АПУ-гийн Г.Батхүүг УИХ-д нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах саналыг СЕХ-д хүргүүлжээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монгол оронд ардчилал шударга ёс тогтоохын төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ. Бид Ардчилсан намын үйл хэрэг цэвэр тунгалаг явж, бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгддэг байх ёстой гэж үздэг. Гэтэл сонгуулийн хуулийг илт зөрчсөн, ардчилсан намын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн үйл ажиллагаа Өвөрхангай аймагт явагдаж буй нь баримтаар нотлогдож байх тул Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжын биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага болохын тань хувьд та бүхэнд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна. Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нар нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа болон Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19 суманд 2012 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн хууль бусаар нийт 560 иргэнд мөнгө тараасан байна. Энэ нь нийтдээ 168.000.000 орчим төгрөг болно. Хэдийгээр Ардчилсан намын гишүүн голдуу хүмүүст тараасан боловч /өөр намын харьяалалтай иргэдэд ч тараасан/, хөлсөөр ажиллах гэрээ маягтайгаар өнгөлөн далдалсан ч гэлээ энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчлах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бусад тоооцогддог тул мөнгө тараасан энэхүү явдлыг ямар нэг эрх зүйн ач холбогдол бүхий, хуульд нийцсэн үйл ажиллагаа маягаар тайлбарлах ямар ч боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15-д сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хийхийг хориглосон үйлдлүүдийг зааж өгсөн. Энэхүү зүйлийн 35.15.1-д мөнгө тараахыг хатуу хориглосон. Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарын үйлдэл нь зөвхөн сонгуулийн хуулийн зөрчил төдийгүй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Энэхүү зөрчлийг нуун дарагдуулах, үл мэдээлэх нь мөн гэмт хэрэгт тооцогдоно. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай хууль зэргийг тэд батлалцсан учир хамгийн сайн мэдэх хэрнээ дээрх үйлдлийг хийсэн нь шууд санаатай, зориуд хийсэн болохыг нотолно. Иймд та бүхэнд хандан дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-д зааснаар Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтнаас хасуулах 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-д зааснаар эрүүгийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлэх Энэ нь бидний хувьд хүсэлт боловч та бүхний хувьд заавал биелүүлэх үүрэг болохыг сануулж байна. Хэрвээ ийм илт, нотлох баримттай үйлдлийг зөрчил гэж үзэхгүй, гэмт этгээдүүдийг хаацайлах аливаа нэг үйлдэл гаргавал бид тууштайгаар, эсэргүүцэн тэмцэх болно. Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн Холбооны Ерөнхий Зохицуулагч Т.Хасбаатар

Обама ирэх сонгуульд ялна

2012-06-02 10:56:55 Нийтлэгдсэн: Улс төр
 Обама ирэх сонгуульд ялна

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялна. Ийм таамгийг Шинэ Орлеан хотод болсон тэргүүлэх одон орончдын бага хурлын үеэр дэвшүүлжээ. БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа Митт Ромниг Обама гарцаагүй ялна гэсэн дүгнэлтийг одон орончид оддын зурхайг судалсны үндсэн дээр хийсэн гэнэ. Үүний зэрэгцээ зарим шинжээч дахин сонгогдсоных нь дараа Обамаг амаргүй даваа хүлээж байна гэж таамаглаж байна. Санчир гараг Хилэнцийн ордонд шилжих үед сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Обамаг дахин сонгогдоход энэ нь нөлөөлөхгүй боловч тэрбээр дахин сонгогдсоныхоо дараах эхний хагас жилд зарим бэрхшээлтэй тулгарч магадгүй гэж Денвер хотоос ирсэ н одон оронч Крис Бреннан тайлбарлажээ. Тэрбээр мөн 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон явдал дахин давтагдаж магадгүй болохыг бага хуралд оролцсон одон орончид тооцоолон гаргасныг хэлсэн байна. Тухайн үед БНН-аас нэр дэвшсэн бага Жорж Буш АНУ-ын Дээд шүүх түүний талд шийдвэр гаргаснаар сонгуульд ялж байжээ. Обама ялна гэдгийг Хятад, Орос, Серби, ӨАБНУ, Турк, Мексик болон Японы одон орончид урьдчилан хэлсэн байна. Дөрвөн жилд нэг удаа болдог, энэ удаа Шинэ Орлеанд зохион байгуулагдсан бага хуралд дэлхийн 30 орны 1 500 гаруй одон орончид оролцжээ. Өмнөх форумд оролцогсод 2008 оны сонгуульд Обамагийн ялалтыг урьдчилан хэлж байв.

