ТББХ: Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
2019-09-12 09:23:58 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.11/ 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулахтөслийн хоёр дахьхэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.2-т Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ, 17.3-т Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана., Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн24.6-д Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт дараах журмаар бэлтгэнэ: 24.6.1.нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн найруулгын томьёоллыг тусгасан ард нийтийн санал асуулгад оруулах төслийг бэлтгэх; 24.6.2.гишүүд төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх; 24.6.3.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах талаар санал, дүгнэлт гаргах хэмээн заасны дагуу асуудлыг хэлэлцэх гэж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн хуралдаанаарАрд нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал тайлбар хийсэн. Тэрбээр,Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана., 17.3-т Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана. гэж заасан. Энэхүү заалтын дагуу 09 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн саналаар тогтоол гаргахыг дэмжсэн тул Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээлээ. Ингээд хуралдаан даргалагч ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг,Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн24дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ. Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна. Ард нийтийн санал асуулга зохион байгуулах зардал, хугацаатай холбоотой асуудлыг тусгасан тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Байнгын хорооны дарга энэ үеэр мөн дурдсан. Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувьдэмжлээхэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ
2019-09-12 09:20:26 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов. Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ. Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ. Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
“ФАУНД ТАУН” РЕСТОРАНААС ҮДИЙН ЦАЙ НИЙЛҮҮЛДЭГ “УУДАМ МОНГОЛ”СУРГУУЛИЙН 6 СУРАГЧИД ХООЛНЫ ХОРДЛОГЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ
2019-09-12 09:11:50 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянзүрх дүүргийн 13-р хороо, Цэцээ гүн сургуулийн байранд байрлах Уудам Монгол эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллалаа. Уудам Монгол эдүкейшн сургуульд 2019.09.11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Фаунд таун ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдлоо. Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж Коко десерт ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Билгүүн номч сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байв. Тус байр нь зориулалтын бус, стандартаас бага хэмжээтэй, дээвэр хэсгийн шат стандарт бус учир хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн сурагчдыгнэгдүгээр давхрын ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй байна. Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ
ТӨГӨЛДӨР ХУУРЧ САНГИДОРЖИЙН САЯНЦЭЦЭГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ
2019-09-11 09:51:26 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм. Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм. Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй