“ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТҮНШЛЭЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЛЭВ
2019-09-02 13:41:31 Нийтлэгдсэн: Улс төрДалайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Гадаад харилцааны яам, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулж буй Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл сэдэвт олон улсын хурал өнөөдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр эхэлж байна. Олон улсын хурлаар далайд гарцгүй хөгжиж буй болон далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдийн дунд инновац, технологийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох, удирдамж өгөх, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн мэдээллийг үр дүнтэй ашиглах стратеги боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн олон улсын хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас инновац, технологийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулаад Монгол Улс дахь анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа гишүүн орнуудад талархал илэрхийлэв. Хуралд Афганистан, Азербайжан, Балба, Бутан, Буркина Фасо, Киргиз, Лаос, Тажикистан, Этиоп, Нигери, Монгол Улсын оюуны өмч болон инновац, технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН 32 ХЯТАД ИРГЭНИЙ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2019-08-30 09:11:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХовд аймгийн мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна гэсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна. Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг мөн битүүмжилжээ. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлээд байна.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа
2019-08-30 09:06:32 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэхпарламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар үргэлжиллээ. Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар горимын санал гаргасан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, УИХ-ын гишүүнээсзөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана хэмээн заасан байдгийг дурдаад, хэлэлцэж буй төсөл дэх байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улстөрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн намууд, намуудын бүлэг, зөвлөлөөр зөвшилцөн, санал нэгдсэн асуудлуудаа эхэнд нь оруулж, шуурхай хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн горимын саналынхаа үеэр онцолсон. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын горимын саналыг санал хураалтаар шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгсөний дагуу горимын саналыг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжсэн юм. Ингээд үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлээд байсан төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийгНам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. гэж өөрчлөн найруулах саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн96.7 хувь нь дэмжлээ. Дараа нь намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыгНамын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно. хэмээн өөрчлөн найруулах санал дийлэнх олонхын дэмжлэг авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гаргасан төслийн дээрх заалтад Намын зохион байгуулалт нь хатуу гишүүнчлэлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчид дээр суурилж, иргэдэд шударга, тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилж үйл ажиллагаа явуулна.гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй. Харин энэхүү саналыг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана. хэмээн өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг мөн авлаа. Энэ өдрийн хуралдаан 19.20 цагт өндөрлөсөн бөгөөд маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэн явуулна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ДАРГА Х.ЦҮБАЙ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-08-30 08:58:28 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг хөгжүүлж, хоёр орны хувийн хэвшлийн хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн батжуулахын төлөө хамтран ажиллах шаардлагатайг талууд онцлов. Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулан экспортын чадавхийг дээшлүүлэхэд Японы хөрөнгө оруулалтыг илүү татах сонирхолтой байгаагаа Д.Цогтбаатар сайд илэрхийлэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дээрх чиглэл болон мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа Х.Цүбай илэрхийлэв.
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
2019-08-30 08:55:31 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд БНСВУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 29-ний өдөр болов. Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг нар хоёр талаас тэргүүлэн оролцож, манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, Консулын газар, Монгол Улсын ҮАБЗ-ийн ажлын алба, Ханой дахь ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнууд орж ажиллав. Уулзалтын үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарт өргөжүүлэн, харилцааг дараагийн түвшинд дэвшүүлэн гаргах талаар ярилцав. Мөн Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ оны сүүлийн хагаст хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Манай улс БНСВУ-ыг Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг хэмээн үзэж, харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ирснийг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд цаашид хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх үүднээс түүх, соёл урлагаа харилцан сурталчилж, боловсролын солилцоог дэмжиж, орон нутгууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв. Хоёр улсын хооронд иргэд хоорондын солилцоо өргөжиж байгаатай холбогдуулан ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын хүрээнд Консулын газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 28-ны өдөр болсныг талууд сайшааж, тус уулзалтыг тогтмолжуулахад нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах, олон улс, бүс нутаг болон НҮБ, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, мэдээлэл солилцов. Мөн өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Вьетнамын Аж үйлдвэр, Худалдааны дэд сайд Чан Куок Хань-тай уулзаж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нөөц, боломжоо сайтар ашиглаж, хамтарсан бизнес форум зохион байгуулах, худалдааны асуудал эрхэлсэн яам хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан, шууд хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаар ярилцав. Талууд энэ оны 9 дүгээр сард хоёр улсын ЗГХК-ийн ээлжит хуралдааныг зохион байгуулах чиглэлд бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тохиров.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй