ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД АНДРЕС УНГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрес Унгаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа эдийн засаг, цахим засаглал, мэдээлэл, кибери аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов. Мөн Монгол, Эстонийн ГХЯ-д хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар санал солилцов.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Карьер Экспо-2019 хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч онд зохиогдсон Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна. Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаран нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул Энэ жилийн Карьер экспо-2019 хөдөлмөрийн яармагийн онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, гадаадын их дээд сургууль төгссөн залуучуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран төрийн байгууллагууд ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Түүнчлэн гадаадад дотоодын сургууль төгссөн гэж ялгалхгүй, ажил хайж буй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй бүх залуучуудад Карьер экспо-2019 арга хэмжээ нээлттэй. Бид мэргэжлийн боловсролын үнэлгээний төвтэй хамтарч дотоод гадаадад сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхгүй ч, ур чадвар өндөр, гүйцэтгэл сайтай залууст мэргэжлийн боловсролын үнэмлэхийг олгохоор шийдвэрлэсэн.Тиймээс залуус үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцож, ур чадвараа үнэлүүлснээр шалгалт өгч, сурахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой юм хэмээн уриаллаа. Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байрны танилцуулга тараагдахын дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжих цогц сургалтын талаар танилцуулах аж. Уг сургалтын хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав. Тус хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогт танилцуулахдаа, Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг хэмээн төслийн танилцуулгад дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого дотор орон нутгийн байгууллагын хөрөнгө оруулалтын зардлын шийдвэрийг гаргаж байгаа нь оновчтой эсэхийг Н.Амарзаяа гишүүн тодруулсан. Төсвийн зардлын бүтэц ихээхэн нэмэгдсэн, нийт зардлын 70 орчим хувийг урсгал зардал эзэлж буй бүтцийн талаар байр сууриа илэрхийлсэн. Урсгал зардал өндөр өсөлттэй байгааг З.Нарантуяа гишүүн тэмдэглэв. Нийт төсвийн захирагчдын урсгал зардлын төлөвлөсөн дүнг 2019 оныхтой харьцуулахад төсвийн дөрвөн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал буурсан бол төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн зардал 6 орчим хувийн өсөлттэй, бусад нь 10-80 хувийн өсөлттэй байгааг дурдаад дүн шинжилгээ хийх шаардлагатай гэв. Урсгал зардлын гол өсөлт нь Засгийн газрын урсгал шилжүүлэг, бусдаар гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээ, хөрөнгө, бараа материал гэх зэрэг зардлын төрөл байгааг хэлж байв. Түүнчлэн төсвийн зарлагын дээд хэмжээнд тулгасан дүнтэй байгааг шүүмжилсэн. Иймд дүн шинжилгээ хийж үзсний дүнд 805.6 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах боломжтой гэж үзэж буйгаа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга танилцуулсан. Төсвийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх менежмент хэрэгжүүлдэг эсэхийг Б.Баттөмөр гишүүн тодруулж, Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогтоос хариулт авсан юм. Түүнчлэн төсвийн зардалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, гишүүд санал гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэвэр ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн(2019.11.05) хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодод шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.Засгийн газраас 2020 ондэдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих Цахим, ил тод, үр ашигтайтөсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд: төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх;Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлэх;зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх;өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх;бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьж, ирэх оны төсвийн төсөлд тусгасныг сайд танилцуулгадаа онцлов. Мөннийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд зарчмын шинжтэй зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг дурдлаа. Энэ үндсэн дээрМонгол Улсын 2020 онынэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр тодотгосон юм. Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг салбарын сайд нар, яамд, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлагууд, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцлоо. Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол нар Сангийн яамны ажлын хэсэг болон яам, агентлагийн холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад туссан Хүүхдийн спортын наадам гэснийг Олон улсын залуучуудын ногоон наадам гэж нэрийг нь өөрчлөх саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн урсгал зардалд дутагдалтай байгаа 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцад нэмж тусгах санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа Гоц халдварт өвчний буюу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн агуулах барихад шаардагдах 500 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Дараа ньЗасгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар хийсэн танилцуулгадаа,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан бөгөөд түүнээс хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт 29 тусгай сан байгаа бөгөөд эдгээрээс 19 сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар, бусад 10 сангийн үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулснаар төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа.Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт нийтдээ 15 хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа. Үүнийн нэг нь Тамхины хяналтын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм гэдгийг дурдлаа. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрээр бүрдэнэ гэж, 2 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан зориулалтаар зарцуулна гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ. Харин төслийн 3 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна. Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэнМонгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Засгийн газрны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм.Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээндМалчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл нөхөн төлсөн жилээсээ эхлэн тэтгэвэр тогтоолгох боломжийг хамтад нь олгож байгаатай холбогдуулан тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтүүдийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулж байгааг сайд онцоллоо. Мөн эхчүүдийннийгмийнхамгааллыг сайжруулах бодлогын хүрээндНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт хийгдсэн дараах зардлуудыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнд: -Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох; -Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох; -Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс; -Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм. ТүүнчлэнХөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд,Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсанд олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон гэдгийг сайд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар үг хэлж, Засгийн газраас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа, мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болж байгаа, түүнчлэн хөдөлмөрлөх ид насандаа явсан олон ээжийг олон хүүхэдтэй, мөн эрчүүдийг ажилласан жил нь хүрсэн гэсэн шалтгаар ажлын байр чөлөөлөх нэрийн дор хөнгөлөлттэй нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гаргаснаас бусдаас харьцангуй бага тэтгэвэр авч байгаа тэдгээр иргэдийг тусгайлан анхаарч тэтгэврийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаад Засгийн газар, салбарын сайдал талархаж буйгаа хэлж байв. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэглдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдтэй нэгтгэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг суурилж, төслийн нэрийг Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эхчүүд, эмэгтэйчүүдийн гэснийг зарим иргэдийн гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд 1.4.Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй гэсэн агуулгатай 1.4 дэх хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. Дээрх гурван хуулийн төслийн агуулга нь ижил бөгөөд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилготой юм. Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Энэ арга хэмжээнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ЦЕГ: Таны асуултад хариулъя

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн цахим хуудаст иргэдээс ирүүлж буй нийтлэг асуултуудыг хариултын хамт та бүхэнд хүргэж байна. Асуулт 1: Би цагаан байрны орчимд явж байгаад гар утсаа алдсан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтэст очсон чинь намайг 1-р хэлтэст очиж өргөдөл гаргах ёстой гэх юм энэ ямар учиртай юм бэ? Хариулт:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн харьяалалтай байдаг юм. Үүний дагуу цагдаагийн байгууллага нутаг дэвсгэрийн харьяаллаар гомдол мэдээллийг хүлээн авдаг бөгөөд хойшлуулшгүй тохиолдолд харьяалал харгалзахгүй гомдол мэдээллийг хүлээн авч гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг устаж үгүй болохоос урьтаж нэн дариу нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулж прокурор харьяалал тогтоох асуудлыг шийдвэрлэнэ. Таны хувьд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт явж байсан байна. Чингэлтэйн цагдаагийн газар нь хариуцсан хороодоороо бүсчлэн хариуцаж авдаг учраас таны гар утсаа алдсан газар нь 1 дүгээр хэлтэсдээ хамаарах газар нутаг учраас таныг холбогдох газарт нь гомдол гаргахыг зөвлөсөн байна. Асуулт 2: Энгийн иргэний өгсөн өргөдөлийн хугацаа, албан тушаалтны өгсөн өргөдөл гомдлын хугацаа ялгаатай байдаг уу? Надад ялгаатай байдаг юм шиг санагдах юм. Энгийн хүнийх их удах юм албан тушаалтных их хурдан шийдэгддэг яагаад? Хариулт:Гомдол мэдээллийг шалгах үндсэн хугацаа ЭХХШТХ-ийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 хоног байдаг юм. Энэ хугацаанд таны гаргасан гомдол мэдээлэл гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ, гэмт хэргийн шинжгүй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана, харьяаллын бус болох нь тогтоогдвол харьяалалын дагуу шилжүүлнэ. Хуульд энгийн иргэн албан тушаалтан хоёрын гомдол мэдээлэлийн хугацаа өөр гэж заагаагүй тул шалгах хугацаа яг адилхан байна. Асуулт 3: Иргэд заналхийлэлд өртөхөөрөө цагдаагийн байгууллагад хандаж хамгаалалт хүсч болдог уу? Хариулт:2017 онд шинэчлэн батлагдсан Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт Гэрч хохирогчийг хамгаалах талаар заалт нэмэгдсэн нь давуу талтай. Гэхдээ гэрч хохирогч гэдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч юм. Харин та ямар нэгэн байдлаар аюул заналхийлэлд өртсөн бол Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Ингэснээр та өөрийгөө хамгаалуулах бүрэн эрхтэй болж байна гэсэн үг юм. Асуулт 4: Цагдаагийн тодорхойлолтыг хаанаас яаж авдаг юм бэ? Хариулт:Цагдаагийн тодорхойлолтыг 805 буюу Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Лавлагааны сангаас болон Дүнжингарав худалдааны төвийн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тодорхойлолт олгож байна. Тодорхойлолт авахдаа 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээг үндэслэн, насанд хүрсэн бол иргэний үнэмлэхээ авч очихыг танд зөвлөж байна. Асуулт 5: Манай охин 15 настай юм. Тэгтэл өөрөөсөө 4 ах залуутай өөрийн сайн дураараа бэлгийн харилцаанд орсон байх юм. Цагдаагийн байгууллагад хандвал авч хэлэлцэх болов уу? Хариулт:Таны ярьж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан тэгэхээр дээрх үйлдэл өөрөө гэмт хэргийн шинжтэй ийм учраас таныг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Асуулт 6: Манай дээд айлын хүмүүс байнга архи ууж шөнөжингөө орилолдож хашгичаад тайван амраахгүй байна. Энэ талаар шаардлага тавихаар өөрсдийнхөө гэр оронд яаж амьдрахаа бид нар мэдэж байна гээд тоохгүй юм. Цагдаа арга хэмжээ авах уу? Хариулт:Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг шөнө гэдэг ойлголт нь оройн 22-06 цагийг ойлгох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдох арга хэмжээг авч болно. Та цагдаагийн байгууллагад мэдэгдэж арга хэмжээ тооцуулах хэрэгтэй. Асуулт:7. Би 1 сарын өмнө эд зүйлээ хулгайд алдаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Гэтэл намайг хэрэгтэн шиг байн байн дуудаад залхаагаад байх юм ажил хийлгэхгүй юм яах вэ? Хариулт:Таныг гомдол мэдээлэл гаргах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу заавал мэдүүлэг авна. Таны гаргасан гомдол мэдээллийг 5 хоногийн хугацаанд шалгаад гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгана. Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсний дараа таныг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авах ажиллагаа хийгдэнэ. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны тодорхой ажиллагаа, шинжээчийн дүгнэлтийг танд заавал танилцуулна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалан нэмэлт мэдүүлэг авах шаардлагатай. Төгсгөлд нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган хэргийн материалыг мөн танд танилцуулах ажиллагаа хийгдэнэ. Энэ бол хуульд заасан ажиллагаа явагдаж байгаа учраас танд олон дуудаж байгаа мэт санагдаж байгаа байх энийг та зөвөөр ойлгож хүлээн авах хэрэгтэй. Асуулт 8: Би 7 хоногийн өмнө найзтайгаа маргалдаад найзынхаа хамрыг хугалчихсан юм. Тэгтэл манай найз цагдаад гомдол гаргаад би одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тэгтэл манай найз надаас 5 сая төгрөг нэхэмжлээд мөнгийг нь өгчих юм бол өргөдөлөө буцаад авна гэсэн. Би мөнгийг нь өгөөд өргөдөлийг нь буцаалгасан нь дээр үү яах вэ? Хариулт:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалдан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Танай найзын нэхэмжилж байгаа мөнгө хэр үндэслэлтэй вэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны үед нотолсон байх шаардлагатай. Таны хэлж байгаа шиг өргөдөл буцааж авна гэсэн ойлголт байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Асуулт 9: Манай хажуугийн хашаанд амьдардаг хүмүүс байнга архи согтууруулах ундаа хэрэглэх юм. Нэг бага насны хүүхэдтэй, хүүхэддээ ер нь хоол унд өгдөг юм уу бүү мэд та нар арга хэмжээ авах уу? Хариулт:Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын талаар заасан байгаа. Таны хэлж байгаа тохиолдолд 6.20 дугаар зүйлийн 7, 9 зүйлд заасны дагуу хүүхдийн эцэг эхэд арга хэмжээ тооцох үндэслэлтэй харагдаж байна. Та энэ талаар цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн хурлыг үндэслэн шүүхээс хүүхдийг эцэг эх дээр нь байлгах шаардлагатай юу үгүй юу гэх асуудлыг шийдвэрлэдэг. Асуулт 10: Би таксинд гар утсаа мартчихлаа номер дугаарыг нь анзаараагүй юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргавал гар утсаа олж авч чадах болов уу? Хариулт:Та суусан таксины маркыг нь мөн хэдэн цагийн орчимд хаанаас суугаад хэдэн цагийн үед хаана хүрснээ мэдэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагын гадаах хяналтын камерыг шүүж үзсэнээр таны суусан таксины номер дугаарыг олох боломжтой. Мөн таны гар утасны имей кодоор таны гар утсанд сим карт ашиглагдаж байгаагаар олдох боломжтой та таксинаас буусан газрынхаа харьяа цагдаагийн газарт гомдлоо гаргаарай. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.