Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ABU ROBOCON-2019 MONGOLIA" тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ
2019-08-26 09:20:52 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө. Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТ-эс зохион байгуулсан юм. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарав.БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АРГЕНТИНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Х.ФАУРИЕ-ТЭЙ УТСААР ЯРИВ
2019-08-26 09:17:03 Нийтлэгдсэн: Улс төрГадаадхарилцаанысайдД.Цогтбаатар БүгдНайрамдахАргентинУлсынГадаад хэргийнсайдХорхеФаурие-тэй8 дугаар сарын23-ныөдөрутсаарярьж,хоёр талынболонолонталтхамтын ажиллагааныасуудлаарсаналсолилцов. Гадаадхарилцаанысайднархоёрталын уулзалт,яриахэлэлцээгидэвхжүүлж,хоёрорныхамтынажиллагааг өргөжүүлэнхөгжүүлэх,олонталт дипломатүйлажиллагаанычиглэлээр уялдаатайажиллахаартохиров.
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн , Онон, Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см , Туул гол Лүн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-25 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-08-22 Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна
2019-08-23 12:13:00 Нийтлэгдсэн: Халуун сэдэвОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа. -ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд болсон дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу? -МХЕГ-аас Монгол орны гадаад орчны цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хянах, цацрагийн нөлөөллөөс хүн амд учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол орны гадаад орчны цацрагийн түвшинд хяналт шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Мөн манай байгууллага Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь хамтран ажиллах гэрээний дагуу дээрх цэгүүдэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.20микроЗиверт/цаг)-ээс хэтэрсэн тохиолдол илэрмэгц хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын туршид Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүнгээс үзэхэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Дээрх хэмжилтийн талаарх мэдээллийгeic.mnвэбсайтын Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн сан хэсгээс авах боломжтой юм. Нөгөөтэйгүүр НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүнээр 171 орон элссэн байдаг. Эдгээр улсууд нь Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци-д нэгдэн орж, цөмийн осол болсон тохиолдолд харилцан мэдэгдэх үүрэг хүлээдэг. Хэрэв цацраг идэвхт үүл үүссэн нь үнэн бол бусад гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөд дээрх гэрээний дагуу гишүүн орнууд харилцан мэдээлэл солилцох ёстой байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй байна. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна
2019-08-23 12:07:20 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийнСүхбаатар дүүргийн X, XI, XIIхорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийнээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийнИТХ-ынТэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харьяалах газар, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгчээ. Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 4000 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн нийслэлийнИТХ-ынхуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж ажилласан аж. Үүний дүнд Зуун айлын уулзвараас 32-ынтойрог хүртэлх 1.6 км авто замын ажлыг шинэчлэх хөрөнгийг нийслэлийн төсөвтусгуулсанбөгөөд гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах юм. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Зуун айл орчмын авто замын зурваст орсон 138 иргэн, аж ахуй нэгжийн газар чөлөөлсөн болохыг тус газрын дарга Б.Ууганбаяр хэлсэн юм. Хуралдааны үеэр холбогдох аж ахуйн нэгжүүд Ажлын хэсэгтэй хамтран хийж буй ажлаа танилцуулсан юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айл 32-ынтойргийг холбосон 1.6 км авто замын ажил 80хувьтайявж байна. Уг замын тавдугаар сарын 30-аасэхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыгхийж байна. Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтойажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Сүхбаатар дүүргийнX, XI, XIIхорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын зах орчим нийт 145 аж ахуй нэгж, хуулийн этгээд газар албан ёсоор өмчилж, эзэмших эрхийг авсан байдаг. Үүнээс 57 иргэн, хуулийн этгээд газраа өмчилсөн байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байсан 22, зөвшөөрөлгүй барилга барьсан гурван хуулийн этгээд байсныг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Зуун айл, 32-ынтойргийг холбосон замын зурваст орсон 25 айл, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд тус газраас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг 471 аж ахуй нэгж, байгууллагадшалгатхийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулжээ. Харин нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг 32-ынтойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүйгээс барилга, орон сууц барих боломжгүй болоод байгааг дуулгав. Зуун айл дахь материалгын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй. Тус паркийн даргаС.Батжаргал парк хүртэлх ато замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгааг хурлын үеэр дуулгасан. Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгснийг хэлсэн юм. Ч.Гантулга: Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахинтөлөвлөлтийнажлыг зогсоох эрх бидэнд байхгүй Холбогдох байгууллагуудын мэдээ, мэдээллийг сонссоны дараа Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга зарим зааварчилгааг өгсөн юм. Мөн гурван чиглэл бүхий дүгнэлт, зөвлөмж гаргаж нийслэлийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулахаар боллоо. Тухайлбал, 32-ынтойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүй гэх асуудалд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зуун айл дахь УБЕГ хүртэл дулааны шугам татсан байгаа. Тэгэхээр тэндээс дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бий. Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахинтөлөвлөлтийнажлыг зогсоох эрх бидэнд байхгүй. Тэгэхээр төр-хувийн хэвшлийнтүншлэлийнхүрээнд уг асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлээд ажлаа цааш нь үргэлжлүүлэх ёстой гээд Зуун айл очрмоос дулаан татаж, Бэрэн групп-д дахин орон сууц барих боломжийг бүрдүүлэх тооцоо судалгаа хийж, холбогдох шийдвэрийг гаргуулах чиглэлийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгт өглөө. юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд зам, орчны тэмдэг тэмдэглэгээгээ сайн хийхийг холбогдох хүмүүст анхааруулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ явуулах журам-ыг чанд мөрдүүлж ажиллах, Зуун айл орчим байршуулж байгаа агуулахуудыг хаахад анхаарч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов. Нөгөөтэйгүүр хууль зөрчиж үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, лангуунуудын цахилгаан, дулаан, дэд бүтцийн хангамжийг хязгаарлах замаар хариуцлагажуулахад анхаарахын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст үүрэг болгов. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй