Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тодорхой зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 8.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 132 айлын орон сууцанд гэр хорооллын иргэдийг түр суурьшуулах, түрээсийн орон сууцны зориулалтаар хариуцан ажиллах үүрэг бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, уг байрны 126, 138 тоотод 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл дур мэдэн оршин сууж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна. Зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дээрх байруудыг чөлөөлөхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт албан бичиг хүргүүлэв. Энэ дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс, Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам нарыг ахлах мэргэжилтнээр томилж албан тушаал бууруулан, тэдний оршин сууж байсан байрыг чөлөөлүүлсэн болохыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД АВСАН ГАЗРАА “ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛ”-Д БҮРТГҮҮЛЭЭГҮЙГЭЭС ИРГЭД ИХЭЭХЭН ХОХИРДОГ
2019-04-30 08:36:13 Нийтлэгдсэн: Халуун сэдэв/Газар эзэмшигч, ашиглагчдад хүргэх зөвлөмж/ Тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба /хуучин нэрээр/ тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэдэг. Хэрэв газрыг дундаа эзэмших бол нэг гэрээтэй байж болно.Гэрээ байгуулсны дараа газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл та газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж байгуулбал тэдгээр хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн үг. Газар эзэмшигчийнэрх: 1.Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 2.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах, 3.Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх, 4.Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 5.Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, 6.Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно, 7.Газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах Газар эзэмшигчийнүүрэг: 1. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 2. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 3. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх, 5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 6. Хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх Кадастрын зураглал хийх: Кадастрын зураглалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хийнэ. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр хийлгэсэн кадастрын зургийг аймаг, нийслэл дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ хүргүүлэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл өөрчлөлт оруулах шаардлагатай. Эзэмшилд олгогдсон газраа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс үүдэн уг байршилд давхардуулан газар олголт хийх, өөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар дээр нь хашаа барьж газрын зөрчил маргаан үүсдэг тул заавалгазрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг анхаарах нь зүйтэй. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч, ашиглагч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана. Бүрдүүлэх материал: 1.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ 2.Газрын төлбөрийг төлсөн тухай баримт 3.Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт Хүсэлтийг шийдвэрлэх хугацаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах талаар: Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл: Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно.
Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал У.Хүрэлсүхийн шүдний өвчин болжээ.Түүний хувьд дэвших бодолгүй байгаагаа эртнээс илэрхийлсээр ирсэн. Нэгт, энэ тойргоос сонгогдсон Д.Гантулгын хувьд хүчингийн хэрэгт нэр холбогдсон учраас чөлөөлөгдсөн. Хоёрт, Хүрэлсүх ч өөрөө иймэрхүү асуудалд нэр холбогдож явсан муу намтартай. Гуравт, ялагдвал намын даргаа, цаашилбал Ерөнхий сайдын суудлаа алдах магадлалтай тул ийм өндөр эрсдэл үүрэхээс үхтэлээ айж байгаа гэх. Гэвч намын Удирдах зөвлөлөөс түүнийг дэвшүүлэхээр шахаж байгаа бөгөөд намын даргын хувьд нэг жижигхэн тойрогт ялж чадахгүй бол 2020 оны сонгуульд намаа ялуулж чадна гэдэгт гишүүд нь итгэлгүй болно хэмээж байгаа аж. Харин Хүрэлсүх намынхандаа итгэхгүй байгаа ба Н.Энхбаярыг Хаан байхад нь дэвшүүлэн зайлуулж байсан түүхийг давтахаас эмээж байгаа бололтой. Ардын намын фракциуд болох Хотын, Сү-гийн, Багабандийн, Дэмбэрэлийн, Увсын гэх фракциуд түүнийг дэвшүүлж байгаад унагах санаархалтай байгаа. Тиймээс Хүрэлсүхийн сүүлчийн найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга болоод буй. Гэвч Ерөнхийлөгч Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал дээр намынхантайгаа амь нэгтэй байгаа бололтой. Энэ талаар хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Хэнтийн нөхөн сонгуульд намаа заавал ялуулах талаар ярилцсан сурагтай байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед ганзага хорших болсон Ерөнхийлөгчөөс эхлүүлээд намынх нь нөхөд Нөхөн сонгуулийг У.Хүрэлсүхийг унагах, цаашдаа сулруулах, санаачлагыг гартаа авах гарц гэж харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, бүгд л аман дээрээ түүнийг Нис нис гэж байгаа боловч ачир дээрээ унагах эрх ашиг дээрээ нэгдэцгээжээ. Тиймээс Хүрэлсүх болж өгвөл нөхөн сонгуулийг цуцлах эс бол өөрөө нэр дэвшихгүй байх бүх гарцыг эрэлхийлж байгаа гэнэ.
