөдлөлтөд эдийн засаг, хүний амь, эрүүл мэндийн хувьд хамгийн их хохирол амссан муж бол Фүкүшима. Энэхүү гамшгийн үед Дарханы Нарны хүүхдүүд асрамжийн төв өөрсдийн тоглолтын орлого болох гурван сая төгрөгийг хандивласан байдаг. Үүнд талархсан тус мужийнхан Нарны хүүхдүүд асрамжийн төвийн хүүхдүүдийн ардын урлагийн тоглолтыг дэмжин дөрвөн удаагийн тоглолтыг зохион байгуулжээ. Монголын 50 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлдэг газрын санхүүжилтийг босгох энэхүү үйл ажиллагааны үеэр зарим зохион байгуулагчдын гаргаж буй үйлдэл хүүхдийн эрхийг зөрчиж бяцхан хүүхдүүдийн нэр хүндэд халдаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тодруулбал, тоглолтын төгсгөлд хүүхдүүдийн хүзүүнд хандивын хайрцаг зүүлгэн үзэгч олны дундуур явуулж хандив цуглуулсан явдлыг Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага сайшаахгүй байгаагаа илэрхийлж, удаа дараа болиулахыг шаардсан боловч голлон зохион байгуулагч Beruna Child Support төрийн бус байгууллага хүлээн аваагүй байна. Иймээс Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлөөс Нарны хүүхдүүд асрамжийн төвийн Япон улсад зохион байгуулагддаг тус тоглолтын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа зогсоохоор болжээ. Энэ талаар Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуягаас тодрууллаа. Төсвийн мөнгөөр нийслэл дүүргийн хурлын төлөөлөгчид айлчлал хийх нэрийн доор гадаад орноор зугаалж явна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь танай үйл ажиллагаатай ямар холбоотой вэ? -Энэ нь хоёр тусдаа асуудал юм. НИТХ, ДИТХ-ын хурлын төлөөлөгчид нь Фүкүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урилгаар БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нараас бүрдсэн төлөөлөл Фүкүшима мужийн сургууль цэцэрлэгүүд, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн түвшинд иргэд хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор 2019 оны арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд хувийн зардлаар аялаад ирсэн. Аяллын үеэр Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн дэмжин ажиллаж байгаа Нарны хүүхдүүд-ийн тоглолтыг төлөөлөгчид маань зочны байр сууринаас үзэж сонирхон дэмжсэн. -Та зардлын талаар тодорхой хэлж өгнө үү? -Энэ аялалд Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөөлөгчид, БЗД-ийн сургууль цэцэрлэгүүдийн багш нар, өрхийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Аялалтай холбоотой бүхий л зардлыг аялалд оролцогчид хувиараа болон П. Төмөрхуяг тэргүүнтэй Монгол Японы аз жаргалын нийгэмлэгийн санхүүжилтээр зохион байгуулагдсан. Энэ талаар өнөөдөр 13 цагт манай ДИТХ-ийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарласан байгаа. Тодорхой мэдээлэл мөн түүгээр өгнө. Мэдээж энэ аяллын зардалтай холбоотой асуудлаар шат шатны хяналтын байгууллагууд шалгах байхаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, ялангуяа гадаад оронд томилолтоор ажиллахдаа зориулагдаж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт дээр иргэдийн зүгээс хяналт тавьж байгаа нь сайшаалтай юм. Төсөв мөнгөний зарцуулалт мөн түүнчлэн түүний үр дүнг сонгогч олон нийтэд шилэн байдлаар ил тавьж тайлагнадаг уламжлал бүхий жишиг тогтоох шаардлагатай байна. Энэ удаагийн аялал тайланг мөн сонгогч олондоо тайлагнах болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм. Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байна. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд зөрлөгийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.Төмөр замын зураг төслийг төрийн өмчит компани хийсэн бөгөөд цэргийн найман ангийн алба хаагч, 64 аж ахуйн нэгжийн нийт 2300 хүн, 1300 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын далангийн ажил хийхэд хүндрэл учруулж байна. Гүйцэтгэгч байгууллага хэрэгцээт балласт чулуугаа энэ өвөл бэлдэх юм. Мөн 36 худаг гаргахаас дөрвөн худаг гаргаад байна.Энэ төсөлд 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион байгуулахаар болжээ. 2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталсан бөгөөд 2016 онд Монгол улсын их хурал Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философичдын оролцоо нэн чухал бөгөөд философийн мэдлэг ухаан, арга, зарчмыг хэрэглэх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын өв уламжлалын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлж, санал солилцон философийн ач холбогдлыг сурталчлан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж. Хуралд доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв The Mongolian mind: principal ideas of Mongolian historiography, доктор (Sc.D), профессор С.Дулам Монголчуудын үндэсний ижилсэл-ондоошлын тэмдэг бэлгэдлийн судалгаа, доктор (Sc.D), профессор А.Энхбаатар Монгол дахь философийн хөгжил: индигенизаци сэдвээр мөн доктор (Ph.D), профессор Б.Галиндэв, доктор (Sc.D), профессор С.Одхүү, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал Б.Шаравын бүтээлүүдийг бүтээлчээр тайлбарлах нь сэдэвт илтгэл, Монголын философийн холбооны ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Гантөмөр Монголын оюун санааны тогтвортой хөгжлийн асуудалд зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд тавигдах илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн эмхтгэлийг хэвлүүлж холбогдох байгууллагууд түгээхээр болсон байна. Мөн хурлын үеэр хамтран зохион байгуулагч Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс Монгол дарханы урлахуй ухааны дээжис үзэсгэлэн дэлгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай зэрэгцэн World Philosophy day -2019 нийгэм хүмүүнлэгийн ухааны номын хямдралтай худалдаа явагдаж өөр хоорондоо ном солилцох, бэлэглэх боломжтой байх юм. ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварч 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнуулжээ 

