Харин Хүрэлсүх намынхандаа итгэхгүй байгаа ба Н.Энхбаярыг “Хаан” байхад нь дэвшүүлэн зайлуулж байсан түүхийг давтахаас эмээж байгаа бололтой. Ардын намын фракциуд болох Хотын, Сү-гийн, Багабандийн, Дэмбэрэлийн, Увсын гэх фракциуд түүнийг дэвшүүлж байгаад унагах санаархалтай байгаа. Тиймээс Хүрэлсүхийн сүүлчийн найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга болоод буй. Гэвч Ерөнхийлөгч Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал дээр намынхантайгаа амь нэгтэй байгаа бололтой. Энэ талаар хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Хэнтийн нөхөн сонгуульд намаа заавал ялуулах талаар ярилцсан сурагтай байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед ганзага хорших болсон Ерөнхийлөгчөөс эхлүүлээд намынх нь нөхөд Нөхөн сонгуулийг У.Хүрэлсүхийг унагах, цаашдаа сулруулах, санаачлагыг гартаа авах гарц гэж харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, бүгд л аман дээрээ түүнийг “Нис нис…” гэж байгаа боловч ачир дээрээ унагах эрх ашиг дээрээ нэгдэцгээжээ. Тиймээс Хүрэлсүх болж өгвөл нөхөн сонгуулийг цуцлах эс бол өөрөө нэр дэвшихгүй байх бүх гарцыг эрэлхийлж байгаа гэнэ.
Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал У.Хүрэлсүхийн шүдний өвчин болжээ.Түүний хувьд дэвших бодолгүй байгаагаа эртнээс илэрхийлсээр ирсэн. Нэгт, энэ тойргоос сонгогдсон Д.Гантулгын хувьд хүчингийн хэрэгт нэр холбогдсон учраас чөлөөлөгдсөн. Хоёрт, Хүрэлсүх ч өөрөө иймэрхүү асуудалд нэр холбогдож явсан муу намтартай. Гуравт, ялагдвал намын даргаа, цаашилбал Ерөнхий сайдын суудлаа алдах магадлалтай тул ийм өндөр эрсдэл үүрэхээс үхтэлээ айж байгаа гэх. Гэвч намын Удирдах зөвлөлөөс түүнийг дэвшүүлэхээр шахаж байгаа бөгөөд “намын даргын хувьд нэг жижигхэн тойрогт ялж чадахгүй бол 2020 оны сонгуульд намаа ялуулж чадна гэдэгт гишүүд нь итгэлгүй болно” хэмээж байгаа аж.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