УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд нас барсан хэрэг гарсан. Уг харамсалтай хэрэг явдалтай холбоотойгоор сошиал сүлжээгээр янз бүрийн мэдээллүүд цацагдаж байгаа. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна гэсэн байна. Сануулахад, Ардчилсан намаас өчигдөр /2019.05.18/ албан ёсоор Мэдэгдэл гаргахдаа Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон Торгоны зам олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна гэсэн юм.

“МОНГОЛЧУУД БА ШАШИН” СЭДЭВТ БАГА ХУРАЛ ВЕНА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монголчууд ба шашин сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Вена хотноо 2019 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус бага хурал нь Орду судалгааны групп-ээс зохион байгуулдаг цуврал арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн бага хурлыг Австрийн Шинжлэх ухааны академи, Венийн их сургууль, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Вена хотноо анх удаа зохион байгуулж байна. Тус бага хуралд Гумболдтийн их сургууль, Оксфордын их сургууль, Йерусалимийн их сургууль, Хоккайдогийн их сургууль, Монгол Улсын их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудыг төлөөлж нийт 30 судлаач оролцож, Монголын түүхэнд шашны гүйцэтгэсэн үүрэг, онцлогийн талаарх судалгааны илтгэлүүдээ танилцуулж байна.

МОНГОЛ-ВЬЕТНАМЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 65 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад Харилцааны Яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕсэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулав. Хурлын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Доан Ти Хыөнг, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 65 жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн ба хоёр орны ард түмэн хүнд хэцүү цагт харилцан тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон тэмдэглэж байв. Тус хурлаар Монгол-Вьетнамын харилцааны уламжлал, ирээдүй, Монгол-Вьетнамын эртний харилцаа, Монгол-Вьетнамын хүмүүнлэг, боловсролын харилцаа-65 жилд, Хоёр орны бизнесийн боломж, БНСВУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого, Монгол, Вьетнамын харилцааг цаашид хөгжүүлэх боломж, арга замын асуудалд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойшхи 65 жилийн найрамдалт харилцааны түүхэн замнал, ололт амжилтын талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хэтийн төлөв, боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон нь ач холбогдолтой болов.

ГАМШГИЙН СУРГАЛТАНД ТӨСВИЙН МӨНГӨӨР ХАМРАГДСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГАМШГААС ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ

Монгол Улсын нийт нутгийг хамарсан шороон болон цасан шуурга говийн аймгуудад тун халтай болж өнгөрлөө. Тэр тусмаа Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр өдөр дараалан шороон шуурга шуурч, улмаар ихээхэн хэмжээний цас орсноос үргэлжлүүлэн хүчтэй цасан шуурга шуурсан юм. Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн улмаас тус аймгийн баруун бүсийн суманд 55 настай малчин эмэгтэй, Цогтцэций суманд гэр бүлийн 2 малчин, нэг эмэгтэй гээд нийтдээ дөрвөн хүн нэн харамсалтайгаар осгож нас баржээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд 70 гаруй дуудлага ирж төөрч алга болсон, малтайгаа уруудсан, машинтай хүмүүс цасанд суусан гэх мэт гамшгийн бүхий л дуудлаганд онцгой байдлын алба хаагчид төдийгүй эгэл жирийн иргэд, аж ахуй нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн байна. Хамгийн харамсалтай нь Цогтцэций суманд гурван хүн алтан амиа алдаж, байгалийн гамшигт нэрвэгдэж байхад тус сумын онцгой комиссын дарга, Засаг дарга О.Бадарч Улаанбаатар хотод оюутан залуусын спортын тэмцээний нээлт нээсэн шигээ явсан нь тус суманд онцгой комисс шуурхай ажиллаагүй гол шалтгаан болжээ. Уг нь тухайн үед орон нутагтаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тэрээр тушаал гаргаад, машин техникүүдийг дор нь гаргаад эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан бол ийм аймшигт эрсдэл үзэхгүй байх байсан хэмээн талийгаачдын ар гэрийнхэн тун гомдолтой байна. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг түшиглэн хөгжиж буй болохоор гамшгийн үед ашиглах техник хэрэгсэл, мөн онцгой байдлын бие бүрэлдэхүүний хувьд хангалттай нөөцтэй аж. Мөн энэ үеэр хамгийн хариуцлагатай ажиллах ёстой, онцгой байдлын албанд чиг үүрэг өгөх эрх мэдэлтэй Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар, түүний орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар бүгдээрээ Улаанбаатар хотод зугаалж явсан нь нутгийн ард иргэдийнхээ жигшил зэвүүцлийг хүргээд байна. Нутгийн иргэдээ хүнд үед нь орхин хувийн жаргал хөөж, аймаг орон нутагтаа тогтдоггүй эдгээр нөхөд бүгд аймаг орон нутгийнхаа төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр Америкийн нэгдсэн улсад саяхан гамшгийн сургалтанд сар гаруй суралцаж ирсэн билээ. Хариуцлагагүй, наад захын ухамсаргүй ийм нөхөд аймаг орон нутаг удирдсан нэр зүүж, хувийн эрх ашиг, биеийн жаргал хөөж яваа нь болзошгүй гамшиг ослын үед ард иргэд алтан сайхан амь насаа харамсалтайгаар алдах шалтгаан болсонд дургүйцсэн Өмнөговийн ард иргэд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон Цогтцэций сумын Засаг дарга, тус сумын Онцгой комиссын дарга О.Бадарч нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардахаар нэгдэж эхэлжээ.

Сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. Цасанд суусан, сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээ ирүүлсэн. Мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 17 нэгж техник хэрэгсэл, орон нутгийн захиргааны байгууллагын 189 хүн, 39 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав. Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж хорогджээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, замын нөхцөл байдал үүссэн учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар автозам, замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажилласан. Одоогоор орон нутгийн болон олон улсын чанартай хаагдсан зам даваа байхгүй байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр цаашид буюу энэ сарын 14,16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд: -Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, -Малаа ойрын бэлчээрт хариулах, -Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыганхааруулж байна. Он гарсаар 55 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган,Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2,4 мянганга ой,217,2 мянган га хээрийн талбай, нийт219,6 мянганга талбай түймэрт өртөж шатсан. Дээрх түймэрт Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 2768 хүн, 355 техник хэрэгсэл, 69 морьтойгоор ажилласан байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумаасзүүн хойш 80 км Онон багийн нутаг Хашлиг гэдэг газар ОХУ-ын хилээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн түймрийг өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраагаад байна. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Онон балжийн тусгай хамгаалалтын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, Цагдаагийн газар, Батширээт, Биндэр сумын иргэдийн нийт 618 хүн, 28 техник хэрэгсэл, 15 морьтойгоор түймрийн голомтод 22 хоног үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн Хөвсгөл, Хэнтий, Булган аймгуудад гарсан түймрийн унтраах хүн хүч хэрэгсэл, шаарлагатай хүнс, хувцас хэрэгсэл хүргэхээр ХЦ-ийн 0303-р ангийн МИ 171Е нисдэг тэргээр 8 удаа нислэг үйлдсэн байна. Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй. Гэхдээ энэ сарын 14-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.