Ц.Сандуйн аргагүй "хамгаалалт" буюу НЗДТГ-ын хаалга ийм болжээ ...

Саяхан МАН-ын далуус НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцрохыг шаардаж хотын захиргааны байр луу дайрсан. Энэ дайралтын дараа хориглон хамгаалагсад ахин дайрахаас сэргийлж хаалгаа ийм болгожээ. Ворд.мн

Эх орноо өөрийнхөө бие шиг хайрлаж чадаагүй Ч.Сайханбилэг  ...

Экс ерөнхий сайдын илүү дутуу өөхгүй бие өнөөдөр цахимыг чимлээ. 40 гараад л гүзээ өх хосрт зэрэг бариулдаг монгол эрчүүдийн дэргэд үнэхээр мундаг харагдаж байна. Биендээ үнэхээр хайртай бас өөд нь татдаг аж. Харин гүйцэтгэх засаглалийг тэргүүлж байхдаа улс орноо өөрийн бие шигээ хайрлаж чадаагүй. Дуудангуут нь Дубайд гүйж очиж Оюутолгойг улам дордуулсан нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр монголчуудын ашиг хүртэх хугацаа 30 жилээр хойшилсон. Ганцхан энэ жишээ л энэ сайхан хүн эх орондоо өөрийн бие шигээ хайртай байгаагүйн нэг баталгаа болох биз ... Ворд.мн

Хотод үер бууж хоёр хүүхэд амиа алдахад У.Хүрэлсүх, генерал Т.Бадрал нар хаана байв ...

Өгийн нуурт онцгойн цугларалт Аса аваргатай хамт инээж явсан гэнэ. Ийнхүү өмнөх түймрийн үеийн дүр зураг ахиад л давтагдлаа. Түймэр дэгдэн эх орон шатаж байна хэмээн дээр дооргүй шуугих үед энэ хоёр эрхэм эхэндээ огт харагдаагүй. Аргагүйд тулсан Ерөнхий сайд өөрөө улсын онцгой байдлын комиссыг хуралдуулж шуурхай арга хэмжээг авсан. Харин хоёр хоногийн дараа шадар сайд, генерал хоёр гэнэт гарч ирсэн. Мөн 6-р сараас эхлэн халалттай хуурайшилт ихтэйг цаг агаарынхан сануулсаар байхад ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар юу ч хийсэнгүй. Харин ойд 25 аврагчаа таг мартаж хөглөсөн. Хамгийн их хохирол учруулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон хавьцаа гарсан ойн түймэр бүр 6-р сарын дундаас шатаж эхэлсэн. Гэсэн ч унтраах талаар ямар ч арга хэмжээ авалгүй явсаар түймрийн хүрээг нь ихэсгэж дийлдэхийн аргагүй болгосон. Энэ удаад ч гэсэн цаг агаарынхан гэнэтийн хүчтнй аадар бороо ору үерийн аюултай нөхцөл байдал үүсэх тухай сануулсаар мэдэгдсээр байхад Өгийн нуурт онцгойн сургалт зохион байгуулжээ. Онцгойн аврагчид нисдэг тэрэг тэнд биш энд хэрэгтэй байсан. Хэрвээ үүнээс аюултай үер болсон бол яах байсан бэ ... Ийнхүү шадар сайдын эрхэлдэг хүрээний онцгойнхон энэ зун тун тааруу ажиллалаа. Удирдлага нь байх ёстой газартаа байх ёстой цагтаа байхгүй алга болчих юм. Эх орныг шатаасан ойн түмрийг иргэдийн хүчээр иргэдийн хандиваар л унтраасан шүү ... Word.mn

Л.Оюун-Эрдэнэ шадар сайдынхаа “цагаан хоолой” болсон уу ...

МАН-ын дарга М.Энхболд уг нь ирэх 9-р сард хийх бага хурлын үеэр албан тушаалаа өгнө гээд аль хэдийн зарласан. Намын даргыг дараа нь болох их хурлаар сонгохоор нэгэнт тогтсон. Гэтэл нам дотроо төдийгүй нийгэмд Хүрэлсүхийн гэх тодотголтой залуус нь яарааад дайраад довтлоод эхэлжээ. Цагийн юм цагтаа сайхан гэдэг. Тэртэй тэргүй албан тушаалаасаа бууна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн хүн лүү одооноос дайрч байгаа Л.Оюун-Эрдэнэ тун их адгаж байна даа ... Аль эсвэл намын залуусынхаа сэтгэлзүйг ирэх намар болох тулаанд эртнээс бэлдэж байгаа хэрэг үү ... Л.Оюун-Эрдэнэ нийгмийн цахим сүлжээгээр 60 тэрбумын гэх хэргээр дулдуйдан намын дарга, Ерөнхий сайд хоёр луу шууд довтолж эхэлсэн. Гэхдээ тэр өөрийн үгээр бус хүний үгийг дайж яваа байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй нэгэн. У.Хүрэлсүхийн л намынхандаа бас нийгэмд тараах гэсэн үгийг цагаан хоолой нь болоод дамжуулж байгаа бололтой. М.Энхболдыг аазлны үлгэрээр намаа хуваасан гэжээ. Харин өөрөө хүний түлхээсээр сошиалаар намаа хуваах хов тараагаад явж байна. Мөн 60 тэрбумын эсрэг шийдвэртэй тэмцэнэ гэжээ. Албан тушаалын наймааны эсрэг шийдвэртэй тэмцэх нь М.Энхболд, Ц.Сандуй нарыг албан тушаалаас нь унагахын нэр биш. Харин Ардын намын хэн гэдэг дарга ямар албан тушаалыг хэдээр зарсаныг нийгэмд ил тодоор зарлахыг хэлж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын эсрэг тэмцлээ дуусгаад албан тушаал наймааалцсан нөхдийг нэр устайгаар нь зарлаж намаа, төрөө цэвэрлэх үүргээ заавал биелүүлээрэй ... Word.mn

Шадар сайдын чөлөөт бүсийн захирагчид газрын “шантааж” маягийн ажиллагаагаа хэзээ зогсоох вэ...

