ЗГ: Гашуунсухайт, Замын-Үүд боомтын нөхцөл байдлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл, Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлт зэрэг 27 асуудал танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар БНЧУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон спортизмыг харилцан дэмжих зэрэг асуудлаар ярилцав. Уулзалтад БНЧУ-д суугаа Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, Жүдо бөхийн олимпын хошой аварга Лукас Крпалек, БНЧУ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах газрын дарга, хурандаа Ян Рибар нар оролцож, санал солилцов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

"Аудитын газар, Төрийн албаны зөвлөл, АТГ төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог баймаар байна"

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаарЗасгийн газар энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийнхоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. ЭхлээдСангийн дэд сайд С.МөнгөнчимэгМонгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаархтанилцуулгадаа ирэх оны төсвийн төслийг хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлж, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгаа тэлэх, төр зардлаа танаж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг богино хугацаанд хийж, үр дүнд хүрэх шинэчлэлийн томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана гэж дурдлаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийнталаарМонгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбаттанилцуулав.Тэрбээр төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг гаргахдаа төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлага бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгснийг дурдав. Мөн дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгээс танилцуулахдаа төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо, үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2022-2024 оныүйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааныүр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна гэв. Танилцуулгуудтай холбогдуулжУИХ-ын гишүүн гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж,хариулт авахын зэрэгцээсанал хэлж, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн бүрэлдэхүүндСангийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газрын удирдлага, газар, хэлтсийндарга нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан аудит зөвлөмжөө гаргадаг ч үүнийг нь хэрэгжүүлдэг тогтолцоо Засгийн газарт байхгүй. Зөвлөмж цаасан дээр үлддэг. Энд орж ирсэн гурван байгууллага болох Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар төсвийн хөрөнгө, мөнгийг үр ашиггүй зарцуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог механизмыг хэрэгжүүлдэг баймаар байна. Цаашид хариуцлага тооцох талаар ямар ажил хийж, арга хэмжээ авах вэ гэдгийг тодруулж, хариулт авав. Хуралдааны үеэр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд 2022 оны төсвийн төсөлд тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмжээнд төсөв тавигдсан талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй.Ийнхүү хэлэлцээдМонгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,576 хэрэгт хяналт тавьж, 275 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ хэмээнУЕПГ-аас мэдээллээ.

С.Амарсайхан: Улаанбаатарын барилга байгууламжийн хоорондох зайнаас эхлээд ШТС-ууд газар хөдлөлтийн эрсдэлийн өндөр түвшинд бий

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 577 болж өсчээ. Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53%, цахилгаан шугам сүлжээний 40%, дулааны станцын 58%, автозам, замын байгууламж 82%, шатахуун түгээх станцын 73 % шаардлага хангаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга байгууламжтайгаас газар хөдлөлтийн үед 17% тэсвэргүй гэсэн эрсдлийн тооцоолол гарчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжыг насжилтаар нь авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд дийлэнх хувийг эзэлж байна. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 18,1 хувьтай байна.Шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт, эрх зүйн орчинг бүрдүүлсэн журам дутагдаж байгааг зөвлөлийн гишүүд дурдаж байв. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдлийн судалгаа тооцоолол чухал. Өнөөдөр нийслэл хотод баригдсан барилга байгууламжийн хоорондох зай, талбайгаас эхлээд шатахуун түгээх станцууд эрсдлийн өндөр түвшинд бий. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл төлөвлөгөө гаргаад тоо баримт гаргахаас илүүтэй, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрсдлийн нарийвчилсан судалгаа тооцооллуудыг гаргах хэрэгтэй. Эрсдлийн үнэлгээгээ түшиглээд хүн хүчний нөөцөө тооцоолж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах боломжтой. Байнгын ажиллагаатай зөвлөл хэрэгжүүлсэн ажлууд, шийдвэрийн хэрэгжилт, төлөвлөгөө , эрсдлийн үнэлгээ дутуу гүйцэтгэлтэй явж байгааг анхааралдаа авч ажилла хэмээн Шадар сайд санууллаа. Тэрээр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын арга барилыг өөрчилж, зөвлөлийн гишүүдийг тоо баримт хэлэхээс илүүтэй эрсдлийг даван туулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.