Зөгийн балны нууц

Үнэлэх
(4 үнэлгээ)

Зөгийн бал бол хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай бүтээгдэхүүний нэг юм. Химийн бус байгалийн гаралтай гайхалтай амттай зөгийн бал нь элсэн чихрийн хэрэглээг ч багасгаж өгдөг давуу талтай. Түүнчлэн гоо сайхан, тэр тусмаа эрүүл тунгалаг арьстай байхад тань зөгийн бал тун их нөлөө үзүүлдэг. Зөгийн бал хэрэглэхэд цусны эргэлт сайжирч, арьсны өнгө сэргэнэ.

  Хэрвээ та өнөөдөр ваннтай усанд орох бол усандаа халбага зөгийн бал хийгээд үзээрэй. Ингэснээрээ таны арьс тэжээл авахын зэрэгцээ бие тайвширч, тавтай сайхан унтаж амрахад дөхөм болдог. Мөн зөгийн бал үсэнд гайхалтай ангижруулагч болдог төдийгүй гэрэлтсэн, амьд өнгөтэй харагдуулна.

  Тэгвэл зөгийн балыг ашиглаж арьсандаа маск тавих цөөн аргаас танилцуулъя!
• Зөгийн балыг овьёостой, аль эсвэл алимны шүүстэй холин нүүрэндээ маск тавьж, арьсаа чийгшүүлээрэй. Ингээд 15 минут болсны дараа бүлээн усаар нүүрээ угаа.
• Сүү болон зөгийн балыг хольж арьсандаа 10 минут маск тавихад арьс тань чийг тэжээлээр хангагдаж, өнгөлөг сайхан болсон байна.
• Мөн зөгийн бал, оливийн тос, лемоны шүүс зэргийг хольж арьсандаа маск тавьж болно.
• Зөгийн бал, лемоны шүүс, гүзээлзгэнэ зэргийг ижил хэмжээтэй холиод, нүүрэндээ маск тавихад гэрэлтсэн сайхан болохын зэрэгцээ танаас анхлим үнэр үнэртэж, таатай мэдрэмжийг төрүүлэх болно.

  Түүнчлэн зөгийн балыг буцалсан халуун усанд хандалж, бүлээн болгоод нүүрээ угаа. Маргааш өглөө нь та итгэмээргүй үр дүнг харах болно. Гэхдээ зөгийн балтай маск хэрэглэхдээ арьсныхаа төрлөөс хамааран зөгийн балны орц найрлагыг тодорхойлох ёстой. Мөн зөгийн бал үхжсэн арьсыг гуужуулж, өнгөлөг толигор болгох ид шидтэй юм.

Тиймээс та зөгийн балтай маск хэрэглэснээр цагаасаа эрт хөгширсөн арьсандаа тэжээл өгч, урьдын адил толигор, өнгөлөг арьстай болох боломжтой. Өөрөөр хэлбэл үрчлээ мэдэгдэхүйц байдлаар арилж, арьс чангарсан байх болно. Мөн зөгийн бал нь арьсны үрэвсэл, үлд, батга зэргийг анагаах чадвартай

Нийтэлсэн: 2012-09-03 09:56:27

Нийт сэтгэгдэл: 10

  • Зочин

    сайхан зөвлөгөө байна. баярлалаа

    Зочин 2012-09-03 12:43:20     203.160.55.234          (1)       (0)
  • Зочин

    ene medeelel ta***agdlaa dotor erhten ymar bol?

    Зочин 2012-09-03 12:44:44     203.194.113.13          (1)       (0)
  • Зочин

    ymar***n yum bichsen yum be

    Зочин 2012-09-03 12:46:27     75.171.232.171          (0)       (0)
  • Зочин

    bayrl***aa

    Зочин 2012-09-03 15:52:57     203.91.118.178          (0)       (0)
  • Зочин

    Бас боожгойнд сайн

    Зочин 2012-09-03 17:00:36     202.179.11.202          (0)       (0)
  • Зочин

    goe zuvulgu bn amarhanch yum bn

    Зочин 2012-09-03 17:38:36     202.131.230.202          (1)       (0)
  • Зочин

    ha ha boojigoond sain ch geh shig

    Зочин 2012-09-04 09:13:03     180.149.93.12          (0)       (0)
  • Зочин

    Эмчилгээний чанарыг нь бичих ёстой байж. Дандаа юмыг дутуу хийдэг улс даа.

    Зочин 2012-09-04 09:14:24     180.149.93.12          (0)       (0)
  • Зочин

    Баярлалаа хэрэгжүүлнээ

    Зочин 2012-09-04 09:28:37     210.196.213.239          (0)       (0)
  • Зочин

    баярлалаа сайхан зөвлөгөө байлаа

    Зочин 2012-09-16 15:34:48     49.0.155.122          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.