Тосонбумбын хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасч Сангийн сайдын гэх компани хилийн хориотой бүсэд ирж буужээ
2017-03-22 23:57:59 Нийтлэгдсэн: Улс төрТа биднийг эмэгтэйчүүдийн баярын хөөрлөөсөө гаралгүйгээр эрэгтэйчүүдийн баярын манараанд умбаж байхад Засгийн газар тогтоол гарган говийн сувдын нэг Тосонбумбын хамгаалалтын газрын талбайг 150 мянган га газраар багасгасан байна. Өмнөх Их хурлын Ц.Оюунгэрэл нарын эмэгтэй гишүүдийн зүтгэлээр энэ нурууны хамгаалалын бүсийг 896 мянган га-гаар тогтоосон ч ийнхүү 743 мянган га болж илт багасжээ. Үүний хамт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэх South Gobi Coal trans гэдэг компаний нүсэр техник хэргэсэлтэй кемп Гурвантэс суманд ирж буусан байна. Тосонбумбын нурууг Байгалийн нөөц газар ангиллаар УИХ-аас улсынтусгай хамгаалалтанд авсан тогтоолын дагуу Засгийн газар хилийн цэсийг нь тогтоохдоо Гурвантэсчүүдийн хүсэн хүлээсэн, зургийг нь гаргаж өгсөн хэмжээнээс 150 мянган га талбайгаар багасган тогтоосон нь дээрхи компаний олборлолт хийх зориуд үлдээсэн байх магадлал сэжиг илт харагдаж байна. Засгийн газрын тогтоол гарахтай зэрэгцэх шахуу ирсэн South Gobi Coal trans-г эсэргүүцсэн нутгийн иргэд зохион байгуулалтанд орж тэмцлээ эхэлжээ. Сумын төвд эсэргүүцлийн жагсаал болжээ. Сумын байгаль орчны улсын байцаагч компаний талбайд ажиллаж олон зөрчил илрүүлнээс хамгийн ноцтой нь байгаль менежмэнтийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байсан байна. Дээрхи үндэслэлээр компаний үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэр гаргажээ. Гэхдээ сумын удирдлага асар хүчтэйар талтай компанийг 10 хоног л торгоож чадна гэнэ. Үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийн хугацаагаа сунгах эрх сумын түвшинд байдаггүй аж. Ийнхүү говийн өвөрмөц тогтоцтой экологийн давтагдашгүй Хуршуут, Хөвдийн гол, Тооройн төгөл, Олон цэцэгт сухайн довон, Дэрс, бударганат өргөн уудам сайхан хөндий зэрэг Гурвантэсийн өмнөд хэсгийн хамгийн сүүлчийн баян бүрдүүд Чойжоогийн гэх компаний техникт няц даруулах үйл-ээс зайлж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ. Түүнээс гадна Хөвдийн застав байрладаг хилийн тусгай хамгаалалттай бүс хүртэл South Gobi Coal trans-ын ашиглалтын талбайд орсон гэнэ. Тосонбумбын нуруунд Сангийн сайдын гэх компани холбоотой нь ирвэс судлаач залуугийн хармсалтай үхлийн үеэс дэгдсэн шуугиан юм. Өдгөө энэ компаний ард хэн байгааг сумын иргэд нэр заан баттай хэлж байна. Ардын намын асар хүчтэй бас эрх мэдэлтэй хүнээс Тосонбумбын нурууг хамгаалж чадах эсэхийг Гурвантэс сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н. Амарзаяа, сумын ИТХ- ын дарга Б. Отгонбаяр, Засаг дарга О. Баттогтох болон иргэдийн төлөөлөгчид, Тост багийн Засаг дарга Галаахүү нараас ихээхэн шалтгаална. Уг ньтэд хамгаална аварна хэмээн гарч ирсэн. Намын нөхөд нь Тосонбумбын нурууны хамгаалалтын талбайн хилийн цэсийг тогтоохдоо Монголоо бус мөнгө атгадаг нөхрөө боджээ. Д.Оюунхорол сайд ч хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасаж байхад дуугараагүй нь сонин. Сангийн сайдтан саяхан их бага шийдвэр гаргахдаа намаа бус улсаа тэргүүнд тавьдаг хэмээн сэтгэл уяртал ярьсан. Өдгөө үнэнээсээ ярьсан гэдгээ Тосонбумбын талбай дээр харуулах цаг нь ирсэн бус уу... Бизнесаа арагшаа тавиад улсаа урагшаа урагшаа оруулна уу... Эх сурвалж : Нууц.мн
МБСХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Монголд байхгүй буудлагын тийрийг хувийн хөрөнгөөрөө бариулсан гэнэ. Бариулаад зогсохгүй холбооныхоо мэдэлд хүлээлгэж өгөх гэнэ. Үгүй, яамай даа, спортын холбоод удирдаж байсан бэлтэй эрчүүдээс хэн нь ийм зүрх гаргасан юм бол. Цөстэй аавын хүү Э.Мөнх-Очир Буудлагын төв бариулах болсон нь ийм учиртай. Буудлагын холбооны Ерөнхийлөгч болсон даруйдаа ТСТ-тэй түнжин хагарсан гэдэг. Тамирчдыг нь гадуурхаж, тэмцээн уралдаан явуулахгүй хавчаад байхаар нь БХТН-ийн хамаг булхайг илчилж төрийн өмчийг луйвардсан хэргээр дайн зарласан гэж байгаа. ТСТ-д бэлтгэл хийхээр очсон шигшээ багийн тамирчид доогуур харж дорой дуугарах-аас өөр аргагүй, нөгөө бол граж энэ тэрхэн бараадаж бэлтгэлээ хийдэг байсан гэдэг. Аргагүй ч биз, монголд үзээд өгье ч өөр тийр байхгүй үе юм чинь. Шартай, шазууртай Э.Мөнх-Очир эдүүгээ цоо шинэ Буудлагын төв-ийг хувийн хөрөнгөөрөө барьж МБСХ-нд хүлээлгэн өгөх нь. Нэг хэсэг нь төрийн өмчийг ТББ нэрээр луйвардаад хувьдаа авч, тамирчдыг нь гудамжинд гаргадаг байхад, хувийн хөрөнгөөрөө барьж байгуулаад тамирчиддаа өгдөг нь спортод ч бас хэд билээ. Шазууртай л эр юм. Word.mn
