“Дайчин нөхөрлөлийн замаар”-2019 тойрон аялал үргэлжилж байна
2019-08-29 09:28:47 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, залуучуудын хамтарсан Дайчин нөхөрлөлийн замаартойронаялал2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлага, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтод Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд, ахмад дайчдын төлөөллийг угтан авах хүндэтгэлийн цуглаанд оролцсон билээ. Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей үзэж танилцсан юм. Дараагийн маршрутын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дархан-Уул аймгийн Дархан хот руу хөдөллөө.Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд Дархан-Уул аймгийн Дархан хотын түүх, соёлын дурсгал газруудтай танилцлаа. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн жагсаалын талбайд Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг Монгол Улсын талаас оролцох оюутан залуучууд угтан авах хүндэтгэлийн цуглаан зохион байгууллаа. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оролцогчид Нийслэл Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв Чингис хот руу жолоо заллаа. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагт Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлагын бүлэг, Хэнтий аймгийн нутгийн удирдлага Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаан зохион байгууллаа. 2019 оны 08дугаар сарын24-ний өдрийн 05:40цагт Аяллыг зохион байгуулах удирдлагын бүлэг Хэнтий аймгийн төв Чингис хотоос Дорнод аймгийн төв Чойбалсан хот руу хөдөлж 21:30 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаанд оролцлоо. 2019 оны 08дугаар сарын25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаанд оролцож Халх гол суманд байрлах Ялалтын хөшөө, Монгол дайчдын дурсгалын хөшөө, 90 баатарын хөшөө, дурсгалд хүндэтгэл үзүүлжээ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудад Их бунхант цогцолбор-ыг үзүүлж, Буйр нуур руу хөдөлснөөр тойрон аялалын явц 60хувьтай явж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЛАОСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД САЛӨМСАЙ ГУММАСИДАД БАРААЛХАВ
2019-08-29 09:06:04 Нийтлэгдсэн: Улс төрБНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид Монгол Улсад айлчлах хүсэлтэй байна. Монгол, Лаосын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж байгаа-д сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Манай улсын Засгийн газрын тэтгэлгээр эдүгээ 45 лаос оюутан Монголд суралцаж байгаа бол Лаос Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай 20 гаруй оюутан залуус тус улсад боловсрол эзэмшиж байна. 2018 онд Монгол Улсын Засгийн газраас Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 1050 хонь өгсөн нь эдүгээ 1400 болон өсч, лаос нутагт идээшиж байгаа нь Монгол, Лаосын найрамдлын шинэ бэлгэ тэмдэг болж байгааг Лаосын Гадаад хэргийн сайд онцолж байв. Манай хоёр улс далайд гарцгүй улс орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж байгаагаа үргэлжлүүлэхээ нотлов.
У.Хүрэлсүх: Засгийн газар бизнес эрхлэгчидтэй улирал тутам уулзаж байна
2019-08-28 09:55:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д өнөөдөр уламжлалт Бизнес уулзалт-аа хийв. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв. 2018,2019 онд төсвийн тодотгол хийгээгүй, гадаад валютын нөөц 4,1 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны эргэлт 8,1 тэрбум ам доллараар хэмжигдэж, төсвийн алдагдал 18-5,1 хувь болон буурсан, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг сайн үзүүлэлтүүдийг дурдав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлаа бид ний нуугүй ил тод ярих нь чухал. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно. Тооцсоор байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд гэхэд бизнесийн орчинд ургасан хог шарилжаа зулгааж байгаа асуудал болохоос биш зүлэгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монопол эрх тогтоож байгаа асуудалтай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана гэв. Бизнес эрхлэгчид явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацийн ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улстөрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна зэрэг саналыг гаргаж, эдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын дүнд тогтвортой өсөлт, эерэг үзүүлэлтүүд бизнест, эдийн засагт гарч эхэлснийг бизнес эрхлэгчдийн зүгээс хэлж байв. Түүнчлэн салбар бүрт тулгамдаж буй асуудлаар Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж шийдэл гаргаж явах санал гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, улирал тутамд бизнес уулзалтыг тогтмолжуулахаар боловгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
2019-08-28 09:40:21 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол, Лаосын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 27-ны өдөр болж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Лаос Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Кхамфао Эрнтаван нар тус тус тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэх боломжууд, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын 11 дүгээр хуралдааны үеэр тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нөөц бололцоо байгааг дурдав. БНАЛАУ-д төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын мегатөслүүд хэрэгжиж, ойрын үед ашиглалтад орсноор Монгол, Лаосын худалдаан дахь тээврийн саад тотгор арилж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хивс, ноос ноолуур, БНАЛАУ-аас хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цагаан будаа, кофе зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломж өсөх тул цаашид хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар талууд тогтов. Лаосын тал монголын бизнес эрхлэгчдэд зориулж 10 мянган га газар, мөн эдийн засгийн чөлөөт бүс Саван-Сено-д бизнесийн чиглэлээр 5 га газар тус тус түрээслүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг цаашид хэрэгжүүлэх нь чухал болохыг манай тал онцлон тэмдэглэв. Дэд сайд, хатагтай Кхамфао Эрнтаван Лаос Улс Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт шинэ агуулгаар баяжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт үйл ажиллагаанд түлхүү оролцоход Лаос Улс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэв. Талууд соёл, урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг улам бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Зөвлөлдөх уулзалтаар талууд НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит Комиссийг ирэх онд Вьентьян хотноо, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулахаар тохиров.
Улсын ургацын комисс өнөөдөр хуралдлаа.Тус хурлаар2019оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож,ургац хураалтын технологийн зөвлөмж гаргах юм. 2019 онд улсын хэмжээгээр364.8мянган га-д үр тариа, үүнээс 340.1мянган га-дулаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тоннтосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байна. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган гаулаанбуудайнталбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6% буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан байна. Гэвч энэжилийн хувьд 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтодсөргөөрнөлөөлснийзэрэгцээ6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун,олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо 6 дугаар сарын 25-наасзарим бүс нутгуудад 07 дугаар сарын 04-нөөсорж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурахнөхцөлийгбүрдүүлсэн байна. Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увсболон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэймөндрийнулмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтдээ 11.0 мянган га талбайд хураалт хийх боломжгүй байгаа болболцдутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарч байна. Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүнболцынтөгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцанболцынэхний үед байна. Түүнчлэн 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэлжилсэн их борооны улмаастарималынболцоройтох, талбай дахь хогургамалынургалт нэмэгдэх хандлагатайбайгаа тулургац хураалтад хүндрэл учруулжболзошгүй байна. Цаг агаарын урьдчилсантөлөвөөр 8 дугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаарцочир хүйтэрч улмаар 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтайбайна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байна. Ургац хураалтад1216 комбайн, 511жатка,362үтрэм, 120гаруйтөмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч,923цэвэрлэгч, ачигч,сортлогчмашин ажиллахаар судалгаа гарсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдэж техникийн бэлэн байдал 82орчим хувьтай явагдаж байна. Ургац хураалтын үед ажиллах тээврийнхэрэгслийнболон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч байна. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар саналирүүлснээргурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнснийулаанбуудайшаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй