“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн Назея Остапчукийн сэргээшийн шинжилгээний сорьцоос хориотой төрлийн бодис илэрсэн тул алтан медалиа хураалгажээ.
Беларусь улсын тамирчид Лондонгийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд цорын ганц алтан медаль хүртсэн нь Остапчукийн амжилтын үр дүн. Гэтэл Остапчукийн сэргээшийн эсрэг шинжилгээний А, В хоёр сорьцоос хоёулангаас нь метенолон гэх хориотой бодис илэрчээ. Ингэснээр Шинэ Зеландын Валери Адамст аваргын алтан медаль шилжиж байна. Харин мөнгөн медалийг ОХУ-ын Евгения Колодко, хүрлийг БНХАУ-ын тамирчин Гун Лижьяо хүртэж байгаа юм.
Наймдугаар сарын 6-нд олимпийн талбарт өрсөлдөж, аваргын алтан медаль хүртсэн Беларусийн тамирчин өмнөх өдөр нь буюу 5-нд сэргээшийн шинжилгээнд хамрагджээ. Улмаар шинжилгээний хариу нь олимпийн наадмын хаалтын ёслолоос хойш хэдхэн цагийн дараа гарсан байна.
С.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.