 Х.Клинтон энэ сард Монголд айлчлах төлөвлөгөөтэй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ зургадугаар сард Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр жилийн өмнө хатагтай Х.Клинтонд Хүннү гүрний 2220, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэх 2011 онд Монголд айлчлах урилга гардуулж байжээ. Урилгыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон талархан хүлээн авсан ч ажил төрлийн байдлаас шалтгаалан хэрэгжүүлж амжаагүй бөгөөд энэ удаа айлчилж ирэх магадлал өндөр байгаа ажээ.

Хамгийн аймхай дарга

2012-05-31 11:36:12 Нийтлэгдсэн: Улс төр
Хамгийн аймхай дарга

Улс төр сонирхдог болгон нэр дэвших гэж хорхойсч, хор найруулж, хов ярьж, энд тэнд баахан хэл ам татлаж байгаа. Гэтэл бас нэр дэвшихгүй гэж дайрдаг хүн байх юм. Энэ бол Ногоон намын экс дарга, УИХ-ын гишүүн эрхэм гишүүн Д.Энхбат. ИЗНН-ын Үндэсний зөвлөлийн хурал болоход намын дэд даргын ажил албыг эрхэлдэг УИХ-ын гишүүн Д.Энхбат Би нэр дэвшихгүй хэмээн татгалзаж баахан хүний дунд хэрүүлийн алим тарьжээ. Иргэний зориг, Ногоон нам боловсон хүчин муутай, дээр нь УИХ-д ердөө л хоёр гишүүнтэй. Тиймээс намын нүүрх тахалж орсонгүй хэмээн нэг хэсэг нь уурлаж, нэг хэсэг нь УИХ-ын гишүүн хүн нэр дэвшихээс айж байгаа юм бол би нэр дэвших гэж байна гэж хөөрцөглөж, хөрөнгө мөнгөөрөө шатах хэрэг байна уу хэмээн бухимдаж баахан асуудал үүсгэжээ. Д.Энхбат улс төрийн тоглоомноос гарахгүй, гэхдээ нэр дэвшихгүй хэмээн гэдийсээр... Намынхан нь түүнийг аргадаж, нэг айлгаж нэг үзээд арчаагүй дарга дарга гэдэг цол зүүж өгөөд л хоцорцгоожээ. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат Би нэг намын бус Үндэсний хэмжээний ажил хийнэ хэмээн том ам гарч, олон хүнийг гайхшруулж байна.

Сангийн сайдыг АТГ-аас шалгаагүй

УИХ-ын XIX тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваагийн нэр хүндэд илтэд улстөрийн зорилготойгоор халдсан мэдээллүүд сүүлийн өдрүүдэд www.bolod.mn, www. yanaa.mn, www.tsag.mn гэсэн вэб сайтуудаар болон Нийслэл таймс сонины хуудсаар нийтлэгдсэн. Тэрхүү цацагдсан мэдээллийн агуулгаар бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Хаянхярваа үнэтэй эд зүйлсээ хулгайд алдсан, түүнийг нь цагдаагийн байгууллага нууцалж байгаа басхүү Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэжээ. Эдгээр нь зохиомол, худал мэдээлэл юм. 2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй Д.Хаянхярваад холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, Эрүүгийн шинжтэй хэрэг шалгагдаагүй болохыг мэдэгдье хэмээсэн албан бичгийг хавсаргаж байна. Ийм бодит байдлаас эрс зөрөөтэй, улстөрийн зорилгоор хийгдэж буй явуургүй үйл ажиллагаанд харамсч байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг бол тэнгэр харж, үлгэр ярьж байгаа мэт таамагласан, ор үндэслэлгүй худал мэдээллээр олон нийтийн тархийг угаахаас огт ондоо зүйл болохыг дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга, удирдлага мэднэ гэдэгт найдаж байна. Тиймээс ташаа мэдээллүүдийнхээ төлөө уучлалт гуйж, сайтынхаа цацалтыг татаж, цаашид сонгуулийн уур амьсгал эрчимжиж буй хугацаанд дахин явцуу эрх ашгаар мэдээлэл түгээхгүй байхыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно. Сангийн сайдын ажлын алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.