ЭНЭТХЭГ-МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БАЙГАЛИЙН ХИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн Л.Болд болон манай оронд суугаа зарим Элчин сайдын яамны төлөөлөгчид Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум гаруй америк долларын хөнгөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилтай холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын тос боловсруулах үйлдвэр болон Инженерс Индия LTD компани хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Энэтхэгийн 35 орчим нэр хүндтэй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.

Үзэл баримтлалаа танилцуулах аян Хэнтий аймгаас эхэллээ

Үзэл баримтлалаа танилцуулах аян Хэнтий аймгаас эхэллээ Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян Хэнтий аймгаас эхэллээ. Аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчид, орон нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ Үзэл баримтлалаа танилцуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүргэсэн юм. Мөн энэ үеэр Ардчиллын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, зарим гишүүдийг шагнаж урамшууллаа. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Ардчилсан залуучуудын холбоо-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нарын холбогдох албаны хүмүүс энэ сарын 11-15-ны өдрүүдэд орон нутагт ажиллана. Өнгөрсөн гурван жилд эрх баригчид Хэнтий аймагт хийсэн дорвитой ажилгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгааг иргэд сануулж байна. Тухайлбал, Жаргалтхаан сумын Соёлын төвийг засварлахад 170 сая төгрөг, Мөрөн суманд халуун ус барихад 50 сая төгрөг тус тус төсөвлөсөн гэв. Түүнчлэн Хэнтий аймагт мах боловсруулах үйлдвэртэй атлаа махны үнэ Улаанбаатар хотынхоос ялгаагүй байгааг иргэд хэлж байна. Нэг кг мах 13 мянган төгрөгт хүрснээр Чингис хотын иргэд хоосон хоноход хүрсэн гэв. Мөн ажилгүйдэл, ядуурал сумдад ихэсч, мах, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт өсч байгаа нь иргэдэд дарамт учруулж байна гэлээ. Эрх баригчид эдийн засаг өссөн гэж ярьж байгаа ч ард түмэн өгөөжийг нь бодит амьдрал дээр хүртэж чадахгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа. Эдийн засгийн өсөлтөө гэртээ оруулж чадаагүй эрх баригчдын ам, ажлын зөрүүг Хэнтийчүүд хатуухан шүүмжилж, Монгол Улсад шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн хүчин үгүйлэгдэж байна гэв. Үзэл баримтлалаа танилцуулах, сурталчлах аян орон даяар үргэлжлэх бөгөөд Ардчилсан намын удирдлагууд үргэлжлүүлээд Дорнод, Сүхбаатарт ажиллана.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН СЕНАТЫН ГИШҮҮН ДАМИЕН РЕНАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүн ноён Дамиен Ренарыг хүлээн авч уулзаж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төслүүд, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Сенатор Д.Ренар Францын Ажил олгогч эздийн холбоо МЭДЭФ-ээс өнгөрсөн 4 дүгээр сард Парис хотноо зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон Францын олон салбарын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулахыг ихэд сонирхож буйг онцолж, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, бизнесийн салбарт дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Д.Цогтбаатар сайд, сенатор Д.Ренар нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл болон Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, Францын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал чухал болохыг тэмдэглэв.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төсөл, бизнес ба хүний эрх, мөн Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн тогтолцоог шинэчлэх ажлын явцын талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд УИХ-ын гишүүний хувиар өөрийн санаачилж байгаа Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хүний эрхийг хамгаалагчийн тухай ойлголт, тэдний эрх зүйн байдлыг баталгаажуулахын ач холбогдлыг бүх түвшинд хүргэх, мэдлэг мэдээллийг өргөжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр, орлого бий болгоход бизнесийн орчин нөхцлийг зөв бүрдүүлэх асуудал нэн чухал болохын сацуу хүний эрх баталгаажсан газар бизнес өсч хөгждөг тул хүний эрхийг хангах, бизнесийн хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форст Тусгай илтгэгчийн мандат нь аливаа улсыг нэр заан буруушаах бус харин хүний эрх, хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө тухайн улстай хамтран ажиллах, дэмжих зорилготой болохыг онцлов. Тэрээр Монгол Улсад ирэхийнхээ өмнө хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг илүү өөдрөгөөр төсөөлж байсан гээд, харин энэ айлчлалын хугацаанд уулзсан хүмүүсийн яриа, хийсэн ажиглалт, судалгааны үндсэн дээр нөхцөл байдал сайнгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийж байгаагаа илэрхийлэв. Ийм ч учраас Тусгай илтгэгч Монгол Улс дахь ажлаа энэ удаагийн айлчлалаар дуусгах биш, харин монголын талтай үргэлжлүүлэн тогтвортой хамтран ажиллана гэв. Тусгай илтгэгч хүний эрхийг хамгаалагчийн тухай бие даасан хууль нь хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах маш чухал механизм болохыг онцолсон болно. Хоёр тал ярилцсан асуудлаар цаашид хамтран ажиллах, ялангуяа хүний эрхийг хамгаалагчийн тухай хуультай холбогдуулан олон улсын туршлагыг судлах зорилготой семинар зохион байгуулахаар тохирлоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэг чиглэл өгөв

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. УлаанАймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ныгазрын дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Харин Аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газрын дарга нарцаг үеийн болон тулгамдсан асуудлаа салбарын сайдад уламжлав. Тухайлбалгазар тариалангийн техник тоног төхөөрөмж, хүлэмж,ХХААГ-ынорон тоо бүтэц, мэргэжлийн боловсон хүчин,ажлын байрны урсгал засварын зардал, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлэх дэмжлэг, худаг гаргах төсөв, үлийн цагааноготнотойтэмцэх, ноос болон арьс ширний урамшуулал,ЖДҮХС-ийн зээл олголт, малынсэгзэмустгах, малын угаалгахийх асуудлыг хөндсөн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Оготнотойтэмцэх асуудал анхаарал татаж байна. Одоо байгаа боломжоо бүрэн ашигламаар байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр сэргээн засах, онгоц, байшинд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулахад санал нэгтгэж, бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам шинэчлэгдээд гарч байна. Нийт 47 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймгуудад хэрэгжих төсөлд өгнө. Салбар яамны санхүүгийн байдалд хүнд байна. Яамны хэмжээнд 500 тэрбум төгрөгийн авлагатай. 300 тэрбум төгрөгийн өглөгтэй. Цаашдаа бид байнгын харилцан мэдээлэлтэй, видео хурлаа хийж ажиллана гэдгийг онцлов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.