Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч ажилтай 52 настай эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн алба хаагчид дээрх эмэгтэйг биологийн шинжилгээнд хамруулахадсэтгэц нөлөөт эмийн жагсаалтад багтах эм хэрэглэсэн нь тогтоогджээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хэрэгт холбогдсон эмэгтэй нь хүнд өвчний улмаасөвдөлтөө намдаах зорилгоор сэтгэц нөлөөт эм хэрэглэсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
НАЛАЙХ –ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20,9 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-05-08 13:03:45 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНАЛАЙХ ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20,9 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Тус чиглэлд бүх жин нь 3,5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа. Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай байгаа тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг хүсч байна. Тус замаар зорчих хурдны хязгаар нь 30 км цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд байна. Түр замаас гадна иргэд хажуу шороон замаар дур мэдэн зорчиж байгаа нь харагдах орчинг хязгаарлан, тоосжилтыг нэмэгдүүлж байна. Түр замын тоосжилтыг бууруулахын тулд 3-4 техник усалгааг тогтмол хийж байна.
ГХЯ-ны консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав
2019-05-08 12:58:37 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзав. Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй манай улсын иргэдийг хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсанаас гадна монгол иргэдийн өдүүлж байгаа хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тогтов. Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчсон байна. Эх сурвалж: ГХЯ
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2019-05-08 12:53:41 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ19 оны 05 сарын 08 Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялж зугаалахдаа анхаарах асуудлууд болох хатуу болон шингэн хог хаягдлын менежмент болон усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, холбогдох хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох, шийдлийг тодорхойлох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал-аялал жуулчлал сэдэвт зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд БОАЖЯ, Монгол улсын 33 тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, сав газрын захиргаад, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөр болон аялал жуулчлал эрхлэгчид зэрэг 250 орчим төлөөлөгч оролцов. Монголын улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, хамгааллын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэн тэргүүнд тавихын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аялж амрах, хандлагаа өөрчлөх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Тээвэр, худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх экспертүүдийн 7 дугаар хуралдааны даргаар сонгогдов. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд худалдааг хөнгөвчлөх, тээврийн салбарын хөгжлийн үүрэг, хувь нэмэр сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэнэ. НҮБ-ын ХХБХ нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнуудад хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Гурван өдрийн туршид үргэлжлэх энэхүү хуралдаан улс орнууд дахь худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн асуудал дээр төвлөрөн, 2017 оны 2 дугаар сард хүчин төгөлдөр болсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. Тэр дундаа хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын ХХБХ-ын зүгээс хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлдэг дэмжлэг туслалцаа, технологийн шийдэл, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн, хэлэлцээрийн дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх заалтуудыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үр дүнтэй хэрэгжүүлэхэд улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам, хоёр талын болон бүс нутгийн чанартай хэлэлцээрүүдийн ач холбогдол болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сайн туршлагын талаар оролцогчид мэдээлэл, санал солилцоно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй