АЭХ: Бэлгийн дарамттай холбоотой заалтыг ЭХ-д ЭРГҮҮЛЭН ТУСГАХЫГ ШААРДАВ
2019-11-04 14:28:14 Нийтлэгдсэн: Улс төрДэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг, эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүд илэрхийллээ. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1 сараас 3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3 сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалт, хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон. Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр тунхаг төдий байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай тусгахыг шаардаж байна. Уг шаардлагыг УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НББСШУ-ны байнгын хорооны дарга, Улсын их хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарт хүргүүллээ.
Төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн “Монгол дайван” компанид хариуцлага тооцно
2019-11-04 10:35:53 Нийтлэгдсэн: Улс төр2013 онд улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд орших Хилчин хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. 4,5 тэрбумын төгрөгийн ажлын үр дүнд инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшин сонгогдсон Ц.Гарамжав гишүүнд Хилчин хотхоны оршин суугчид дутуу, чанарыг шаардлага хангаагүй хийсэн дэд бүтцийн ажлыг гүйцээж төвийн цэвэр бохир, дулаанд холбуулах тал дээр анхаарал хандуулж өгнө үү гэж хүссэн байна. Тойргийн сонгогчдийнхоо хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өргөдлийн байнгын хороонд асуудлыг хандуулж холбогдох байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилга хот байгуулалтын яам руу удаа дараа шаардлага хүргүүлжээ. Гэсэн өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас оршин суугчид хохирсоор байгаа юм. Тиймээс Өргөдлийн байгын хорооноос хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа өрнүүлж Хилчин хотхоны оршин суугчид, Нийслэлийн удирдлагууд, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Дахин төлөвлөлтөөр Хилчин хотхоны инженерийн шийдлийг төвийн шугамд холбох ёстой байсан. Мөн дулааны асуудлыг шингэрүүлсэн хий ашиглан шийднэ гэсэн анхны төлөвлөгөө байсан юм билээ. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж иргэд зутруухан амьдарч байна. Утаанаас салахын тулд хотхоны дулааны өөр шийдлээр буюу төвийн шугамтай холбох ёстой гэж үзэж буйгаа хэлсэн. Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн гэх Монгол дайван компанийн төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан Барилгын хөгжлийн төв болон зураг төсөл төсөв нь батлагдаагүй ажилд санхүүжилт олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хөндөж байсан. Хариуцлагын асуудлыг дахин ярих ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр шийдлээ. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт нэрээр Монгол дайван компани төсвийн хөрөнгөнөөс 4,5 тэрбум төгрөгийн ажил авахдаа зураг төсвөө батлуулаагүй. Чанарын шаардлага хангахгүй ажил хийж үлдээснээр төсвийн хөрөнгө үрэн таран болж иргэд хохирсоор өнөөдрийг хүрлээ. Тус компанийнхан явган хүний зам талбай зассан, гэрэл тавьсан төдийхөн ажлаар төсвийн 4,5 тэрбум төгрөгийг ашигласнаа цайруулах гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг үр дүнд хүргэхийн тулд төрийн байгууллагууд идэвхтэй ажиллаж, хууль зөрчиндахин төлөвлөлтийн ажил авсан, гүйцэтгэл хангалтгүй хийсэн Монгол дайван компаниас төсвийн мөнгийг нэн даруй гаргуулж, төсвийг ч, иргэдийг ч хохиролгүй болгохын төлөө ажиллана гэдгээ Ц.Гарамжав гишүүн хэлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын дарга, ЦЕГ дарга нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа
2019-11-04 10:31:49 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан 800 орчим Хятад иргэдийг цаг алдалгүй илрүүлэн зохих журмын дагуу албадан нутаг буцаах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа. Цаашид улс эх орны үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ улам нэр төртэй сахин биелүүлэхийг хууль хүчний байгууллагынханд үүрэг болголоо. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн Гүн худаг гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 13:03 цагт хүлээн авсан байна. Орон нутгийн 10 иргэн хоёр автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 13:44 цагт бүрэн унтраажээ. Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хүрзэтийн-Энгэр гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 29 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:34 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 22:10 цагт бүрэн унтраасан байна. Эх сурвалж: ОБЕГ
ЭДЛЭГ ШОНХОР, НОГТРУУ ШУВУУДЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА
2019-11-01 12:15:50 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХан-Уул дүүрэг дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх Өлзийт-2 товчоогоор corolla маркын автомашинаар эдлэг шонхор шувуу 2 ширхэг, ногтруу шувуу 3 ширхэгийг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулж, шувууг байгальд нь тавих арга хэмжээ авч ажиллаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй