МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ ХАЙЛЛАА
2021-11-09 07:47:45 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Аргил цагаан өвгөн тууль хайлах, Эрийн сайн Хан Харангуй, Хилин галзуу баатар, Наран хан хөвүүн туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар Алтайн магтаал-ыг аялгуулан хайллаа. Үүний дараа 3800 орчим мөр шүлэгтэй Аргил цагаан өвгөн туулийг хайлж эхлэв. Аргил цагаан өвгөн тууль нь сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. Аргил цагаан өвгөн туулийг 11:40 цагт хайлж эхлэн 18:30 цагт жаргаана. Ёслолын үеэр Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.

Германы Бундестагийн танхимд танилцуулагдсан монголын тухай ном Доод Саксоны Ханновер хотод болсон номын танилцуулах уулзалт өндөрлөөд шууд л давхисаар Берлин хотын төвд орйохон ирэв. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10-р сарын 29-нд ХБНГУ-ын Их хурлын буюу Бундестагийн тусгай танхимдУИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсын Ойленшпигель паблишинг групд хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоо танилцуулах уулзалт амжилттай болов.Герман нь 16 мужаас тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Үндсэн хуулийнхаа дагуу Бундестаг нь хууль тогтоох үүрэгтэй. Бундестагийн гишүүн асан, анд Хайно Визе болон Парламентын нийгэмлэг энэ удаагийн номын уулзалтыгБундестагийн тусгай танхимд зохион байгуулав.Энэхүү уулзалтанд Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, Элчин зөвлөх Д. Мөнхтөр, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Санчир, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Бэхбат, Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг, Цэргийн атташе С.Самданбилэг нар хүрэлцэн ирсэн байлаа.Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг уулзалтыг нээж үг хэлсэн юм. ТэрээрОлон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр номын танилцуулах уулзалтаа Бундестагийн танхимд хийж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Монгол Улсаа сурталчилж, түүх, зан заншил, соёлын талаар герман уншигчдад хүргэж байгаад талархаж байна гэлээ. Энэхүү уулзалтанд өргөмжлөлт консулууд, хуульч, улстөрчид, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов. Ковид цар тахлын хорио цээрийн дэглэм хараахан тавигдаагүй учир Бундестагийн танхимд номын танилцуулга хийх зөвшөөрөл авахад бас амаргүй байсан аж. Зөвшөөрөл авахаас гадна зай барих зарчим мөрдөх, вакцин хийлгэсэн гэрчилгээ шалгах, гадаад паспортыг нягтлах, амны хаалт зүүх зэрэг шаардлагууд тавьж байлаа. Мөн нэг дор 30-аас илүү хүн цуглуулахгүй байхыг зөвлөж байлаа. Ойленшпигель паблишинг хэвлэлийн газрын эзэн, ноён Маттиас Ойме оролцож, үг хэлсэн юм. Тэрээр Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин буюу IM JAHR DES ROTEN AFFEN Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor ном өөрийнх нь амьдралын түүхийг Монгол Улсын түүх, зан заншил, өв соёлын тухай хамтад нь өгүүлж, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, дадал зуршил, байгаль дэлхийтэй харьцаж байгаа харилцаа, монгол хүний сэтгэлгээний онцлог зэргийг дүрсэлсэн учир герман уншигчдын сонирхолыг их татаж байгаа билээ. Манай хэвлэлийн групп ирэх 3-р сарын сүүлчээр Лайфциг хотод болох номын яармагт оролцоно. Энэ яармагт Д.Тэрбишдагвын номыг албан ёсоор дахин урьж танилцуулах болно. Энэ үеэр хэд хэдэн арга хэмжээ, ярилцлага зохион байгуулахаар номын зохиогчтой ярилцаж эртнээс төлөвлөлт хийж байна хэмээн онцлов. М.Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийн төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн номонд тун тохирсон нэр өгсөн бөгөөд ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичсэн билээ.М.Ойме зохиогч Д.Тэрбишдагвын номоо танилцуулах 30 гаруй уулзалтын таван уулзалт, Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармагийн нээлтэд биечлэн оролцож яваа. Тэрээр 11-р сарын 11-нд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаман дээр болох номын танилцуулга дээр номын хэсгээс номын зохиогчтой хамтран хүүрнэх байдлаар уулзалт хийхээр төлөвлөөд байна. Мөн энэ уулзалтын үеэр зохиогч Д.Тэрбишдагвыг Гудеберг хотын захиргаа шинэ жилийн арга хэмжээндээ номоо танилцуулан оролцохыг урив. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма

У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Өнөөдрөөс эхэлж чөлөөт эдийн засаг гэж байхгүй гэж хэлэхэд нь Монголын хувийн хэвшлийнхэн цочирдон хүлээж авсан ч, үг яриа хальтирсан байлгүй дээ гэж өөрсдийгөө тайтгаруулаад өнгөрсөн. Зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд хувийн хэвшлээ 30 гэр бүл, 300 гэр бүлээр нь ангилж, олигархи, монополиор нь цоллон иргэдээр үзэн ядуулсан ийм хачин дээрэнгүй хандлага нэг нам засгийн эрхийг авснаас хойш яван чангараад байгаа нь түгшүүртэй. Уг нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн МАН-ыг олонхи болсныг олноор дэмжиж, Олон жил талцал, хэрүүлээс болж гацсан, зогссон төслүүд хөдөлж, ёстой л хүчээ нийлүүлэн хөгжүүлэх нь дээ гэж найдаж байсан юмсан. Өнөөдөр жишээ нь, УИХ дахь МАН-ын бүлэг буюу эрх баригчид Монголын эдийн засагт ямар чиг баримжаатай явахаа тодорхойлох гэж байна. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы өргөн барьсан Жолоочийн даатгалын хуулийг шинэчлэн найруулах төслийг шууд хэлэлцээд явахад МАН-ын бодлоготой нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан учраас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарчмын санал гаргаж завсарлага авлаа. Хувийн хэвшлийнхэн 10 жил хэрэгжүүлсэн сайн туршлагыг нэг л өдөр төрд авна гэх санаархал МАН-ын бодлого мөн биш нь намын бүлгээр хэлэлцэгдэх юм байна. Ам нээх бүртээ либерал бодлого хэрэгжүүлнэ, төр бүх бизнест оролцож өмнүүр нь булааж хийдгийг болиулна гэж хэлдэг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амлалтууд бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байгааг сүүлийн хэд хоногийн үйл явдал бэлхнээ харуулсан нь тэр. Намынх нь удирдлагуудын нэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даатгалын салбарт төрийн хэт оролцоог дэмжсэн хуулийн төсөл өргөн барьж, ингэхдээ хэлэлцэх асуудлын очер дайруулан оруулж ирэн Төрийн ордонд түрэмгийлсэн нь цочирдом үйл явдал боллоо. Засгийн газар нь Төрийн өмчийн багц хуулийн төслийг боловсруулж авлига, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, төрийн хэт оролцоог бизнесээс холдуулж, чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж сүүлийн хоёр жил ярьсан. Төслөө төсвийн хуулийн дараа оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болгочихсон байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хувийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэдэг бодлогоо танилцуулчихсан. Удахгүй Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг хийж, унаад байгаа нэр хүндийг аврах гээд байдаг. Ийм эгзэгтэй цаг үед өнөө Алсын хараа-2050 байтугай, одоогийн Засгийн болон МАН-ын бодлогоос тас зөрсөн, төрд бүхнийг авах гэсэн коммунист шинжтэй хуулийн төслийг УИХ-ын дэд дарга нь яаран оруулаад ирж байгаа нь хатуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн лидер биш гэдгийг, зөөлрүүлээд хэлэхэд төр нэгдсэн бодлогогүй байгааг харуулсан үйл явдал боллоо. COVID-19 цар тахлын хоёр жилд Монголын олон аж ахуйн нэгж, иргэдийн бизнес нурж, орлого тасалдсан. УОК, Засгийн газрын дэглэмийн оновчгүй зохицуулалтын балгийг давж гарсан салбар даатгалынх. Гэтэл COVID-19 унагаагүй даатгалын салбарыг төр нь унагааж сүйтгэх хуулийн төслийг Т.Аюурсайхан оруулаад ирсэн нь хаанахын бодлого вэ. Энэ салбарт Монголын 330 суманд хүрч ажилладаг 5000-аад ажилтан бий. Эндээс албан журмын даатгалтай шууд холбогдож 2000 нь ажилладаг. 2011 оноос хойшхи 10 жилд бойжуулсан хувийн хэвшлийн үйл ажиллагаа, 14 даатгалын компани, тэдгээрийн бий болгосон дэд бүтэц, нийт ажиллагсад, даатгагч, даатгуулагч, хохирол үнэлэгч, даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчдын хийж байгаа ажлыг төр булааж, даатгалын компаниудын шуурхай алба, цахим даатгал, бүртгэлийн цахим систем зэргийг огт оргүй болгож сөнөөх нь Засгийн газрын, МАН-ын бодлого мөн үү. Энэ хэмжээний ачааллыг төр өөрөө дааж, шинээр хийж, үйлчилгээний хүртээмжээр иргэдийг чирэгдүүлэхгүй байж чадахгүй. Цомхон төр гээд байсан яасан, дахиад л татвар төлөгч, даатгуулагчдын мөнгөөр Албан журмын даатгалын корпораци, сангийн баахан ажилтнуудыг цалинжуулж, нөхөн төлбөрөө авахын тулд тэднийг царайчилж гүйх юм уу. 2011 онд анх хууль гарахад нөхөн төлбөрийг эхлээд 30 хоногт шийддэг байсан бол дараа нь 14, тэгээд 7 хоног, улмаар гурав хоногт багтаан шийддэг, одоо өдөрт нь шийддэг болсон амжилтыг төрд авснаар нөхөн төлбөрөө авах гэсэн иргэд төрийн албан хаагчийн үүд сахиж, царайчилдаг байдал руу буцаж орно. Мөргөлдсөн жолооч нар нь зам дээр заамдалцаж, зодолддог. Хэн цагдаад танилтай нь асуудлаа өөрт ашигтайгаар шийдүүлдэг шударга бус тогтолцоо руугаа ухарна. Энэ байдлыг засах гэж, төрд цугларсан утгагүй ачааллыг багасгах гэж, жолоочийн буруугаас хохирсон иргэдийн өмчийг хамгаалах гэж, даатгуулагчийн эд хөрөнгийн эрсдэлийг үүрүүлэх гэж хувийн хэвшилд албан журмын даатгалыг хариуцуулсан. Дэлхийн бүх улс арилжааны даатгалд хариуцуулсан, ингэж туршаад шалгараад хэвшчихсэн ойлголтын таг эсрэг явдаг Т.Аюурсайханы зүүн мөрөн дээрээс нь хэн Төрд ав, гоё шд гээд шивнэчихсэн юм бол доо. Хэрэв жолоочийн албан журмын даатгалыг төр хариуцна гэвэл иргэнд үйлчилгээний сонголт өгөхгүй. Төр үнээ өөрөө тогтоогоод, өөрөө хурааж аваад, нэг л хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл одоо бид даатгалаа голж шилэх эрхтэй, дургүй хүртэл солих, дур татагдвал сонгох эрхтэй байна. Даатгалынхан тариф, үйлчилгээний чанар, шинэлэг бүтээгдэхүүнээрээ хоорондоо өрсөлддөг, даатгуулагч таны араас Манайхыг сонгооч гэж өөрсдөөгүйдэг. Харин төр бол тэгэхгүй. Даатгалаа хатуу авна, өгөхгүй бол таныг торгоно. Саяхан л Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас улстөрчид хэрхэн өөрсдийгөө тэжээж, хэрхэн хамаатан саднаараа татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж суудгийг бид хараа биз дээ. Төрийн оролцсон салбарт авлига, хүнд суртал, зардал нэмэгддэг учраас л бид өнөөдөр дүгнэлт хийж дижитал шилжилт хийх, хувьчлах, бусдаар гүйцэтгүүлэх, чаддагт нь өгөх тухай ярьж байгаа юмсан. 10 жил тогтвортой үйлчилсэн Жолоочийн даатгалын болон бусад хуульд эргэж харах, сайжруулах зүйл байгаа. Даатгалын компаниуд ч даатгуулагчдын үгийг сонсч, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг болсон. Намын улс төрийн шийдвэр гарсны дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх бол ажлын хэсэг дээр, хэлэлцэхгүй бол нухацтай ярьж дүгнэх асуудал байгаа нь л өнөөдрийн болж байгаа үйл явдлын илрэл юм даа. Ер нь бол улс төрийн оролцоо, хамааралтай даатгалын тогтолцоо өнгөрсөн хугацааны бодлогын алдаа байсан нь нотлогдож сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар намууд иргэндээ ээлтэй даатгалын системийг бий болгох тухай л амалж байна. Хувийн тэтгэврийн сан байгуулъя, тэтгэврээ өвлөгддөг болгоё, нийгмийн даатгалын хуулиа өөрчилж хувийн хэвшилтэй уялдуулъя, эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлгээс үйлчилгээ авъя гэсэн концепциуд ярьж байгаа. Насаараа цалингаасаа суутгуулсан хэрнээ улсын эмнэлгээс олигтой үйлчилгээ авч чаддаггүй, тэтгэврээ багаар тогтоолгож, өгөөж хүртэж чаддаггүйн дампуурал төрийн оролцооны л буруу. Одоо тэд жолоочийн даатгал руу хүчээр орох гэж байна. Гэхдээ энэ парламентад эрүүл дуу хоолойтой гишүүд бас байна. Харин тэднийг сонсох, аж ахуйн нэгжүүдийнхээ үгийг хүлээн авах чадавх УИХ-д байна уу. Л.Элбэгсайхан
"КОВИД-19" НӨХЦӨЛ БАЙДАЛ" УОК-н нарийн бичиг Т.Баярхүүтэй ярилцлаа
2021-11-08 09:21:51 Нийтлэгдсэн: Улс төр
2015 онд Yes - Залуу үе клуб нэрээр үүсгэн байгуулагдаж байсан YES MPP төрийн бус байгууллага нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн талаар гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй солилцон илэрхийлэгч, залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, зохион байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэгч олон нийтийн байгууллага юм. YES - MPP байгууллагыг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал үүсгэн байгуулж одоог хүртэл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тус байгууллага 11-р сарын 3-ны өдөр 4-р их хурлаа зохион байгуулж үйл ажиллагаандаа тодотгол хийж 25 жилийн түүхтэй Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны сениор клубын үйл ажиллагааг эрхлэх зорилтыг дэвшүүлж 7 салбар хороо, зөвлөхүүдийн тэнхимийг байгуулж салбар бүрийн шилдэг залуусаар эгнээгээ тэллээ. Тус их хурлаар YES MPP төрийн бус байгууллагын зөвлөхүүдийн тэнхмийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, тэргүүнээр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан нар сонгогдлоо. Тус байгууллагад 35-аас дээш насны, салбар бүрийн шилдэг залуус эвлэлдэн нэгдэж ажилладаг бөгөөд НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудын төлөөлөл шинэ Удирдах зөвлөлд нь сонгогджээ. Энэ ондоо багтан 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж мөн олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ Тэргүүн М.Говьсайхан хурлын үеэр илэрхийллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй