Д.Загдсүрэнг хэн батлан даасан бэ

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг батлан даалтаар суллажээ. Тэрээ тамирчдад зориулсан мөнгийг хувьдаа ашигласан, МҮОХ-ны газрыг бусдад хууль бусаар өгсөн хэрэгр сэжиглэгдэн сар гаруй Ганц худагт хоригдсон. Тэгвэл хэн түүнд батлан даалт гаргасан нь сонирхол татаж байна. Ерөнхийлөгч хүнийг түүнээс өндөр дээд албан тушаалын хүн л батлан дааж таараа. Тэр хүн нь хүчний байгууллагд их нөлөөтэй байж таарах гээд байна даа.

Иргэд Л.Гүндалайг буруу хүндээ ховложээ

УИХ-ын гишүүн байхдаа хамгийн шудрага үнэнчийн дүрийг эсгэдэг байсан Л.Гүндалай гишүүнээсээ буугаад жинхэнэ дүр төрхөө таниулж эхэлжээ. Тэрээр жирийн иргэнд эрэлхэн бяралхаж сүрийг үзүүлэн газрыг нь булаах гэсэн гэнэ. Зайсанд буюу Богд уулын аманд хажуу хавиргынхаа айлыг ад үзээд хөөж туугаад байгаа экс гишүүнийг газрын хэлэлцүүлгийн үеэр иргэд ГХ-ны сайд тойргийнхоо төлөөлөл болох Л.Болдод гомдол мэдүүлжээ. Гэсэн ч олигтой юм болно гэж хүлээх хэрэггүй бололтой. Хан-Уул дүүргээс сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёр даварсан Л.Гүндалайг зогсоож чадах нь юу л бол. Бараг хэлж ярих ч үгүй биз. Харин ч чи тэр уулын амаа авдгаараа ав наад айлуудаа хөөнө үү байна уу бидэнд хамаагүй гэх байх даа. Томчууд хэзээнээс цаагуураа бие биенээ дэмжиж явдаг хойно.

МАН “хүний гараар могой” бариулах нь…

Ардын нам арга ядсан тактикт шилжжээ. Эрх баригчидтай ил цагаан тэмцэж чадахаа больсон уу яасан Засгийн газрыг эсэргүүцсэн бүхнийг эргэж тойрч өдөж хатгаж явдаг болж. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хохирогчид талбайд жагсаад байсныг генсек Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар очиж уулзан санал шаардлагыг эелдэгээр сонсож ард түмнээ гудамжинд гаргах шахсан Засгийн газрыг муулжээ. Мөн тэмцлээ хурцатга, зоригтой бай гэж хатган тэднээр могой бариулах гэжээ. Ардын нам ард түмэнтэйгээ хамт гэдгээ ийнхүү харууллаа . Хэрвээ Засгийн газрыг эсэргүүцэх гэж байгаа бол асуудал нь ямар ч байсан хамаагүй тэднийг МАН уухайн тас дэмжих бололтой.

 НИТХ-ын төлөөлөгчид эмэгтэй хүмүүжигчдийг эргэжээ

НИТХ-н төлөөлөгч Л.Сайнтөгс, Ц.Алтанцэцэг, Б.Саранчимэг нар Номтой нөхөрлөе клубынхантай хамт өнгөрөгч амралтын өдөр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407-рангид очиж бүсгүйчүүдтэй уулзалт хийлээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эрхээ хасуулсан эмэгтэйчийг эргэж ном цэцгийн баглаа бэлэглэжээ.

МАХН-ны дарга нарт хугацаатай үүрэг өгчээ

Намын даргын эзгүйд даргын үүрэг гүйцэтгэгч болсон О.Цолмон хатагтай цэргүүддээ хатуу үүрэг өгчээ. Энэ нь юуны түрүүнд Н.Энхбаярын нэр нүүрээр сайдын суудалд очсон Ц.Улаан, Н.Удвал, Д.Тэрбишдагва нарт хамаарах гэнэ. МАХН-ын даргыг нэн даруй гадаадад эмчилгээнд явуулах эсвэл гаднаас өнөдөр мэргэжлийн эмч авчирч оношийг нь яаралтай тогтоолгох үүрэг өгчээ. Бас хугацаа заасан агаад үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэхээс цаашдын хувь заяа нь шалтгаална гэдгийг сануулж. МАХН-ынхан Н.Энхбаяраас илүүтэй эрхэм хатагтайгаас айдаг гэнэ. Ялангуяа Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ нар илүүтэй айдаг сурагтай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.