О.Магнайн шийдвэр илээд өнгөрчээ

ШӨХТГ-ын дарга О.Магнайн олон шийдвэр олны талархалыг хүлээсэн ч арга хэмжээ нь дорвитой буусангүй. Хацрыг нь илээд л өнгөрч. Хэдхэн кинотеатр монополь эрхтэй байгаа нь киноны уран бүтээлчдыг хохироож байна хэмээн орлогоос авах хувийг нь буурууллаа гэсэн. Тэгвэл кинотеатрууд ашгийн 50 хувийг авдаг байсан бол өдгөө ердөө 45-хан хувийг нь авья хэмээн тулгах болж. Таван хувийн бууралт киноны уран бүтээлчдэд юу ч болохгүй нь мэдээж. Харин кинотеатрынхан үүнийгээ О.Магнай даргын тушаалыг дагаж мөрдөж байна хэмээн тайлбарлажээ.

Б.Дэлгэрмааг Ази-Европын сангийн Монгол дахь захирагчаар томилжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг энэ сарын 15-наас Ази-Европын сан (АСЕФ)-д Монгол Улсын захирагчаар томилжээ. Энэ талаар мэдэгдсэн Гадаад харилцааны сайд Л.Болдын захидлыг АСЕФын гүйцэтгэх захирал Жан Яньд Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ сарын 5-нд гардуулсан байна. АСЕФ-ын гүйцэтгэх захирал Жан Янь Монгол Улс АСЕФ-д захирагчаа томилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, Элчин сайд Б.Дэлгэрмааг Монгол Улсын анхны захирагч болж буй гэдгийг онцлон тэмдэглэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа, АСЕФ-ийн гүйцэтгэх захирал Жан Янь нар АСЕФ-ийн үйл ажиллагаа, Монгол Улсын АСЕФ дахь оролцоо, 2013 онд болох Ази-Европын сангийн Захирагчдын зөвлөлийн ээлжит уулзалт, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. АСЕФ буюу Ази-Европын сан нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан бөгөөд АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институц юм. Энэхүү Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүх гишүүн орны төлөөллөөс бүрдэх Захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталдаг юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Энхболд дорнодчуудыг хэрэлдүүлж санаа амрав

Орон нутгийн удирдлагын ихэнхийг гартаа оруулах гэсэн АН-ын төлөвлөгөө дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн. Газрын тостой, урантай төмөр замтай Доронд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр АН-ын даргаа тавиад болохгүй болохоор нь чөлөөлсөн. Орон унутаг зэнгүйдсэний гай гарч энэ өвлийн зуднаар нэг сум доод тал нь 5000 хүртэл малаа алдсан. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд энэ аймагт очин уулзалт хийхдээ хоёр тал болон хэрэлдэж байгаа нутгийхныг хараад таатай суусан гэнэ. Н.Алтанхуягийн амбийцтай бодлого энэ аймгийг хоёр хуваасан ч эрхэм даргад хамаагүй бололтой. Үнэндээ уулзалт нэртэй хэрүүл маргаан болж МАН, АН хоюулаа намаасаа Засаг дарга тавих гэж дайрсан. Энэ бүхэнд Ерөнхий сайд буруутай ч З.Энхболд түүнээс хамаарах юм байхгүй хэмээн шууд хамгаалжээ.

 МАХН-ын бага чуулган өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр 10 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд МАХН-ын бага чуулган эхэлнэ. Тус чуулганаар МАХН-ын бага чуулганы 200 гаруй зочид төлөөлөгчид оролцох аж. Бага чуулганаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудал, ирэх 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох болон сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа МАХН, МАН хоёр нэгдэх, эвсэх асуудлаар хэлэлцүүлгийг хийж магадгүй байна.

 Н.Баяраа: Ээлжит бус чуулганыг зарласан нь зохимжгүй зүйл болсон

2013-02-25-ны өдөр НИТХ-ын ээлжит бус чуулган боллоо. Энэ удаагийн чуулганаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах журам, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын төсөл, гудамжны хаяг рекламыг байршуулах журмын талаар хэлэлцлээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх журмын төсөл төлөөлөгч нарын дунд ихээхэн маргаан санал шүүмжлэлийг хөврүүлсэн юм. Энэ талаар НИТХ-ын намын бүлгүүдийн байр суурийг сонслоо. НИТХ дахь Шударга ёс вэслийн бүлгийн дарга Н.Баяраа: Бид бүхэн хотын даргын санаачилсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг анхнаасаа дэмжсээр ирсэн. Бид энэхүү журмыг явуулах ёстой. Энэ журам гарч байж л бидний баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын ажил явна. Гэхдээ нэг анхаарах зүйл байгаа нь НИТХ-аас гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлыг тогтоож, энийг хийж хэрэгжүүл гэсэн үүргийг хотын даргад өгөөд байхад өөрийнхөө чиг үүрэгт хамаарах ажлыг дахин оруулж ирж иргэдийн хурлаар батлуулж байгааг би хувьдаа буруушааж байгаа. Түүнчлэн энэ удаагийн чуулганыг ээлжит бусаар зарласан нь буруу. Ээлжит бус чуулганыг ямар үед зарладаг вэ гэхээр хотод гэнэтийн байгалийн гамшиг, аюул нүүрлэх, гоц халдварт өвчин тархах зэрэг огт хойшлуулж болшгүй, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал үүсэхэд л ээлжит бус чуулганыг зарладаг. Гэтэл хугацаа ёсоороо 4хөн өдрийн дараа болох чуулганыг гэнэт зарласан нь буруу юм. Төлөөлөгч А.Гантулга НИТХ-ын чуулганаар гэр хорооллын 12 байршлыг дахин төлөвлөж төвийн дулаантай холбох асуудлыг шийдсэн. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Э.Бат-Үүл дарга хүлээлгэсэн. Гэтэл өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд шийдээд хийчих журмаа эргүүлж НИТХ-д дахин оруулж байгаа нь буруу юм. Ингэснээр эцсийн хариуцлагыг ИТХ-д өгөхөөр болж байна. Тиймээс энэ журмыг НИТХ-аар оруулж батлуулахыг эсэргүүцэх саналтай байна. Яагаад засаг дарга өөрөө мэдээд харьяа агентлаг, тамгын газраараа хийчих ажлыг энд оруулж ирээд байгаа юм бэ? гэсэн саналыг гаргасан гэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.