АНУ-аас Нигер улсын чиглэлд нисэж явсан онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй хүний амь аварчээ. Түүнийг зорчиж явсан онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна. Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн аж. Нисэх онгоц газардмагц ухаан алдсан эмэгтэйг эмч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд С.Цэрмааг 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнасан байна.

С.ЧИНЗОРИГ: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 420 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО

2020 онынэгдүгээрсарын 1-нээс нийгмийндаатгалыншимтгэлийгнэмэгдүүлэхболсонтойхолбогдууланХөдөлмөр, нийгмийнхамгааллынсайдС.ЧИНЗОРИГООСдараахзүйлийгтодрууллаа. -Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Манай улс ОУВС-гийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд орохдоо нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй. Энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байна. 2020 онд ажилтан болон ажил олгогчоос авдаг НДШ-ийг тус бүр нэг хувь нэмнэ. Ер нь Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Уг сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг болохоор НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. -Капитал банкны алдагдлыг Нийгмийн даатгалын санд байршуулж байсан мөнгөөр нөхөж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү? -Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг Капитал банкинд байгаа. 2008 оноос байршуулаад авч чадахгүй яваад байсан мөнгө. Монголбанкинд бид нэг л шаардлага тавьдаг. Энэ бол дан ганц төсвийн мөнгө биш. Ажилтнууд болон ажил олгогчдын мөнгө. Тиймээс өр төлбөр барагдуулах хамгийн сүүлийн дараалалд оруулж болохгүй. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж авч үзэх ёстой. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, иргэн хүн ирээдүйд нийгмийн хамгаалалд үүсэх эрсдэлийг урьдчилан сэргийлж даатгуулсан мөнгө шүү дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж эхний ээлжид барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Одоогоор төлөлт хийгдэж эхлээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн тайланд банкнаас авах өр авлага гээд хадгалагдсан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь Капитал банкны өр авлагыг хааж байна гэсэн буруу ойлголт байж болохгүй. Капитал-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийгбанкуудадбайршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч энэ зөв бодлого биш юм. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байна. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэл багатайгаар өсгөх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулж хүү авдаг бодлогод өөрчлөлт оруулна. Одоогийн хуулиар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр Засгийн газрын бонд худалдан авах эрх зүйн орчинтой. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын мөнгөн үлдэгдэл 500 гаруй тэрбум төгрөг байна. -Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалд ороод байгаа юм бэ? -Нийгмийн даатгалын сангаас 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Уг сан эв санааны зарчимд тулгуурладаг учир орлого нь сангийнхаа өсөлтийг дааж чадахгүй байна. Хоёрдугаарт, тэтгэвэр бодож байгаа аргачлалтай холбоотой. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхөд, ажил олгогч, ажилтан тус бүр 12, нийт 24 хувийн шимтгэл төлдөг. Гэтэл иргэдэд тэтгэвэр олгохдоо хамгийн доод тал нь цалингийн 42-45 хувиар бодож байна. 20-оос дээш жил ажилласан хүн цалингийнхаа 60-80 хувиар бодож тэтгэвэр авдаг. Тэгэхээр шимтгэл төлж байгаагаасаа гурав дахин өндөр тэтгэвэр авч байгаа учир Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгааг иргэд зөв ойлгох байх гэж бодож байна. -Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт цалингийнхтай уялдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Мөн хувийн хэвшлийн ажилтнуудад хүнд тусах юм биш үү? -Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно. М.ЭНХ /Монголын үнэн сонин 2019-11-14-ний №220/

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.