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гишүүдийн нүдийг орой дээр нь гаргасан хоёр үйл явдал боллоо. Нэг нь чөлөөт бүсэд зарцуулсан улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нөгөө нь хайс хашаанаас цаашаа гарахаа байсан гурван чөлөөт бүсийн одоогийн байж байгаа байдал юм. Улсын төсвөөс нийтдээ 35 тэрбум төгрөг зарцуулсан бол үр дүнд нь хамгийн наад захын жишээгээр Замын-Үүдийн чөлөөт бүсийнхэн нэг тэрбумээр баригдсан хашаагаа элсэнд даруулжээ. Гишүүн Ц.Энх-Амгалан чөлөөт бүсийн байдлыг эмгэнэлтэй ичигвэртэй хэрэг хэмээн зөв дүгнэсэн. Зарцуулсан мөнгө хүрсэн үр дүн хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Чөлөөт бүсийн талаар явуулах залгамж чанартай тогтвортой бодлого алга. Үе үеийн шадар сайд нарын хүмүүс очиж бужигнуулсаар ирсэн. Чөлөөт бүсийн захирагчид чөлөөт бүсээ хөгжүүлэх бус харин чөлөөт бүсийг нь тоож орж ирсэн хэдэн компаниудтайгаа үзэлцээд эхэлдэг. Байнгийн дарамт шахалт энд л гардаг. 500 га газартай гэх Алтанбулаг чөлөөт бүс нь төсвөөс авсан 35 тэрбумын 77 хувийг нь залгисан. Өнгөрсөн хугацаанд 49 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийснээс 13 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэх. Шадар сайдтан ганц ч гэсэн гялайх зүйл хэлэх гэсэндээ ...Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24,6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэв. Гэтэл тэнд үйл ажиллагаагаа хэвийн явагдах боломж бүрэн бүрдээгүй. Орсон компаниуд нь чөлөөт бүсийн захиргааны зүгээс дарамт шахалтанд өртсөөр байна. Үүнийг одоогийн удирдлага нь ч үргэлжлүүлсэн. Тэдний ганц дарамталдаг зүйл нь газрын зөвшөөрөл агаад Эрэл компаний жишээн дээр үүнийг өгүүлж болно. Тус компани нь нь 2014 оны 12-р сард барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхээр 7000 м.кв газрыг гэрээлэн авч чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар газар эзэмших эрхтэй болжээ. Гэтэл хоёрхон жил ч болоогүй байхад шинээр ирсэн захирагч П.Тогтохбаяр захирамж гарган дээрх газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг нь цуцалжээ. Компанийхан хөөцөлдөж байх хооронд азаар ахин захирагч солигдож шинээр ирсэн үүрэг гүйцэтгэгч П.Мөнхбат нь өнгөрсөн оны сонгуулийн дараахан газрын зөвшөөрлийг нь сэргээн хөрөнгө оруулалтын гэрээг нь хүчинтэй болгожээ. Гэтэл тэр сайн даргын оронд ирсэн Ж.Амаржаргал гэдэг орлон гүйцэтгэгч нь дахин Эрэл компаний газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах захирамж гаргасан байна. Энэ бол төрийн байгууллага эрх мэдлээрээ далайлган хувийн хэвшлээр хэрхэн тоглож нааддагийн тод жишээ юм. Энэ хугацаанд чөлөөт бүсийн захирагч дөрвөн удаа солигдсон. Тэр дөрвөөс хоёр нь газрын зөвшөөрөл өгсөн бол хоёр нь цуцалсан байна. Шинээр ирсэн захирагчийн гол хийдэг ажил нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг гарын арван хуруу шиг хэдэн компаниудыг шалгаж шалгаах явдал болсон. Ирсэн даруйдаа бүх компаниудаас газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад зөвшөөрөл гээд баахан бичиг баримт л нэхдэг. Компаниудын хувьд энэ нь жинхэнэ аймшиг бас шаналал болдог нь бүх бичиг баримт нь ном журмын дагуу байсаар байтал газрын зөвшөөрлийг нь цуцладаг явдал юм. Гэтэл бүх бичиг баримт нь ном журмын дагуу байсаар байтал газрын зөвшөөрлийг нь цуцладаг. Зөвшөөрлөө ахин сэргээх гэж заргалдаж байх хооронд шинээр захирагч томилогдож ирдэг гээд ийм л нэг чөтгөрийн тойрог одоо ч тасралтгүй үргэлжилсээр байна. Газрын зөвшөөрөл цуцлагдах бүрийд авлигалын нууц асуудал яригддаг тухай хэл ам өмнө нь гарч байсан. Эрэл компаний тухайд зөвшөөрлөө зохих журмын дагуу авсан байхад илт хууль бусаар цуцалжээ. Тус компаниас захирагчид гаргаж өгсөн материал нь 66 хуудас байсан. Чөлөөт бүсэд чөлөөтэй ажиллахын тулд ийм олон хуудас бичиг баримт бүрдүүлж байгаа нь чөлөөт бүс гэдэг нэрэндээ таарах уу Шадар сайд аа... Компаниуд чөлөөт бүсийн захирагчтай учраа олох гэсээр байгаад хийж бүтээх хөгжүүлэх үнэт цаг боломжоо алдсаар байна. Эсвэл учраа ололцох нь захирагч нарын гол хийдэг ажил болсон уу... Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцэх үеэр дүгнэлтэнд нь зоримог алхам хийх хэрэгтэй гэж бичсэн байсан гэнэ. Зоримог алхам гэдгийг ахин их хэмжээний хөрөнгө оруулалт нэхсэн хэрэг гэж тайлбарлаж болмоор... Гэхдээ тэр их хөрөнгө нь дахин Замын-Үүдэд элсэнд булагдахгүй Алтанбулагт учраа ололцох зардалд үрэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн олон удаа шадар сайдын алба хашсаны хувьд У.Хүрэлсүх нь үр дүнгүй зарцуулагдсан 35 тэрбумын төлөө зохих хариуцлага хүлээх учиртай. Эх сурвалж : НУУЦ.мн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.