“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО” арга хэмжээ боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас БНСУ-ынСөүл хотноо 2019оны 05-р сарын 24-28-ныөдрүүдэд зохион байгуулсан Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь Монголчуудын оролцоо арга хэмжээ нь Монголд үйлдвэрлэв 2019 үзэсгэлэн худалдаагаар эхэллээ.Үзэсгэлэн худалдаанд 40 гаруй аж ахуй нэгжүүд ноос, ноолуур, арьс шир, хэвлэл, оёмол бүтээгдэхүүн, үндэсний хувцас, бэлэг дурсгалын 15 төрлийн 38 нэрийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 19,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн.Тус арга хэмжээндБНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудаас гадна Солонгос иргэд олноор үзэж сонирхон худалдан авалт хийлээ. Үзэсгэлэнгийнзохион байгуулагчаарМишээлэкспоХХК, дэмжигчээр БНСУ дахь Монгол Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл,ХанаримХХК, БНСУ-ынүндэсний захын холбоо, Сөүл хотынЧүнбүдүүргийн захиргаа,Чүнбүмаркетажиллалаа. Үзэсгэлэнгийн үеэр арьс шир, ноос ноолуур, зөөлөн оёдол, үндэсний хувцасны чиглэлийн 8 байгууллага харилцан хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ дахь Монголчуудад зориулсан бизнес форумыг БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч H.Эрдэнэтуяа, ХХААХҮЯ-ныЖДҮХБХЗГ-ындарга Я.Эрдэнэсайханнармэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс дахь бизнесийн орчин, жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, Сөүл хотын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн газраас БНСУ-ынэдийн засаг, жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэг, Сөүл хотын тээврийн газраас бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэрхэн метроны самбаруудыг ашиглан хийх талаар мэдээллийг өгөв.Мөн бизнес эрхлэгчдийн В2В уулзалт, төслийн уралдааны шалгаруулалт, төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулав. Форумд оролцогчдын зүгээс энэхүү арга хэмжээг илүү өргөн хүрээнд жил бүр тогтмол хугацаанд зохион байгуулахыг санал болголоо. ХХААХҮЯ-ныбаг форумын үеэр Сөүл хотын жижиг, дунд үйлдвэр гарааны бизнесийн газар болонДэжүнхотын NH Хөдөө аж ахуйн хоршооны төлөөлөлтэй уулзлаа. Хоршооны даргаЧунЖеЁнМонгол Улсын 2-3 хоршооны төлөөллийг БНСУ-д өөрийн хоршоондсургаж дадлагажуулах, нэг аймгийн нэг сумыг сонгон Загвар хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх санал тавилаа. БНСУ-ынЖижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн Санхүү хөрөнгө оруулалт,техник технологи, инноваци,венчурхөрөнгө оруулалтын газартай албан уулзалт хийв.УулзалтадГадаад хамтын ажиллагааны хэлтсийнЖунКиСүн, Гадаад худалдааны бодлогын газрын захиралМүнХванКимнартай уулзаж хамтран ажиллах санал солилцлоо. Дэжүнхотын Хөдөө аж ахуйн хоршоо нь 1500 гишүүнтэй, жилийн 1,0 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг, жил бүр ашгаа гишүүддээ хуваарилдаг, хоршооны банк, дэлгүүртэй юм. Хоршооны банк нь гишүүддээ үйлчлэхээс гадна гишүүн бус хүмүүст үйлчилдэг, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хоршооны гишүүдийн зээлсэн зээлийн 1 хувь эргэн өөрсдөд нь очдогбайна.

