Түүний улс угсаа гарвал Соц дек. Монголын улс төрд Намдагийн Удвал гэдэг бүсгүй тун хачирхалтай байдлаар хөл тавьж байлаа. Одоогоос арав гаруй жилийн өмнө Англид сурч байсан Монгол бүсгүй сая ам доллар хожсон тухай мэдээлэл тухайн үеийн “Сэрүүлэг” сонинд хэвлэгдэж, Н.Удвал гэгч эмэгтэйн яриа баахан хүний анхаарлыг татаж байв. “Намайг их мөнгө хожсон. Монголд очоод байж бай. Мөнгийг чинь аваачиж өгнө гэсэн” гэдэг түүний яриа Н.Удвал гэгч хатагтайг сугалаанаас мөнгө хожиж, хязгааргүй баяжсан гэдэг ойлголтыг олон хүнд өгсөн. Мөнгөө авсан эсэхийг бүү мэд. Харин удаа ч үгүй энэ хатагтай Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон юм даг. Гэхдээ тухайн үед дэд сайдын суудал 500 саяар үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл гарч байсныг санах хэрэгтэй байх. Гэвч тэрбээр дэд сайлын суудлаас бууснаас хойш байнга хэл ам хийж МАХН гэдэг намын шүдний өвчин болж хувирсан юм. МАХН-д жигүүр байгуулж, намын дарга нартайгаа үзэлцэх болсон.
“Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг санаачилсан даруйдаа эрх мэдэлд хүрсэн тэрбээр дараагийн ээлжинд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтээ намдаа илэрхийлсэн байдаг. Гэвч санаа нь бүтсэнгүй. Монголын социал демократ намд чамгүй бужигнаан, хов жив үүсгэж байж гарсан тэрбээр эсэргүү тэмцэгчийн дүрд энэ үеэс мордсон юм. Улмаар намынхаа эсрэг ухуулга хуудас хэвлэсэн гэх хэргийн эзнээр тодорч байсан ч үүнийгээ өөрөө эрс үгүйсгэдэг. Юутай ч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг өөрт нь өмчилж өгөөгүйд гомдсон тэрбээр “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийн Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрыг шүүмжлэх их аянд мордож байлаа. Гэвч өнөөдөр “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг санаачлагчид бараг бүгдээрээ МАХН гэдэг намд үлдэж, Намбарын Энхбаярыг хамгаалагчид болж хувираад байгаа. Өөрөөрхэлбэл Ерөнхийлөгчийн суудалд суусан Н.Энхбаяр нам доторхи нөлөөгөө алдахгүйн тулд “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг далдаас байгуулж, бас далдаас удирдаж байсан гэсэн үг.
Багадаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан урлаг, уран сайханд их дуртай энэ хатагтай улс төрийн амьдралд ч тун сайн жүжиглэж чадаж байгаа. Тэрбээр Н.Энхбаярыг хамгаалж, Брак Обамад хүртэл захиа бичиж, асар их үнээр дэлхий даяар тараагдах сонинд нийтлүүлсэн гээд түүнийг байнга мөнгөтэй холбоотой асуудал дагаж явдаг нь нууц биш. Өнөөдөр тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Олон жил улс төрд байнга хэрүүл шуугиан сөрж явж хүрсэн түүний албан тушаалын өндөрлөг нь Эрүүл мэндийн сайд. Энэ яам хэр ажиллахаас Н.Удвал хатагтайн цаашдын улс төрийн хувь заяа шалтгаална гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Нийт сэтгэгдэл: 13
-
Удвал сайдыг ухаалаг, шударга, нөхцөл байдлыг зөв үнэлж, гарцыг олж харж чадах эмэгтэй гэж боддог. Эзнээ олсон томилгоо болсон бх аа. Амжилт хүсье
Зочин 2012-08-29 12:03:49 124.158.91.233 (1) (1) -
udv***iig harin ch dutuu bichjee, gehdee shuanltaig ni unen l helj, tuunii tursun duu Natsagiin Dulamsuren gej yg l Udv*** emee shig mungund nugasgyi hairtai avgai baidag yum gesen, Odoo egchiinhee yamnas yaj mungu s***gaj yaj hoyul huvaaj ideh ve geed noirgyi honoj huvtsaa tailahgyi untaj yvaa gesen, taarsan hoyr zev hoshuutai***snuud daa, Dulamsuren bol haana mungu bna tend l gyij yvdag ynhan bgga yum
udvalin hun 2012-08-29 12:10:58 203.194.115.226 (0) (1) -
Бүх талаараа бузар эмш дээ
Зочин 2012-08-29 12:12:54 202.131.235.211 (0) (1) -
Удвал штг хүүхнүүд олон байгаасай. Жинэхэнэ эх оронч хүн гэвэл энэ хүн байна
Зочин 2012-08-29 12:38:01 182.160.52.110 (1) (1) -
ene hun zever mongol chadvartai uls torchiin jishee, zaashid harna biz, bi hun taninaa, hol zorohgui
hun 2012-08-29 13:34:25 203.194.115.162 (1) (0) -
ukhaantai bolowsroltoi jinkhene shudraga uzel bodoldoo unenchsain busguy
Зочин 2012-08-29 13:42:26 122.201.18.136 (1) (0) -
eedee medehgvidee horongo mongotei boloh gejl yabaa amitan shvvdee.oortn shingehgvidee.4.jiliin daraa deelee nomroh bailgvudee.tiiml dvr zurag haragdaj bainadaa
Зочин 2012-08-29 14:47:11 202.126.90.21 (1) (0) -
Онцгүй авгай,урвагч шарвай авгай...
Наагий 2012-08-29 16:41:06 124.158.111.130 (0) (1) -
Яамандаа сайн ажил хийгээсэй дээ...
Уншигч 2012-08-29 16:44:53 124.158.111.130 (1) (0) -
Хєгширсєн хойноо нэг євгєний бєгсийг долоож байгаад сайд болчих юм
Зочин 2012-08-29 17:30:51 202.179.20.191 (0) (0) -
yum hiij chadah emegtei shuu.
Зочин 2012-08-30 02:48:01 78.145.26.176 (0) (0) -
yum hiij chadah emegtei shuu.
Зочин 2012-08-30 02:48:01 78.145.26.176 (0) (0) -
Shudraga daichin emegtei.Amjilt huse.
urgen 2012-09-05 15:44:30 124.158.92.27 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.