Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэамралтын өдрүүдэдХэнтий аймагт ажиллаж байна.Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийнсумдынтүүхэн онцлогийг тусгасанолонбүтээн байгуулалтын ажлыгтойргийнхоосум бүрт эхлүүлээд байгаа юм. Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр бариххүсэлтийг тус сумын иргэд гаргасны дагуусанхүүжилтыг 2018оны улсын төсөвттусгуулсан бөгөөд ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм.Тус барилгын гүйцэтгэгчээр Си Эйч Би Жи Констракшн ХХК шалгарсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй,хэвийн явагдаж байгаа, төлөвлөгөөт хугацаандаа буюу ирэх 09 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжтой талаар тус компанийн инженер А.Боргил танилцуулсан юм. Мөн тус сумын төвдшаардлагатай дэд бүтцийн шугам хоолойг шинээр тавихад шаардагдах санхүүжилт зэрэг хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Дараа нь тус сумын Сантийн хоолой буюу 3-р багийн төвд шинээр баригдсан Халхын сүүлчийн Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн хөшөөний нээлтэнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн үр хүүхэд, ач гуч, нутгийн иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд цаашид Алтан ургийн сүүлчийн Сэцэн ханд зориулсан томоохон цогцолборыг байгуулаххүсэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс хүссэн юм. Үр хүүхдүүдийнх нь хүсэлтийг дэмжиж байгаа бөгөөд түүхэн аялал жуулчлалын бүстэй хэрхэн холбох асуудлыг судалжүзэхээ илэрхийлсэн. Дараа ньГалшар сумын Хужирт бригадын төвд Өвгөн ноён, Хардал жанжин бэйс М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор, аялал жуулчлалын төвийн шавтавих ёслолд оролцов.Мөн энд цогцолбор шинээр бйагуулахтай холбогдуулж16,5 км-ийн урт 35/10/0.4кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус бригад руу татах ажилдуусч,ашиглалтанд хүлээж авсан юм.Тус сумын харъяат Хасу мегават компанийн захирал Ж.Түмэн-Аюушэнэхүү цогцолборын бүхий л ажилд гар бие оролцож байгаа юм. Түүний дэмжлэгтэйгээр энэхүү бригадыг түшиглэж бий болох цогцолборын цахилгааныг шийдсэн гэсэн үг.Мөн саяхан газрын гүнээс цэвэр ус гаргах ажил дууссан байна. Тэгэхээр цахилгаан, ундны усны асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг. Одоо Хужирт бригадын хуучирч, муудсан барилгыг сэргээж зочид буудал, рестораны зориулалтаар ашиглахаар засварын ажил хийгдэж байна. Монгол морины удам угсааг хадгалан Галшар үүлдрийг үүсгэж, морины соёлыг үр хойчдоо өвлүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэсэн Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалд зориулсан энэхүү цогцолбороор дамжуулж Галшар сумыг, Галшар адуугтүүхэн аялал жуулчлалтай холбож, Монгол моринысудалгааны голтөвболгохыг зорьж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллаж,Үндсэнхуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийнтөслийгмалчин,хөдөлмөрчдөдтанилцуулж,саналбодлыгньсонсожбайгаабилээ. Өчигдөр/2019.08.04/ Баянхонгор аймгийн Баянговь суманд Зуслангийнөдөрлөг арга хэмжээг зохион байгуулж, ажиллалаа. Монгол УлсынҮндсэнхуульдоруулахнэмэлт,өөрчлөлтийнтөслийгхэлэлцэжбуйүйлявцболонтүүндоржбуйголөөрчлөлт,зохицуулалтуудынталаардэлгэрэнгүйтанилцуулсанюм. Баянговь сумын иргэд нутгийн удирдлагын тогтолцооныөөрчлөлтийгдэмжижбайгаагааилэрхийлсэн. ЭнэөдөрлөгийнхүрээндхоёрөдрийнтуршУлаанбаатархотоосэхо оношилгоо, хүүхэд,эмэгтэйчүүд, гэмтэл, урологи, шүдзэрэгнарийнмэргэжлийнэмчнарынбагхөдөөороннутгийниргэдэдэрүүлмэндийн тусламжүйлчилгээгүзүүлсэнюм. Аймгийн хэмжээнд бүхнасныхны дунд шүднийөвчлөлихбайгаагэмч нарын багийн ахлагч, Хонгор дент шүднийэмнэлгийнихэмчБ.Нацагдоржхэлжбайлаа. Аймгийн удирдагуудаас Эрүүлшүд аяныгөрнүүлж,заримсумдадхүүхдийншүднийөвчлөлийгогцомбууруулсанчэцэгэхчүүдийнхайхрамжгүйбайдлаасболжэргээдөвчлөлнэмэгдэххандлагабайгааучиронцгой анхаарах шаардлагатай гэлээ. Орон нутгийн газрын болон ундны усны онцлогоос шалтгаалан иргэдийн дунд дотор эрхтэнийөвчлөлбагагүйбайдаг байна. Баянговь суманд давхардсан тоогоор 150 гаруй иргэн эмнэлгийн тусламж,үйлчилгээндхамрагдсанюм. Малчин иргэд тэр бүрэрүүлмэнддээанхаарччаддаггүйтулдахин нарийн мэргэжлийн эмч нарын багийг удаан хугацаагаар сумдад ажиллуулжөгөхийгУИХ-ын дарга болон орон нутгийн удирдлагуудаас хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянговь сумын иргэдтэй шатрын нөхөрсөгтоглолт хийсэн юм. Сумын хэрэгцээнийхээ чацарганыгөөрсдөөтариалж байна Мод тарина тэр дундаа говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүйажил. Байгаль цаг уурынөөрчлөлтийннөлөөгөөрбэлчээрийндаацмуудаж,цөлжилтявагдахболсонэнэцагүедБаянговьсумынмалчиниргэдмодтарьж,нутагорнооойжуулахаар зорьж эхэлжээ.Үүнийзэрэгцээ сумынхаа хэрэгцээг бүрэнхангахчацарганытариалалтыг2014оноосэхлүүлсэнбайна. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр иргэдийн төлөөлөлтэйуулзсанюм. Баянговь сумын 5 дугаар багийн малчин н.Сэнгээ:- Бид гэр бүлээрээмодтарьдаг. Модүржүүлгийннийт30гаталбайн12га-дньсүүлийнхоёржилхайлаас, улиас, чацарганы мод тарьж байна. Бэлэн суулгац авчирч суулгасан. Мөнногоон тэжээл тарьдаг.Үлдсэнталбайдаацаашидногоонтэжээлээтүлхүүтарихбодолтойбайгаа. Манай сумын Засаг дарга Эрдэнэбилэг биднийг дэмжснээр энэ талбайд модүржүүлгийнажлааэхлүүлсэн. Энд хоёр гэр бүлхамтарчажилладаг. Хурааж авсан жимсээ сумынхаа сургууль, цэцэрлэг болон зэргэлдээ сумдад нийлүүлдэг. Бүхзүйлээгаражиллагаагаархийдэгучраасусалгааны тоног төхөөрөмж,машинтракторзэрэгзүйлсавахшаардлагатайбайгаа. Энд усны боолтын системд баахан хөрөнгөзарж 240 орчим сая төгрөгөөрбарьсан. Гольдролыг нь буруу тооцсон учраас ашиглах боломж байдаггүй. Одооөөрсдөөбайнгагарусалгаахийдэг. Баянговь сумын 5 дугаар багийн малчин С.Эрдэнэбат: -2011 оноос мод тарьж, ойжуулах ажлаа эхэлсэн.Өөрсдийнболомжоор мод тарьж байгаа ч машин техник, усалгааны систем дутагдалтайгаас талбайгаа бүрэнашиглажчаддаггүй. Манайх 2014 оноос чацарганы модоо тарьсан. Одоогоор хувьдаа 2000 гаруй чацарганы модтой. Хоёр жил дараалан ургац авсан. Жилдээ 700-гаас нэг тонн орчим ургац хурааж авдаг. Аймгийн хэмжээнд улсын төсвийнхөрөнгөөрхийгдэжбайгаабүхбүтээнбайгуулалтыгхугацаандньашиглалтадоруулахадхяналттавихыгүүрэгболгов УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллахүеэрээулсынтөсвийнхөрөнгөөрхийгдэжбуйбүтээнбайгуулалтынажлуудынявцбайдалтайтанилцав. Баянговь суманд энэ онд нутгийн удирдлагын ордон болон 75 хүүхдийнбагтаамжтайцэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Нутгийн удирдлагын ордныг Очир заан ХХК хариуцан гүйцэтгэжбайгаабөгөөдсумын 32 иргэнийг авч ажиллуулж байна. Барилгыг ажил хэвийнүргэлжилжбайгааучраас2019оныарванхоёрдугаарсарын01гэхэдулсынкомисстхүлээлгэнөгөхөөражиллажбайгааталаараатус компанийн инженер н.Лхагва хэллээ. Арвин Хонгор ХХК-ийн хариуцан ажиллаж буй 75 хүүхдийнбагтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил 70 орчим хувьтай явагдаж байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэйхандажбайлаа.Тэрбээр,Зунысарзургаабиш.Наймансаргарчихсанбайхаддөнгөж70хувьтайбайна. Удахгүйхичээлсургуульэхлэхгэжбайна. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэжөгөх хэрэгтэй. Хүүхдийнтөлөөхийжбайгааажилдсэтгэлтэйбаймаарбайнагээдаймгийнхолбогдохбайгууллага,албантушаалтнуудадаймгийнхэмжээндхийгдэжбуйбүхбүтээнбайгуулалтынажлынявцадхяналттавьж,заасанхугацаандашиглалтадоруулахталдээранхаарч ажиллахүүрэг,чиглэлийгөглөөгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНУ-ын Сенатын гишүүн Тэд Иохо Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа. Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн хүрээнд ярилцсан байна. Мөн өчигдөр болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт Тэд Иохо итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хууль батлагдсанаар малчин иргэдэд орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг илүү олон Конгрессын гишүүдэд хэлж өгөхийг хүссэн юм. Мөн тус улсын хууль тогтоогчдыг урьж авчирбал Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болж, нягт хамтран ажиллах тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгч, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочлов

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын ордонд Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Жэймс Риш, тус байнгын хорооны гишүүн, сенатор Э.Марки нарын төлөөлөгчид угтаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Америкийн хамтын ажиллагаа дипломат харилцаа 30 гаруй жилийн хугацаанд нэн идэвхтэй хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ. Мөн айлчлалаар АНУ-ын Төрийн тэргүүнтэй Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн асуудлаар ярилцсан гээд хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүссэн юм. Тухайлбал, Монголын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа нь уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлт бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар бодит өсөлтгүй байгааг хэллээ. Уг хуулийн төсөл батлагдвал манай улсад 30-40 мянган ажлын байр нэмэгдэж эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол нь богино хугацаанд гарна гэсэн тооцоо, судалгаа хийсэн талаар танилцууллаа. Байнгын хорооны гишүүд Монголын ноос, ноолуурын зах зээлийн талаар сонирхсон зүйлээ асууж, хариулт авсан юм. Мөн талууд Солонгосын хойг, энхийг сахиулах ажиллагаа, Монгол дахь ардчиллын өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв. Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн давхар дээл-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай байсан юм. Эхний хэлэлцүүлгээр сумын Засаг даргаа ард иргэдээс сонгох нь зүйтэй. Харин багийн даргыг томилдог байхаар тусгасан. Багийн даргыг сонгодог нь төрийн сонгууль биш төрлийн сонгууль болдог гэсэн шүүмжлэл гараад удаж байна. Тиймээс багийн даргыг олон хамаатан садантай хүн нь гардаг сонгууль болж байгааг зогсоох үүднээс томилдог болох нь илүү оновчтой шийдэл болохыг малчид хэлж байсан юм. Томилогдсон багийн дарга нь төрийн төлөөлөгч болно гэсэн үг юм. Харин сумын Засаг даргын тухайд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байлаа. Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ. Сумын Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, мөн аймгийн Засаг дарга зохион байгуулж, хэрэв мөнгөний сонгууль болсон нь нотлогдвол тухайн сонгуулийг хүчингүй болгох эрхийг нь дээрх хоёр субьектэд байлгана. Ингэвэл сумын иргэдийн сонгох эрх хууль эрх зүйн хүрээнд баталгаажих боломжтой болно. Сум засаг захиргааны үндсэн нэгж учраас ард иргэдийн санал дээр тулгуурласан бодлого, шийдвэрүүд гардаг байх ёстойг тэрбээр хэлсэн юм. Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг барьж ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд дэмжиж байгаа. Санал асуулгын дүнгээр иргэдийн 75 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзсэн байсан. Гэхдээ иргэддээ хэлэхэд хуулийн төслүүдэд тусгасан доторх зүйл, заалт бүрийг нухацтай уншиж, судлахыг хүсэж байна. Энэ бүх зохицуулалтын цаана Монгол Улсын том эрх ашиг байгааг харах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийхийн тулд хүчээ нэгтгэж, хүн бүр сахилга хариуцлагыг ухамсарлаж оролцохыг уриалж байна гэлээ. Баянхонгор аймгийн Жинст суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийнЖинст суманд зохион байгуулагдсан Зуслангийн өдөрлөг арга хэмжээнд оролцсон юм. 90 жилийн түүхтэй тус суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тодруулбал, 2018 оны улсын төсөвт 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр, 2,4 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн сургуулийн байр, 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёлын төвийн барилга, сумын Эрүүл мэндийн төвийн өртгөтгөлийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэв. Харин 150 хүүхдийн дотуур байрны төсөвт гаднах дэд бүтэц буюу цэвэр, бохирын шугамын зардал тусгагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байгааг Жамъян Пайтан ХХК-ийн инженер О.Гантулга хэлэв. Шинэ сум болон өргөжихөд эдгээр бүтээн байгуулалтууд цагаа олсон чухал дэмжлэг болсныг сумын иргэд ам нэгтэй хэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байсан юм. УИХ-ын даргыг дагалдан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна. Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Гурвансайхан сумаа улсын хэмжээнд жишиг сум болгохоор сүүлийн 5 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ бодит үр дүн гарсан талаараа Жинст сумын иргэдэд танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд шинэ сумын жишиг тогтоож эхэлсэн төдийгүй бусад аймаг, сумдаас туршлага судлахаар олноор очдог болжээ. Зам, барилга гэж том зүйлд санаа зовнихоос илүүтэй иргэд, малчид өөрсдийн хандлагаа өөрчилж, аливаа асуудлыг бүгдээрээ хэлэлцэж, зорилгоо тодорхойлж чадвал шинэчлэл хийхэд хялбар болдог. Хийх нэг хэрэг, хийснээ арчилж, хамгаална гэдэг өөр асуудал. Иргэд өөрсдөө санаачилгатай, оролцоотой байх хэрэгтэй гэдгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулгынхаа үеэр онцлов. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаа гэлээ. Тухайлбал, хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Баянхонгор аймгийн сум бүрт ноос хяргагч машин, явуулын цахилгаан саалтуур, арьсны шар махыг хуулдаг машин, арьс элдэгч машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг өгсөн байна. Энэ ондоо багтаан аймгийн төвд ноосны үйлдвэр ашиглалтад орох бөгөөд ингэснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлийн ханшийг нь өсгөх бүрэн боломжтой болно гэдгийг тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тэмдэглэсэн юм. Зуслангийн өдөрлөг арга хэмжээний үеэрхүүхэд,залуустүндэсний өв соёлооөвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн,үндэсний сурын харваанытэмцээнийг зохион байгууллаа. МөнУИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан ажиллаж буйнарийн мэргэжлийн эмч нарын багЖинстсумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартэргүүтэй багмаргааш /2019.08.02/ Баянхонгор аймгийнБогдсуманд ажиллана гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.