УИХ нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтэд анхаарна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан байна. Уламжлал ёсоор даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болох бөгөөд тухайн долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээр байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл энэ долоо хоногт парламентын гол сэдэв Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байх нь. Тодруулбал, УИХ-ын холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт бичигдсэн байна. Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн бол УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Мөн УИХ-аар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеийн зохицуулалтыг хийхэд чиглэсэнМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ зэрэг Үндсэн хууль, түүний Цэцтэй холбоотой асуудлуудыг анхаарч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийн асуудлыг чуулганы энэ долоо хоногийн онцлох асуудлаар нэрлэж болох юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэд хэдэн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд бичсэн байв. 2019.06.04-ний мягмар гарагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Ажлын хэсэг байгуулах тухай /Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах/. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,үргэлжилнэ/; Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/. Түр хорооны хуралдаан/Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/15.00 цагаас Г танхимд /хаалттай/: 2019.06.05-ны лхагва гарагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг байгуулах тухай /Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт; Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал; Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/. Цахим бодлогын түр хорооны хуралдаан 12.00 цагаас В танхимд: Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх; Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох; Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт; Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал; Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019.06.06,07-ны пүрэв, баасан гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт; Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал; Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Ерөнхий сайдын мэдээлэл: Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар тус тус хэлэлцэнэ.

Монгол Улс Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МонголУлсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сарын 27-30-ныөдрүүдэд Европын холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ ирэх жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцсон байна. Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдТрайанЛаурентиуХристиацаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүхий л салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг цохон тэмдэглэжээ. Монгол Улс Европын холбоотой2017 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор хүний эрх, хариуцлагатай засаглал, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хамтын ажиллагаагаа чиглүүлнэ гэж тусгасан билээ. Монгол Улс, Европын холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоож байсан юм.

ШӨХТГ-аас МАХНЫ ҮНЭ ӨССӨН шалтгааныг нэрлэлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу махны үнэ өсөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг барагдуулан ажиллаж байна. Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мах боловсруулах, худалдаалах шат дамжлагад судалгаа, хяналт шалгалтуудыг хийж, дүгнэлт санал, зөвлөмжүүдийг гаргасан. Тухайлбал агентлагийн даргын баталсан 2019 01.04-ны 1/01 тоот удирдамжийн дагуу Эмээлт зах, Эмээлтийн мах нядалгааны газар, Саян хан ХХК, Шилүүст сүмбэр, Ди Эф интертейшнл трейд ХХК, Хүчит шонхор худалдааны төвүүдийг тус тус хамруулж, хяналт шалгалтын ажиллагааг явуулахад үнийн өсөлтөд дараах хүчин зүйлсүүд нөлөөлж байна гэж дүгнэсэн. Үүнд: 1. Мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрч байна, 2. Орон нутагт махны чиглэлийн хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдаж, малчдаас их хэмжээгээр бог мал авч, махыг нөөцөлж байна, 3. ХХААХҮЯ мах нөөцлөх, бэлтгэх, хадгалах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, 2017 онд 15.0 тн, 2018 онд 13.0 тн махыг нөөцөлж байсан бол энэ жил 4,0 тн махыг бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн, 4. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн /хонь, ямааны мах/-ий экспортод квот тогтоогоогүй бөгөөд үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй махыг Хүчит шонхор захаас их хэмжээгээр бөөндөж авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Хяналт шалгалтын ажилд хийсэн дүгнэлт, саналаа Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. ШӨХТГ-аас мах бэлтгэх, нийлүүлэх, худалдаалах зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй байна. Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Үүнд: 1. Хүнсний тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ холбогдох төрийн бүх шатны байгууллагууд чиглэл чиглэлийнхээ хүрээнд хэрэгжүүлэх, 2. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээллээ солилцож байх, 3. Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргах, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба идэвхтэй ажиллах, 4. Хүнсний тухай хуулиар нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй Аймаг, нийслэлийн зарим Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, 5. Хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу улсын нөөцийн мах бэлтгэх ажлыг Нийслэлийн Засаг дарга урьдын адил зохион байгуулж ажиллах, 6. Мах бэлтгэж, нөөцөлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах, 7. Мах бэлтгэх, нөөцлөх тогтолцоог өөрчлөх, шат дамжлагыг багасгах, 8. Экспортын хонь ямааны маханд тавих хяналтыг сайжруулж, квоттой болгох. ШУДАРГА, ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы /2019.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлгийг явуулав. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх тухай зохицуулалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна, 10.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана, 10.3 дахь хэсгийн Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. гэж заасантай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ. Эдийн засгийн байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн томьёолж, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.