Хотын Захирагч Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу Үндэсний соёл амралтын цогцолбор барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлуудын талаар ярилцаж санал солилцов. Уулзалтын үеэр Хотын захирагч Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Хоёр хотын найрамдалт харилцаа хамтын ажиллааг бүхий л салбарт өргөжүүлэхэд Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс анхаарч ажиллана. Улаанбаатар хотын ногоон байгууламж хот тохижилтын ажлын хүрээнд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна. Тиймээс Сөүл хотоос ногоон байгууламж, мод тарих арчлах чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж, хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Сөүл хотын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн үйлчилгээний байгууллагуудын туршлагыг очиж судлах, тодорхой хугацаанд дадлагажуулах хүсэлтэй байна гэлээ. БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел ногоон байгууламжийн хүрээнд харилцан туршлага судлах ажилд идэвхтэй оролцохоо дуулгаад Сэлбэ гол дагуух тохижилтын төслийг Сөүл хотын олон улсын харилцаа хамтын ажиллагааг хариуцсан хэлтэст уламжилж хариу мэдэгдэхээр боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ВИДЕО: Б.Содномдаржааг эрүүдэн шүүж буй бичлэг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болонхэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойчухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ! -ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ- УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг. Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарахбол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг. Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгтгарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг. Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгажбайгаа нь дүрс бичлэгт үлджээ. ХуваалцахЖиргэх

Хамтарсан зөвлөл байгуулах санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр талаас гарын үсэг зурсан билээ. Мөн Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон улс орнуудын Хамтарсан мэдэгдэл гаргасан байдаг. Эдгээр баримт бичгүүдийг үндэслэнэнэ сарын 04-ний өдөр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав болон БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нарМонгол-Хятад(Хятад-Монгол)улсын Бүс ба зам худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөлбайгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтарсан зөвлөл нь хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээрБүс ба зам санаачилга болон Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор-ийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа чиглүүлж, тогтмол уулзалт зохион байгуулах харилцааны гүүр болох юм. Үүний зэрэгцээ хоёр орны Засгийн газрын амлалт болон бодлогыг хэрэгжүүлэх, талуудын хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг богино хугацаанд бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах зэрэг өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв.Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Азийн хүүхдүүд-2020 наадам болохоос өмнө орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн усан бассейныг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох нь сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, багийн иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга нарын төлөөлөл оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд нутгийн удирдлагын чиглэлээр оруулахаар боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн санал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрий нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих бэлтгэлийг хангах дэд ажлын хэсэг хэлэлцүүлэгт оролцогчдоос хуулийн төслийг боловсронгуй болгохтой холбогдуулан санал авсан байна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглээд, энэ онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал болон харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үүнд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах, залуу судлаач, дипломатуудын оролцоотой Peacebook цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцуулж, энэ чиглэлээр Японы судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд эл чиглэлд үргэлжлүүлэн мэдээлэл солилцож ажиллахаар тогтов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.