УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сурагчдын сэтгэлзүйн асуудалд анхаарч ажиллана
2021-09-10 11:17:26 Нийтлэгдсэн: Улс төр
Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тойрогтоо хамгийн сайн ажилладаг цөөхөн гишүүдийн нэг. Тэр дундаа боловсрол, ЖДҮ, бизнес эрхлэгчдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, энэ чиглэлд ч томоохон төсөл эхлүүлж, тойрогтоо хөрөнгө оруулалт татаж байгаа билээ. Тэгвэл эрхэм гишүүн өчигдөр Баянзүрх дүүргийн нийт ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзсан байна. Учир нь Ковид-19 цар тахлын улмаас Ерөнхий боловсролын сургуулиуд сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар хичээллэж, энэ оноос эхлэн цахимаарболон танхимаар орж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд гэртээ удаан хугацаагаар хоригдсон хүүхдүүд сэтгэлзүйн дарамт, айдастай, тэр тусмаа бага ангийн хүүхдүүд хичээлээ ойлгохгүй, үсгээ мэдэхгүйгээс дарамтад орж, өсвөр насныхан нь харин ангийн найз нөхдөөсөө хол байснаар өөрийгөө тусгаарлах, дэлгэцийн хамааралтай болох, зожиг ганцаардмал болох зэрэг сөрөг үр дагавар илэрч байгаа учраас энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар тэдэнтэй санал бодлоо хуваалцжээ. Тус уулзалтаар хүүхдүүд танхимаар хичээллэх, урт хугацааны дараа хамт олонтойгоо уулзах, харилцаа, хандлага цаашлаад сэтгэлзүйн бэлтгэл, эрүүл мэндийн төлөв байдал зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож, хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөллөөр хангах, дасгах, бэлтгэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн уламжлалын сэдвээр илтгэл тавив
2021-09-10 11:10:07 Нийтлэгдсэн: Улс төр
Польш улс анхны Үндсэн хуулиа баталсны 230 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Польш Улсын Үндсэн хуулийн трибуналаасзохион байгуулсан Үндсэн хуулийн уламжлал сэдэвт олон улсын цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатилтгэл тавьж оролцлоо. Тэрбээр, Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийн сэдвээр тавьсанилтгэлдээ, Монгол Улс төр, эрх зүйн өнө эртний өвөрмөц түүхэн уламжлалтай улс билээ. Энэ уламжлал нь олон зуун жилийн түүхийг дамжин, нийгмийн хөгжлийн ээдрээтэй, түвэгтэй янз бүрийн цаг үеийг даван туулж, өөрийн нөлөө, үнэ цэнийг хадгалан хамгаалсаар ирсэн. Монгол Улс эртнээс уламжилж ирсэн хууль тогтоомжийн талаар дорвитой судалгаа хийж өнөөдөр хууль тогтоомжийн 25 боть эмхэтгэл гаргасан юм. гэдгийг дурдлаа. Мөн Хорьдугаар зуун бол Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төрт ёс, эрх зүйн хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, гүн гүнзгий өөрчлөлт, хувьслын эрин үе байлаа. Хорьдугаар зууны эхэн үеэс Монгол орны нийгэм-улс төрийн амьдралд түүхэн эргэлтийн шинжтэй үйл явц идэвхитэй өрнөж 1911 онд үндэсний тусгаартогтнолоо сэргээн тогтоосноор шинэ үеийн хууль цааз, эрх зүйн үнэт зүйлсийг шинээр бий болгон хөгжүүлэх, нааштай, таатай нөхцөл бүрэлдсэн-ийг онцлонтэмдэглэв. Польшийн анхны Үндсэн хууль нь Америкийн Нэгдсэн Улсын 1788 оныҮндсэн хуулийн дараа батлагдсан, Европ тивд Үндсэн хуульт ёсыг тогтоосон хамгийн анхны эрх зүйн түүхэн баримт бичигбилээ. Эх сурвалж:Үндсэн хуулийн цэц
Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа
2021-09-10 09:39:34 Нийтлэгдсэн: Улс төр
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг сайд З.Мэндсайхан нийт малчдадаа уриаллаа. Тэрээр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ жилийн өвөлжилт болон зудын эрсдэлийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулжээ. Беларусь улсаас 4,3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг энэ намрын технологит ажлын өмнө аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлсэн байна. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвлийн улиралд мөстөж халтиргаа гулгаа ихээр үүсэхээс сэргийлж халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нийтийн эзэмшлийн гудамж, замын уулзварын өгсөх хэсэгт болон автобусны буудлууд, нар тусдаггүй газарт хийж байна. Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайдбуюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийсэн бөгөөдэнэ онд нийт 6570 мкв талбайдбуюу дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн шөнө Төв номын сан баруун зүүн, Оргил баруун зүүн, ЧДЗДТГ-ын автобусны буудлуудад халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нэмж хийснээр нийт 16 автобусны буудалд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна. Хучилтыг бүрэн барьцалдуулж, хатааж цэвэрлэснээр ашиглалтад оруулна. Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа
2021-09-09 11:35:08 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан 360600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа.Монгол Улс жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм. Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг зөвлөж байгаа юм. Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй