Тарваган тахал өвчний нян илэрчээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан,тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв. Мөн энэ сарын 06-ны өдөр Дэлүүн сумын 2-р баг, Ангирлаг уул гэх газарт үхсэн тарваганаас дээж авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрчээ. Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд АНХААРУУЛЖ байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. Албан бичигтээ Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой талаар дурдаж, Ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулснаа хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгч, энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ХҮРГҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ: Монгол Улсын Их Хурал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил, маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улс төрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус, гучин жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж, орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал, бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, тойргийн асуудалд автдаг далан зургаан гишүүний тоог нэмэгдүүлж ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий, улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа. Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Улсын Их Хурал Ардчилсан намын санал, шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна. Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой. Тодруулбал Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа, хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн даруй Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсье гэжээ. ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛААР АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ:

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ БИАТА ТРАНКМАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож ирсэн сайн туршлагаа бусад гишүүн орнуудтай хуваалцаж, олон улсын энхтайвны судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хатагтай Б.Транкман Монгол Улс нь ЗХА-ийн бүс нутагт үлгэр жишээ үзүүлж, хүний эрх, хөгжлийн хэм хэмжээг бий болгох чиглэлд ач холбогдол өгч ирснийг цохон тэмдэглээд, бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Д.Цогтбаатар түүнд цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөж, ГХЯ-ны Алтан гэрэгэ-г гардуулав.

Сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровыг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга Олег Валентинович Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд О.В.Белозёров Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ төмөр замын салбарын талаар санал солилцох завшаан тохиолдсонд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид төмөр замын салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Мөн тэрбээр Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 2018 онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцлоод цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байгаагаа илэрхийллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод, Улаанбаатар төмөр зам ХНН-ийг 2030 он хүртэл шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх эхний ээлжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн тэрбээр Улаанбаатар төмөр замын акцизын асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаар онцлов. Түүнчлэн Нийгэмлэгийн эзэмшил газартай холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдэж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 газрын гэрчилгээг баталгаажуулсан бол Улаанбаатар төмөр зам ХНН байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хүрээнд дахин 7 газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран шийдвэрлэж, гэрчилгээг нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өгч, УБТЗ ХНН ямар нэгэн газрын маргаангүй болсныг онцлон тэмдэглэлээ. Цаашлаад талууд Зүүнбаян-Ханги-Мандал, Таван толгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг Кызыл Курагинотой холбох зэрэг шинэ төмөр замын төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцов.

Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хонгконгод 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд и

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.