ӨВӨРХАНГАЙ НУТГИЙНХАН ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019-04-29 13:07:34 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБатлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн санал санаачлагаар Өвөрхангай аймгаас төрсөн генералууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд нарын удирдлага, эрхэм хүндэт генералууд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойн баярын өдрүүд өнгөрөгч долоо хоногт тохиолоо. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст Генералуудын өдөр хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэлээ.Монгол Улсын хэмжээнд 182 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх ажиллаж амьдарч байна. Түүний дотор Өвөрхангай аймгаас 10 генерал төрөн гарсан байдаг агаад Батлан хамгаалахын сайд 1, ЗХЖШ-ын дарга 3 байдаг нь Монгол Улсын нийт генералуудын дотор тус аймгийн генералууд аргагүй жинтэй байр суурь эзлэж байгаа нь харагдаж байгаа юм. Тодруулбал дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж агсан ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тасралтгүй 12 жил хашсан байдаг нь үүний нэгэн тод илрэл юм. Өврийн сайхан хангай нутгаас дэслэгч генерал Ц.Жанчив, Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Д.Ёндондүйчир, С.Эрдэнэ, хошууч генерал Д.Бадам, Ч.Цэрэндагва, Л.Намсрай, Ч.Сангишарав, нарын арван генералын дотор дэслэгч генерал 6, хошууч генерал 3, бригадын генерал цолтон 1 төрөн гарчээ. Сант Сумын харьяат, дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол, Дэслэгч генерал Цэрэнбалжидын Дашзэвэг Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн засаг дарга Г.Ганболд нарын дэмжлэгтэйгээр энэ арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Генералууддаа болон тэдний ар талын албыг цэргийн хүний л нэгэн адил дааж, гэр бүл үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж ирсэн гэргий нарт нь мөн баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм. Нутгийн генералууддаа ийнхүү өнгөрсөн жилээс эхлэн хүндэтгэл үзүүлэх болсонн нь орон нутагт батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж, иргэн цэргийн харилцааг өргөжүүлсэн томоохон ажлын нэг болж байгааг нутгийн удирдлага онцолсон. Өвөрхангай аймгаас төрсөн эдгээр генералуудаа ирэх онд нутагт нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болсоноо нутгийн удирдлага албан ёсоор илэрхийлж байлаа. Энэ үеэр мөн Өвөрхангай аймгийн унаган харьяат Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байгаа болон, Зэвсэгт хүчний анги байгууллагын захирагчийн албыг хашиж буй хурандаа цолтнууд хүрэлцэн ирж генералууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад мэдлэг оюунаа зориулан хүчин зүтгэж ирсэн болоод өдгөө үүргээ биелүүлэн яваа та бүхнийхээ үйл хэргийг Монголын ард түмэн, ирээдүй хойч үеийн хүүхэд залуус тань мартах учиргүй ээ. Бэлтгэсэн: Б.Сарнай
Цаофэйдянь боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах туршилтыг ирэх сард хийнэ
2019-04-29 11:42:05 Нийтлэгдсэн: Улс төрБНХАУ-д Төрийн айлчлал хийж, Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очлоо. Энэ үеэр Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хэбэй мужийн нийт 75 сая ард түмний өмнөөс орон нутагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Ноён Ван Дуфены хэлснээр Монгол Улсын 22 аж ахуйн нэгж тус мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд гэхэд Монголын хоёр компани 84 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан нь цаашид эдийн засгийн болон бусад харилцаа өргөжих үндэс суурь хэмээн харж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгаа талаар дурдаж, Хэбэй мужийн Таншань хотыг зорин ирсэн нь Цаофэйдянь далайн боомтын үйл ажиллагаа болоод цаашдын хамтын ажиллагаатай уялдаатай болохыг цохон тэмдэглэв. Мөн Төрийн тэргүүн 70 улсын 110 гаруй боомттой холбогддог энэ боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаа талаараа, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буй гэдгээ хэлж, энэ асуудлын хүрээнд ярилцлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй