Бүсгүйчүүдийн итгэлтэй түнш “Tenger Bella Beauty” салон таныг улам гэрэлтүүлнэ

Tenger Bella Beauty салоныг туршлагатай хамт олон, салбартаа олон жил үйл ажиллагаа явуулж буй салон гэдгийг бүсгүйчүүд андахгүй мэддэг болсон. Тэр ч утгаараа олны танил бүсгүйчүүдээс эхлээд гоо сайхандаа анхаардаг хэн бүхний үйлчлүүлэх дуртай газрын нэг гэхэд буруудахгүй. Байнгын үйлчлүүлэгчиддээ баяр болгоноор хямдрал, бэлэгтэй үйлчилгээгээр сюрприз барьж ирсэн тус салон жил ирэх тусам үйлчилгээний чанараа өргөжүүлсээр иржээ. Tenger Bella Beauty салон сэвх, нөсөө толбо, хацрын улаан, үрчлээ арилгах лазер эмчилгээ, хөмсөг болон биеийн шивээс хийх, эрүүлжүүлэн тураах аппаратаар үйлчлэх гэхчлэн гоо сайханы дэвшилтэд технологит олон үйлчилгээг үйлчилгээндээ нэмжээ. Түүнчлэн хамгийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүн болон багаж хэрэгслийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ашигладаг байна. Мэсгүйгээр арьс залуужуулах гайхамшигт ультра туяа, арьс эрчимтэй царуулах үйлчилгээ, арьс чангаруулах, өргөх япон массаж, хөмсөг контур, уруулын шивээс, маникюр, педикюр гээд бүх үйлчилгээг та Тэнгэр Белла салоноос аваарай. Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй танд бэлэглэнэ. Холбогдох утас: 8066-0000

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 8-ны Пүрэв гарагийнүдээс хойш хуралдав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн угАжлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав. УИХ-аас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж,Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдээр УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийАжлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгаа гэлээ. Ингээд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав. УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно, мөн Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна. Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна. Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах туха Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ. Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна. Зөвшилцлийн ажлын хэсгээр дахин нягталж ярилцахаар нээлттэй үлдээсэн асуудлуудаас бусад төслийн заалтуудыг агуулга, үзэл санааны хувьд уялдуулж өөрчлөн найруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсэг төсөл, саналын бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж зохих томьёоллыг боловсруулжээ. Тухайлбал, зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж өөрчлөн найруулжээ. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулж томьёолжээ. Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 192 дахь хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан Ажлын хэсгийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ажлын дэд хэсгийн зүгээс энэ хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёсны зарчим, 16 дугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчих тул хасах нь зүйтэй гэсэн үндэслэл, тайлбарыг хэлж байв. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүн байж үл болно гэж өөрчлөн томьёолсныг дэмжив. Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа. Ингээд хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа маргааш хуралдах зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулна гэдгээ хэллээ. Улмаар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд хэсэг болон УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна

Буянт-Ухаа 2 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа. Залуу гэр бүл ангилалд 4443, Төрийн албан хаагч ангилалд 6542, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч ангилалд 9549, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ангилалд 960, Өрх толгойлсон эцэг, эх ангилалд 3148, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан ангилалд 7166, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд 3134, Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангилалд 116 иргэн бүртгүүлээд байгаа юм. Өнөөдөр сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийж байна. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо гэх мэтээр эрэмбэлээд явж байна. Сонгон шалгаруулалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож байна. Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Бүх процесс нээлттэй явагдаж байгаа. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн ярилаа. Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа гэв. Миний бие хараагүйчүүдийн байгууллагыг төлөөлөөд өнөөдрийн сонгон шалгаруулалтад оролцож байна. Манай байгууллагын гишүүд бүртгүүлсэн байгаа. Өнөөдрийн сонгон шалгаруулалт нээлттэй, шударга явагдаж байна. Цахимаар бүртгүүлэхдээ иргэд буруу мэдээлэл оруулсан, алдсан бол шууд дараагийн иргэний асуудлыг хэлэлцээд явж байна хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл ярилаа.

Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг төсөлд тусгах асуудлаар хуралдлаа

Цуврал хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улс төрийн намуудын зүгээс тавьж байгаагҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцантэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож,саналаа илэрхийлж байгаа улс төрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд буюу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд ажлын хэсэгэнэ сарын 07-ны өдөр хамтарч хуралдлаа. Хуралдаанд дэд ажлын хэсгийн ахлагч,нарийн бичгийн дарга нар, зарим дэд ажлын хэсгийн гишүүд оролцов. Хуралдааны эхэнд Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч,Улсын Их Хурлын гишүүнД.Лүндээжанцантөслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан хийж буй болон цаашид хийгдэх ажлын талаар, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаархи цуврал хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав. Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улстөрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийллээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгов. Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч,Улсын Их Хурлын гишүүнД.Лүндээжанцангийн хийсэн дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар нар санал, байр сууриа илэрхийлсэн. Хамтарсан хуралдаанаарМонгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэгбүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өглөө. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Шинэжинстийнхэн сумын төр, захиргааны байгууллага иргэдийн хяналтад, улс төрөөс хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо. УИХ-аас 2019 оны07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэгзохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж яваа юм. УИХ-ын даргаГ.Занданшатар танилцуулгадаа, 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн2-3 парламент дамжиж боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна.Ардчилал гэдэг бол ардын засаг учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал.Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна хэмээн онцлов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдсумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав. Сумын Засаг даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч адилхан. Улсын түвшинд харвал Засгийн газарт ч төстэй байдал бий. Манай тогтолцоонд нэгэнт буй болсон гажуудлыг засаж, гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, парламентыг хариуцлагатай, шүүхийг хараат бус, орон нутгийн захиргааг боловсронгуй болгохын тулд, төр засгаас ард олныхоо төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн санал нэн чухал болохыг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсэв. Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.