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй
2017-02-25 18:32:28 Нийтлэгдсэн: Улс төрЭрдэнэт үйлдвэрийн 49%. УИХ-ын шийдвэрийн тухай асуулт, тодруулах хүсэлт ирсээр.Тоймлож хариулав.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд : Эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий
2017-02-25 18:26:56 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид манай улсад 2 хоногийн турш ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэдний айлчлалын гол зорилго Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар барих 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Мөн танаар дамжуулан Истанбул хотын Захирагчид мэнд хүргэе. Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тиймээс бидэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий. Цаашид манай 2 улсын харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтран ажиллах болно. Энэ удаад хэрэгжүүлэх эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий. Түүний хүчин чармайлтаар энэ ажил хурдтай явагдаж байна. Тиймээс энэ дашрамд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийлье гэлээ. Харин Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч Энэ их ажлын хажуугаар биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Бидний ажил 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь энэ төслийг анх яригдаж байх үеэс эхлэн тасралтгүй санаа тавьж ажиллаж ирсэн. Одоо уг төслийг хөрсөнд буулгах үед ч чармайлт гарган ажиллаж байгаа. Тиймээс бидний зүгээс мөн талархаж байгаагаа илэрхийлье. Өчигдөр бид эрүүл мэндийн байгууллагын барилга барих газраа очиж үзлээ. Үнэхээр оновчтой сайн байрлалууд байна. Одоо бид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлыг шууд эхлүүлэх боломжтой боллоо. Мэдээж 2 улсын хоорондын харилцаа энэ ажлаар хязгаарлагдахгүй. Цаашид олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэв Улаанбаатар хотод барих диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 ам метр, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 ам метр газрыг бусад дүүрэгт захирамжилсан аж. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 ам метрт нь барилга, үлдсэн талбайд ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэх гэнэ. Мөн нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхээр болжээ
2017-01-19 20:08:14 Нийтлэгдсэн: Улс төрӨнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид заржээ гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ хийсэн нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн. Үүний араас буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт үйлдвэрээ үлдээж авч чадлаа хэмээн мэдээлэл хийсэн нь сонгуулийн бужигнааныг далимдуулан хуйвалдаан хийлээ гэх хардлагыг төрүүлж олон нийтийн дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч Ерөнхий сайдын хэлээд байсан Монголын гэх Худалдаа хөгжлийн банкны 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтай болох нь ч илэрч УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж сүртэй мэдэгдэл хийж би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна гэж байсан ч харамсалтай нь энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож эхэллээ. Өнгөрсөн хоёрдох өдөр болсон МАН-ын УЗ-ийн хурал, гуравдахад хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой. WORD.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй