"Хуралдайн Наадам-Шонхорын баяр" болно

Эрт үеэсээ эхлэн Монголчууд шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Хуралдайн Наадам-Шонхорын баяр энэсарын 17-нд Чингис хааны хүрээ аялал жуучлалын цогцолборт болох гэж байна. Тус наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, Биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор Чингис хааны хүрээ цогцолбороос санаачилжээ. МөнМонгол Шувуулахуйн клуб, Монголын Этно спортын Холбоо, Монголын Шувуулахуйн холбоо, зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.

Ажлын дэд хэсгийн ахлагчид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригчтай хамтарч хуралдав

УИХ-аас2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыгУИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх таван багц сэдвийн хүрээнд төсөл санаачлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж саналаа хуваалцсан юм. УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчтайэнэ сарын 06-ны өдөр хамтарч хуралдав. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолын дагууМонгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байгаа юм. Хамтарсан хурлаар Монгол Улсын Үндсэн оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх саналын томьёоллуудын хувилбаруудтай танилцаж, зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг төсөлд хэрхэн тусгах боломжийн талаар ярилцаж, байр сууриа хуваалцлаа. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллаж байна. Харинажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд хэсэг ажиллаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг маргааш хуралдахаар тогтлоо Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төсөл боловсруулах уралдаанд идэвхтэй оролцоорой

Битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтайҮндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахасуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч,Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулахаар зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахсанал боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаЭ.Содномжамцаас дараах тодруулгыг авлаа. -Жил бүрийн Улсын баяр наадмаар Шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахгүй бол наадамчид, жуулчид хаанаа ч багталцахгүй байна гэдэг яриа гардаг. Олон жил ярьсанҮндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахасуудал өдгөө ажил хэрэг болохоор төлөвлөгдөж, байршил сонгох, зураг төсөл боловсруулах ажлууд эхэлсэн гэдэг үнэн үү? -Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамж гарч, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын дарга миний бие томилогдсон байгаа. Ерөнхий сайдын энэ захирамж долдугаар сарын 16-нд НЗДТГ-т ирснээр нийслэлийн холбогдох агентлагуудын дарга удирдлага, мэргэжилтнүүдтэй хамт Нисэх, Яармагийн орчимд ажиллаж, шинээр байгуулах Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн-г хаана байгуулбал зохимжтойг судалж зөвлөлдсөн. Ингээд Яармагт буюу одоогийн Буянт-Ухаа спорт цогцолборын ордны замын зүүн талд, Чингис хаан олон улсын нисэх буудлын баруун талд, Нисэх, Яармагийн орчимд буюу Богд уулын ард, Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын газарт гэсэн дөрвөн байршлыг судалж ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, хоёр газрыг нь сонгон Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтоод байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг Буянт-Ухаа спорт цогцолборын ордны замын зүүн талд байгуулах уу, Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын газарт байгуулах уу гэдгийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн тогтооно. Мөн дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарч, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг өнөөдрөөс эхлээд зохион байгуулахаар зарлаад байна. Олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой, үндэсний хэв шинжийг агуулсан, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. -50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төслийг гаргах түүхэн бөгөөд хүндтэй эрхийн төлөө өрсөлдөх уран бүтээлчдэд тавьж байгаа хамгийн гол шаардлага юу вэ. Ямар хүмүүс оролцох боломжтой вэ? -Таны хэлдгээр энэ бол үнэхээрийн түүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлага юм. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Анхаарах гол зүйл нь хугацаа жаахан давчуу байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Уралдааныг 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны хооронд зарлагдаж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг наймдугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл хүлээн авах юм. 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа таван гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, төслийн үзэл санаа, шинэлэг байдал, хоёрдугаарт, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байх, гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдлийг тусгасан байдал, дөрөвдүгээрт, ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлага хангасан байх, тавдугаарт олон нийтийн санал асуулга гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, эхний 2 байр эзлүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авах юм. 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлыг шийдэх нэг хэрэг. Цаана нь дахиад зогсоолын асуудал, дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ гээд нийслэлийн зүгээс шалтгаалах зүйл олон байгаа. Энэ тал дээр ямар шийдэл эрэлхийлж байна вэ? -Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахад зогсоол, авто зам, дэд бүтэц гээд мэдээж олон асуудал, цөөнгүй бэрхшээл нийслэлийн өмнө тулгарч таарна. Үүнийг олон талаас нь бодолцож, хамгийн боломжит хувилбараар шийдэх нь л чухал. Тухайлбал, Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын газарт шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулснаар бүх зүйл нь нэг дороо төвлөрөх нь сайн ч гэлээ зам тавих, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохирын шугам татах гээд дэд бүтцийн асуудал ярвигтай. Бараг шинэ цэнгэлдэх барих зардалтайгаа адилхан өртөг шаардаж ч мэднэ. Яармагт буюу одоогийн Буянт-Ухаа спорт цогцолборын ордны замын зүүн талд шинэ цэнгэлдэхийг байгуулах шийдвэр Засгийн газраас гарлаа гэхэд газрын асуудлыг нь нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Учир нь тухайн газрыг хувийн хэвшлийн хоёр байгууллагад давхцуулаад олгочихсон юм билээ. Нэг нь дуудлага худалдааны анхны үнээ төлсөн байгаа. Засгийн газраас тухайн газрыг улс тусгай хэрэгцээнд шилжүүлж авна гэж шийдвэл нөхөн төлбөр төлж, нөгөө байгууллагыг хохиролгүй болгох асуудал яригдана. Ямар ч байсан энэ Засгийн газар болоод нийслэлийн удирдлагууд олон жил ярьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор наадамчин олныгоо олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэхэд наадуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. -Цаг гаргаж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийгэнддарж авна уу Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй Шинэ сум бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу шинэ сум төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаарОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэнюм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Роснефть нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж,8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн юм. ХАЛХГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Шинэ сум бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм. Бүтээн байгуулалтыг Их модун компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, оффицер, нийт 500 гаруй хүн оролцож байна. Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа нь төслийг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгахад хамгийн том түлхэц болж байна. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 60-аад онд гаргаж байсан. Одоо бид XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй. Мөн ахуй буюу XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ гэдэгт, хоёрдугаарт малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулдах шаардлагатай юм. Хөдөөгийн, сумын иргэдийн малаас гаралтай түүхий эд нь баталгаатай борлогддог байлгах, нөгөө талаасаа газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Халхгол сумаар жишээ авахад Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Мөн Халхголын тулалдааны 80 жилээр бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. 2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу. Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. 2012 онд УИХ-аар алслагдсан сумдаа шинэчлэхээр болсон 2, 3 хан сум шинэчлэгдээд энэ ажил зогссон. Та бүхэн Халхголын бүтээн байгуулалтаар сум шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байгааг харж байгаа байх. Мөн ажилд барилгын цэргийн ангийнхан оролцож байгаа. Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров, Баян-Овоо зэрэг тойргийнхоо сумдад ням гарагт ажиллав. Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулж шинээр хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартаар барихаар болсон бөгөөд сонгосон талбайтай танилцсан юм. Хөл бөмбөгийн талбай Бэрх хотод ашиглалтанд орсноор 41-р тойргийн сумдын дунд хөл бөмбөг болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Мөнолон жилийн дараа засвар шинэчлэл хийж байгаа Бэрх хотын Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байгаа аж. Гэрээт хугацаандаа буюу хүйтний удирал эхлэхээс өмнө 10-р сард багтаан ашиглалтанд хүлээлгэж өгнө хэмээн гүйцэтгэгч компанийнхан танилцуулсан юм. Хаагдсан уурхайг түшиглэж хэрэгжихээр болсон Далд уурхайн музей, сургалт судалгааны төв байгуулах төслийн явц болон ТЭЗҮ боловсруулах ажил амжилттай үргэлжилж байтай газар дээр нь очиж танилцав. Уул уурхайн ашигласан ордод нөхөн сэргээлт хийж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болдог гэдэг жишгийг анх удаа нэвтрүүлэх зорилгоор музей, сургалт судалгааны төв бүхий томоохон цогцолборыг Бэрхэд байгуулах гэж байгаа юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн хүрээд хийгдэж буй Батноров сумын нутагт баригдаж байгаа Андлалын өргөө-ний барилгын ажлын явцтай танилцсан юм. Ажлын явц 60 хувьтай, 11-р сард багтааж ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч компаниуд болон уран бүтээлчид ажиллаж буйгаа хэлж байв. Хамгийн гол нь чанартай гүйцэтгэл хийгээрэй. Түүхэн аялал жуулчлал алхам алхамаар урагшилж байна. Саяхан энэ газарт тавьж байсан бол удахгүй 11 дүгээр сард ашиглалтанд хүлээж авах гэж байна. Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр зэрэг бусад сумдад хийгдэхээр төлөвлөгдсөн, түүхэн аялал жуулчлалын бусад томоохон цогцолборуудын эхлэл нь Андлалын өргөө гэдгийг онцолсон юм. Мөн тус сумын төвд шинээр баригдаж байгаа Спорт заалны болон Соёлын төвийн засвар шинэчлэлийн ажилтай танилцсан бөгөөдхэвийн үргэлжилж байв. Дараа нь Баян-Овоо суманд очиж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм. Тус сумын хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга барихаар болсон бөгөөд гүйцэтгэгч компани нь шалгарч, ажлаа эхлүүлэхээр шав тавьсан юм. Цэцэрлэгийн шинэ байрыг гэрээт хугацаандаа ашиглалтанд оруулна хэмээн гүйцэтгэгч Гурван бухат компанийнхан хэлж байлаа. Үүнээс гадна бусад аймаг, сумдад жишиг болох нэг томоохон ажил тус суманд эхлээд байгаа юм. Сумын төвийн олон жил засвар хийгээгүй байсан уурын зуухыг 1,1 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэн засварлаж байгаа аж. Ингэснээр Баян-Овоо сум дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн улсын хэмжээний цөөхөн сумдын нэг болох юм.Үүнтэй зэрэгцээд төвийн халаалт, цэвэр усны шугам, хоолой тавих ажил туссумын төвд ид үргэлжилж байв. Бусад сумдад жишиг болохуйц төлөвлөлтөнд суурилсан,хөдөөд тохилог амьдарч болдог гэдгийг баталсан сайн жишээ хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодорхойлсон юм. Үүнээс гадна тус суманд байдаг Гүрмийн нуурыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.Тиймээс улсын төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаартус нуур руу татсан 8,2 км цахилгаан дамжуулах шугамын ажил дуусч ашиглалтанд хүлээж авлаа. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.