Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаа. Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхэд олноор өвчилж, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихэсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 165 хүүхэд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт нь 125 ортой ба ачаалал ихэсч орны хүрэлцээ бага байгаа учраас дотоод зохицуулалт хийжээ. Эмнэлгийн ажилтнууд энэ үеэр хэлэхдээ “Жил бүрийн 9-11 дүгээр сард бага насны хүүхдийн дунд улирлын чанартай томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсдэг. Энэ жилийн хувьд аравдугаар сараас эхэлж хүүхдийн амьсгалын замын халдварын өвчлөл эрс нэмэгдэж байна” хэмээсэн.
Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлэх боломжтой хүүхэд их хэвтэж байгааг анхаарах хэрэгтэй. Өрхийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай болон эмчилгээ оношлогооны стандарт удирдамжуудыг баримтлах нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах гол түлхүүр” гэж анхааруулжээ.
Түүнчлэн ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн зөвлөл, Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөл болон Өрхийн эмч нарын холбооны мэргэжилтнүүдтэй уулзаж, томуу, томуу төст өвчний дэгдэлт гарах эрсдэл болон олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх сурталчилгааг зохион байгуулах үүрэг өгсөн байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