ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна. Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улс Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугааЭлчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авчуулзаж,хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. УулзалтынүеэрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж,тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээрцаашидхамтран ажиллахаарярилцсан байна. Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээхээр болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. ТүүнчлэнГадаад харилцааны сайд Б.БатцэцэгАНЭУ ЭКСПО 2020Дубай дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ 50 ХУВИЙН ДҮҮРГЭЛТТЭЙГЭЭР ИРЭХ САРЫН 1-НЭЭС НЭЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө. Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ. Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов. Хүнсний бүтээгдэхүүн, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөрзамаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо. Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог. Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна. Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ. Монгол төрийн түүхийн музейг Чингис хаан музейд нэгтгэнэ Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Чингис хаан музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг Чингис хаан музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа. Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай юм байна. Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынБурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтаг малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ. Товч мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгав. Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр тогтлоо. Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгав. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм. Ажлын хэсгийн зүгээс Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Дээрх уулзалтад Ажлын хэсгийн гишүүдээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо болон Эрдэнэс оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон бол Рио Тинто компаниас тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью Латхам, Рио Тинто Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцлоо. Эх сурвалж: ХЗДХЯ

TOURISM FORUM 2021: ЦАР ТАХАЛД СӨХӨРСӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАН СЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын аялал жуулчлалын холбоо хамтран өнөөдөр аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, оролцогч талуудыг хамарсан Tourism Forum 2021 арга хэмжээг зохион байгуулж байна. Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги уриатай зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээгээр цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх, бэлтгэл ажил, аялал жуулчлалын хүний нөөц, тээвэр логистик, зочлох үйлчилгээний стандартыг хангах, ковидын үеийн болон дараах аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсыг гадаад сурталчлах зэрэг сэдвүүдийг хөндөн, мэргэжилтнүүд байр суурь, арга туршлагаа солилцож, гарц шийдлийг тодорхойлох юм. Арга хэмжээний нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Улмаар Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлалын салбарт 1600 гаруй ААН, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсан болохыг анхааруулсан юм. Мөн тэрээр аялал жуулчлалын салбарыг сэргээхэд агаарын тээвэр, нислэгийн тоо, үнэ, тогтмол байдал, дотоодын зам тээвэр, зочлох үйлчилгээний дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудал тулгамдаж байгааг онцоллоо. Харин хэлэлцүүлгийн үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчид цар тахал, хөл хорио, хил нээх, бэлтгэл жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлуудтай холбоотой Засгийн газрын бодлого шийдвэрийн тодорхойгүй байдлыг шүүмжилж байв. Мөн аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудал хамгийн хурцаар тулгамдаж байгааг илэрхийлж байв. МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга, Дисковер Монголия Трэйвил ХХК-ийн захирал Б.Барсболд Цар тахлын улмаас бидний мэдэх Монголын аялал жуулчлалын салбар, бизнесүүд бүхэлдээ сүйрсэн гэж тодорхойлсон юм. Цар тахлын өмнө дэлхийн нийт ажиллах хүчний 10 хувь буюу арван хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байв. Гэвч 2020 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 100.8 сая ажлын байр үгүй болсон байна. Үүний талаас илүү буюу 63.4 сая нь манай улс багтдаг Ази-Номхон далайн бүс нутагт хамаарч байгаа юм. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд жуулчдын тоо 73 хувь буурсан бол Монгол Улсад энэ тоо 93 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсад ирэх жуулчдын тоо буурсан байдал дэлхийн дунджаас 20 хувиар илүү байна. Тэгвэл салбарын судлаачдын хувьд 2024 оноос нөхцөл байдал цар тахлын өмнөх хэвийн түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж. Улмаар дэлхийн хэмжээнд цар тахлын дараах аялал жуулчлалын шинэ үсрэлтийн цонх үе тохиох хүлээлт байгаа юм. Тухайлбал, томоохон улс орнууд аялал жуулчлалын цахим үзэсгэлэн, арга хэмжээнүүд зохион байгуулж, захиалгууд авч эхлээд байна. Цаашлаад олон хүн цугладаг музей, үзмэр, дурсгалт газруудыг үзэхээс илүүтэй цөөн хүний бүрэлдэхүүнтэй байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах тухайлсан зорилтот аяллын шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, санал болгож эхэлсэн. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд энэхүү үсрэлтийн циклийг ашиглан цар тахлын дараах шинэ хэвийн байдалд стандарт хангасан, гадаадын жуулчдын хүсэл зорилгод нийцсэн аяллыг санал болгож, аялал жуулчлалын салбар зогссоноор алдагдсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх. Салбараас орж ирэх экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Гэвч бизнесийн төлөөллүүд аялал жуулчлалыг сурталчлах тал дээр төр хувийн хэвшийн нэг компанийн маркетингийн зардалтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулдаг. Тэр нь тодорхой үр дүнд хүрдэггүй болохыг хурцаар шүүмжилсэн юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болдог хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэгд, тээвэр логистик. Жуулчид маш богино хугацаанд, хямд өртгөөр Монгол Улсад ирэх ёстой. Хоёрт, жуулчдад зориулсан нийтлэг стандарт байхгүй. Аялал жуулчлалын маршрут дагуу амрах, отоглох цэгүүд, боловсон ариун цэврийн дэд бүтэц, зочлох үйлчилгээний стандарт гэх мэт. Гуравт, Монгол Улсад ирэх жуулчдад бид юуг санал болгох вэ. Тэдний сонирхлыг юугаар татах вэ. Өөрсдөдөө байгаа Монголын уламжлалт нүүдэлчин соёл дээрээ нэмээд юуг зарж болох вэ. Бидэнд бэлэн зүйл юу байна вэ гэдгээ ярих шаардлагатай байна. Бид олон жил аялал жуулчлалын салбарт болохгүй байгаа зүйлсийг ярьж ирсэн. Тэгвэл өнөөдөр зөвхөн яриад суух биш яаж засаж, өөрчлөх вэ. Цар тахлын дараах шинэ хэвийн байдалд аялал жуулчлалыг хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал дээр нэгдмэл стратегиа энэ форумаар боловсруулах юм. Жишээ нь, МИАТ-ийг яаралтай хувьчилж, нислэгийг яаж либералчлах вэ. Жуулчид ирэх зайг яаж богино бас хямд байлгаж болох вэ. Жуулчид Монгол Улсыг сонирхож, зорьж ирэх юуг санал болгож болох вэ. Магадгүй бооцоот морин уралдаан, казино зэрэг бусад бүтээгдэхүүнийг зоригтой нэвтрүүлэх, шинэчлэх маш олон ажил байна. Мэдээж үүнийг богино хугацаанд хийж боломжгүй. Гэхдээ үе шаттай шинэчлэл хийснээр бидэнд аялал жуулчлалын салбараас орж ирэх экспортын орлогоо нэмэгдүүлэх өргөн уудам боломж байна. Дэлхийд долоон тэрбум хүн амьдарч байна. Хүн жилд ядаж нэг удаа аялахыг хүсдэг. Хүн бүрийн сонирхол өөр. Зарим нь ан гөрөө хийх сонирхолтой байдаг бол зарим нь зүгээр л байгальд алхахыг хүсдэг. Жуулчдын төлөө улс орон бүр л өрсөлддөг. Жуулчид биднийг зорьж ирнэ гэдэг хэцүү. Тиймээс бид өөрсдөө л очих хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр цар тахлаас шалтгаалан хүмүүс аль болох зайгаа барьж, бусдаас тусгаарлагдахыг чухалчилж байгаа үед бид жуулчдад зүгээр л онгон байгальд алхах хийх аяллын бүтээгдэхүүн санал болгож болох юм. Байгальд ганцаараа алхана гэдэг өнөөдөр хүн бүрийн авч, мэдэрч чадахгүй зүйл. Нөгөө талдаа бид дэлхийн эдийн засгийн төв болж буй, дээр нь аялалд хамгийн их мөнгө зардаг Зүүн өмнөд Азитай хамгийн ойрхон улс. Тиймээс бид энэ зах зээл юуг хүсэж байна гэдгийг мэдэж, урьдчилан санал болгох хэрэгтэй. Ингэж чадвал бидэнд үнэхээр том орон зай бий гэсэн юм. Харин БОАЖ-ын сайд Н.УртнасанХилээ нээж, аялал жуулчлалыг сэргээх асуудлыг харахын тулд цар тахлын нөхцөл байдал болон бусад шалтгаан нөхцөлүүдийг зөв судалж, гаргаж ирэх шаардлагатай байна. Ирэх жилээс гадаадын аялал жуулчлалыг зохих журмын дагуу нээхийн тулд бидэнд төр хувийн хэвшил, ТББ-ууд болон судлаачид хамтран шинэ хэвийн байдалд хэрхэн шилжих стратеги, төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгаа. Хил нээхтэй холбоотой асуудлыг хуулийн түвшинд бид үе шаттай тавьж байна. Нөгөө талдаа Монгол Улсыг хүлээж авах орнуудтай харилцан хилээ нээх хэлэлцээрийг хийж, тооцоо судалгаанууд дээр тур оператор компаниуд, ТББ-уудтай хамтран ажиллаж байна. Монгол Улсын хувьд аялал жуулчлалыг нээхэд мэргэжлийн хүний нөөцийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Энэ салбар хоёр жилийн хугацаанд тэг зогсолт хийж, хямралд ороход маш олон мэргэжлийн хүний нөөц өөр салбарт шилжих үзэгдэл гарч байгаа. БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирэх хавраас аялал жуулчлалын хүний нөөцийн сургалтын төв нээгдэнэ. Сургалтын төвд жил бүр тасралтгүй 3000 аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх боломж нээгдэнэ. Аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн хугацаанд материаллаг чанарыг анхаарч ирсэн. Гэтэл хүнээс-хүнд хүрэх үйлчгээ, боловсон хүчний тал дээр бааз, хөрөнгө мөнгөний дутмагшилтай байдлаас шалтгаалж, хүний нөөцөө бэлтгэх, чадвахижуулах асуудлыг бодлогоор дэмжих асуудалд үр дүнд хүрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрчлөлт хийх шаардлагатай гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.