Шинээр томилогдсон дөрвөн Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа. Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Бүгд Найрамдах Турк улсад суух Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан

Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй жолооч нараас ариутгалын 80 мянган төгрөг авахгүй

Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтов. Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5,5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6,5 саяд хүрч өссөн тухай Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулав. Цахилгаан хангамжийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв. Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ. Шадар сайд С.АмарсайханЧөлөөт бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр ложистикийн цогц үйл ажиллагаа хөгжих бүрэн боломжтой учраас энэ асуудалд онцгой анхаарна. Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор ажиллах ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажилла хэмээв. Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авч буйг зогсоохыг Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа

УИХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн Баялаг бүтээгч-өглөөний уулзалт-ыг Цар тахал ба эдийн засаг сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа. УИХ-ындарга Г.Занданшатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцов. Цар тахлын үед төр-хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллаж хүнд цаг үеийг хамтдаа даван туулах гарцыг олох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэж, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход санаа бодлыг нь сонсох, бодлогоор дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байгаа юм. УИХ-аасцар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдээ дэмжих ажилд хамтран оролцож, шүүмжлэгч няцаагч биш, нэг зүгт харж, нэг бодлогоор бизнесийн орчноо хөгжүүлэх цаг болсон. Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцоллоо. Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар УИХ дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Халамжаас бүтээмж рүү шилжих, ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахыг дэмжиж байна Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгосон Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгадаг тогтолцоо манай улсад илүү тохиромжтой нь харагдаж байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна. УИХ-ындаргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно. Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх хэрэгтэй. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг lawmaker.paliament.mn lawforum.paliament.mn цахим хуудсанд байршуулсан учраас хэдий ч өөрсдийн саналаа хуулийн төсөлд тусгах боломж нээлттэй бий. Түүнчлэн Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай, Зөвшөөрлийн тухай, Худалдааны тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа гэдгийг УИХ-ындарга Г.Занданшатар хэллээ. Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1,536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болонзээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээрашигласан байна. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Мөн репо зээлийн хүрээнд 947 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 895 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Нийт 3738 зээлийн хүсэлт ирснээс 2,930-ийг шийдэж, нийт 30,283 ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулав. Бизнесийн салбарт 1990 оноос хойш тохиолдсон хамгийн том эдийн засгийн хямрал болж, 548 мянган ажлын байр хямралд гүнзгий өртсөн. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон талаар судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байдаг. Цар тахлын нөхцөл байдал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ажлын байраа хадгалж үлдэхэд том сорилт болж байгааг баялаг бүтээгчид хэлж байна. Халамжийн бодлогыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй Тухайлбал, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан үндэсний аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгож, дотоодын борлуулалт, худалдан авалтыг дэмжих хууль эрх зүйн орчин хэрэгцээтэй байгааг хэллээ. Түүнчлэн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй болсныг Чиглэл компанийн захирал Ц.Бумцэндхэлж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой шаардлага хангасан бол төрийн байгууллагууд тендер зарлахгүй шууд худалдан авалт хийх зохицуулалт байдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байгааг Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр хэлээд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ. Мөн баялаг бүтээгчдийн зүгээс арилжааны банкуудын зээлийн шалгуурыг тодорхой болгох, картын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжийн талаар тодруулсан. Үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо өнөөдрийн чадамжаар бус ирээдүйд өсөн нэмэгдэх боломжийг нь харгалзан үздэг байхыг арилжааны банкны удирдлагууд хүсэв. Монголд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж их байна. Бяслаг малчин өрхүүдийн орлогын эх үүсвэрийг бий болгохоос гадна Монгол Улсын экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монголын бяслаг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой ч үүнийгээ хангалттай ашиглаж чадахгүй байна. Үүнд төрөөс дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морров хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ,Худалдаа үйлчилгээний салбараас аж үйлдвэрийн салбар 10 дахин илүү ажлын байр буй болгодог. Энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас хөдөлмөрт, олборлохоос бүтээмжид, импортоос экспортод шилжих хэрэгтэй.Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Ингээд уулзалтын төгсгөлд Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо-ноос бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилгыг нэгтгэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хэнтий аймаг АХБ-ны дэмжлэгтэйгээр илүү олон жуулчин хүлээж авахаар бэлтгэж байна

Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг АХБ-ны дэмжлэгтэйгээр илүү олон жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгааг оролцогчид онцоллоо. АХБ-наас ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги хэрэгжиж эхэлсэн. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөс энэ сарын 6-нд баталсан шинэ стратегийн хүрээнд Монгол Улсад хүртээмжтэй нийгэм болон байгаль орчинд ээлтэй, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ гэж АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэв. Мөн тэрээр Аялал жуулчлалыг хөгжүүлснээр илүү олон ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэх, цаашлаад орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтойг өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй аймгийн засаг дарга нар онцлон тэмдэглэсэн. Шинэ стратегийн хүрээнд АХБ-наас энэ чиглэлд дэмжлэг үзүүлнэ хэмээн тодруулав. Монгол орны зүүн бүс нутаг ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай. Зөвлөлдөх уулзалтын эхэнд АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдийн үр нөлөө, сургамжийн талаар аймгуудын Засаг даргын тамгын газраас танилцуулав. Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон гурван аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн зорилтууд, шаардлагатай нөөц, тэр дундаа хүний нөөцийн тулгамдсан хэрэгцээ шаардлагыг хөндлөө. Монгол орны зүүн бүс нутаг ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай. Мөн энэ бүс нь Монгол Улсын хүн амын нягтрал хамгийн бага бүс нутагт тооцогддог. Нэг хавтгай дөрвөлжин км тутамд 0.8 хүн амьдардаг гэсэн тооцоо бий. Бүс нутагт төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтэц, аялал жуулчлалын томоохон төслүүдийн хүрээнд мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь бүх салбарын хувьд тулгамдаад буй нэн чухал асуудал бөгөөд АХБ-ны зүгээс хүний болон нийгмийн хөгжилд үзүүлж буй дэмжлэг зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэлээ. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог гэж АХБ-наас мэдээлэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "ОРОЛЦОО" ТӨСӨЛД ХАМРАГДСАН ЗАЛУУСЫГ АЖИЛ, ОРЛОГОТОЙ БОЛГОХОД АНХААРНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг Оролцоо хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна. Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм. Засгийн газраас баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд заасны дагуу Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа гэж хэллээ. Мөн Оролцоо төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв. Оролцоо төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна. Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.